antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 10, 2016 47 comments

О.Орхон захирлаа, Эрдэнэтийн хувьцааг авсан 400 сая ам.долларын 200-г танай ХХБ хаанаас босгосноо тайлбарлаач!

нийтлэсэн Admin

orhon

8 хувийн зээлийг санхүүжүүлж дийлэхгүй байгаа Худалдаа хөгжлийн банк ямар мөнгөөрөө Эрдэнэтийн 49 хувийг авчихав аа?

Худалдаа хөгжлийн банк 400 сая ам.доллар босгож Эрдэнэтийн 49 хувийг  авсан гэх асуудлыг, уг мөнгөний эх үүсвэрийг шалгах үүргийг Монголбанк хүлээгээд буй. Энэ бол яах аргагүй анхаарал татсан асуудал. Тэгвэл үүнтэй зэрэгцэн тус банкны гүйцэтгэх захирал О.Орхоны хэлж ярьж байгаа зүйлс анхаарал татаад байна. Тэрбээр “8 хувийн ипотекийн зээлэн дээр арилжааны банкууд өөрсдийн эх үүсвэрээ оруулах ямар ч боломжгүй. Найман хувь өөрөө бид нарын татаж байгаа эх үүсвэрийн маань зардлаас доогуур дүн болчихоод байна. Тэгэхээр найман хувийн ипотекийн зээлийг яг одоогийн хэрэгжиж буй хэлбэрээр нь явуулахаас өөр гарц байхгүй. Өнөөдөр засгийн газар хэзээ хөтөлбөрөө эхлүүлэх нь тодорхой байгаа нөхцөлд өөрөөсөө алдагдал үүсгэж, хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгийг эрсдэлд оруулж болохгүй. Ийм хүлээлт үүсгэж болохгүй. Тийм учраас банкууд найман хувийн зээлээ зогсоосон байгаа.” хэмээн хэвлэлд ярьжээ. Тэгэхээр түүний эл байр суурийг  хоёр талтайгаар хүлээж авахаар байгаа юм.  Нэгдүгээрт, Эрдэнэтийн хувьцааг их мөнгөөр авсан, санхүү дажгүй сайн гээд байгаа банкны чадамж үнэндээ тааруу байгаа юу, хоёрдугаарт өөрсдийнх нь бизнест оролцоод байгаа засаг руу эргүүлэн сөргөж байгаа юу гэдэг асуудал гарч ирж байгаа юм.

Ямартай ч Худалдаа хөгжлийн банк Эрдэнэтийн асуудалтай холбоотойгоор шалгагдах уу, цаашид үйл явц хэрхэх вэ гэдэг нь анхаарал татаж байна. О.Орхон захрал өмнө нь Эрдэнэтийн хувьцааны талаар  хэлэхдээ  “Энэ асуудалд чанд нууцлалын гэрээний дагуу явагдсан. Учир нь олон улсын гэрээ хэлэлцээр хийх явцад саад болох хүчин зүйл байсан. Гэрээ 400 сая долларын үнэтэй байгаа. 200 сая доллар дээр нь компани өөрөө санхүүжилтээ гаргаж, 200 сая долларыг нь ХХБ босгосон. ХХБ бол санхүүжүүлэгчдийн нэг.” гэж байсан. Тэгэхээр Монголын эдийн засагт онц чухал үүрэгтэй явж ирсэн толгой үйлдвэрийн хувьцааг гартаа оруулсан замналаа цэв цэвэр эсэхийг  тодруулахад өөрсдийнх нь зүгээс ч идэвх гарах ёстой болов уу?

Энд нэг зүйлийг хэлэхэд Гүйцэтгэх захирал О.Орхон хоёр өөр зүйлийг яриад байгааг уншигч та анзаарч байгаа болов уу. Учир нь “Нүүдэл шийдэл” хэлэлцүүлэгт орохдоо 200 саяыг нь Худалдаа хөгжлийн банк босгосон гэсэн бол medee.mn сайтад өгсөн ярилцлагадаа  “Эх үүсвэрийг хэрхэн босгосныг Монголбанк шалгаад, дүгнэлтээ гаргах байх. Бидний босгосон 400 сая ам.доллар дотор урд хөршийн гаралтай ямар ч мөнгө байхгүй, гадны хөрөнгө оруулалт нь цаана нь байхгүй. Нэг ч улстөрчийн мөнгө, далд хувьцаа байхгүй гэдгийг онцолмоор байна. Бүх зүйл ил тод байгаа. Бүх санхүүжилтийг манай Худалдаа хөгжлийн банк босгосон. Гадны дотны компаниудаас зээл авсан зүйл бол байгаа. Өөрийн хөрөнгөө ч нэлээд сайн оруулсан. Ер нь бол цэвэр зээлийн эх үүсвэр гэсэн үг л дээ. Засгийн газраас өгсөн үүргийн Монголбанк энэ асуудлыг хянаад, тодорхой болгоно.” гэжээ.

Тэгэхээр нэг бол 400 саяыг банк босгосон гээд тэгснээ 200 саяыг банк босгосон гээд байгаа нь ямар учиртай вэ. 200 сая ам.долларын санхүүжилтийн зөрүү энд яригдаж байна. Энэ мөнгийг иргэдийн хадгаламжаар босгов уу,  эрхэм Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тус дэм байв уу гэхчлэн асуултууд гарч ирнэ. Эрдэнэтийн наймааны ялагч болсон гэгдээд байгаа “сахал” гэх тодотголтой Д.Эрдэнэбилэгийг  Х.Баттулга болон Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой ойр гэх мэдээллүүд өнгөрсөн хугацаанд хэвлэлүүдээр цөөнгүй гарч байсан билээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

47 Comments

  • Anonymous (October 10, 2016 10:12:30 am )

    sain shalgah heregtei

  • иргэн (October 10, 2016 10:27:43 am )

    Тэнэгтээд пиз минь 8% зээлийн санхүүжилтийг улсаас банкуудаар дамжуулан зохицуулдаг юм балай мал минь

  • иргэн (October 10, 2016 11:16:11 am )

    8 хувийн зээлийн мөнгийн зарим хэсэг зориулалтын бус зүйлд зарцуулагдсан байна гээ биз дээ. Тэр мөнг Эрдэнэтийн зүг марш

  • 88671597 (October 10, 2016 11:40:04 am )

    ОХУ-д 5 жил сурч төгсөн хүмүүст Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Магистрийн диплом олгож байна.

  • ИРГЭН (October 10, 2016 12:10:11 pm )

    БАНК БОЛ ИРГЭДИЙН ХАДГАЛАМЖИЙН МӨНГӨӨР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ БОЛОХООС ЭРДЭНЭТИЙГ БУЮУ АЖ АХУЙН НЭГЖ ТЭДНИЙ МӨНГӨӨР ХУДАЛДАН АВДАГ БАЙГУУЛЛАГА БИШ ШҮҮДЭЭ ОРХОН ТА БИТИЙ ДАВРААД БАЙ.ЭНЭ ЗҮЙЛ ЧИНЬ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ЛУЙВАРЧДЫН ДЭЭРЭМ ГЭДГИЙГ ЭРХБИШ МОНГОЛЫН ТӨР НОТЛОХ БИЗ ЭЭ

  • Иргэн (October 10, 2016 12:45:22 pm )

    Насаараа ажилласан зууны манлай Эрдэнэт үйлдвэрээ луйварчидад дээрэмдүүлж сэтгэлийн гүн гутралд орсон, цомхотголоор хэзээ халагдах бол гэсэн айдас түгшүүрт автсан 6000 гаруй ажилчин, Эрдэнэт хотынхон, Монголын нийт ард түмэн Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь төрийн өмчит компани болгох төр, засгийн даацтай шийдвэрийг хүлээж өдөр, хоногийг арай ядан өнгөрөөж байна.

    • uur (October 10, 2016 4:37:07 pm )

      Chi erdenet uildveriin ajilchidiin omnoos yridag hen be bid zugeer ajilaa hiij bna

  • Иргэн (October 10, 2016 12:45:48 pm )

    Эрдэнэтийн асуудлыг шийдвэрлэх маш амархан шүү дээ. Нэгдүгээрт, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг 100 хувь төрийн өмчийн компани болгох, хоёрдугаарт, эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлэн, урвуулан ашиглаж, монгол төрийн хууль, олон улсын гэрээ хэлэцээрийг ноцтой зөрчиж, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг луйвардаж авах нууц хуйвалдаан бүлэглэж зохион байгуулсан гэмт хэргээр АН-аас сонгогдсон ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, УИХ-ын дарга асан З.Энхболд, ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, яамдын сайд асан Эрдэнэбат, Пүрэвсүрэн, Болор нарт эрүүгийн хатуу хариуцлага тооцох.

    • Хөх чоно (October 31, 2016 8:55:56 pm )

      Эрдэнэтийн хувьцааг 100% төрийн өмч болгох нь зөв гэдгийг дэмжинэ.Харин ямар хөрөнгөөр 49%-г авсаныг нарийн шалгахгүй бол гадныхны мөнгөөр авчихаад Монголын 100% гэж маанагтуулж байгаад эзэн нь юмаа мэднэ гээд эзэмшдэг хувьцаагаа зарахад л бид хүний гар харах байх шүү.Монголоо бодооч ээ шийдвэр гаргагч нараа

  • Иргэн (October 10, 2016 12:46:13 pm )

    Оросын ерөнхийлөгч Путин төрийн өмчийг луйвардаж авсан Ходорковский, Березовский зэрэг луйварчдыг шоронд илгээхийг нь шоронд илгээж, гадаадад цөллөгт явуулахыг нь цөллөгт явуулж мафи, олигархиудаа нам дарж авсан. Харин манай ерөнхийлөгч мафи, олигархиудтайгаа нэгдчихсэн явж байдаг…..

  • Иргэн (October 10, 2016 12:46:48 pm )

    Эрдэнэт үйлдвэр бол Эрдэнэтчүүд, нийт монголчуудын бахархал юм. Энэ бахархал нь мөнгөнөөс мянга дахин илүү хүчтэй. Гэтэл энэ бахархал уруу нь хэдэн мөнгөтэй луйварчид төр, засагтай нь цуг нийлээд хүйтэн ус цацаад байхаар нь ард түмэн дургүйцээд байгаа юм. Татвар, ногдол ашиг нь өөр өөр зүйл. Ямарч аж ахуйн нэгж улсад татвар төлдөг. Харин Эрдэнэт бол Монголд байхгүй их ногдол ашиг өгдөг үйлдвэр. Мафийнхан, луйварчид, олигархиудын арааны шүлс нь гоожоод Эрдэнэт уруу дайраад, зүтгээд байдагийн цаад учир нь татварт бус, харин ногдол ашигт байгаа юм. 20 дугаар зууны нийт монголчууд, Эрдэнэтийн 6000 ажилчны хөлс хүчээ асгаруулсан ажлын үр дүн буюу жил бүрийн ногдол ашгийн 49 хувьтай тэнцэх хэдэн зуун тэрбумтэй тэнцэх төгрөгийг тавхан луйварчин жил бүр хармаалаад, үлдсэн 51 хувьтай тэнцэх ногдол ашгийг монголын 3 сая хүн хувааж хүртэхээр болж байгаад ард түмэн дургүйцээд байгаа юм. Эрдэнэтийг 100 хувь төрийн өмчийн компани байлгахын эсрэг үйл ажиллагаа явуулсан ямарч УИХ, Засгийн газар, ямар ч улс төрч мөн чанартаа ард түмнийхээ эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа луйварчин, мафи, олигархиудын гар хөл гэж үзэхээс өөр аргагүй. Болгоомжлогтун, сэрэгтүн.

  • Иргэн (October 10, 2016 12:47:25 pm )

    Иргэний эр зориг гаргаж зууны луйвар буюу Эрдэнэтийн луйварыг илчилсэн Нямдоржид нэн талархаж байна. Эрдэнэт үйлдвэрийн дүрмийн сан хэдэн их наяд төгрөг байдаг. Эрдэнэт үйлдвэрийг 400-хан сая доллараар луйвардаж авна гэдэг нь 90 саяын үнэтэй жип машиныг 9 сая төгрөгөөр үнэгүйдүүлэн залилаж авсантай яг адил юм . Энэ шударга ёс уу, улс төрчдөө!!!

    • иргэн (October 20, 2016 4:23:04 pm )

      Нямдорж гишүүн уг нь олны итгэл даасан хүн дээ энэ удаад ягаад ингэж нэр нүүрээ барьж улаан цайм худал дайраад байгаа нь сонин юм. Яалт ч үгүй худлаа дайраад байх юм. Саяхан зурагтаар 2012 оны сонгуулийн дараа ингэж дайрч байгаад сайдын суудал авсан тухай нь Даваасүрэн гишүүн шантажчин гэж хэлж ярьж байсан даа. Тийм л юм байна гэдэгт бүр итгэж байна шүү

  • Иргэн (October 10, 2016 12:47:47 pm )

    Эрдэнэтийн асуудлаар ярих эр зоригтой хүн Монголд Нямдоржоос өөр байсангүй. . Эрдэнэт үйлдвэр жилд хамгийн багаар бодоход олон арван тэрбум төгрөгийн ногдол ашиг өгдөг. Түүний 49 хувийг нь Эрдэнэтийг луйвардаж авсан 5 -хан луйварчин хармаална. Үлдсэн 51 хувийг нь Монголын 3 сая хүн хувааж хүртэнэ. Энэ шударга ёс уу? Улс төрчдөө!!!

  • Иргэн (October 10, 2016 12:48:12 pm )

    Эрдэнэтийг луйвардаж авсан асуудал 1990-ээд оны Орос орныг санагдуулна. 1990-ээд онд Оросын бүх өнгөтэй өөдтэй үйлдвэрүүдийг Березовский, Ходорковский мэтийн 10-аад олигархи, луйварчид хувьчлал нэрээр дээрэмдэж аваад олсон бузар мөнгөөрөө Оросын төр засгийг худалдаж авсан байдаг. Гэтэл бурханы авралаар Путин гарч ирээд эдгээр олигархи, луйварчдыг шоронд илгээхийн шорон илгээж, заримыг нь эх орноосоо зугтаалгаж харийн гүрэнд үүрд цөллөгт явуулсан. Оросын ойрын сургамжит түүх Монголд 20-иод жилийн дараа яг дүрээрээ давтагдаж байна. Монголын мафи, олигархиудыг Монгол төр нэгэнт дийлэхээ болжээ. Одоо Монголчууд 1910-1920 онд Монгол улсаа Хятадаас аврах тусламжийг Оросоос гуйсан шиг Монгол улсаа дотоодын мафи, олигархиудаас аврах тусламжийг Путинээс гуйхаас өөр аргагүй болоод байна.

  • Иргэн (October 10, 2016 12:48:35 pm )

    Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena (ENAMI) компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна. Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйлдвэрүүдийг хувьчилж авах, газрын баялагийн үр өгөөжийг нийт Монголчуудтайгаа бус цөөхүүлээ хүртэхийг санаархагчид гаргадаг юм шүү дээ. Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчит компани болвол үр өгөөжийг цөөн хэдэн улс төрчид, олигархиуд, оффшортнууд бус, харин нийт Монголчууд маань хүртэнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид өгөх нь зүйтэй гэж ярьж байгаа нөхдүүд бол мөн чанартаа хувийн атгаг шуналдаа хөтлөгдсөн, Монгол түмнийхээ эсрэг бодол санаатай этгээдүүд юм.

  • Иргэн (October 10, 2016 12:49:01 pm )

    Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/

  • Иргэн (October 10, 2016 12:49:20 pm )

    Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. /Дэлхийн нэг нойморын зэс үйлдвэрлэгч Чилийн удирдагч Августо Пиночет/

  • Иргэн (October 10, 2016 12:49:42 pm )

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.

  • Иргэн (October 10, 2016 12:50:03 pm )

    Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 26 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.

  • Иргэн (October 10, 2016 12:50:26 pm )

    Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.

  • Иргэн (October 10, 2016 12:50:58 pm )

    Нобелийн шагналт эрдэмэтэд буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь Нобелийн шагналтнуудын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.

  • ОЮУН,,, (October 10, 2016 1:36:22 pm )

    НЯМДОРЖ ГУАЙГ ДЭМЖИЖ БАЙНА, АМЖИЛТ ХҮСЬЕ

  • Anonymous (October 10, 2016 1:38:46 pm )

    эрдэнэтын асуудлыг бүрхэгдүүлвэл монголын ард түмэн босох болсон шүү??? ман ч дахиж өндийхгүй гэдгээ мндэж бга байлгүй дээ????

  • Anonymous (October 10, 2016 1:45:20 pm )

    нямдорж л шулуун шударга хүн юмда? танд амжилт хүсьё??? энэ хүнээр ёрөнхийлэгч болгоод ёрөнхийлэгчын засаглалтай болгох хэрэгтэй бна,

  • 001 (October 10, 2016 1:56:03 pm )

    Та бүхэн манайхаар үйлчлүүлээрэй.
    Манайх Рейкийн энергин бариа, бүтэн биеийн бариа, хуян хөөх бариа, бөөр,нуруу, элэг, ходоодны үйл ажиллагаа сайжруулах, тамир тэтгэх бариа, өндгөвчний бариа, савны хий, гэдэсний дүүрэнг гаргах бариа, хүүхдийн тархины доргилт засах, тархины даралт бууруулах, тайвшруулах, өсөлт хөгжил дэмжих бариа, нүүр, толгойн цэгэн массаж, хөл массаж зэрэг бүх төрлийн эмчилгээний болон алжаал тайлах бариа засал хийнэ. Утас: 94069506 (цаг авч ирнэ үү)
    Хаяг: БЗД 13-р хороо Скайтаун хотхон 90б байр. (Номин хайпермаркетийн баруун талын голомт банктай байр) дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр орж үзнэ үү. https://www.facebook.com/mutringegeebariazasal

  • 001 (October 10, 2016 1:56:38 pm )

    эмчилгээний бариа засал
    Манайх Рейкийн энергин бариа, бүтэн биеийн бариа, хуян хөөх бариа, бөөр,нуруу, элэг, ходоодны үйл ажиллагаа сайжруулах, тамир тэтгэх бариа, өндгөвчний бариа, савны хий, гэдэсний дүүрэнг гаргах бариа, хүүхдийн тархины доргилт засах, тархины даралт бууруулах, тайвшруулах, өсөлт хөгжил дэмжих бариа, нүүр, толгойн цэгэн массаж, хөл массаж зэрэг бүх төрлийн эмчилгээний болон алжаал тайлах бариа засал хийнэ. Утас: 94069506 (цаг авч ирнэ үү)
    Хаяг: БЗД 13-р хороо Скайтаун хотхон 90б байр. (Номин хайпермаркетийн баруун талын голомт банктай байр) дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр орж үзнэ үү. https://www.facebook.com/mutringegeebariazasal

  • Anonymous (October 10, 2016 3:05:33 pm )

    Эрдэнэтийн Монголын тал ноогдох 51% -г нь ШОтгонбилэг гэдэг МАНы луйварчин хувьдаа жинхэнэ утгаар авсан байсныг Элбэгдорж Монголд нь буцааж авч өгснийг битгий мартаарай Зовж байснаа мартах зовлонгийн үүдийг нээдэг гэдэг юм шүү Монголчуудаа

  • ДҮЙНХЭРЖАВ дорнод аймаг (October 10, 2016 3:15:09 pm )

    Нямдорж гуайг Монгол улсын “ЕРӨНХИЙЛӨГЧ”- өөр сонговол монгол улс өндийндөө
    ард түмэн минь ,энэнээс үнэн зүйл байхгүй болов уу Үнэхээр шударга хүн шүү Тэгээд л
    ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол төн сайхан шүү ?Хүсэх юм энэ л байна даа

  • UNEN (October 10, 2016 3:55:50 pm )

    НЯМДОРЖИЙГ ДЭМЖИЖ БАЙНА. ЖАГСААЛ ХИЙВЭЛ ХАМГИЙН ТҮРҮҮНД ОЧНОО. ХОГИЙН ЭЛБЭГЭЭ САНДРААД ЯМАР ХҮН БОЛОХОО ХАРУУЛЖ БАЙНА ДАА.
    ЮУ ЮУ ГЭЭД БСАН БЭЭ ЭРДЭНЭТ БАРАГ НӨӨЦГҮЙ БОЛСОН Ч ГЭХ ШИГ, ӨНДӨР НАСТАЙ УУРХАЙ Ч ГЭХ ШИГ, ШАА ГЭЭД ХЭЛЧИЕ. УУЛААСАА АРГА БАРИЛ НЬ ИЙМ ХҮН БАЙНА Л ДА. ХУДЛАА ШААГААД ЯВААД БАЙДАГ ЦАГ ЧИНЬ ӨНГӨРСӨН.

    • unen ug (October 15, 2016 12:02:46 am )

      Yag zuw shuu Nyamdorj Choijilsvrengiin xuwiin bizness ashig sonirholch geh shig teneg yum yriad bsan

  • Anonymous (October 10, 2016 4:07:17 pm )

    Жижиг, дунд бизнес эрхлэгчид ээ,
    ӨМӨЗО-ы Хөххотын төвд, хөл хөдөлгөөн ихтэй газар байрлах ”Монгол хотхон цогцолбор” (Victoria Gardens)-ын монгол барааны давхарт лангуу, павильон түрээслэхийг урьж байна.
    Өвөрмонголд монголын цэвэр бүтээгдэхүүн худалдан авах сонирхол ихэссэний зэрэгцээ тус хотыг зорих жуулчдын тоо хэдэн саяар тоологдож байгаа юм.
    Бидэнтэй холбогдох: 0086-13811909777 (Хөххот дахь дэлгүүрийн дугаар)
    95095168, 96655168 (Улаанбаатар дахь дугаар)

  • Зочин (October 10, 2016 4:23:27 pm )

    АН-аас сонгогдсон ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, УИХ-ын дарга асан З.Энхболд, ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, яамдын сайд асан Эрдэнэбат, Пүрэвсүрэн, Болор нарт эрүүгийн хатуу хариуцлага тооцох. монголын ард түмэн харж байгаа

  • nergui (October 10, 2016 4:30:00 pm )

    ene howdiin bymbatsogt elbegdorjiig hamgaalaad baigaa ym bish biz ene holion bantan bolson nuhur yaj huuli zuin said hiij chadhawdee

  • батс (October 10, 2016 4:58:43 pm )

    Эрдэнэт бол монголын ард түмний өмч . Тийм болохоор бид бүр болохгүй бол тэмцэлд босож луйварчдаас хөрөнгөө авах цаг ирэх болно. Тэр сахал Эрдэнэбилэг гэж их даварсан нөхөр өнгөтэй өөдтөй болгоныг луйвардаж авдаг тэгээд ердөө татвар төлдөггүйгээрээ алдартай нэгэн гэдэг.

  • Монгол хүн (October 10, 2016 6:29:58 pm )

    Энэ амьтан энэ луйварыг мэдэхгүй юм шиг мөн сайхан худал ярьж байнаа. Ганцад охчихоороо ойлгоноо.

  • Lam (October 10, 2016 7:34:49 pm )

    Shiidemgii alham hiij unen moniig ni hairtai ard tumendee helee ch .

  • Anonymous (October 10, 2016 9:10:48 pm )

    elbegdorj bol tsusgvi alj chaddag hvn sh dee ..nymdorjiin ard tvmniihee umnuus vhen hatan temtseed bdg chin orgvi um bish ..tulhtai uls turch hvn huuduu um hiideggvi l bhgvi uy ..eejee umnuu barij erunhiilugch boldog ebi odoo hichneen hoshgirch ard tvmnee huvaah bol gehees sanaa zovj suuna

  • Ард олноороо баян амьдарья (October 10, 2016 10:13:27 pm )

    Эрдэнэтийн хувийг ард түмэндээ хувьцаа болгоод ганц зөв алхам хийчихээч ээ. Хичнээн их баялагтай байлаа гээд хэдхэн гэр бүл баяжаад газар нутгийг минь сэглээд дууслаа… Ард түмний баялагыг ард түмэнд нь бас хүртмээр бна. Тэгээд ногдол ашиг аваад амьдраад бвал ард түмэн чинь ядуурлаас гарч улс орон өөдөө хөгжинө шүү дээ…арабын ард түмэн баялагын зөв хуваарилсан болохоор л баян байгаа юм. Энэ шийдвэрийг гаргасан зоригтой аавын хүү түүхэнд зөв шийдвэр гаргасанаараа алдаршина шүү дээ… Ард түмэн минь үүнийг л дэмжээрэй, тэмцээрэй

  • zochin (October 10, 2016 11:06:44 pm )

    Ene xx bank ih nootoi tsalingiin zeel auhaar 10 hyviig ni avaad yavchihdag

  • Жагаа (October 11, 2016 5:15:42 am )

    Захирлаа биш захирал аа гэж бичиж сур

  • ЗОЧИН (October 11, 2016 9:35:25 am )

    ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ТҮҮНИЙ НӨӨЦ ДЭЭР ХЯТАД УЛС ХАМГИЙН ИХ АНХААРДАГ. МОНГОЛД БАЙГАА ТӨМРИЙН ХҮДРИЙН АШИГЛАГДАЖ БАЙГАА ХЭДЭН УУРХАЙ БАЙНА. ТҮҮНЭЭС ХЭДЭН ХУВИЙГ НЬ ХХБ ШУУД БОЛОН ДАМАА ОРОЛЦООТОЙ БАЙНА ГЭЭД ШАЛГААД ҮЗЭХЭД Л ТӨӨРӨӨД БАЙЛТГҮЙ ЭНЭ САНХҮҮЖИЛТИЙГ АМАРХАН ОЛНО. ХАРИН ИХЭНХИ НЬ ОФФШОР РУУ НУУГДСАН БАЙХ. ТОЛГОЙД НЬ ХҮЗҮҮГҮЙ ХУЛГАЙЧ ЯВАА НЬ ОЙЛГОМЖТОЙ. ОДОО АРД ТҮМЭН ХУЛГАЙЧДЫГ АГНАХ ЦАГ НЬ БОЛСОН. АЛЬ НАМ ЭРХ БАРИХ НЬ ЯМАР ХАМАА БАЙХ ВЭ.

  • зочин (October 11, 2016 7:04:24 pm )

    улс орон ард иргэдээ бодохгүй амин хувиа хичээж зөвхөн өөрсдөө баяжих хүслээр авсан хууль бус хөрөнгийг хурааж шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол улам л даварч улс орноо худалдахаас буцахгүй болнодоо.

  • монгол (October 12, 2016 6:39:17 pm )

    ХХБ чинь америкийн банк юм биш үүв энэ гадны гар хөл болсон залуу яасан эх орноо боддоггүй новш вэ

  • Монгол хүн (October 16, 2016 12:37:27 pm )

    ТУЗ-ын дарга гэх Мөнхбаатар, Гүйцэтгэх захирал гэх энэ хоёрын ярилцлагаас Эрдэнэтийн 49 хувийг хувьчлаагүй, мөн худалдан аваагүй, харин хулгайлсан гэдэг нь дэндүү тодорхой боллоо. Хуурч аргалах гэж байгаад хулгайгаа өөрсдөө дэлгэчихлээ дээ.

  • Anonymous (October 16, 2016 4:40:27 pm )

    Энэ луйварчин нар ялгүй арай өнгөрөхгүй байлгүй дээ

  • Tanhai (October 31, 2016 5:06:51 pm )

    Luibarchdaa erdenetiig mongolchuudad buustaach og mongoliin horongiig elbegdorj terguuten luibarchid odoo bolih heregtei ATG huuliin naiguullaga shalgaj mongoliin ard tumnii horongiig bustaach abch ogoochee UIH gishuud yu hoigeed bgaa be. Erdenetiig busyaach mongolchuudad abch ogoochee luibarchdaac erdenetiig calgaj ogoichee gishuudee

antalya rent a car