antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 10, 2016 1 comment

“Face of Beauty International-2016” гоо бүсгүйн тэмцээнийг ОХУ-ын мисс өнгөлөв

нийтлэсэн Admin

147598526557f9bf71807bf

“Face of Beauty International-2016” олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээн өнгөрсөн бямба гарагт  Улаанбаатар хотноо боллоо.

Тэмцээнд дэлхийн 60 орны гоо бүсгүйчүүд өрсөлдсөнөөс ялагчаар ОХУ-ын мисс тодорсон бол дэд байрт Зимбабве, гуравдугаар байрт Филиппиний мисс орлоо. Эх орноо төлөөлөн оролцсон Э.Урангоо дөрөвдүгээр байрт орсон бол Португалийн мисс шилдэг тавд багтав.

Гоо бүсгүйн тэмцээнийг “Face of Beauty international” тэмцээний ерөнхийлөгч Мила Мануэл, сардаа 100 гаруй сая хүн шимтэн уншдаг “Missosology” сайтыг үүсгэн байгуулагч, захирал Пави Вэнтура болон “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин нарын шүүгч нар шүүн явууллаа. Мөн 60 орны гоо бүсгүйчүүдээс гадна Украйны “Амьд барби” Валерия Лукьянова шүүгчийн бүрэлдэхүүнд багтсан байв.

Ж.Болор

эх сурвалж: Монцамэ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • монгол хэл (October 11, 2016 4:33:53 pm )

    Зимбабве бишээ малааааа,,,,Замби гэж улс байдгийг мэдэх үү ,,Боловсролгүй тэнэг сэтгүүлчэээээ

antalya rent a car