antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 7, 2016 5 comments

Ямар тохиолдолд эрчүүд эргэн ирдэг вэ?

нийтлэсэн Admin

7eeld6opfga1vmhgjli2loaq3j_bЯмар тохиолдолд эрчүүд эргэн ирдэг вэ? Хэрэлдэж муудалцсан уурандаа хаалгаа саваад гарсан бол ихэнх нь эргээд л ирдэг. Хоёр гурав хоноод уур нь гарсны дараа хэтрүүлчихсэнээ ойлгоод гэрийнхээ хаалгыг тогшдог. Харин бага багаар хөндийрч байгаад нэг өдөр яваад өгсөн бол өөр хэрэг шүү. Салж явахаасаа өмнө удаан хугацаанд шийдэж ядан, бүхнийг харьцуулан бодож дотроо тунгаасан бол яах вэ? Эргээд ирэхэд нь хүлээж авах нь зөв үү?

ЭЦГИЙН СЭТГЭЛ

Хувийн туршлагаасаа хуваалцъя. Нэг удаа эхнэр бид хоёрын хэрүүл даамжирсаар тэсэхийн аргагүй болж би чемоданаа баглаад найзынх руугаа явсан юм. Энэ шийдвэрийг гаргахад тийм ч амархан байсангүй. Учир нь надад эхнэрээс минь өөр алдах зүйл байсан юм. Тэр бол миний хүү. Гэрээсээ явснаас хойш хагас жил шахуу тайван байж чадахгүй, хүүгээ маш их санадаг байсан. Тэднийгээ эргэж очих бүрт хүү маань “Аав, та явж яах юм бэ? Гэртээ үлд л дээ” гэж хэлэхэд нь би уйлахад ч бэлэн байдаг байлаа. Ингэсээр нэг л өдөр сэтгэлээ барьж дийлэлгүй гэртээ үлдсэн дээ.

Ингээд гэртээ эргэж ирсэн ч дахиж гурван жил зовсны эцэст гэрээсээ бүр мөсөн явсан юм даа. Бид хоёрын салалт эхнэрт нэг их хүндээр тусаагүй. Нэгэнт бид хоёр таарахаа болиод удсан болохоор тэр нь ч дээр байсан биз. Гэртээ эргэж ирсний дараа хэрүүл маргаан нэг хэсэгтээ тасарсан ч хэсэг хугацаа өнгөрсний дараа эргээд л улам хүчтэйгээр сэдэрсэн. Учир нь тэр бүхний уг шалтгаан болсон асуудал нь шийдэгдээгүй, харин бид өөрчлөгдөөгүй хэвэндээ л байсан юм. Яваандаа тэр зөрчилдөөн нь шийдвэрлэхийн аргагүй болж бүр мөсөн салах шийдвэрт хүрсэн нь тэр.

Мэдээж хэрэг хүүхдийнхээ төлөө, аз жаргалтай бага насных нь төлөө хуучин нөхрөө уучилж хүлээж авч болно. Гэхдээ боломж бололцоогоо бодитоор дүгнэх хэрэгтэй шүү. Хэрвээ чи өөрчлөгдөж, харилцаагаа аврахын тулд хичээл зүтгэл гаргахад бэлэн биш бол бага зэргийн уян хатан байх асуудал дээр яаж ч байсан өөрийнхөөрөө зүтгэнэ гэж бодож байгаа бол бүхнийг эхнээс нь, шинээр эхэлнэ гэдэг юу л бол. Гэр бүл бүрэн бүтэн байсан ч доторх уур амьсгал нь хүйтэн хөндий бол хүүхдэд илүү хортой.

Гомдол, ХАРУУСАЛ

Найз Лхагваа маань нэг өдөр баяртай нь аргагүй “эрх чөлөөтэй” болсноо зарлалаа. Сэтгэл нь хөрөөд удаж байсан эхнэрээсээ салахаар шийдэж. “Эртхэн л дорвитой шийдвэр гаргадаг байж” гэж харамсангуй ярина.

Гэтэл долоо хоногийн дараа гунигтай нь аргагүй царай гаргаад “Би буцаж очно гээд амлачихсан юм. Найз нь охиноо өрөвдөөд байна. Яах вэ?” гээд бөөн бодол болчихсон надаас асууж байсан юм. Зарим бүсгүйчүүд салаад явах гэж байгаа нөхөртөө “Чи бол надад олдсон хамгийн сайн хүн, чамгүйгээр миний амьдрал утга учиргүй” гэж харц, нулимсаараа итгүүлж, ятгах чадвартай байдаг. Иймэрхүү сэтгэл зүйн дарамтаас болж гэрээсээ явсан эр өөрийгөө хүн чанаргүй, муу хүн, ёс суртахуунгүй загнасан өөдгүй амьтан гэдэгт итгэж эхэлдэг. Тэгээд нүглээ наминчлах цорын ганц арга нь гэртээ эргэж очих гэсэн бодолд автдаг байна.

Зовж шаналсан Лхагваа маань өөрийгөө ингэж хуурах болсноо өөрөө ч гайхсан юм. Одоохондоо тэр өмнөх шигээ нөгөө л хайргүй найз бүсгүйтэйгээ хамт амьдарч байгаа. Өөрөө аз жаргалгүй ч нөгөө бүсгүй нь түүнгүйгээр амьдарч чадахгүй гэдэгт итгэсээр л яваа. Хэдий чи зөв “товчлуур”-ыг цагийг нь олж дарж чадсан ч хуучин /нөхөр/найз залуу чинь өрөвдөж энэрсэндээ чам дээр эргээд ирсэн бол нэг зүйлийг ойлго. Өрөвдөх сэтгэл удаан үргэлжлэхгүй. Тэгээд ч өрөвдөх сэтгэл гэдэг хамтын аз жаргалаа бүтээх зөв үндэс суурь нь биш. Чамайг хайрлаж чадах хүнээс жинхэнэ хайр халамжийг хүртэх боломж дахиж  олдохгүй гэж үү дээ?

Зуун ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ

Салсан нөхөртэйгөө эргээд нийлэхэд хүргэдэг бас нэг зүйл бол “зуршил” дээр нэмэх нь “ганцаардлаас айх айдас” байдаг. Жишээ татъя л даа. Эртний танил Буянаа маань хэд хэдэн удаа ганцаараа амьдрах гэж үзсэн боловч чадахгүй гэдгээ ойлгож. Ажлаасаа ирэхэд нь гэр нь хоосон, орондоо ороход нь хөнжил нь хүйтэн, өглөө нь шарсан өндөг идэж ажилдаа явах яав ч түүнд тохирохгүй санагдана. Тиймээс л Нараатай нэгэн дээвэр дор амьдрах хэрэгтэй гэсэн бодолтойгоо бүр мөсөн эвлэрсэн аж.

Хайр сэтгэл, гүнзгий сэтгэл хөдлөл байхгүй ч хэвийн сексийн амьдрал байна. Ямар ч  байсан гэртээ ирэхэд халуун хоол цайтай, орондоо ороход дулаацуулах хүнтэй, өглөө сэрэхэд өглөөний цайтай угтдаг.

Түүнийг чам руу татсан зүйл нь ердөө л зуршил. Энэ нь бас л өрөвч сэтгэлтэй адил хамтын аз жаргалтай амьдралын үндэс суурь болж чадахгүй. Мэдээж хэрэг энэ тохиолдолд хосуудын хооронд хүндлэл үгүй болно. Ийм үед бага зэргийн бардам зан илүүдэхгүй шүү.

Харьцуулаад ҮЗТЭЛ

Хамт амьдарч байсан найз бүсгүй маань цэвэр цэмцгэр байх тал дээр хатуу хяналт тавьдаг байсан юм. Миний бүх оймс, дотоож шүүгээнд эвхээстэй, өнгө өнгөөрөө ялгаастай байх ёстой гэсэн шаардлагыг надад тавьдаг байлаа.

Гэтэл дараа нь үерхсэн бүсгүйд миний дотуур хувцас хаагуур хөглөрөх нь огт падгүй байв. Ашгүй дээ л гэж бодож байлаа. Гэтэл хэсэг хугацааны дараа найз бүсгүй маань хэрэглэсэн ариун цэврийн хэрэглэлээ хаана хаях нь өөрт нь хамаагүй гэдгийг мэдлээ. Дээрээс нь гал тогоогоо цэвэрлэнэ гэж бараг байхгүй. Арай ч дээ гэж бодогдож байгаа юм чинь. Би тэр занд нь ёстой дасч чадахгүй юм билээ. Хоолоо бэлтгэж, хооллодог газраа цэвэр цэмцгэр байлгахыг хичээдэг нь миний төрөлх зан л даа.

Орой аяга тавгаа угаангаа хуучин найз охиноо санан дурсдаг боллоо. Дараа нь надад аз таарч бид эргээд нийлэх завшаан тохиож би гэдэг хүн “эмх цэгцийн оронд” эргэн очлоо. Хоёр сар гаруй тэвчээртэй нь аргагүй оймсоо эвхэв. Тэгсэн ч тун удалгүй энэ бүхнээс бас л залхаж орхисон.

Дахин нэг удаагийн салалт. Мэдээж цаг хугацаа өнгөрөхөд хамтын амьдралын таагүй үеүд мартагддаг. Ой ухаан муу муухай дурсамжийг тэр болгон хадгалж үлдэх дуртай биш. Тэгээд л бид өнгөрсөн рүүгээ буцахдаа ой санамжид үлдсэн тэр сайн сайхан руу буцаж байна гэж боддог. Гэтэл бодит байдал дээр нөхөр ч тэр, эхнэр ч тэр өөрчлөгдөөгүй яг хэвэндээ л байдаг. Хэсэг хугацааны дараа нэг нэгнээ санасан сэтгэл нь ханаж хөрөөд хуучны асуудлууд эргээд л сэргэдэг. Ингээд л бүх зүйл давтагдаж эхэлнэ.

Нөхцөл байдлыг хөндлөнгөөс дүгнэхэд ийм байна. Өөр эмэгтэйтэй байж үзээд өмнөх нь дээр байсныг ойлгож.

– Хэрвээ чи түүнд хоёр дахь боломжийг өгөхөөр шийдсэн бол өнгөрснийг дахиж хэзээ ч битгий дурс.

Гал ШИГ ДҮРЭЛЗСЭН ХАЙР

Хамгийн хэцүү, адармаатай хосууд бол дэндсэн их хайраасаа болоод хамт байж чадахгүй мөртлөө бас салж чадахгүй хүмүүс юм. Жагаа, Ариунаа хоёр яг л тийм хосууд. Хэтэрхий их буцалсан хайраасаа болж бие биенээ хардаж, уурлаж зовооно. Хамтын амьдрал нь эмгэнэлт жүжиг л гэсэн үг. Харин би тэр жүжигт нь хүссэн хүсээгүй оролцдог туслах дүр нь байв. Хоёулангийнх нь сайн найз тул тэр хоёр хэрэлдэж маргалдах тоолондоо над дээр нэг нэгээрээ ирдэг байлаа. Ариунаа ирчихээд л Жагаа бид хоёрыг юу ярьсан, юу хийснийг шалгааж гарна. Тэр хоёрын салж нийлэх тоолонд Жагааг ямар өөдгүй амьтан болох тухай Ариунаагийн хэдэн цагаар үргэлжлэх яриаг сонсох хэрэг надад гарна. Нөгөөдөх нь ч гэсэн бас адилхан. Ингэхдээ тэр хоёр хоёулаа зовж байгаа нь илт мэдрэгдэнэ. Дараа нь тун удалгүй дүрэлзсэн хосууд маань эргэн нийлж хэсэг хугацаанд алга болно. Тэгээд удалгүй эргээд ирнэ дээ…

Эцсийн шийдвэрийг Жагаа гаргаж тэр хоёр салах болсон. Харин Ариунаа одоо хүртэл түүнд хайртай. Надтай уулзахаараа намайг зэвүүнээр нь дуудна. Би Жагаад хэлсээр байгаад тэдний харилцаанд цэг тавиулсан юм байхаа.

Хэрвээ иймэрхүү амьдрал та хоёрын амьдралын хэв маяг болчихсон бол нэг нэгнийхээ мэдрэлээр тогло гэж зөвлөх байна. Гэхдээ энэ адармаат тоглоомондоо гэм буруугүй гуравдагч этгээдийг оролцуулах хэрэггүй. Бас хэзээ зогсохоо мэддэг байх хэрэгтэй. Тэр их хайр чинь нэг л өдөр бүр мөсөн яваад өгч магадгүй.

Дүгнэлт

Миний хувьд эргэж буцна гэдэг ямар ч утгагүй санагддаг. Урьд нь явсан замаараа дахин явж яах юм бэ? Эргэн тойрон, танилууд, найзууд, өөрийнхөө жишээн дээр харахад ийм л байдаг. Сална гэдэг үнэхээр харамсалтай ч явсан л бол яв гэж хэлэх байна. Хаалгаа нэгэнт хаасан бол буцаж ирэхийг нь битгий хүлээ…

Гэхдээ бас нэг юм байна. Яриагүй үлдсэн нэг түүх бий. Аз жаргалтай төгсдөг бодит амьдралаас сэдэвлэсэн түүх.

Найз Тайванаа маань эхнэрээсээ “бүр мөсөн” салахаар шийдсэн юм. Тэгээд хоёр жилийг ээлжит хайраа олох эрэлд өнгөрүүлсэн. Хайраа олох зам нь хөндлөнгөөс харахад Дон Жуаны амьдрал шиг л санагддаг байв. Харин нэг удаа Тайванааг хувь заяа нь экс эхнэр Гэрлээтэй нь найзуудынх нь үдэшлэг дээр дахин учруулсан юм. Үүнээс хойш тэдний хайр сэтгэл дахин сэргэж хамтдаа амьдрах боллоо. Онцлог нь тэр хоёр хоёулаа өмнөх алдаагаа давтахыг хүсээгүй тул бие биедээ хандах хандлагаа өөрчилж, өмнө гаргасан алдаануудаа давтахгүй байхыг хичээж байсан юм. Үр дүнд нь сайхан амьдарцгааж байна. Тэр хоёр бас хүүхэдтэй болсон. Тайванаагийн бага зэрэг жин нэмж аав төрхөндөө орсон нь гэр бүлийн амьдрал нь өсөн дэвжиж байгаагийн илрэл гэж би боддог шүү.

Тиймээс хэрвээ нөхөр чинь чамд хэрэгтэй бол харьцаагаа бүр мөсөн таслаад хэрэггүй. Хуучин нөхөр чинь буруугаа хүлээгээд хаалгыг чинь тогшвол илүү дутуу үггүйгээр гэртээ оруул. Хэрэв чи түүнд хоёр дахь боломжийг өгөхөөр шийдсэн бол өнгөрснийг дахиж хэзээ ч битгий дурс.

Салж явсанд нь бүү зэмлэ, уучилсан бол бардам зангаа орхи. Тэгж чадвал магадгүй эргэн нийлсэн хосууд аз жаргалтай, удаан амьдарч чадна.

Эх сурвалж: Zone.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • ZOCHIN (October 07, 2016 5:36:57 pm )

    salsan bol butsaj niileh hereggui

  • О (October 08, 2016 7:31:36 am )

    Тийм байж болох ч хүүхэд өнчрүүлэх, аз жаргалыг нь булаах л хамгийн муухай бөгөөд нүгэлтэй шүү. Томчууд бол яаж ийгээд асуудлаа шиидэж чадна, хүүхэд бол зөвхөн томчуудаас хамааралтай, шийдвэр гаргаж чадахгүй амьтад шүү дээ

  • Anonymous (October 09, 2016 9:06:43 pm )

    гэр бүл болгон нандин шүтээнтэй тэр бол бяцхан үрс,тэдний төлөө амьдаас үхэх хүртэл.амиа бодсон,хогийн хэрүүл,бие биенээ давах гэсэн арчаагүй ааш,богс боор архи,дорой сэтэхүйгээ л хаячих.тэгвэл бүх юм болно.амьдрал гоё байх гэр бүл болгоны гарт бий.байгаа бүхэндээ сэтгэл ханамжтай бай л даа.

  • Anonymous (October 09, 2016 9:13:30 pm )

    сална гэдэг үг.үр хүүхддээ хайртай хайртай гэж хөтөлж явсанаа түм бум бужигнсан машин тэрэг хөлхөлдсөн газар хаяж зугтана гэсэн үг.тэр хүүхдүүд ивий хөөрхиис яана.амиа бодсон новшнуудаа!!!үхсэний салах вэ

  • зочин (October 10, 2016 12:01:51 pm )

    үр хүүхэддээ муу үр дагавар авчирна. нэгэнт эхлүүлсэн бол төгсгөл нь төгс байх естой. тэгш эрхтэй амьдрах хэрэгтэй

antalya rent a car