antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 7, 2016 3 comments

Толгойтоос Амгалан өртөө хүртэл 8000 мод тарих ажлыг маргааш эхлүүлнэ

нийтлэсэн Admin

dsc_7692-1024x630Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн хүрээнд Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Хотын Ерөнхий менежер С.Гантөмөр болон холбогдох албаныхан маргааш 12.30 минутаас Сүхбаатарын талбайн Хонхтой цэцэрлэгт мод тарина. Нийт хотын төвийн гол гудамжуудад 5 м өндөртэй 200 нарс мод тарихаас Хонхтой цэцэрлэгт 56 модыг нь тарих юм.

Нийслэлийн иргэдийг ирэх 4 жилд Налайхаас Сонгинохайрхан дүүргийн 61-ийн гарам хүртэл төмөр зам дагасан ойн зурвас дундуур зорчуулах төлөвлөлтийн  дагуу Толгойтоос Амгалан өртөө хүртэл 8000 улиас мод тарих ажлыг эхлүүлнэ. Энэ ажлын хүрээнд мэргэжлийн хувийн хэвшлийн байгууллагууд  мод тарьж, ногоон байгууламжийн стандартад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, хөндлөнгийн төрийн бус байгууллагууд хяналт тавина.

Дүүрэг бүр мод, сөөгний тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа гаргах, аж ахуйн нэгжүүдийн эзэмшил талбай, айл өрхийн хашаанд мод тарих ажлыг зохион байгуулна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (October 07, 2016 7:10:39 pm )

    Ямиар мөнгөөр мод тарих гээд байнаа групп хасаж байж

  • Зочин (October 08, 2016 5:10:32 pm )

    Мод тарих чинь шоу эсвэл субботник биш шүү дээ. Бид энэ хуарангийн сэтгэлгээгээ болимоор юм. Манайх шиг эрс тэс уур амьсгалтай газар модыг тарихдаа биш арчилж ургуулахдаа илүү анхаармаар. Илүү ажил хэрэгч байдлаар хандаач ээ. Уулгамч юм шиг нэг өдөр баахан мод сууогачих биш. 1 га талбайд мод тарьж хамгийн багадаа 40-60 см өндөртэй болгож ургуулахад хэдий хугацаа, ямархуу зардал, ажиллах хүч шаардлагатайг судалгаагаар гаргаж тогтоох нь чухал. Тэгээд энэ ажлыг хувийнханд гэрээгээр даалгачих. Тодорхой хугацааны дараа үр дүн нь харагдана шүү дээ. Энэ чинь бидний жил болгон хийдэг ухамсаргүй үрлэгэн шоунаас хамаагүй өөр шүү.

    • Anonymous (October 08, 2016 5:52:33 pm )

      Yag vnen.archlah,mergejliiin tsetserlegchdiig beldeh

antalya rent a car