antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 7, 2016 1 comment

Уул уурхайд найдлага тавьж байна

нийтлэсэн Admin

banner05

Ирэх жилийн төсвийн орлогыг боломжийн байлгахын тулд уул уурхайн ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг түргэтгэх дээр анхаарна гэдгээ эрх баригчид хэлж байгаа. Тэрчлэн Оюутолгой”, Тавантолгой , Гацуурт төслийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлснээр нийт 195.1 тэрбум төгрөгийн орлогыг нэмж төвлөрүүлэхээр тооцоод байна.  Ирэх оны төсвийн төсөлд экспорт 6.3 хувиар өсч, 4.2 тэрбум ам.долларт хүрэхээр тооцсон байгаа.  Нийт экспортын 86 орчим хувийг түүхий эд, эрдэс бүтээгдэхүүн бүрдүүлж байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний орлогоос төсөвт төвлөрөх орлогын хувьд сүүлийн таван жилд дунджаар 23 хувьтай байсан бол 2016 онд 14 хувь болж буурчээ. Тэгвэл ирэх онд 17 хувь болно гэж өсгөж тооцсон байна. Уул уурхайн салбараас 2017 онд төвлөрөх нийт орлогын 92 хувийг алт, зэс, нүүрсний орлогоос бүрдүүлэхээр байгаа. Үүнээс 22 хувийг буюу 226 тэрбум төгрөгийг нүүрс, дийлэнх хэсэг болох 63 хувийг буюу 638 тэрбум төгрөгийг зэсийн баяжмалын экспортоос төвлөрүүлэхээр тооцоод байгаа юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (October 08, 2016 7:34:20 pm )

    Баялагаа ухаад хөгжсөн улс огт байдаггүй Харин сөнөж мөнөж байгаа улс олон бий Бид малаа шүтвэл үүрд хоолтой байна

antalya rent a car