antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 7, 2016 Comments are off

Цэцийн  дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, Сонгуулийн хуульд гар хүрэхээр боллоо

нийтлэсэн Admin

huuli

Сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ.

Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дунд суудлын хуралдаанаар Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэгт “Нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсаны улмаас дахин сонгууль явагдсан бол хасагдсан нэр дэвшигч хүн зургаан жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших болон төрийн албанд томилогдох, сонгогдох эрхээ алдах ба урьд явагдсан сонгуулийн сурталчилгааны болон зохион байгуулалтын бүх зардлыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж заасныг зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргаж, дээрх заалтын үйлчлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн.

Цэцийн энэ дүгнэлтийг УИХ-ын Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хороод хуралдаанаараа хэлэлцээд хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэнийг УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байнгын хороодын саналын дагуу цэцийн 09 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь нь зүйтэй гэж үзэж, УИХ-ын тогтоол баталсан юм.

УИХ цэцийн дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг боловсруулжээ. Энэхүү хуулийг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөхөөр төсөлд тусгасан байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжлээ.Уг хуулийн төслийг чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car