antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 5, 2016 23 comments

Э.Бат-үүлийн ноцтой, халуун сэдэв нь С.Зоригийн хэрэг бус “Амь тавьж буй” ардчилал байлаа

нийтлэсэн Admin

iuiuiuЭ.Бат-Үүлийн “Цензургүй яриа”-наас “юу ч” гарсангүй. Магадгүй их “юм” хүлээсэн хүнд шүү дээ.

Хэчнээн хоногийн өмнөөс Үүл баатар цензургүй ярина гэх шуум тарснаар багагүй хүлээлт үүссэн байв.
Учир нь Э.Бат-Үүл гэдэг хүн сонин содондоо бус ардчиллын анхдагчийн амийг хөнөөсөн хэрэг өнөө хүртэл илрээгүй, үүнд нь энэ хүний нэр холбогдсоор ирсэн. Мөн 18 жилийн дараа хоёронтаа энэ хэрэгт Үүл баатрыг яллагдагчаар татсан учраас, ийм цаг үед цензургүй ярихаар болсон учраас түүний тайлбар сонин байлаа.
Гэтэл ердөө л “Өнөөдөр ч би сонин хүн хэвээрээ” гэж батлах гэсэн мэт эс бөгөөс “Ардчилал гэж би ба бусад нь юм” гэж хэлэхийн тулд сенсаацтай нэвтрүүлэгт оров уу гэлтэй. Болоогүй 2017 он хүртэл халуун сэдэв хэвээр байх Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзнэ гэдгээ ч чанга дуугаар зарлах гэж цензургүй ярихаар болсон бололтой юм.
С.Зоригийн хэрэгтэй холбоотойгоор ярьсан Үүл баатрын ярианаас шинэ мэдээлэл эсвэл сэдэв огт гарсангүй. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд дуулиан шуугиантайгаар хэвлэлийн хурал хийн, яллагдагчаар дахин татлаа хэмээн зарлах үедээ ярьснаа л ярив.  Үндсэндээ өнөөдрийг хүртэл хэвлэлээр улиг болтол ярьснаа давтсан нь нэвтрүүлэгт оролцсон Э.Бат-Үүлийн зорилгыг улам ч тарамдуулж орхив.
Харин энэ удаагийн ярилцлагаараа тэрбээр Нийслэлийн прокурорын газрыг үгүйсгэж орхив. Тодруулбал, тус газрын хяналтын прокурор Б.Батжаргал “Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Э.Бат-Үүлийг сэжигтэн, яллагдагчаар татах үндэслэл гарч ирсэн учраас шалгаж байна. Түүнээс биш сонгуультай холбоотойгоор, улс төрийн зорилгоор шалгаагүй. 18 жилийн дараа анх удаа шинжилгээ авч байгаа тухайд хэрэг гарсны дараа хэргийн газарт нэвтэрсэн бүх хүнээс холбогдох шинжилгээний дээж авсан.
Э.Бат-Үүлийн хувьд өмнө нь хурууны хээг нь хэд хэдэн удаа авч байсан. Хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа ажпын хэсгийн мөрдөн байцаагч шинжилгээ авах шаардлагатай байгааг өөрт нь мэдэгдэж байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшлуулж байсан” хэмээн албан ёсны тайлбар өгсөн байдаг.
Харин түүний яриаг Э.Бат-Үүл илт үгүйсгэж, ийм зүйл болоогүй хэмээв. Ямартай ч хэн нь үнэн ярьсныг хэлж мэдэх боломжгүй ч Үүл баатар хуулийнхны албан ёсны тайлбарыг зоригтойгоор үгүйсгэж лав дөнгөлөө. Цаашилбал, тэрбээр “Би хэзээ ч албан тушаалын араас хөөцөлдөж байгаагүй” гэв.
Гэсэн атлаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэх. Хотын даргаар ажиллаж байсан, одоо бүр номер нэгийн суудалд санаархаж яваа атлаа ийн ярих нь суурин дээрээ хэд эргэсэн явдал болов.
Эцсийн дүнд нь нийслэлийн АН-ыг тэргүүлдэг ч орон нутгийн сонгуульд ямар ч оролцоогүй байгаагаа зарлаж орхив. Үнэндээ АН-д эзлэх түүний байр суурь мөхөж байгаа бололтой юм.
Хэдийгээр намын дүрмээр нийслэлийн намын дарга сонгуульд оролцдоггүй гэх халхавч маягийн тайлбар хийсэн ч Үүлийн цаг дууссаныг түүний байр байдал бэлхнээ илтгэх шиг. Сүүлийн үед бичиж байгаа шигээ Ц.Элбэгдоржийг үгүйсгэх, намынхаа нөхдийг баалах, ардчиллын амин сүнсийг залгиж байгааг ярьсаар цаг дуусав. Үнэндээ тэр энэ удаад халуун сэдвээр дамжуулан намынхаа нөхдөд гомдлын үгээ дайлаа. Хажуугаар нь “амь тавьж буй” ардчиллын тухай ярьдгаа л нуршин ярив.
Ямар ч байсан энэ мэтээр Үүл баатар өөрийгөө “моод”-ноос гаргахгүйн төлөө өдөр шөнөгүй ажиллах л бололтой. Харин үр дүн ямар байхыг үлдсэн хугацаанд түүний хийх нүүдлүүдээс шууд хамаарах билээ.
М.Өнөржаргал
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

23 Comments

  • зочин (October 05, 2016 11:49:43 am )

    Зоригийг чи хусчихсаан гээд байхад ” би тэр хэргийг илрүүлэхийн төлөөл байна” энэ тэр гээд сонин юм яриад байх нь инээдтэй санагдлаа.

  • САНАЛ (October 05, 2016 1:15:31 pm )

    ҮҮЛ БААТАР ЭНЭ ЯРИЛЦЛАГААРАА ОЛИГТОЙ ЮМ ЮУЧ ЯРИАГҮЙ БӨӨРӨНИЙЛӨДЛ ДҮЛЭГНЭЭД БАЙСАН УГ НЬ БААТАР ХҮН ЧН БҮХ ЗҮЙЛИЙГ ҮНЭНЭЭР НЬ ЯРИХ ХЭРЭГТЭЙШДЭЭ ОЛИГАРХ ГЭЛЭГ ДОТОР ЭЛБЭГЭЭ ТЭРГҮҮТНҮҮД БҮГД ОРДРГ ГЭХ МЭТ….

  • Bataa (October 05, 2016 1:30:28 pm )

    Iim oron garan fizdag erenhiilegchid teneg humuus l ursulduulnu

  • монгол хүн (October 05, 2016 1:37:48 pm )

    Ёстой балай амьтан гэвэл Бат Үүл бололтой Ардчилал байгуулсан юм уу гэж асуухаар үгүй олигархсан төр байгуулсан ухааны юм ярина Ийм юмнууд л сүүлийн 30 жил ээлжлэн төр барьсаар монголын ард түмнийг нэгмөсөн баллав. Одоо бидэнд юу үлдэв Сарны гадаргуу шиг болсон газар нутаг түүнээс долоон дор болсон хүний үгүйрсэн итгэлээ алдсэн сэтгэл мөс чанар Яа яа яана да үр хүүхэд хойч минь

    • zochin (October 05, 2016 3:10:05 pm )

      Harin tiin, ardchilliig batyyl baiguulsan bish shyydee, Zorig bolon busad odoo tord baihgui hymyys hiisen
      Mongol oron buruu adrchilaliin ner barigchidiin garar orj huvhai hoosorloo,,,
      Mongol yuch gesen ardchilsan uls uchraas odoo 26 jil suirsen ulsiig zov zamruu ni oruulah nam, ard tymen l heregtei baina,,,,

  • монгол хүн (October 05, 2016 1:40:27 pm )

    Бас Ерөнхийлөгчид нэр дэвшүүлээч гэж уйлах ёо ёо ичиж үхдэгүй яацарцан амьтан бэ

  • irgen (October 05, 2016 1:54:08 pm )

    ARDCHILAL GEJ AMERIKUUDIIN DELHIID NOYLOH BODLOGO. TEDNII GAR HULUUD MONGOLIIN BAYLGIIG TSULMUJ DUUSGANA DAA

  • содном (October 05, 2016 2:13:55 pm )

    МАН-ын нэрний ард нуугдсан олигархажсан хүмүүсийг яасан их өмгөөлж хамгаалаад байдаг улс вэ? Олигархажсан төрийн амьд жишээнүүд Африкын орнуудаас эхлээд Латин америк,Азид өчнөөн олон болж байгааг олж харахгүй,харахыг ч хүсэхгүй байгаа юмуу? Зөвхөн Монголынхоо хэдэн олгархуудын хэлж ярьж байгаагаас цааш гарч чадахгүй бол халаглаад байгаа шиг чинь амьдрал ирээдүй хойч үеийг маань хүлээж байгаа гэдгийг санаж амьдарцгаая Одоо яаж ч мөрөөдөөд тэр тэнэг соц нийгмийг байгуулж чадах хүчин,хүн ч байхгүй гэдгийг ойлгоцгоо.Наад олигархуудчинь биднийг хуурч цөлмөж байгааг ойлгож тэдний эсрэг тэмцэцгээе.Тэдний ганц дайсан нь Бат-Үүл болсон бололтой. Түүнд нь битгий итгэцгээ.Хүссэн хүсээгүй тэр ардын баатар болно.Удахгүй түүний зөв байсныг бүгд ойлгоцгоох болно. Ер нь аливаа нэгнийг сохороор дагаж бусдыг муулахаа больё.Ийм юмнаас л 1930-аадоны их хэлмэгдүүлэлт эхэлсэн юмшүүдээ. Үүнийг л маш сайн санаж ойлгож амьдарцгаа хүмүүсээ.Өнгөрсөн 26 жилийн ихэнхэд нь манай төсөв,мөнгөний бодлогыг наад олигархууд чинь барьж байсан гэдгийг ойлгож авцгаа. .

  • zochin (October 05, 2016 2:18:25 pm )

    Yamar negen barimt bga blool mongoliin huuli hynaltiihan shalgaj bga alban tushaalaar hugatsaa hojool barigdahgui yawaad bh ymdaa bat uul

  • ИРГЭН (October 05, 2016 2:22:21 pm )

    энэ балай өөрөө ардчилалын амиар тоглогчдын нэг.

  • зочин (October 05, 2016 2:35:21 pm )

    ардчилалыг завхруулж ашиглаж хөлжиж баяжсан олигархууд бүгд ман ын хан шүү дээ .эрдэнэтийг идсэн отгонбилэг багабандиас эхлээд оюутолгойг идсэн с.баяр батболд гээд араасаа хөврөнө монголын аль өнгөтэй өөдтэй бүхнийг хамсан шүү дээ ардчилалын тэнэг бацаанууд одоо толгойгоо шаагаад сууж байна

  • irgen (October 05, 2016 2:37:26 pm )

    Batuul huuliinhaniig uguisgeed meduuleg ogohgui zugtaagaad bgan ilt bna zorigiin allagatai holbootoi yaltchgui unen

  • зочин (October 05, 2016 2:39:37 pm )

    батүүл элбэгдорж тэргүүтэй ан гэгчээ дарж аваад одоо монголчууд латин америкийн аймшгийн орнуудын араас орох л үлдээ шив дээ баян нь тэнгэр шиг баян цөөхөн хэдэн олигархууд ,ядуу ньүй олон үгээгүй хоосон амьтад ийм л ирээдүйг сонгож дээ

  • Anonymous (October 05, 2016 2:46:48 pm )

    hariutslaga hereggui mayagiin yum yarij blee yaltchgui notoi lbgaa? sain shalg 25jil yu hiij suusan mal ve?

  • ЭР ХҮН (October 05, 2016 3:05:18 pm )

    манай даргын сэтгэцэд асуудал үүссэн нь харагдаж байна.

  • Зочин (October 05, 2016 3:45:51 pm )

    Энэ балай толгой нь салгалаад яаж ерөнхийлөгч болно гэж хэлж чадаж бнаа,улс орны нүүр царайг баллаж гүйцнэ царай зүсээрээ тохирохгүйг бүх хүмүүс мэдэж байхад намайг баллаж бна би дарга болно гэх юм ичиж үхээсэй мөнгөтэй болсон бол цадаж нэг үзээч

  • зочин (October 05, 2016 5:52:20 pm )

    хүн хэрээ мэдэхгүй тэмээ гэдгэрээ мэдэхгүй гэдэг үг юутай үнэн

  • AН_н гишүүн (October 05, 2016 6:13:12 pm )

    чи МАН -г 26 жил хамгаалж өмөөрч ирсэн одоо өөрииг нь хэрэгтэн болгож хатаах нь больж

  • irgen (October 05, 2016 7:26:43 pm )

    ene 2 chadahaa bolij dee oorchilvol taarna shuu

  • Zochin (October 05, 2016 8:29:50 pm )

    Bat-Uul zunuud bur erguu bolchihson yum bush uu.Ugaasaa ch uhaantai baisan ch bish.Zorigiin ami nasiig burelgehed yamar negen baidlaar oroltsson baih aa.

  • irgen (October 05, 2016 10:15:25 pm )

    Taniig vvrd ene suudaldaa baina gej sanasan baatar tsol chini hagarsan ayga shig zamharlaa. Olon ch darga bolgoj darga bologsod olon jiriin ajlaa hiij ybsan jiriin alban haagchdiig homroglon halj solij ih olo oron too zohiomloor vvsgej olon baiguullagiin vvd haalgiig modoo barihad hvrgesen tomilgoonuud hiilgej baisan garuud odoo tanii tsagaan tolgoig ileh ni bitgii hel oorsdoo tani shig uilj suugaa.

  • мн (October 06, 2016 8:16:18 am )

    ХАРИН Ч СЭРСЭН

  • Монгол (October 06, 2016 10:52:11 am )

    Ардчилал гэж битгий донгосцгоож бай. Ардчилал гээч зүйл нь социализм, коммунизм шиг зүгээр л ширээн дээр хэвдэг онолын номон дээр байдаг зүйл. Бодит амьдралд хэрэгжих боломжгүй. Америк мэтийн дээрэмчин орнууд өөрсдийнхөө бузар булайг халхлах үүднээс энэ нэрийг сүүлийн үед их ашиглаж байна. Үе үеийн эх орончид ардчиллын төлөө биш шудрага нийгэм, шудрага ёсны төлөө л тэмцэж амиа алдаж ирсэн. Эх орныхоо эрх ашгаас урвасан бол баян ч байсан, ядуу ч байсан ялгалгүй шууд буудаж алж байгаа бол энэ шудрага ёс. Хүн баяжиж болох ч өөрийн хүч хөдөлмөрөөрөө биш луйвар хийж, газар шороогоо зарж, ухаж төнхөж баяжсан бол шудрага явдал уу? Шудрага нийгэм, шудрага ёсонд ийм хүмүүсийг шууд буудах ёстой

antalya rent a car