antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 5, 2016 6 comments

Хувьчлалын салхи салхилна

нийтлэсэн Admin

hurungiin_birj

Энэ оны төсвийн орлого бүрдүүлэлт тааруухан байгаагийн нэг шалтгаан нь өмч хувьчлалаас орж ирнэ гэж тооцсон орлого орж ирээгүйтэй холбоотой байгаа. Тэгвэл ирэх онд хувьчлалын салхи ямар ч байсан сэвэлзэх бололтой байна. Сангийн дэд сайд хэлэхдээ “Зарим төрийн өмчит компаниудыг хувьчлах бодлого барьж байна. Ер нь ТӨК-иудын 70 хувь нь алдагдалтай ажилладаг. Ийм байдлаар байнга  улсаас татаас авдаг, том оффист сууж, зардал ихтэй үйл ажиллагаа явуулж байгаад нь олон нийт ч шүүмжлэлтэй ханддаг. Одоогоор Оргил рашаан хувилал, Хөрөнгийн бирж, Төрийн банк зэрэг ААН-үүдийг хувьчлах нь зүйтэй юм байна гэж засгийн газраас үзсэн. Ашиггүй ажиллаж байгаа ААН-үүдийг ийм байдлаар хувьчлах, менежментийг нь сайжруулах арга замуудыг зайлшгүй хийх шаардлагатай байна.” гэж байна. За харин хувьчлалыг яг ямар хэлбэрээр явуулах вэ гэдэг дээр хараахан тогтсон шийдээ гаргаагүй байгаа аж.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • чимэг-очир (October 05, 2016 1:58:24 pm )

    зөв шийдэл

  • Иргэн (October 05, 2016 2:42:45 pm )

    Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena (ENAMI) компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна. Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйлдвэрүүдийг хувьчилж авах, газрын баялагийн үр өгөөжийг нийт Монголчуудтайгаа бус цөөхүүлээ хүртэхийг санаархагчид гаргадаг юм шүү дээ. Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчит компани болвол үр өгөөжийг цөөн хэдэн улс төрчид, олигархиуд, оффшортнууд бус, харин нийт Монголчууд маань хүртэнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид өгөх нь зүйтэй гэж ярьж байгаа нөхдүүд бол мөн чанартаа хувийн атгаг шуналдаа хөтлөгдсөн, Монгол түмнийхээ эсрэг бодол санаатай этгээдүүд юм.

  • Иргэн (October 05, 2016 2:43:04 pm )

    Эрдэнэтийн асуудлаар ярих эр зоригтой хүн Монголд Нямдоржоос өөр байсангүй. . Эрдэнэт үйлдвэр жилд хамгийн багаар бодоход 300 тэрбум төгрөгийн ногдол ашиг өгдөг. Түүний 49 % буюу 147 тэрбум төгрөгийг нь Эрдэнэтийг луйвардаж авсан 5 -хан луйварчин хармаална. Үлдсэн 51 %-ийг буюу 153 тэрбум төгрөгийг Монголын 3 сая хүн хувааж хүртэнэ. Шударга ёс уу? Улс төрчдөө, луйварчдаа!

  • Иргэн (October 05, 2016 2:44:09 pm )

    Иргэний эр зориг гаргаж зууны луйвар буюу Эрдэнэтийн луйварыг илчилсэн Нямдоржид нэн талархаж байна. Эрдэнэт үйлдвэрийн дүрмийн сан хэдэн их наяд төгрөг байдаг. Эрдэнэт үйлдвэрийг 400-хан сая доллараар луйвардаж авна гэдэг нь 90 саяын үнэтэй жип машиныг 9 сая төгрөгөөр үнэгүйдүүлэн залилаж, луйвардаж авсантай яг адил юм . Энэ шударга ёс уу, улс төрчдөө, луйварчдаа!!

  • Anonymous (October 05, 2016 5:34:55 pm )

    Торийн омчит ХК-ууд яагаад ашигтай ажиллаж болдоггуй вэ?!Ялангуяа Монголын ЭЗ,Нийгэм хундрэлтэй байгаа энэ цаг уед Тор ,Засаг гэж байдаг бол энэ хэдэн Уйлдвэруудэд Ашигтай ажиллуулах онцгой дэглэм тогтооход болно.Гол удирдлага менежмэнтийн багийн хариуцлагыг ондоржуулэхэд анхаарах .Уунд нийцэх тур хугацаагаар уйлчлэх хууль эрх зуйг УИХ нь гаргаад огох хэрэгтэй.Тэгвэл уйлдвэрийн удирдлагууд хариуцлагатай ажиллаж Торийн омч шамшигдуулах нь эрс татарна !!!Заавал хувьд очиж байж Уйлдвэр ашигтай ажиллан гэсэн хуурамч онолыг таядан хаях хэрэгтэй.Тор бас улс орондоо хэрэгтэй цагтаа ур дунтэй ажиллах хатуу хуулийг тур хугацаагаар хэрэгжуулэх хэрэгтэй Эс тэгвэээс бэлэнчилээд Хятадаас зээл авч эцэст нь тэдний оролцоогуй амьдрах чадваргуй болох нохцол бурдэх вии?!

  • zochin (October 05, 2016 7:44:18 pm )

    huvichlah ni zov do tegj baij saijirna baih

antalya rent a car