Хүүхэд харах үйлчилгээг зогсооно гэх мэдээллийг олон нийт таагүй хүлээн авч байгаа. Нийгмийн хамгаалал хамгийн шаардлагатай хүүхдүүдээс төр засаг халамж дэмжлэг, бодлогоо харамлалаа гэж хэлэгсэд олон байгаа. Тэгвэл Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Алтансүх Хүүхэд харах үйлчилгээ ямар ч байсан он дуустал үргэлжилнэ гэдгийг хэлж байна. Мөн тэрбээр уг хуулийг яаран сандран эхлүүлсэн хэмээн хэлж ярьсан байна. Тэр хэлэхдээ ”Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах нийт 290,262 хүүхэд байгаагаас 225,388 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байна. Цэцэрлэгийн ачааллыг бууруулах зорилгоор “Хүүхэд харах үйлчилгээний тухай” хуулийг яаран сандран гаргаж мөрдүүлсэн. Угтаа бол хүүхэд харагч нарыг сургах, хүүхэд харах байрыг стандартын дагуу байгуулах зэрэг олон асуудлыг энд орхигдуулсан. 2016 оны 9 сарын байдлаар тус үйлчилгээнд 6353 хүүхэд хамрагдаж, 1305 хүүхэд харагч ажиллаж байна.
Энэ хууль нь нэршил талаасаа л учир дутагдалтай байгаа юм. Хүүхэд харах үйлчилгээ. Уг нь бол хүүхдийг харах бус хөгжүүлж, боловсруулж, сургах ёстой биз дээ.Сургуулийн өмнөх боловсролын байгууллага энэ ажлыг хийдэг.Би дээр хэлсэн 2016 он байдлаар тус үйлчилгээнд 6353 хүүхэд хамрагдаж, 1305 хүүхэд харагч ажиллаж байна. Энэ нь нэг хүнд дунджаар 4-5 хүүхэд ногдож байна гэсэн үг. ЕБС, СӨБ-ын системд тавигдаж байгаа шаардлага ямар байдаг билээ. Гэтэл энэ хүүхэд харах үйлчилгээнд ажиллаж байгаа хүмүүс ямар шаардлагад нийцэж байгаа бол, энд тавигдаж байгаа хяналт шалгалт байна уу ?Энэ нь цаанаа эрсдэл дагуулж буй байдал харагдаж байна. Ер нь бол хүүхдийн хүмүүжлийн асуудал ч орхигдож байгаа юм. Нэг гараараа юмыг аварч байгаа юм шиг хирнээ нөгөө гараараа сөнөөж байж таарахгүй.”хэмээн ярьсан байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
ЗОЧИН (October 05, 2016 1:33:10 pm )
ЭЛБЭГЭЭ ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН АСУУДЛЫГ БҮРЭН ШИЙДСЭН ГЭЭД Л БААХАН БУРЧИХСАН ШҮҮ ДЭЭ ОДОО ЯАДАГ БИЛЭЭ
-
AN (October 05, 2016 3:05:03 pm )
МАН -г сонговол ингэдэг юм. Ард түмэн МАН төр барихаар юу ч дуугарч чаддаггүй мөртлөө АН гарахаар их хуцнаа. Энэ намдаа дарлуулсаар байгаад бүр сурцан. Орон нутгийн сонгуулийн дараа та нарын шүүсийг сайхан шахах байлгүй. Өөрсдөө шинэ юм сэтгэж хийж чадахгүй болохоороо АН-н хийсэн бүтээснийг харлуулах л юм сайн хийж байна даа. Ямар төр засаг байна тийм ард түмэн байдаг гэдэг тэгэхээр манай монголчууд бүгд цус ойртоод мал болцийн бна эсвэл гайгүй толгойтой улсууд нь гадагшаа явсан бололтой. Үлдсэн хэдэн тэнэгүүд нь МАНамаа сонгоод 4 жил дампуурваа гэж.
-
Anonymous (October 05, 2016 3:09:32 pm )
Өмнөх засгийн хийсэн зүйл сайн, зөв байх нь хамаагүй, устгах ёстой л гээд байгаа юмаа даа. Дэлхийн нийтээрээ л энэ үйлчилгээг ашиглаж байгаа шүү дээ. Шинэ төр засгийн хүмүүс жаахан юм уншиж, чадахгүй бол хүнээс асууж сураглаад, ядаж төсөөлөлтэй болсон хойноо олон нийтэд хандаж бай л даа. Хүүхэд харах үйлчилгээ нэршлээсээ л буруу, угтаа хөгжүүлэх ёстой биз дээ гэдгийг уншаад манай 2 дугаар курсын оюутнууд нэрхийтэл хөхрөлдөөд, зарим нь одоо болтол зогсож чадахгүй байна гэнэ шүү.
3 Comments