antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 5, 2016 11 comments

С.Баярцогтын адил иргэншлээ сольсон бас нэгэн гишүүний хэрэг

нийтлэсэн Admin

1p_parovoz600-e1449679242659Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Авлигатай тэмцэх газар хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг төрийн албан хаагчдыг

оффшор бүсэд данс эзэмшихийг хориглох, зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэх хуулийн төсөл санаачиллаа.

Гурван жилийн өмнө “The Guardian” сайтад Монголын УИХ-ын дэд дарга С.Баярцогт оффшор данстай, тэр дансандаа нэг сая гаруй ам.доллар хадгалдаг тухай мэдээлснээр оффшорын тухай ойлголттой болж байсан бидний монголчууд өдгөө хууль санаачлан тэмцэтлээ тэр талаархи “мэдлэг”-ээ тэлжээ.

Энэ хугацаанд олон улстөрч оффшорын хэрэгт холбогдож, олон тайлбар хэвлэлийн хуудаснаа хөвөрсөн. Оффшор бүсзд данс эзэмшдэг байх нь хэвийн хийгээд хэвийн бусын талаар хэлэлцүүлгүүд ч өрнөсөн. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн өмнөхөн оффшор бүсэд данстай Монголын 49 иргэний нэрийг зарласны дараахан, одоогийн Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяр “Улстөрчид хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг Авлигын хууль 2006 оны долоодугаар сард батлагдсан. Үүнээс өмнөх оффшор бол гадаад дахь хадгаламж юм” гэж байв. Тухайн үед тэрбээр, УИХ дахь МАН-ын бүлгийн хуульчаар ажиллаж байлаа. УИХ-ын гишүүн асан Д.Энхбат “Нууц оффшор данс бол хулгайн бодит баримт гэж улс орнууд үздэг.

Тиймд илэрсэн улстөрчид шууд огцордог. Хуулийн хариуцлага тусдаа яригдана” хэмээн өөрийн байр сууриа илэрхийлж байсан. Харин төрийн тэргүүн “Эргийн гадна/ ofishore/ асуудалд Монгол улс онцгой анхаарах ёстой. Хуулийн зохицуулалт, хариуцлага, хяналт гээд” гэсэн нь хууль санаачлах эрхтэй гурван субьектын нэгийн амнаас гарсан үгийн хувьд хүлээлт үүсгээд байв. Энэ бүхний эцэст энэ парламентын өнгөн дээр оффшор данс эзэмших нь гэмт хэрэг юм гэсэн гаргалгаа хуульчлагдан батлагдах гэж байна.

Оффшор дансны түүх нь хэдийгээр гурван жилийн өмнөөс сөхөгдсөн ч олон монголчуудын нэр холбогдсон. Гэхдээ энэ хугацаанд хариуцлага хүлээсэн нь ганцхан байдаг юм. “The Guardian” сайтын мэдээлэл гарсны дараа төд удалгүй С.Баярцогт гишүүн УИХ-ын дэд даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөж байлаа. Нэгэнт л хуулиар төрийн өндөр албан тушаалтнуудыг оффшор бүсэд данс эзэмшихийг хориглоогүй байсан учир түүний эл үйлдлийг ёс зүйн хариуцлага хүлээсэн хэмээн тайлбарлаж байв. Гэсэн ч энэ бүхний цаана иргэншлээ сольж данс нээлгэсэн гэдэг асар том дуулиан дарагдан хоцорсон юм. Угтаа бол УИХ-ын дзд дарга С.Баярцогт оффшор бүсэд данс эзэмшдэгээсээ бус тусгаар улсынхаа нэрийг Хятадын гэж тодотгосноосоо болж л албан тушаалаа өгч байлаа шүү дээ.

Тэгвэл С.Баярцогтын адил иргэншлээ сольсон бас нэгэн гишүүний хэрэг сөхөгдөж мэдэхээр байна. Өнгөрсөн сонгуулийн өмнөхөн Панама пэйперсийнхний дэлгэсэн баримтан дунд нэр дурдагдсан улстөрч Их Британийн иргэн хэмээн бүртгүүлсэн байсан тухай баримт гарч ирж байгаа бололтой. Оффшор нь илэрч, иргэншлээ Хятадаар мэдүүлсэн байсан С.Баярцогтод тухайн үед УИХ-ын дэд даргын суудал байсан. Тиймээс л албан тушаалаа нэг шатаар бууруулж УИХ-ын гишүүнтэйгээ үлдсэнээ ёс зүйн хариуцлага хүлээсэн гэж мэдэгдэж байлаа. Харин Их Британийн иргэн хэмээн оффшор дансы мэдүүлэг бөглөсөн эрхэм энэ парламентад сул гишүүнээр ажиллаж байгаа болохоор ямар хариуцлага хүлээх бол. Оффшор данс эзэмшихийг одоохондоо хуулиар хориглоогүй байгаа болохоор хүлээн зөвшөөрч болох юм. Харин Их хурлын гишүүн гадаадад анкетанд бөглөдөг “Оффшор иргэншилтэй” байхыг хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй биз ээ. Тэр тусмаа УИХ-д хэдэнтээ сонгогдсон эрхэм гишүүн өөрийгеө Их Британийн иргэн гэж бүртгүүлж явж болох уу.

С.СҮЛД /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • Зочин (October 05, 2016 1:08:17 pm )

    Нэр данстай хүн юм байгаа биз дээ Нэрийг нь зарлаач

  • Зочин (October 05, 2016 1:27:33 pm )

    Нэрийг нь зарлаж чадахгүй бол зүгээр л сүржигнэл хийрхэл л биз

  • hah (October 05, 2016 1:41:53 pm )

    su.batbold

  • Зочин (October 05, 2016 1:57:00 pm )

    Нэрийг нь тодорхой бичсэн мэдээлэл олон нийтэд цазаж байгаач гадны ус хараад гансарч суугаа эрийг их хурал байтугаа эх орноосоо хөөгөөчээ төрийн өндөрлөгүүдээ та нөхөд хувааж идээд ард түмэн чинь хоосон хонож байна

  • Gombo (October 05, 2016 2:21:40 pm )

    Buudaj alaachee.Bayartsogtiig barij avchiraachee

  • монгол (October 05, 2016 2:52:29 pm )

    Офшор Баярцогт хуужаа хаана юу хийж явааг мэдэх хүн байна уу

    • с.баярцогт (October 05, 2016 4:33:50 pm )

      Эрээнд буудлын халуун ханзан дээр монгол хvvхэн хусаад л байжийн яах гэсийн

  • Anonymous (October 05, 2016 4:57:15 pm )

    Төрийн алба нь төрлийн алба болоод зогсохгүй хээл хахууль хүнд сурталд баригдсан татвар төлөгчдийн мөнгөөр тансаглаад зогсохгүй төсөл тендер нэрээр идпэж ууж улс орноо эзэнгүйдүүлснээс өнөөдөр эдийн засгийн хямралд хүргэчихээд байгаа мануухайнуудад хариуцлага тооцох газар тушаалтан байна уу Гишүүд төрийн томчуудад улс орноо ард түмнээ гэх сэтгэл дутмаг Энэ их баялаг газар нутаг мал сүрэгтэй хирнээ 3 сая хүрэхгүй хүнээ ядуу зүдүү байдалд оруулсанаа ухаарах сөхөө ч байхгүй тэдэнд төрийг удирдах туршлага дадлага мэдлэг авхаалж самбаа сэтгэл даанч алга Ямар ухаантайдаа улсаа хямраав гэж Дээр доргүй идэж ууж байхад тэднийг хянадаг шалгадаг газар байхгүй нь дэндүү эмгэнэлтэй Төрийн албан хаагчдын ажил яст мэлхийн хурдаар явж байна Тэр олон яам тамгын газар агентлагууд байгаа төрийн албан хаагчид тал шиг өрөөнд зарим нь ардаа амралтын өрөөнд тансаглаж байхад хүүхэд багачууд иргэдэд сургууль цэцэрлэг эмнэлэг хүрэлцэхгүй байна Насаараа хөдөлмөрлөсөн ахмад буурлуудын тэтгэвэр амьдралын наад захын хэрэгцээг хангаж чадахгүй байхад мяндагтангууд татвар төлөгчдийн мөнгөөр үнэтэй машин авч алба амины ажилдаа тансаглаж байна Хөгшчүүлд балга сүүний мөнгө олдохгүй байхад наад зах нь хурал цуглаан болгон дээр хүн болгоны өмнө үс ундаа тавьж байгаа нь зөв үү Жирийн ард түмэн нь комиссын хувцас өмсөж өлөн зэлмэн өдөр хоног өнгөрөөж байхад төр засгийн томчууд мөнгөө багтааж ядаж харьд байршуулж байгаа нь зүйд нийцнэ гэж үү Байдал ийм байхад төр засгийн томчууд нүдээ нээж толгойгоо ажиллуулах цаг болсон байлтай

  • Yalaanii Aluur (October 05, 2016 7:57:07 pm )

    Burxan tedniig shiitgene.

  • Ard (October 06, 2016 1:27:40 am )

    Mongolchuud teneg darluulaad doromjluulaad suuj baidag uhaalag huulia baridag orni ard tvmen boslogo hodulguun urnvvlj uls oronooroo shudraga temtseld bosch uursudiinhuu saihan amidral shudraga vnenii tuluu temtsej yalaltand hvrdeg buruug zub bolgoj chaddag yum bilee bid nar shig nomhon temee hooluulna gedeg shig arail bish yumaa bosoh bolson bishvv sereechee!!!!!!!!!!!!!

  • Зочин (October 06, 2016 11:13:22 am )

    Монгол терийг ЯЛЗРАЛД хургэсэн энэ оффшор данстай нехдуудийг хамгаалж хайцаалж байгаа бухэн еерсдее ялзралын дээд цэгт хурчихсэн байхоо….кккккккк

antalya rent a car