antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 10, 2011 2 comments

Ц.Батбаяр: Сүрдүүлгээс нь айхгүй ээ. Хаана ч үнэнийг л хэлнэ

нийтлэсэн Admin

УИХ-ын гишүүн Ц.Батбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “… Сүүлийн үед манай гишүүдийг худалдаж аваад аюултай байна. Гишүүдийн ах дүү, төрөл саданд нь тендер өгөөд дуугүй болгож байна. Өчигдөр орой л гэхэд Ерөнхий сайд зарим нэг гишүүнийг дуудаж уулзаад тендер өгсөн байна” гэж ярьжээ. Үүнийх нь хариу болгож Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдэгдэл гаргасан юм. Тэд “УИХ-ын гишүүн Ц.Батбаярын ярьсан энэхүү мэдээлэл нь Монгол Улсын Ерөнхий сайдын нэр төр, алдар хүндийг гутаах зорилго бүхий илт худал гүжирдлэг, хууль бус үйлдэл” хэмээн мэдэгджээ. “Хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэгийг олон нийтэд тараасан бол эрүүгийн хариуцлага хүлээх”-ээр Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан байдгийг ч Ц.Батбаяр гишүүнд анхааруулсан байна. Тиймээс энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Батбаяраас тодрууллаа.

-Таныг Ерөнхий сайдын нэр төрд халдаж, гүжирдлээ гэж Засгийн газраас мэдэгдэл гаргажээ…

-Тийм байна лээ. Би хэзээ ч хүнийг гүжирдэж, гүтгэж байгаагүй. Шалгадаг газар нь шалгаад миний ярьсан үнэн эсэхийг тогтооно биз.

-Таны ярьсан зүйл баталгаатай баримттай юм байгаа биз дээ?

-Би хэзээ худлаа ярьж байлаа даа.

-Хүн гүжирдсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг юм шүү гэж танд анхааруулсан байна лээ…

-Хамаагүй ээ. Намайг хаана шалгах юм. Тэр газар нь очоод шалгуулж болно шүү дээ.

-Сэтгүүлчдийг бичсэн зүйлийнх нь төлөө эрүүгийн хариуцлагад татдаг бол одоо гишүүдийг ярьсан зүйлийнх нь төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэж, дуугүй болгодог жишиг тогтчих гээд байна уу даа?

-Тийм юм байлгүй. Намайг сүрдүүлж байгаа юм байх даа. Би сүрдүүлгээс нь айхгүй ээ. Хаана ч үнэнийг л хэлнэ.

-Ерөнхий сайд тантай уулзах хүсэлт тавьсан уу?

-Олон удаа уулзъя гэсэн. Би уулзаж яахав дээ.

Я.МӨНГӨН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (October 10, 2011 2:42:35 pm )

    bovor bovor alhaatai buvar buvar amisgaatai jiv jiv duutai jimsen ulaan hatsartai ter hen ve

  • Anonymous (October 10, 2011 3:19:12 pm )

    Daraa jil Budaa bolnodoo Ulaan hatsartaa kkk

antalya rent a car