antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 10, 2011 Comments are off

Д.Оюунбат: Аав шигээ хүнийг зодсонд дургүйцэж байна

нийтлэсэн Admin

Аймгийн Засаг дарга Д.Оюунбат “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хуулийн хэлтсийн дарга, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхжаргалд зодуулсны улмаас бэртэл авч эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаад саяхан ажилдаа орсон юм.

Чухам юуны учир зодуулсан, эмчилгээний үр дүн болон бие, сэтгэлийн зовиур байгаа эсэх талаар түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Ингэхэд юуны учир таныг зодож бэртээв. Хэрэг хаана болсон бэ?
-Аймгийн ИТХ-ын хэсэг төлөөлөгч БНСУ-ын Чэжү арлын хурлын байгууллагатай танилцах зорилгоор өнгөрсөн сарын дундуур зочилсон юм. Тэнд очсон зорилго дуусч, Чэжү-Бээжингийн чиглэлийн онгоцонд суухаар бэлтгэл ажлаа хийж байтал миний араас гэнэт хүн цохисон, эргээд хартал нүүр лүү дахиад цохисон.

Үүний улмаас хамрын яс цөмөрч гэмтсэн. Их ч цус алдсан. Аз таарч манай ажлын хэсэгт хүний их эмч, аймгийн ИТХ-ын хоёр төлөөлөгч хамт байсан тул анхны тусламж үзүүлсэн. Чэжүгээс нисч, Бээжинд бууж, тэндэхийн цэргийн эмнэлэгт үзүүлж зураг авахуултал хэвтэх шаардлагатай байна гэхэд нь татгалзаж, Монголдоо л очиж эмчлүүлнэ гэсэн.

Тэнд дахин нэмэлт боолт хийлгүүлээд Улаанбаатарт бууж, Гэмтлийн эмнэлэгт очсон. Тус эмнэлэгт мөн зураг авахуулж шархныхаа боолтыг шинэчилсэн. Эмнэлэгт хэвт, биеэ эмчлүүл гэсэн шаардлага тавьсан ч Эрдэнэтийнхээ эмнэлэгт хэвтье гээд гарсан. Энд ирж мэс ажилбар хийлгэлээ.

Юуны учир намайг зодсоныг мэдэхгүй. Залуу хүн гэхэд эцэг шигээ хүнийг зодож, бэртээнэ гэдэг байж боломгүй. Хуульч хүн. Тэр мөртлөө Монголын хамгийн том төрийн өмчит байгууллагын ажиллагсадын хууль эрхийн мэддэгийг дээшлүүлэх, хууль сахиулах хамгаалах үүргийг толгойлж байгаа хэлтсийн дарга хүн өөрөө гэмт хэрэг үйлдэх нь ёс зүйгүй юм.

-Одоо биед тань зовиур, шаналгаа байна уу?
-Мэс ажилбар хийлгэсний дараа их өндөр халуурсан. Хамар байнга битүү байна. Ясны гэмтэл насны тоогоор эдгэрдэг гэсэн. Бодвол хоёр cap шахам хоногийн дараа зүгээр болох юм байлгүй. Гараа угааж байна. Нүүрээ чадахгүй байна.

Өвчин нь хөндүүрлээд нусаа ч нийж болохгүй юм. Миний толгой хэзээ ч өвдөж, хатгаж байгаагүй. Гэтэл байнгын өвдөлттэй байна. Гэмтлийн согог сүүлдээ илэрдэг гэдэг. Биеэ цэгнээд сууж л байна.

-Сэтгэл санаа ямар байна?
-Мэдээж ямар сайн байх вэ дээ. Хөөрхий муу миний 78 настай ээж маань гэмтэл авсныг сонсчихоод уйлж суусан гэдэг. Хөл муу болохоор эмнэлэгт эргэж ирж чадаагүй. Хаа хол Дархан-Уул аймагт байдаг дүүг дуудаж надтай уулзуулж миний байр байдлыг яриулсан, зургийг минь үзээд жаахан тайвширсан гэсэн.

Гэр бүлийн хүн, хоёр хүүхдийн маань сэтгэл санаа түгшүүртэй, тайван биш байгаа. Дүү нар мөн адил. Тэгэхээр нь тайван бай, намайг зодсон хүнтэй муудалцаж болохгүй шүү хэмээн сургасан.

-Эвгүй сэтгэгдэл төрөх үед яав?
-Наркозноос гарч байсан юм болов уу. Эмнэлгийн орон дээрээ суучихаад “3үгээр байхад ийм нэг нөхөрт зодуулчихаад ингэж зовж байхдаа яадаг юм бэ?” гээд л үглээд байсан гэсэн.

-Б.Мөнхжаргалд эрүү үүсгэсэн гэсэн. Гомдол гаргаа юу?
-Аймгийн Цагдаагийн газарт гомдол мэдүүлж өргөдөл өгсөн. Бүх үйл явдлыг баримтжуулсан видео бичлэг, зураг, шүүх эмнэлгийн дүгнэлтийг мөн өгсөн.

-Б.Мөнхжаргал уучлалт ч гуйлгүй Япон явсан гэж сонссон?
-Үнэн. Харин намайг эмнэлэгт хэвтэж байхад гэрт очсон байна лээ. Тэгсэн мөртлөө эмнэлэгт ирээгүй. Бодвол, намайг эмнэлэгт биш гэртээ баашлаад хэвтэж байгаа гэж үзсэнийх биз. Харин миний дүү, “Таны уулзах хүн гэртээ байхгүй, эмнэлэгт хэвтэж байгаа” гэж хэлсэн байна билээ.

-”Би хүнд зодуулчихлаа” гэж Монгол Улсын Ерөнхий сайдад хэлсэн гэсэн?
-Тэгсэн. Засаг даргыг Ерөнхий сайд батламжилж томилдог. Төр, засгийг төлөөлж орон нутгийг толгойлж ажилладаг. Иймээс би Ерөнхий сайдад хандсан. Ерөнхий сайд миний асуудлыг Засгийн газрын ээлжийн бус хуралдаанаар хэлэлцэж, Төрийн өмчийн хороонд хандаж, “Хүн зодсон тэр хүнд хатуу арга хэмжээ ав” гэсэн үүрэг өгсөн.

-Гомдолтой гэхээс илүүгэй ёс зүйгүй тэр хүнд яаж хандах вэ?
-Яаж хандахыг хуулийн байгууллага мэднэ. Засаг даргыг. зодсон Б.Мөнхжаргал ямар хүн бэ гэдгийг Монголын ард түмэн радио, телевиз, сонин хэвлэлээс сонсож, үзэж, уншиж мэдсэн. Засаг даргыг зодсон хүн яадгийг хүлээх л үлдлээ. Хэрэв зүгээр үлдэх юм бол төрийн өмчит байгууллагад ч, хууль хяналтын байгууллагад ч олны итгэл, үнэмшил алдрах болно.

Хоёрдугаарт, аварга том үйлдвэрийн уууль сахиулагч хэлтсийн дарга хүн, хүн зодож, гэмт хэрэг үйлдэнэ гэдэг юун ёс зүй ярих манатай. Гомдолтой гэхээс өөр үг олдохгүй байна.

Д.Баатарсүрэн
Эх сурважл: “Нийгмийн толь”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car