
Японы Окаямагийн шинжлэх ухааны их сургууль Монголын ШУА-тай хамтран судалгаа хийх явцад судлаачид уг хөлийн мөрийг олж илрүүлжээ. Монголын говиос үлэг гүрвэлийн хөлийн мөр олдох нь маш элбэг байдаг бөгөөд сүүлд олдсон титанозаврынх хамгийн том нь ажээ.
Титанозавр нь 20 орчим метр өндөр, 30 метр урт биетэй өвсөн тэжээлтэн байжээ. Энэ үлэг гүрвэл нь дэлхий дээр амьдарч байсан үлэг гүрвэлүүдийн дотроос хамгийн урт хүзүүтэй нь байсан гэнэ. Титанозаврын зулзага нь төрөх үедээ 3-4 кг жинтэй байдаг боловч хэдхэн долоо хоногийн дотор 30 хүртэлх кг жинтэй болж, 20 орчим жилийн дараа нас бие гүйцдэг байжээ.
Г.Доржханд
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
Холбоотой мэдээ
-
Барсболд (October 03, 2016 7:43:00 pm )
үлэг гүрвэлийн мөр гэхэд арай л юм шиг байхын. ямар үлэг гүрвэл харж байсанч биш энэ эрдэмтэд хийсвэр сэтгэлдээ автсан золигийн улс шүү
1 Comment