Өнөөдрөөс зарим уулзвараар гэрэл дохио харгалзахгүй эргэдэг боллоо гэх мэдээлэл зарим сайтуудаар цацагдсан.
Тодруулбал, Өнөөдрөөс эхлэн Баруун 4 зам, Зүүн 4 зам, Саппорогийн уулзвар, Гэсэр сүмийн уулзварын нэмэлтээр баруун тийш гэрлэн дохионоос үл хамаарч чөлөөтэй эргэж болно гэж мэдээлсэн. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад, “Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү болон Замын цагдаагийн газраас энэ талаар өнөөдөр хэвлэлийн хурал хийх байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо. Өөрөөр хэлбэл, хэзээнээс зарим уулзвараар гэрэл дохио харгалзахгүй эргэдэг болох нь тодорхой болоогүй байна” гэсэн юм.
Дашрамд, Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын танилцуулснаар нийслэлийн хэмжээнд нийт 142 уулзвар байгаагаас 48 уулзвар нь баруун гар тийш чөлөөтэй эргэх боломжтой аж. Уулзвар нэвтрэхдээ тээврийн хэрэгсэл гэрлэн дохио үл хамааран баруун гар тийш чөлөөтэй эргэх нь уулзварын нэвтрэх чадварыг нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа юм. Мөн автозамын ачааллыг бууруулж, дуу чимээ, агаарын бохирдлыг багасгахад нөлөөлөх аж.
Холбоотой мэдээ
Comments are closed.