Дэлхийн 140 орчим нөлөө бүхий улстөрчдийн нууц хөрөнгө бүхий 11.5 сая оффшор дансны нууц материалыг Олон Улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум 78 орны 107 хэвлэл мэдээллийн байгууллага хамтран ил болгож, олон нийтэд зарласан. Дэлхий даяар уг мэдээллийг “Панамын материал” гэж тодотгож байгаа. Тэдгээр мэдээлэл дунд манай улсын нэр бүхий улстөрчид, бизнесмэнүүдтэй холбоотой мэдээлэл байсан. Тэгвэл хэдэн өдрийн өмнө Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум Багамын арлуудад бүртгэлтэй оффшор данстай компаниудын баримтыг дэлгэсний дотор мөн л манай улсаас Ерөнхий сайд асан С.Батболдтой холбоотой мэдээлэл гарч ирсэн.
Тэгэхээр эдгээр нь юуг өгүүлээд байна вэ гэхээр манай эрх мэдэлтнүүдийн хувьд оффшор тийш хөрөнгө мөнгөө зөөгөөд, тэнд нутагшуулаад, дотоодын эдийн засгаасаа холдуулаад уджээ. Ер нь тодорхой зохицуулалтууд хийгдэх цаг болж гэдгийг л харуулаад байгаа хэрэг юм. Тэгвэл засгийн хуралдаанаар оффшор бүсэд данс эзэмших, мөнгө байршуулахыг хориглохтой холбоотой төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлээд байна. Засгийн албан мэдээнд энэ талаар өгүүлэхдээ “Сүүлийн жилүүдэд төрийн албан хаагчдыг оффшор бүсэд гадаадын хөрөнгө оруулалттай компанийн хувьцаа эзэмшсэн, банкны данс нээсэн тохиолдолд тэднийг авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой гэх хардлага эрс нэмэгдэж, энэ хэрээр төрд итгэх иргэдийн итгэл буурч байна. Иймээс Засгийн газар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар боллоо.
Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг төрийн албан тушаалтанд оффшор бүсэд өөрийн нэр дээр данс эзэмших, мөнгө байршуулах, хуулийн этгээд байгуулах зэргийг хориглох, зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг төсөлд тусгасан байна.
Хууль батлагдсанаар төрийн албан тушаалтны ёс зүй, хууль дээдлэх үүрэг, хариуцлага нэмэгдэж, иргэд, бизнесийнхэн төр, төрийн байгууллагад итгэх итгэл нэмэгдэн, авлигын эсрэг хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэхэд дэмжлэг болно гэж Засгийн газар үзлээ. Манай улсад 110 орны 13140 хамтарсан болон дагнасан хөрөнгө оруулалттай компани бүртгэгдсэний 920 нь буюу долоон хувь нь оффшор бүсийн хөрөнгө оруулагчид юм байна. 1990-2015 оны хооронд Монгол Улсад нийт 14.2 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт орсны 10.8 тэрбум ам.доллар нь оффшор бүсийн улс орнуудаас хийгдсэн талаар өгүүлж байна.
За ямартай ч оффшор бүсэд хөрөнгөө аваачсан нөхдүүд ёсзүйн хувьд хариуцлага хүлээх ёстой, хуулиар бол хүлээлгэх хариуцлага байхгүй гэдэг байсан цаг ард хоцорч магадгүй л сонсогдож байна. Гэхдээ хуулийн төслийг гацаадаг жишиг манайд бий гэдгийг санахад илүүдэхгүй биз ээ
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
zocnin (September 29, 2016 1:07:02 pm )
ene ih hurungiig haanaas bii bolgoj nuugduulan tatavaraas sanaataigaar nuugduulj l bn shuudee manaid huuli ni baigaa ttuuniigee ashidla ashiglah sonirhol baihgui baigaa chini mash sonin bn herev hahuuli avagui hamtran ezemchigch bish l bol huulia ashigla heregleh hergetei zorig garga 2 hurshuusuu jishee av
-
Toroo (September 29, 2016 8:57:12 pm )
Ed.nar.chin.shorond.baih.ostoi.bishuu.
-
-
зочин (September 29, 2016 1:23:09 pm )
Уг нь манайхаас өөр ХУУЛ-иа дээдэлдэг орнууд Төрийн дээд албан тушаалтан ч бай хамаагүй ОФФШОРТ нэр нь холбогдсон нөхдүүдыгээ ХУУЛ-ийн хариуцлага хүлээлгээд, асууж байцаагаад , нөгөө нөхдүүд нь ч сайн дураараа албан тушаалаа өгч огцорцгоож байгаа, Гэтэл манайх эсэргээрээ Хууль хяналт, АТГ нь энэ талаар ямарч ажил хийсэн зүйлгүй, нөгөө нөхдүүд Ард иргэдээрээ даажигнаж, доог тохуу хийсэн шигээ Төрийн өндөр алба хашаад , давхилдаад байдаг,
-
ard tumen (September 29, 2016 2:07:32 pm )
mungiig erguulj ulsiin orlogo bolgo. tsaad utgaaraa ard tumnii l mungu sh duu dee. business xiilee xiilee geed iim ikh mungu mongoliin jijig zax zeelees olox uu? oilgomjtoi. shuud xuuliin xariutslaga xuleelgej, xurungiig erguulen tatmaar bna…
-
GONSHIGNOSON LUDNUUD (September 29, 2016 2:57:34 pm )
ENE NUHDUUDIIN LUIVARDSAN MUNGIIG ULSIN ORLOGO BOLGOOD ERGUULJ TATAH HEREGTEI! DEER NI HARIUTSLAGA HULEELGEH NI ZUID NIITSNEE.
-
Saruul. (September 29, 2016 2:59:44 pm )
Golon.golon.hiisen.nohoi.nuud.Ertei.saindaa.olson.met.aarhach.baidag.MGL-n.yaduural.
Ed.naraas.bolson.Orj.ersen.valuutiig.bugdiig.n.ed.nar.gadgash.gargadag.ene.muusainuud.
MGL-g.elgeer.n.molhuulj.baina.Odoo.boloo.Ednii.oodos.dugrah.bolson.Harald.aa.Orod.
ersen.hediig.n.bugdiig.gadagshaa.garaad.l.yavna.yaj.MGL-n.Ard.olon.Hooltoi.honoh.yum.be. -
Anonymous (September 29, 2016 3:01:22 pm )
Chuluudai maani uls turchidtei egnechihjee bas
-
Anonymous (September 29, 2016 3:02:10 pm )
Sandui Enhboldiin zurag haana baigaa uym be
-
ЗОЧИН (September 29, 2016 3:39:13 pm )
МАН ОДОО НААД БАТБОЛД, ЦОГТБААТАР, САНДУЙ МЭТИЙН ХӨДӨӨ ЭРГГҮЛЭН ТАТААЧ.БАЯРЦОГТООР ШОУДАЖ ГАРЧ ИРЧИХЭЭД ОДОО МАН-Ы, УИХ-Н ГИШҮҮН БОЛСОН НӨХДҮҮДДЭЭ ХАРИУЦЛАГА ТООЦ.
-
Tengis (September 29, 2016 3:48:03 pm )
Elbegedorj ahiihaa amiar shou hiij garsan oyun saihanbileg tuunii ger bul tsagdaagiin tagnuuliin darga gd bugd gadaadad nuuts danstai
-
zochin (September 29, 2016 3:52:41 pm )
Offshor-iin huuli geed baidgaa boliochee,,,,,,,,,,,,,!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Yamarch orond offshore-iin hereg chin gemt hereg, tatvariin huuliaraa shiitgedeg shdee,,,
maanag hyn huurch baigaa um shig toiruulj hudlaa argalaad baidagaa bolivol taarna,,,
Naad gemt heregtenyydee yaraltai shiitgej ulsiig hohirolgui bolgoochee …….!!!!!!!!!!!!!! -
zochin (September 29, 2016 4:07:47 pm )
ИЙМ НӨХДИЙГ ИХ ХУРЛЫН ГИШҮҮНЭЭР СОНГООД БАЙДАГ НЬ АРД ТҮМНИЙ ӨӨРСДИЙН БУРУУ ХОХИНО ДОО ОДОО ТА НАРЫН АМЬДРАЛ ТЭГЭЭД ДЭЭШЛЭЭД БАЙНА УУ ААН АХМАДЫН ТЭТГЭВЭРИЙГ ҮЕ ШАТТАЙ НЭМЭГДҮҮЛНЭ ГЭСЭН БАС Л ХУДЛАА БАЙЖ АХМАДЫН БАЯР БОЛЖ БАЙХАД НЭГ Ч ТӨГРӨГ НЭМСЭНГҮЙ ХОХИНО ДОО АХМАДУУД БҮГД ШАХУУ САНАЛАА ӨГӨӨД БАЙСИЙН
-
зочин (September 29, 2016 8:28:44 pm )
Үлийний нь хариуцлагатооцох тэр мөнгөнөөс наад захнь 3миллярд $ оруулж ирж ЭЗ ийг гацаанаас гаргах хүртэл ард түмэн хурц тэмцэлд нэгдэх шаардлагатай.зээл нэмж авчоффошорлуу хийж идэхээ зогсоо!!!!!!
-
ЗОЧИН (September 29, 2016 8:37:00 pm )
Дандаа сонин юм бичих юм. Чиний тал төр авсан бол ял өгч болно. Одоо тэд төрд том байр суурьтай байгаа болохоор хэн хариуцлага тооцох юм. Өөрөө өөртөө тооцох юм уу малаа
-
зочин (September 29, 2016 10:09:29 pm )
бүгдийг нь там руу илгээ.
15 Comments