Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан “хүргэн” гэх тодотголтой Г.Дэнзэн дахин хоригджээ. Өнгөрсөн жилийн тавдугаар сард түүнийг АТГ-аас хорьж, шалгаж байгаад, батлан даалтаар гаргаж байсан юм. Г.Дэнзэн хорих 461 дүгээр ангид өлсгөлөн зарлаж, улмаар ухаан алдаж уналаа гэх мэдээлэл хэвлэлээр гарсны араас нэг их удалгүй түүнийг батлан даалтад гаргах шийдвэрийг хуулийн байгууллага гаргаж байсан.
Тэгвэл түүнийг дахин хорих болсон нь хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулах, оргон зайлахаас сэрэмжлэх зорилгоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу 9 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаатай цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Өнгөрсөн жил тэрбээр албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан гэх өөрт нь холбоотой хэрэг ид яригдаж эхлэх үед Герман руу явсан байдаг. Хэдийгээр тэрбээр оргож зугтаагүй гэх тайлбарыг сошиалаар дамжуулан хийсэн ч, түүнийг нутагтаа ирэхэд нь АТГ-ынхан баривчлан саатуулсан юм. Түүнчлэн АТГ-аас түүнийг сэжигтнээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан тухай дараах тайлбарыг хийж байв.
“Эрүүгийн 2014250007486 дугаартай хэрэгт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Галсангийн Дэнзэнг албан тушаалтан хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан, аж ахуйн нэгжийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшиж үрэгдүүлсний улмаас онц их хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр буюу Монгол улсын Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйл 265.2, 150 дугаар зүйл 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр сэжигтнээр тооцож, түүнийг хүнд гэмт хэрэгт сэрдэгдсэн, хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаас сэрэмжлэх зорилгоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэхь хэсэгт заасныг үндэслэн Дүүргийн эрүүгийн анхан шатны 1 дүгээр Шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс сэжигтнээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид хүргүүлсэн.
Сэжигтэн Г.Дэнзэнгээс албадан мэдүүлэг байцаалт авсан зүйл байхгүй, сэжигтнээр тооцсон тухай болон цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар хуулинд заасны дагуу гэр бүлийн гишүүдэд нь мэдэгдсэн байна.
Г.Дэнзэн нарт холбогдох эрүүгийн 2014250007486 дугаартай хэрэгт прокурорын баталсан нэгжлэг хийх тухай тогтоолыг үндэслэн Монгол Улсын ЭБШХ-ийн 132, 133, 137, 140, 141 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу сэжигтэн Г.Дэнзэн болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн орон байр, тээврийн хэрэгсэлд нэгжлэг хийх ажиллагаа явуулсан бөгөөд нэгжлэгийн явц, үр дүнг видео бичлэгээр бүрэн бэхжүүлэн, үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан байна.
2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 19 цаг 15 минутад Г.Дэнзэнгийн өмгөөлөгч гэх Өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийн №0221 дугаарын үнэмлэхтэй Д.Содномдорж гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тус газарт ирж, өөрийн үйлчлүүлэгчтэй ганцаарчлан уулзах хүсэлт тавьсан бөгөөд Г.Дэнзэнг цагдан хорих 461 дүгээр ангид хүргүүлсэн талаар түүнд мэдэгдэж, сэжигтнээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан Шүүгчийн захирамжийг танилцуулахад мөрдөн байцаагч болон албаны бусад хүмүүстэй зүй бусаар харьцаж, маргаан үүсгэсэн учир түүнийг харъяа нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад хүргүүлэн согтуурлын зэргийг нь тогтоолгож шалгуулах арга хэмжээг авахаас өөр аргагүй байгаа талаар түүнд мэдэгдэхэд шалгуулахаас зайлсхийж тэрээр гарч зугтсан байна.
Өмгөөлөгч Д.Содномдоржийн гаргасан асуудалтай холбоотой видео бичлэг, түүний орхиж явсан шүүхэд төлөөлөх эрхийн №0221 дугаартай үнэмлэхийг нь Монголын Хуульчдын Холбоонд хүргүүлэхээр шийдвэрлээд байна” хэмээх тайлбарыг хийж байсан юм.
Тэгэхээр Г.Дэнзэнг буруутгаад байгаа зүйл ангиудын талаарх мэдээллийг хүргэе.
265 дугаар зүйл. Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах
265.2.Энэ хэргийг давтан үйлдсэн, эсхүл их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх , үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
150 дугаар зүйл. Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх
150.3.Энэ хэргийн улмаас бусдад их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн заалттай зүйл ангиудаар буруутгагдаж байна.
Сануулахад, Г.Дэнзэнг эхнэрийнхээ “Говь повер” ХХК-д 4.5 тэрбум төгрөгийг эвлэрлийн гэрээний үндсэн дээр олгосон гэдэг үндэслэлээр шалгаж эхэлсэн юм. Харин тэрбээр өөрийг нь буруутгаад байгаа үндэслэлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа хэлдэг юм.
Эх сурвалж: Б.Итгэл, Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Зочин (September 29, 2016 11:40:21 am )
ХОРИХЫН ОРОНД БУЦААЖ ЛУЙВАРДСАН МӨНГИЙГ НЬ ШУУД ШҮҮХЭЭР ГАРГУУЛЖ ТӨЛБӨЛ ТААРНА. БУСАД ШУНАЛТАНГУУДАД Ч СУРГАМЖ БОЛНО. ТЭГЭХГҮЙ БОЛ ХЭДЭН ЖИЛ СУУСАН НЭР ЗҮҮГЭЭД ӨРШӨӨЛД ХАМРАГДЧИХДАГ АЮУЛТАЙ.
-
Бат (September 30, 2016 12:16:28 am )
Ер нь хориод ямар ч ашиггүй. Төлүүлэх л хэрэгтэй
-
xxx (October 05, 2016 10:07:15 am )
xxx
-
xxx (October 05, 2016 10:08:15 am )
shuurhai
-
-
-
Anonymous (September 29, 2016 12:12:15 pm )
2015 оных гээд л өршөөлийн хуульд хамрагдах уу
-
үнэнҮнэнХалтар (September 29, 2016 12:22:34 pm )
Хамгийн гол их мөнгө бусниулсан ардчиллын нэрийг унагасан хүн бол Алтанхуяг шүүдээ. Алтанхуягийг барьж хорих хэрэгтэй
-
Anonymous (September 29, 2016 1:00:02 pm )
Oron nutgiin songuuliin umneh show
-
Anonymous (September 29, 2016 1:13:41 pm )
энэ бандид орон нутгийн сонгууль ямар хамаатайн хуцваа кк шоу гэчихжээ хулгайчууд кк
-
Anonymous (September 29, 2016 2:58:06 pm )
Oron nutgiin songuuliin umnuh shoy Ene huu bolohoor Altanhuyagtai her holbogddog Altanhuyagiig uuchlu uur uu alga
-
хөвсгөлийн иргэн (September 29, 2016 8:52:50 pm )
хуцваа чи..илэрхий юм байхад
-
zochin (October 03, 2016 6:34:13 pm )
Энэд сонгууль ямар ч хамаагүй. АН-ыханаас төрсөн үр жимсүүдийн хийсэн бузар булайнууд. Өшөө ч их юм байгаа гарч ирэх илрүүлэх хуулийн байгууллагуудын хачин аймаар удааширалтай үйл ажиллагаа хаацаалсан шүүх хурлыг хойшлуулсан арга саам хаагчид их бий, Яг л аалзны тор шиг ээдрээтэй, санаатай муу сайн аалзнууд
-
-
-
Anonymous (September 29, 2016 1:02:37 pm )
Хэдэн төгрөгний хохирол учруулсан юм нотлосон юм байхгүй л худлаа гүтгэсэн мэдээлэл яваад байх юм тэр гар хөлийн үсэгтэй баримтууд байдаг бол тэрнээс нь нийтлээд харуулаач ард түмнийг юу ч цацсан итгэдэг хэдэн малнууд байдаг гэж доромжлоод байгаа юм уу. Одоо шинэ зуунд өнгөрсөн зууных шиг хэлмэгдүүлэлт улс төрчдийн тоглоом байх ёсгүй үүнийг эрс эсэргүүцэнэ бид дундад ази биш шүү
-
zochin (October 14, 2016 9:58:13 am )
bitgii huts nohoi mini ARDCHILSAN NAMIIN LUWARCHINGUUDIIG BUGDIIG BARIJ HORI IDSEN UUSAN MUNGIIG N TULUUUL
-
-
Зочин (September 29, 2016 1:06:39 pm )
Алтанхуяг, Дэнзэн, Золжаргал, Баярцогт нарыг 15 жил шоронд хорь
-
Шудрага бай (September 29, 2016 1:19:07 pm )
Цаазал
-
Иргэн (September 29, 2016 1:47:25 pm )
Луйврын гол толгойлогч нь Н.Алтанхуяг. Тэр ЗГ-ын шадар байхдаа зөвлөх гэх Хүрэлсүхийгээ Цэвэр агаар сан /ЦАС/-гийн захирлаар, охиноо сангийн яаманд ЦАС болон бусад том хөтөлбөр хариуцсан ажилтнаар томилуулж, ЦАС-ийн асар их хөрөнгө идсэн, дараа нь ерөнхий сайд болонгуут ЗГХЭГ-ын дэд дарга, 5 толгойн ТУз-ын даргаар алдарт хүргэнээ тавьж, 18 тэрбумын хэрэг үүсгэсэн, дараа нь 6 тэрбум шахамыг ТТ-гоос гаргуулсан, мөн ахлах зөвлөх /ийм орон тоо байгаагүй гэсэн/ Л.Гансүхээр Нүүрс хөтөлбөр нэрээр мөн асар их хөрөнгө идүүлсэн нь “Урьдаас маш нарийн зохион байгуулсан гэмт хэрэг нь тодорхой тул одоо Алтанхуяг, бас 6 тэрбумыг олго гэсэн шийдвэр гаргасан шүүгчийг барьж хорьж, тэд нараас энэ их мөнгийг гаргуулж “17 онд төлөх их өрийн хүүндээ өгвөл хэрэгтэй дээ.
-
Anonymous (September 29, 2016 4:24:03 pm )
xopixoos gadna xopongiig n xuoaaj ulsiin tosobt xiii haduul chihi xopigdx gej idseh mohgoopoo snopond xaxuuli ogood japgaj baigaad gapch ipdeg zalilsan mongiig h xupaa
-
456 (September 29, 2016 4:32:49 pm )
Монголчууд яасан их харгис хэрцгий болж байна. Хүний эрх, эрх чөлөө улам бүр алга болоод байна уу даа
-
Anonymous (September 29, 2016 4:37:08 pm )
zopigtoi ex ophoo geseh apd tymhee geseh ep medeltei aabiih xuu eejiih oxih gapch ipeed bux luibapchdiih tsalihgaas iluu idseh mongo xopongiig h xupaagaad janjih suxbaatap shig uadapsah apduudad tapaagaad heg bol xoopxii emchluulex shaapdlagtai huhd gants oldox hssahd h amidpal beleglej ogooch hadad daahc ihgex epx medel alga daa iim zopigtoi epx medelteh baibai apd tumeh ix bauaplanaaaaaa
-
Anonymous (September 29, 2016 4:59:53 pm )
ep h ham gexee boliulax xeregtei ehe tsooxoh xyh amtai ulsad ham xepeggui taltsaj ideed heg ham h gapxaapaa hegiigee shopod xiigeed heg bol ebslee geed hiilj ideed ep n ehe uls topiih zolios apd tymeh bolood baiha apduud bid op zeelgui opox opohtoi eleg buteh opgui ajiltail baibal bidehd oop shuhax zuil baixgui baga xuutei geed opoh suuts zeeleep ogch baina geed apd tumhee bugdiig h opohd opuulsah uadaj baixad h bahk h xuhii baioiig bapitsaahd abch baij shalguup h ohdop tegeed bank h dahdaa chahapgui zeel gej xudlaa uapinaa xuhii baip obiegtiig zax zeeliih uhehees xed daxih xuamd abchixaad uaj xudlaa uapij chadaj bainaa apd tumeh teheg bish shuu tom tolgoitohguudaa apduudaa basaj boloxgui snuu hadtai heg sahaatai baigaa biz dee apduudaaaaaa
-
ЗОЧИН (September 29, 2016 5:09:50 pm )
ГАНЦ НЭГИЙ НЬ ЦААЗАЛВАЛ АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРЭГ УЛГҮЙ АРИЛНА. .ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ АВГАЙТАЙ НЬ ХАМТ ТӨВ ТАЛБАЙДАА ЦААЗАЛЖ БАЙСАН УЛС БАЙДАГ ЮМ ШҮҮ. ТЭР УЛС БУРУУДААГҮЙ,ДЭЛХИЙН ДУНДАЖААС ДЭЭГҮҮРХ АМЬЖИРГААТАЙ УЛС БОЛООД ОДОО САЙХАН ХӨГЖӨӨД Л ЯВЖ БАЙНА.
-
Бат (September 30, 2016 12:15:53 am )
Ер нь хориод ямар ч ашиггүй. Төлүүлэх л хэрэгтэй.
-
zochin (September 30, 2016 9:32:02 am )
бид мөнгө идлээ гээд барьж хорихоор МАН хариугаа авч байна гээд шүүмжлээд барьж хорихгүй гэхээр үнэхээр улс хохироосон болж таараад АН-н либерүүдийг дэмжих гэхээр луйварчдыг өмгөөлсөн болох гээд маш хэцүү байна. Яг идэж ууусан үнэн бол хамгаала хэрэг ч байхгүй байнаа
-
Хүргэнээ тогтоодоггүй Алтанхуяг (September 30, 2016 9:57:35 am )
Н,Алтанхуяг хүргэн Дэнзэн, баз хүргэн Гансүх шоронд, хүргэдүүдээрээ хулгай хийлгэдэ, овоо хадмаа
-
зочин (September 30, 2016 11:53:07 am )
алтанхуяг сайд сайн сайд бсан шүү АН намын амны хишиг нь ардаа гарсан даа эр хүн туг ч барина тугал ч хариулана даваад гар
-
өнөрөө (September 30, 2016 5:25:42 pm )
өөрөөр төлүүлэр хэрэгтэй
-
Зочин (October 01, 2016 9:25:28 am )
Одоо Алтанхуягийг бариачээ. Энэ бүхний цаана шар сэмжилсэн Алтанхуяг байгаа нь ойлгомжтой байнаа. Шар сэмжилсэн, чавганц зантай новшийг шоронд хатаагаач
-
zochin (October 01, 2016 10:28:23 am )
luiwarchid,offshorchidiig bugdiig ni barij shorond hiigeed mungiig ni ulsiin orlogo bolgood,gudamjind laaz oshigluuleh heregtei
-
Anonymous (October 01, 2016 3:02:57 pm )
Ардчилсан Нам арай ч дэндүү юм аа ,, Төрийн мөнгийг хувааж аваад , Монгол улсаа , ард түмэнтэй нь хоолны мөнгөгүй гуйлгачин болгоод гадаад руу алга болцгоолоо, ядахдаа Эрдэнэтийг нь луйвардчихаад алга боллоо, , аввч и рж хариуцлага тооцож төлүүлэх, буцааж төрд авах хэрэгтэй байна. Төрөөс Чингис, самурай нэрээр авсан мөнгө, Эрдэнэтийн төлбөр бүгдийг нь төлүүлээч ээ, Дахиж Ардчилсан намын хэнийг ч Төрд сонгож болохгүй ээ… Ард түмээн
-
Anonymous (October 01, 2016 3:09:18 pm )
Ардчилсан намынхан Монгол Улсыг нэгэн өрх Айлаар бодоход эцэг эхийнхээ босгосон боломжийн амьдарч байсан өрх гэрээ аав, ээж, ах дүүгээ сахилгагүй хэдэн банди нар нь бэлэн мөнгө, хуримтлал хадагаламжийг нь хэдэн тийш нь үрэн таран хийгээд, бөөн өр зээл тавиад , дахин тэр айл аав ээж ах дүүтэйгээ хүний дайтай амьдрахад хэцүүхэн болгоод гадаад руу алга болцгоочихлоо шүү дээ,, орлогых нь эх үүсвэр болсон ганц Эрдэнэт үйлдвэрийг нь ч өөрсдөө цөлмөж кармаалаад гараад явчихлаа ,, Дахин төрд сонгож болохгүй нөхдүүд
-
Монгол хүн (October 02, 2016 4:38:53 pm )
Дэнзэн мэнзэн жижиг гар шүү дээ: Сахалт Эрдэнэбилэг бол нөгөө жинхэнэ барих ёстой, жинхэнэ эзний бие төлөөлөгч юм. Уг нь төр нь төр шиг байсан бол түүнийг л барихад л Монголын бүх авилгалын сүлжээний цөмд нь ононо гэсэн үг. Гэхдээ түүний эзэн нь барьдаг засаглалын оройд байгаа юм биш үү?????????????????
-
er hun (October 03, 2016 1:07:39 am )
hamgiin gol ni ulsiin mongiin butsaaj avah heregtei
-
иргэн (October 03, 2016 1:23:50 pm )
өөр юм олдохгүй байна уу Үнэн эсэхийг мэдэхгүй. Оюу толгой, Эрдэнэт энэ тэр юу ч биш үү
-
Zochin zochin (October 03, 2016 8:16:22 pm )
Hargis bolood baigaa yum bishee. Harin zuulduud l bn. TSaaziin yal baih l yostoi. Er ni mongolchuudad hatuu tur hatuu gar zailshgui heregtei shdee
-
herlen bars (October 06, 2016 9:55:39 am )
манайх оффшор болон авилгачдаас 1-5 хүнийг л олны нүдэн дэр буудчих тэгээд тэр нийгэм журам ардчилал чинь үнэнээрээ эхлэх байх
35 Comments