Лос Анжелес хотын цагдаа NBA-гийн од Деррик Роузыг мөрдөн шалгаж буй ажээ. 30 настай нэгэн эмэгтэй Роузыг хэсэг найз нарынхаа хамт өөрийг нь хүчиндсэн хэмээн өргөдөл гаргасан юм байна.
Хэдийгээр Роузын өмгөөлөгч “Тэр эмэгтэй зөвхөн мөнгө хүсч байгаа юм аа” гэж мэдэгдсэн ч гэсэн цагдаа нар мөрдөн шалгаж эхэлсэн тул сагсанбөмбөгчийн замналд нэг хэсэгтээ хүнд үе таарах бололтой. Аравдугаар сарын 4-нд шүүх хурлын эхний өдөр товлогдсон. Хэрвээ хэргийг хэрэгсэхгүй болгохгүй гэж шүүх шийдвэл Роуз улирлын өмнөх бэлтгэлээ базааж чадахгүй нь тодорхой болно.
Р.Гэгээ
Холбоотой мэдээ
-
Dogoo (September 27, 2016 9:48:51 pm )
Altai konctrakshnii barilgyyd zacwar shaardaj exellee.kontor cux 2-ni xereldeed taardaggui. Orts, Grajaa bydaj zacmaar bolj. Mungu Ix avdag shuu dee. Uilchilgeegee uzuulmeer bna.
1 Comment