antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 27, 2016 Comments are off

Каперникийн тэмцлийн тухай Жеймс, Карри, Шакил, Дюрант нар бодлоо хэллээ

нийтлэсэн Admin

14468741_681095395373424_3197630546740766524_o

Америк хөлбөмбөгийн “Сан Франциско Фотинайнерз” багийн квотербек Колин Каперник нэгэн тоглолтын өмнө АНУ-ын төрийн дуулал эгшиглэхэд босч хүндлэхээс татгалзаж, суусаар дуусгасан юм. Тэрбээр энэхүү үйлдлээ “Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг хийж буй миний тэмцэл энэ” гэж мэдэгдсэн.
Каперникийн энэ үйлдэл Америк даяар төдийгүй дэлхий дахины анхаарлыг татаж, алдартай тамирчид түүний үйлдлийн талаар үзэл бодлоо илэрхийлсэн. Америкийн сагсанбөмбөг, америк хөлбөмбөг, бэйсбол зэрэг мэргэжлийн спортод олон тооны өнгөт арьст тамирчид байгаа билээ.
Ингээд зарим алдартай тамирчид энэ талаар юу өгүүлсэнийг хүргэе.

Шакил О`Нил: Хүн бүр өөрийнхөөрөө байх эрхтэй. Гэхдээ би хувьдаа хэзээ ч ийм үйлдэл хийхгүй. Миний эцэг цэрэг байсан. Тэр эх орноо хамгаалж явсан хүн. Үзэл бодлоо илэрхийлэх өөр аргууд олон бий шүү дээ.

Стефен Карри: Би хувьдаа төрийн дуулал эгшиглэх үеэр босох болно. Гэхдээ та бүхэн Каперникийн үгийг сонсвол тэр арми болон ахмад дайчдыг үл хүндэтгэсэн үйлдэл хийж байгаа хэрэг биш гэдгийг ойлгоно. Тэр арьс өнгөөр ялгаварлан гадуурхдаг явдалд хүмүүсийн анхаарлыг хандуулж, яриа асуудал үүсгэж байгаа юм. Тэр сүүлийн жилүүдэд үүсээд буй таагүй явдлыг олны өмнө дэлгэж тавьж буйг би зөв гэж үзэж байна.

Леброн Жеймс: Би төрийн дууллыг босч сонсоно. Би төрийн дууллыг хүндэлдэг. Гэхдээ Каперникийн үйлдлийг буруутгаж буй хэрэг биш. Тамирчин бүр өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг би хоёр гараа өргөн дэмжих болно. Каперник энэ эрхээ л эдэлж байна. Тиймээс би хүндэлнэ.

Кевин Дюрант: Өөрийн итгэл үнэмшилдээ бат зогсож буй нэгнийг би дэмжих болно. Энэ эрх чөлөө л Америкийг агуу гүрэн гэхэд хүргэдэг биз дээ? Тэр өөрийн үзэл бодлоо бусдад хүргэж буй нь л энэ.

Р.Гэгээ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car