antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 27, 2016 1 comment

Эрүүл амьдралын таван нууц

нийтлэсэн Admin

7a9ff00fd0bf9277c33ff5d30e7f563b4d568dc9

Эрч хүчтэй, цог золбоолог, аз жаргалтай амьдралын нууц нь хөөрхөн царай, гуалиг бие, их мөнгөний аль нь ч биш хэмээн мэргэжилтнүүд нотолж байна.

1. Ходоод эрүүл бол хоолны шингэц сайжирч, улмаар биеийн эрүүл байдлыг бүрэн хангадаг гэнэ.

Ходоодны ажиллагаа сэтгэл санаатай бүрэн холбоотой. Яагаад гэвэл сэтгэлийн зовиур шаналалаас болж хоол боловсруулах эрхтнүүд бүхэлдээ хямардаг.

Ходоодоо эрүүл байлгахын тулд аюулхай дээрээ хоёр гарын гурав гурван хуруугаар хоёр талаас нь зэрэгцүүлэн гурван секундээр гурван удаа дарна. Дараа нь ялимгүй дор бас адил дарна. Энэ аргаар өдөрт гурван удаа дарж хэвшвэл ходоодны шарх, хорт хавдар мэтийн хүнд, хөнгөн өвчнөөс сэргийлж болдог.

2. Сайхан тунгалаг царайтай болохын тулд сайн унтаж амрах чухал байдаг.

Сайн унтах нь эрүүл амьдралын бас нэг үндэс хэмээн мэргэжилтнүүд нотолж байна. Унтаад сэрэнгүүтээ шууд босох ёстой. Эс тэгвэл хорт хий биед шингэж, нойрмог, нурмагар, нозоорлын байдалтай болдог. Бас унтахаар орондоо орсон л бол оюуныхаа “цонхыг” хааж шууд унтах хэрэгтэй. Юм бодох, ном уншихаас татгалз. Нойр муутай хүний шилэн хүзүү хатуурдаг муу талтай тул сайн унтаж амарч бай.

Сайн унтаж сайхан амардаг болохын тулд яах ёстой вэ? Эхлээд зүүн эрхийгээрээ хүзүүний зүүн урд дарна. Дараа нь эгэм рүү чиглэсэн гүрээний тараагуурын дөрвөн цэгт дарна. Үүнийг хүзүүний зүүн, баруун талд тус тус гурав давтана. Хөлийн эрхийг дээш, доош хөдөлгөн угаас нь өсгийн хүртэл сайн илнэ. Эцэст нь аюулхай дээрээ баруун гарын алгаар зөөлөн дарна.

images

3. Хүний өтгөн саадгүй гадагшилж байх ёстой.

Саадгүй гадагшилж чадаж байвал эрүүл мэндэд ихээхэн тустай. Хүнс тэжээлийн боловсролт ойролцоогоор 24 цаг явагддаг ба гадагшлуулахгүй тохиолдолд хор ялгарч эхэлдэг.

Өтгөнийг тухай бүрт нь  гадагшлуулж байхын тулд өглөө босохын өмнө хүйсний зүүн доод хэвлийд хоёр гараараа гурван минут хэртэй зөөлөн дараад нэг аяга хүйтэн ус ууна. Өглөө бүр биеэ засч хэвшвэл бүдүүн гэдэс болон бусад эрхтэн, цусны өвчнөөс найдвартай сэргийлдэг.

4. Түргэн шалмаг хөдөлгөөн урт наслалт, эрүүл амьдралын бас нэг нууц байдаг.

Ажил хийн, хөдөлгөөнтэй байх нь сэтгэл санааг сайхан болгоод зогсохгүй бие организмыг хөгжүүлдэг. Гэхдээ ямар ч ажил байсан сэтгэл гарган дур сонирхолтой хийх хэрэгтэй. Ингэж чадаагүй тохиолдолд ажил хийн хөдөлж байсан ч өтлөх нь амар байдаг. Биеийн хөдөлмөр, явган явах, гүйх, бие хөгжүүлэх дасгалууд хүний өсөлт, хөгжилтөд ихээр нөлөөлдөг.

images1

5. Инээж хөхрөх нь  эрүүл амьдралын бас нэг нууц.

Инээхэд өрц, хэвлийн булчин өвөрмөцөөр ажиллаж, зүрх судасны ажиллагаа сайжирч, элэгний эс чийрэгжин нойр хоолонд сайн, сэтгэл санаа өндөр, дотор уужим болдог. Элгээ хайрлая гэвэл инээж хөхөрч бай.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • 09. САРЫН 01 (September 27, 2016 3:31:55 pm )

    ХЭРЭГТЭЙ МЭДЭЭ ӨГСӨНД БАЯРЛАА

antalya rent a car