Монгол улсын эдийн засаг өнөөдөр тасралтгүй уруудаж байна. Яагаад ийм гутранга юм яриад унаваа гэж та гайхаж магадгүй. Монголын тухай уул нь монголчууд л өөрсдөө ярьдаг байсан сан. Гэтэл тийм биш бололтой. Алс холын америкт ч монголын тухай яриад эхэлжээ. Дэлхийд алдартай Уол стрийт жорнэлд монголын өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдлын талаар саяхан нийтлэгдсэн байна. Тус нийтлэлд өнөөдөр Монгол улс хэдэн тэнэг дарга нарынхаа ачаар өрөнд орж,өтөнд баригдсан талаар гарсан байх юм. Үүнд хэн буруутай вэ? Зарим хүмүүс энэ талаар ярихдаа анхнаасаа тэд нарыг сонгодоггүй байж, Тэд нараас л ганц боллоо гэдэг. Харин зарим нь болохоор тэр муу ардчилсан хүчний хулгайч нар л ийм байдалд оруулсан шүү дээ гэх. Үүн дээр нь нэрмээс болгож, хуучин нийгмийн үлдэгдлүүд болох коммунистууд, хохь чинь яах гэж та нар тэд нарыг сонгосон юм гэцгээх. Иймэрхүү яриа өчнөөн олон жил яригдсаар өдгөө бүр эл дол болжээ.
Хүн гэдэг угаасаа байгалийн амьтан, нэг үгээр хэлбэл байгалийн бүтээгдхүүн. Хүн харь гаригаас гарал үүсэлгүй, байгалийнхаа жамаар олон сая жилийн туршид өнөөгийн хар, шар, цагаан арьстан нар үүссэн бий болсон нь ойлгомжтой. Харин Монгол гэдэг үндэстэн хэзээ үүссэнийг бид бүгдээрээ дунд сургуулиасаа авхуулаад олон жил хичээл номоор заалгасан. Нүүдэлчин хүмүүс анх капитализмийг алгасч, социализм гээчийг байгуулах гэж явсан нь ердөө саяхны түүх. Түүний дараа гэв гэнэт өнөө гайхал капитализм гэдэг нийгэм рүүгээ орсон нь бүр саяхны түүх. Харин тэр шинэ нийгэм рүүгээ орохдоо яаж орсон бэ? Яаж орсныг бид бүгдээрээ сайн мэдэж байгаа. Хэдэн жилийн өмнө Оросын “Новое Время” гэдэг сэтгүүл дээрээс нэгэн сонирхолтой санал асуулгын тухай уншиж байж билээ. Тэр сэтгүүл дээр бид хэрхэн өөрчлөгдсөн бэ? манай улс хэрхэн өөрчлөгдсөн бэ? гэсэн асуулт байсан.
Оросын нэртэй генерал Лебедээс авхуулаад олон алдартай хүмүүс тэр асуултанд өөр өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн байж билээ. Харин нэг маш ухаантай эрхэм тэр асуултанд сайхан хариулт өгсөн байсныг сайн санаж байна. Тэр хүн хэлэхдээ: бид ерөөсөө өөрчлөгдөөгүй, бид зүгээр л нүүрэндээ шинэ “маск“ зүүчихсэн хүмүүс, өнөөгийн шинэ оросуудыг сайн маажвал, дандаа л хуучин нийгмийн хог шаарнууд гарна гэж маш оновчтой хариулсан байж билээ. Энэ үг өнөөгийн Монголын нийгэмд яг таарна. Өөрөөр хэлбэл өнөө Д.Нацагдоржийн “Цагаан сар ба хар нулимас” өгүүллэг дээр гардаг шиг яг л ийм нөхцөл байдал одоог хүртэл монголын нийгэмд амь бөхтэй оршсоор байна. Монголчууд шоронгийн хулгайч хүн хэзээ ч засардаггүй гэж ярьцгаадаг. Тэгвэл өмнө нь коммунист байсан хүн, хэзээ ч шударга хүн болдоггүй ажээ. Тэд хэзээ ч засрахгүйн дээр ардын хувьсгалаас өмнө байсан хар шар феодалуудтайгаа адилхан болж, магадгүй тэднээс бүүр илүүтэйгээр ард түмний цусыг улам их сорж байгааг та бид өнөөдөр харж байна. Монгол улс ардчилсан хувьсгалаас хойш нэг намын системийг халж ”Улс төрийн товчоо, НАХЯ” гэдэг ноёлогч ангиас салж амарлаа гэсэн чинь тийм биш ажээ. Хүн ер нь өөрчлөгдөдгүй юм дөө гэж М. Саруул-Эрдэнэ багшийн хэлсэн үнэн юм байна. Хуучин хархнууд явж оронд нь шинэ хархнууд иржээ. Энэ тухай яриад байвал дуусахгүй.
Төр засгийн эрх барьж буй эдгээр хүмүүс ядахдаа сайд дарга хийчих хүнээ ч олж сонгож чаддагүйг монголын ард түмэн мэднэ. Яагаад олигтой хүнээ олж, сонгож чаддаггүй гэж ? Асуултын хариу нь ердөө л дээрээс ээ авхуулаад доошоогоо хүртэл бүгд авлигад бүрмөсөн автагдсан учраас тэр. Эцэст нь хэлэхэд дээр дурдсан Уол стрийт жорнэл сэтгүүл дээр гарсан үгийн сүүлчийн үгийг дурдюу гэж саналаа. “Монгол улсын шинэ ЗГ сая улс орноо эдийн засгийн хямарлаас гаргахаар ажиллаж эхэллээ. Гарц тэдэнд байгаа ч, цаг тэднийг хүлээхгүй. Хэрвээ алдаа гаргавал төлбөрт нь хөгжлийн тухай олон жил ярихгүйд хүрэх тул хатуу чанга, “гашуун”арга хэмжээ авахаас өөр аргагүй гэдгийг тус улсын иргэн бүр ойлгох хэрэгтэй юм”, Шинэ үеийн феодалууд маань эдийн засгаа хямарлаас гаргаж чадах болов уу? Та бүхэн юу гэж бодож байна?
Ж.Тэмүүжин
Jirgee.mn
Холбоотой мэдээ
-
ИРГЭН (September 27, 2016 4:48:59 pm )
КОММУНИСТУУД ТОЛГОЙД ГАРВАЛ ДАРАНГУЙЛАЛ ГААРДАГ ГЭСЭН НЬ ҮНЭН БАЙХ ШҮҮ.ЭД ЮУ Ч ХИЙЖ МАГАДГҮЙ ДЭЭ.ОДОО СОНГОЛТОНДОО ХАРАМСАЖ БАЙНА.МАН-ЫН ДАРАНГУЙЛАЛ ГААРВАЛ ДАЙН САМУУН ГАРЧ МАГАДГҮЙ ШҮҮ.МОНГОЛ ХҮН НЭГ Л ХӨДӨЛБӨЛ ТАШУУРАА БАРИАД БОСВОЛ ЛАЛЫН АЛАН ХЯДАГЧДААС ДУТАХГҮЙ Л БАЙХ ДАА.БУРХАН МИНЬ МОНГОЛЫН ЯДУУЧУУДЫГ ХАРЖ ХАМГААЛААРАЙ.
-
иргэн (September 27, 2016 5:21:37 pm )
Монголчуудын байгаа царай л энэ. Аль нэг нам буруугуй. Шудрага бус хувиа хичээсэн улс ингэж л суйрэх естой
-
Anonymous (September 27, 2016 5:25:52 pm )
Феодализм руугаа л
-
zochin (September 27, 2016 6:34:48 pm )
Ene chin yneheer ynen shdee,,,,ard tymen dandaa teneg hymyysiig songodog,,,,,gadnii hevlel byyr eree zeer baihgui teneg darga nartai gej bardam ichij zovohgui, yamarch diplomat busaar bichne gedeg chin oilgomjtoi shdee,,,ter teneg darga nartai yarj uzsen, harj baigaa bolood l ingej ichihgui doromjilj baina,,,,Byh asuudal eeljlen barisan teneg tolgoinuudtai holbootoi,,,,Odooch haraad baigaarai teneg umnuud garaad l baina,,,
-
Иргэн (September 28, 2016 9:48:53 am )
Ардчилсан нам гарч ирэхээс өмнө ” Хүн бүр бага балчраасаа өмчийн эс ширхэг бүрийг нүдлэн хамгаална”гэсэн лозунтай баян хоосны ялгаа байхгүй амгалан тайван тэгш нийгэм байсан.Хөгжил аясаараа хөгжиж байсан.Гайнууд гарч ирж монголыг сүйрүүлж улсыг хувааж идэхийг л заалаа
-
ЗОЧИН (September 28, 2016 9:50:07 am )
Чадна гэж бодож ббайна.
-
Anonymous (September 28, 2016 10:02:35 am )
ардчилалааа дахиулаагүйн буруу ш дээ тэнэг сонголт хийчээд одоо юу ярьхийн хямраагүй байхад хямраад байсан одоо гохино
-
бат (September 28, 2016 4:09:35 pm )
Энд АНыхныг буруутгсан байна Гэхдээ тэд малыг хувьчлуулж байж Монгол улсыг өрнөөс гаргасныг хүн бүхэн үгүйсэдэг Энэ л өнөөгийн зовлонгийн шалтгаан юм Үүнийг хүлээн зөвшөөрвөл Монгол улс сэргэн мандана
8 Comments