antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 27, 2016 7 comments

Оффшорт данстай улстөрчдийг хуулиар хамгаална гэв үү?

нийтлэсэн Admin

160403-overview-01_700x700

Д.ГЭРЭЛ

Оффшор данстай улстөрчид, төрийн албан хаагчдад нэн тааламжтай хууль энэ намрын ээлжит чуулганаар батлагдаж магадгүй боллоо.

Учир нь хэдхэн хоногийн өмнө Засгийн газрын ээлжит хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцсэн. Ингэхдээ хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх болон нийтийн албан тушаалд томилогдохоор нэр дэвших үедээ оффшор бүсэд өөрийн нэр дээр банкинд данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглохоор болсон тухай Засгийн газрын Хэвлэлийн албанаас олон нийтэд мэдээлсэн юм.

Товчхондоо, дээрх хууль батлагдсанаар оффшор бүст данстай, тэнд мөнгө байршуулсан өндөр албан тушаалтан, төрийн албан хаагчид гурван сарын дотор түү­ний­гээ мэдэгдэж даруй­хан хаах болж байгаа юм.  Харин тэндэх мөнгө­ний тухайд Монгол Улсад авчирна. Харин хариуцлага хүлээлгэхгүй гэж байгаа.

Өнгөцхөн харвал энэ өөрчлөлт оффшор данстай улстөрч, төрийн албан хаагчдад халгаатай болсон мэт харагдана. Засгийн газар, салбарын яамны зүгээс ч хамгаалсан тайлбарыг өгч байгаа. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр “…Бид нийтэд нь хавтгайруулаад оффшор бүст бүртгэлтэй компани буруу, хувьцаа эзэмших нь хууль бус гээд явчихвал гадаадын хөрөнгө оруулагчдаа үргээ­сэн, тэдэнд буруу мессеж түгээсэн бодлого болж хувирна. Тиймээс Засгийн газрын зүгээс үүнийгээ ялгаж зохицуулж байна гэсэн үг. Хязгаарлалтаа хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг 39460 албан хаагчийн хүрээнд тавьж байгаа. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшил, жирийн иргэдэд энэ хязгаарлалт хамаарахгүй. Нөгөө талдаа оффшор бүст бүртгэлтэй хуулийн этгээдийн хувьцаа эзэмших, Монгол Улсад оффшор бүст хувьцаа эзэмшдэг компаниудын охин компани үйл ажиллагаа явуулах, тэдгээрийн хувьцааг Монголын иргэд авах эдийн засгийн чөлөөт харилцаанд дээрх хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг ойлгомжтой болгон хэлж өгч байгаа юм. Олон нийт С.Баярцогт сайдын жишээг их ярьдаг. Мөн “Panama papers”-тай холбоотойгоор Монголын 46 иргэний асуудал хөндөгдсөн. Эдгээр хүний дотор төрийн алба хашиж байгаа хүн бий. Гэхдээ дийлэнх нь бизнес эрхэлж байгаа хүмүүс багтсан. Манайхан энэ хүмүүс бүгд болж бүтэхгүй шүү гэдэг ойлголтыг өгчихөж байгаа. Энэ хууль батлагдсаны дараагаас бизнес эрхэлж байгаа хүмүүс оффшорт мөнгө байршуулах нь хууль ёсны дагуу болж хувирна. Тиймээс ямар нэгэн хуулийн хариуцлага ярихгүй. Харин улстөрчид, төрийн албан хаагчид хууль бус болж хувирна гэдгийг нэг мөр ялгаж хэлж өгч байгаа хэрэг” гэсэн.  Үүнтэй зэрэгцээд “Багамын бичиг баримтууд” буюу Багамын арлуудад бүртгэлтэй компаниудын 1.3 сая бичиг баримтыг дэлгэж эхэлсэн. Үүн дотор Монголын улстөрчдийн нэр мөн л тууж явна лээ. Ингэхээр дээрх өөрчлөлт нь нэдэр дээрээ оффшорт данстай, хөрөнгөтэй улстөрчдийг хамгаалсан хууль болно гэдгийг ажиглагчид хэлж байгаа. Өөрөөр хэлбэл энэ хууль батлагдвал оффшорт данстай  бай­сан төрийн өндөр ал­бан тушаалтнуудад, улстөрч­дөд хэрхэн үйлчлэх нь сонирхол татаж байгаа юм.

Үнэн хэрэгтээ оффшорт данстай этгээдүүд голдуухан л улстөрчид байдаг. Тэр утгаараа оффшор бүс, тэндэх данс, компани гэдэг олон нийтэд эергээр харагдахаа больсон. Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдын яриад байгааг төр өнөөдөр биш хэдэн жилийн өмнөөс бодлогоо болгох байв.

Гурван жилийн өмнө УИХ-ын дэд дарга С.Баярцогтын оффшорт нуусан сая ам.доллар илэрч бөөн шуугиан дэгдээсэн. Тэр уучлал гуйгаад УИХ-ын дэд даргын сэнтийгээсээ буусан. Өөрөө бол үүнийг хариуцлага хүлээлээ гэж үзсэн. Харин ард түмэн үгүй. УИХ-ын сонгуулийн өмнөхөн Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэгээс оффшор данстай холбоотой мэдээл­лийг ил болго­сон. Мэдээлэл дунд  өнөөгийн УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Сү.Батболд, НИТХ-ын дарга Ц.Сандуй тэргүүтэй Монголын 49 хүн тэдний ах дүү, хамаатан садан багтсан байв. Зарим  нь тухайн үедээ мэдэгдэл гаргаж, тэгсхийгээд намжсан. Ер нь бол оффшор данстай байсан гэх дуулиан шуугианд холбогдсон улстөрчид өнөөдөр хариуцлага хүлээх байтугай тушаал дэвшээд дарга, сайдын суудалд суусан гэхэд болно.

Тийм болохоор Засгийн газрын “санал болгоод” байгаа энэ хуу­лийн зорилго яриад байгаа шиг нь оффшортой тэмцэх, гад­наас маш их  хэмжээний нуусан мөнгө оруулж ирэх зорилготой гэдэг нь юу л бол. Харин өнгөрснөө мартъя, өнөө хэдэн оффшор данстай улстөрчдийг нийтээрээ дахин хялайхаа больё гэсэн утгатай л хууль болж байгаа юм. Ийм болохоор нь хуулийн энэхүү өөрчлөлтийг захиалгынх гэдэг яриа явсаар нэлээд өргөн хүрээг хамарч байгаа болов уу.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Зоа зов (September 27, 2016 12:09:56 pm )

    Улс торчид болон хариуцлагтай албан тушаал хашиж бгаа улс оффшор данстай ба гэдэг ургэлж гадаадын тусгай албад болон бизнесс булэллийн хараа хяналтан доор тэдний гарт ба гэсэн уг тэд шантааж хийж улс орны баялгыг лецинзийг эдгээр улсыг дарамтлаж дээр нь хээль хахуул огч улам л гартаа оруулдаг даа

  • Zochin (September 27, 2016 12:49:13 pm )

    Ofshorchid ihenh ni MAN iinhan nam ni garsan yum chini oilgomjtoishdee odoo ofshorchid 65 bolno

  • зочинзочин (September 27, 2016 4:41:16 pm )

    ардчилсан нэрээр халхавч хийсэн АН-ын удирдлагад гарсан шуналт хүн хувалз, ардаар халхавч хийсэн МАН-ын шуналт хүн хувалзнуудыг өөрийн гар хөлөөр дамжуулан идүүлэхийг багасгахын тулд орон нутгийн сонгуульд АН МАН-аас нэгч хүнийг гаргахгүй байхыг монголчууд минь мэдтүгэй

  • САЙНАА (September 27, 2016 5:46:45 pm )

    баярцогтоо сая доллароо улсдаа тушаачих, тэгвэл чамд Бат-үүлийн БААТАР цолыг өгье, тэртэй тэргүй Бат-үүл БААТАР цолоо өөрөө ухамсраараа Элбэгдорждоо тушаагаад ЗОРИГИЙН хэргээ шалгуулах байх

  • содном (September 27, 2016 11:32:04 pm )

    Ер нь Монгол улсын иргэн бүр гадаадад хэрхэн яаж данстай байж болох,түүний дотор ХОМ гаргадаг албан хаагчид оффшор бүсэд данстай байж болохгүй талаар маш тодорхой тэднийг хөрөнгөө өөрсдөө улсынхаа банканаас өөр газар хийж чадахгүй болгох тийм хатуу чанга хууль гаргах хэрэгтэй.Тэрнээс биш дээрхи шиг арга хэмжээ авах юм бол наад луйварчингууд чинь бусдын нэр дээр шилжүүлээд л аргаа олчихно. Харин гайгүй шиг хууль гаргачихвал овоо хөрөнгө орж ирж магадгүй юм Гэхдээ эхний удаа өршөөл үзүүлэх нь зөв байхаа..

  • зочин (September 28, 2016 2:16:43 pm )

    эх орноо зарж баяжсан хулгайчуудын хөрөнгийг хураа, юун хууль гаргаж хамгаалах

  • zochin (September 28, 2016 3:33:19 pm )

    MAN -estoi tegj tenegteh um bol ARD TYMEN JINHEN ESERGYYZENE,,,, ta nar atd tymend ortei shyy,,,,!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

antalya rent a car