antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 27, 2016 18 comments

Хоёр үзүүртэй үг нь Ерөнхийлөгчийг гарах гарцгүй болголоо

нийтлэсэн Admin

8888dsmskdjЕРӨНХИЙЛӨГЧ МУХАРДАВ  

Эрх чөлөөгүй Куба орны төв цэгт эрх чөлөөний тухай лекц уншсан гайхам сайхан сонинтой НҮБ-ын ерөнхий ассамблейн 71 дүгээр чуулганд оролцсон Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг ардчиллын анхдагчид тэсэн ядан хүлээж буй чимээ ойрын өдрүүдэд хэвлэлийн хуудасны тодрон үзэгдэв.

Гэхдээ тэд ардчиллын үр шимийг нэг жагсаалаар цацсан ч нэг нь тээр дээр, нөгөө нь тээр доор үлдсэн тухай гомдол

мэдүүлэх гэж байгаа нь энэ биш юм. Гагцхүү чанга хатуу үүрэг даалгавар өгөхийн тулд хоног тоолон хүлээж байгаа нь энэ.

Учрыг ухвал Улсын баатар Э.Бат-Үүлийг УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд С.Зориг агсны. амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан үйл явдлыг Ерөнхийлөгчийг таслан зогсооно хэмээн найдаж буй. Уг хүслээ албан бичиг болгон Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарамын гарт хадгалуулчихсан яваа.

Тэрбээр Ерөнхийлөгчийг Монголд буухтай зэрэгцэн үүрэг даалгавар өгч, уриалгаа гардуулна гэдгээ мэдээллэсэн. Түүний хувьд Э.Бат-Үүлийг уг хэрэгт яллагдагчаар татахаар болсон нь Монголын ардчиллыг булшлах гэсэн оролдлого хэмээн удаа дараа мэдэгдэж буй. Нэг ёсны ардчиллыг өмгөөлөхийг хүсвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Э.Бат-Үүлийг өмгөөлнө. Эс бол Э.Бат-Үүлийг өмгөөлөхөөс татгалзвал ардчиллаас нүүр буруулсан болно. Яг ийм тулгалтыг Д.Сосорбарам болон түүний нөхөд хийх юм. Мэдэзж ард нь Э.Бат-Үүл байж таараа.

Э.БАТ-ҮҮЛ: Ц.ЭЛБЭГДОРЖ ЯАГААД ӨӨГШҮҮЛЭЭД БАЙГАА ЮМ БЭ 2016.09.21
Э.Бат-Үүл хэрэг явдалтай холбогдуулан нэгэн нийтлэл бичсэн нь “Би яагаад хуулийг нэхээд байгаа юм бэ” гэсэн гарчигтай. Харин төгсгөлд нь “ардчилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон УИХ, Монголын хуулийн тогтолцоо Тираны өмнөх хуулийн тогтолцоо руу шилжиж байгааг өөгшүүлээд байгаа юм бэ” гэсэн үг бий. Дэлгэрэнгүйгээрээ “Элбэгдорж Харвардад сурч байхдаа Виллиам Питтийн алдарт үгийг цэзжилсэн л байж таараа. Америкийн ардчиллын сургалт энэ үгнээс эхэлдэг биз. Мөн Америкийн мөрдөгчөөр прокурорын ажил хийлгэдэггүй гэдгийг харсан байлгүй…

Ямар ч байсан миний зүгээс, намайг мөрдөн шалгах ажлыг хуулийн дагуу явуулах хүртэл хорьсон ч, залхаасан ч мэдүүлэг өгөхгүй. Би хуулиа нэхнэ. Би ийм эрхтэй. Хуулиа нэхээд зогсохгүй бас хууль завхруулагчидтай хариуцлага ярина. Хуулийг зогсоож, ардчиллыг булшлан Тиран тогтоохыг хүсэгчидтэй би тэмцэх болно” гэж бичсэн. Харин үүнээсээ өмнө тэрбээр “Энх-Амгалан, Хурц нарын багийхан АТГ, цагдаа, тагнуулаар нэг тархан байршаад байснаа прокурорыг эзэлж шүүхийг “бүслээд “байна” гэдэг тодотгол хийсэн. Үг, өгүүлбэр бүрээр нь таслан ийн урд хойно нь оруулж бичихийн учир нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг тодорхой төвшинд хууль хяналтын буруу жишгийг өөгшүүлж, тэдний бүхэлд нь хэрсэн сүлжээг мэдсэн ч мэдээгүй мэт, харсан ч хараагүй мэт өнгөрүүлээд байгааг Э.Бат-Үүл олонд хэлэхийг хүссэнд байгаа юм. Нэг ёсны Ерөнхийлөгчөөс хүсч буй Ардчиллын анхдагчдын тусламжийн ард Э.Бат-Үүл байгаа ч өөрөө хувь улстөрчийнхөө хувьд түүнд итгэж буй нь юу л бол. Товчхондоо, Э.Бат-Үүл анх удаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн талаар хэвлэлд таагүй үг унагаж буй нь энэ бөгөөд горьдлого бий эсэхэд өөрөө ч хариулт олоогүй байж мэднэ. Гэхдээ энэ бол Ардчилсан намынхны хувьд Ерөнхийлөгчид хандан тавьж буй анхны гомдол биш. Нэг ёсны Э.Бат-Үүлийн тэсрэх цэг нь энэ байсан байж мэдэх.

Н.АЛТАНХУЯГ: Ц.ЭЛБЭГДОРЖИЙН НЭРИЙГ ХЭН Ч ЗОРИГЛОЖ халж ЧАДДАГГҮЙ /2016.4.4/
Эю өдөр Ерөнхий сайд асан НАптанхуяг “Монголын ард түмний өмч баялгийг хуйвалдан хуваан мөлжиж, хүчирхэгжсэн бүлэглэл Монгол улсыг маань хувааж эзэмших увайгүй оролдлого хийж байгаад “БИТГИИ ДАВАР” гэж хэлэх цаг болсон. Энэ бүхнийг удирдан зохион байгуулж буй хүмүүсийн нэгийг өнөөдөр энд нэр цохон хэлэхээс өөр арга алга. Хэдийгээр хүн бүхэн мэдэж байгаа ч хэн ч тэр хүнийг зориглон нэрлэж чаддаггүй. Яагаад гэвэл тэр хүмүүс өнөөх шударга бусын хонгилоос айдаг юм. Хэлмэгдзхээс айдаг юм. Гэсэн ч би Монгол Улсынхаа эрх ашгийн төлөө үгээ хэлж байна. Тэр хүн бол шударга байцгаая гэж гарч ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж” гэж хэлсэн. Үүгээрээ тэрбээр Ардчилсан намынхнаас анх удаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өөдөөс чанга хашгирсан улстөрч болсон. Үүнд нь Ерөнхий сайдынх нь хувиар ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхийг “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлснийх нь төлөө ялласан, төрсөн охиныг нь удаан хугацааны явцад хэрэгт холбогдуулах гэж үзсэн оролддогууд нөлөөлсөн талтай. Үргэлжлүүлэн хэлсэн “Миний өнөөдрийн мэдэгдэл амь нас, ойр дотны хүмүүст маань хэдий аюултай ч би айхгүй ээ. Өөртэй нь үгсэн хуйвалдадгүй учир над руу ирж байсан асар их гүтгэлэг, доромжлол, дарамт шахалт, нухчин дарах ажиллагаа өнөөдрөөс бүүр илүү идэвхжих нь тодорхой” гэх үг нь үүнийг нотолно.

Х.ТЭМҮҮЖИН: Ц.ЭЛБЭГДОРЖ ГУАЙ ГҮЛДИЙСЭЭР л… 2015.3.11
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинг огцруулах асуудал сөхөгдөхтэй зэрэгцэн “Х.Тэмүүжинд ноцтой алдаа дутагдал бий. Харин энэ Засгаас эхэлж огцруулах сайд биш” гэдэг байр суурь илэрхийлсэн. Гэхдээ үүн дээрээ удаагүй. Асуудал эргэж сөхөгдөхтэй зэрэгцэн бодлоо өөрчилсөн. Энэ нь Х.Тэмүүжингийн оронд өөрийн найз Д.Дорлигжавыг Хууль зүйн сайдаар томилуулсан шийдвэрээс нь илт харагдана. Хариуд нь Х.Тэмүүжин “Энэ тухай Ерөнхийлөгчөөс өөрөөс нь асуух хэрэгтэй байх. Өөрийнх нь зорьсон, амласан, адсанд харж байгаа зүйл нь шүүх, хуулийн байгууллагын шинэчлэл байсан шүү дээ. Шударга байцгаая гэдэг үгийн ард байгаа өөрчлөлтийг Ерөнхийлөгч өөрөө эхлүүлсэн. Гэхдээ би түүнийг замынхаа дундаас буцсан гэж бодохгүй байна. Магадгүй Х.Тэмүүжин гэдэг залуугаас илүү 25 жил хамт явсан амин найзууд нь тэр шинэчлэлийг хийчих юм шиг санасан байх. Харамсалтай нь, одоо арай өөр дур зураг харагдаад байна”… Зөрчил улам бүүр гарч “2009 он руу ухарлаа. Ц.Элбэгдорж гуай гүлдийсээр л…” Х.Тэмүүжинг ийн жиргэхэд хүргэсэн.

ӨӨРИЙНХ НЬ ЗАРЛАСАН “ДАЙСНУУД”
Түүний тухай гагцхүү улстөрчид яриад байгаа хэрэг биш. Асуудал нь тэрбээр өөрөө нэр бүхий улстөрчдийн тухай өөрийн бодлыг Монгол төрийн бодлого мэт дэлгэн тавьж буйд ч байгаа гэж болно. Тэдгээрээс онцолбол ‘ ‘Төр рүү орох гэж байгаа бол хулгай л битгий хий. Хулгай хийвэл хуулийнхныг зогсоох гэж явахгүй ээ. Ганцхан хулгай л битгий хий. Намайг хуулийн хяналтыг зогсоосонгүй гэж баахан хэлж байна. Би зогсоохгүй ээ. Тэгж ярьвал Х.Баттулга, Ж.Оджаргал хоёулаа Баянхонгорынх шүү дээ. Хэрэв нүүрсээ ашигласан бол 60 гаруй мянган хүн ажилтай болж, монголын ард түмний орлого ийм хэмжээнд очихгүй байсан. Одоо энэ тухай яриад яах юм бэ. Улстөрч нь улс төрөө, бизнесмэн нь бизнесээ л хий л дээ. Одоо алдагдсан боломжийг яриад яах юм бэ… Би нэг удаа жиргэж байсан. Улс төр рүү орж байгаа бол та нийтийн эрх ашгийн төлөө явах ёстой. Өөрийн эрх ашгийн төлөө явж байгаа бол түүнээс хол бай гэж. Бид эв нэгдэлгэй байна гээд бие биенийхээ хулгайг хаацайлж сууж болохгүй. Х.Баттулга надад Тавантолгойг авья гэж хэлж байсан” гэх үг.

Мөн УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга асан С.Баярцогтын талаар “Иргэд оффшор данстай хүмүүсийн хөрөнгийг нь хурааж, хариуцлага тооцох хэрэгтэй гэсэн санап гаргаж байгаа би иргэдтэй санал нэг байна. С.Баярцогт бол төрд гай болж байна. Би түүнд сонгуульд нэр дэвших хэрэггүй. Шалгуул гэж хэлсэн” гэдэг байр суурь илэрхийлсэн. Хэдийгээр энэ хоёр үг нь олон нийтэд таалагдсан ч нэгийг нь дэмжиж УИХ-ын гишүүн болгосон, нөгөөг нь “сугадаж” Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болох замыг нь зассан гэдгээр харвал хэдийдээ, юуны учир зөрчилдөв гэдэг нь бас л сонин дүр зураг. Өөрөөр хэлбэл, тэрбээр нэгэн цагт нөхөрлөж явсан, хамтарч явсан нөхдийнхөө эсрэг богино хугацаанд дайтах болсон нь гайхмаар хэрэг биш гэж үү. Н.Алтанхуяг, Х.Тэмүүжин, Х.Баттулга, С.Баярцогт бүгд үүнд хамаарна. Дээр нь, Э.Бат-Үүл жинхэнэ утгаараа нэмэгдвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хаашаа ч эргэх аргагүй мухардалд орсон нь энэ юм.

Тэр дундаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан Ардчилсан намын даргын сунгаанд ирэх арванхоёрдугаар сард өвдөг шороодвол түүнд найдах хүн Ардчилсан намд үлдэнэ гэдэг ихээхэн эргэлзээтэй.

Энэ үед Кубын нийслэл Гавана хотноо уншсан “Хүний зүрхний цохилт бүхэн эрх чөлөөний чимээ гэж боддог” хэмээн эхэлсэн илтгэлийнх нь ач холбогдлыг Монголд үнэлэх хүн олдох уу. Үүнтэй зэрэгцэн хилийн чинадад ардчиллын бэлгэ тэмдэг болох эцсийн сайн зам үлдэхийг үгүйсгэх аргагүй. Төгсгөлд нь түүний 2012 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр Чойр хотноо иргэдтэй хийх уулзалтан дээрээ хэлсэн “Миний эрх мэдэл хүрэхгүй байна. Би ганцаардаж байна” гэсэн үгийг хүргэе. Өөрийнх нь зовж олсон, тэмцэж авсан ганцаардал үнэн байгаасай гэсэн дээ шүү. Э.Бат-Үүлийн хүлээлтийг үл огоороод.

Г.ОТГОНЖАРГАЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

18 Comments

  • mongol (September 27, 2016 10:29:54 am )

    Нийт монгол үндэстэний хэмжээнд явагдсан геноцидийг бүхэлд нь нягтлан судалж, монголчуудыг хэрхэн оросууд, нанхиадууд, болон монголчууд өөрсдөө алж устгаж, барьж хорьж тамлан зовоож амьдралыг нь сүйтгэж байсаныг үйлдэл бүрээр нь тодруулах нь нэг битгий хэл, бүхэл бүтэн баг судлаачийн бүхэл амьдрал нь ч хүрэлцэхгүй их нүсэр, хэцүү ажил билээ…

  • Anonymous (September 27, 2016 10:54:28 am )

    hol ochij huts. honhort ochij hevt

  • Зика (September 27, 2016 11:21:22 am )

    МОНГОЛД АРДЧИЛАЛ ГЭЖ БАЙХГҮЙ БОЛСОН ШҮҮ ДЭЭ КОММУНИСТУУДАА

  • zochin (September 27, 2016 11:21:53 am )

    LALARUUD LALATTAAD BNA UU

  • ззочин зочиночинзочинзочизочиннзззочиночиночинЗочин (September 27, 2016 11:45:39 am )

    Батүүл чмөн их тэвдэж байна даа

  • зочин (September 27, 2016 11:53:37 am )

    мартсанаас капла гуай мөнгөө төлсөн үү.эби. үүлээ хоёр сүжрээд байсан.

  • САНАЛ (September 27, 2016 12:18:42 pm )

    КАПЛАГААС ТУСГААР МОНГОЛ УЛС МӨНГӨӨ АВААГҮЙ БАЙГАА НЬ МАШ ТОМ НО БАЙНА БААТАР ҮҮЛ ЯАГААД САНДРААД БАЙНА ЭНЭ БАС НО ЖИРИЙН ОРГЭД БИД ЮУН ХЭЛ АМ ХИЙХ АЛЬ ХЭДИЙНЭЭ ШОРОНД СУУСАН БАЙГАА ЦОГТ ТАЙЖ КИНОНДЭЭР ХҮҮ АРСЛАНГИЙНХАА ТОЛГОЙГ АВДАГ,СТАЛИН ХҮҮГЭЭ ГЕРМАНААС АВААГҮЙ ГЭЭЛ ОЛОН ТҮҮХ БИЙ ДЭЭ ХУУЛИЙН ДОРЛ АМЬДАРДАГ МУУ ЭНХБАЯРЫГ ЯААЛАА ХАРЖ Л БАЙЯ ЭНЭ АСУУДАЛД НАЙЗ МАЙЗ ГЭР БҮЛ ААВ ХҮҮЧ ХАМААГҮЙ ХУУЛЬЛ МЭДНЭМ ЗА

  • ЗОЧИН (September 27, 2016 1:42:03 pm )

    Одоо нөгөө ардчилал чинь хөнжилдөө хөлөө жийцээд ирлээ МАН-ынхан. Та нар мнгэж болохгүй шүү. Та нарт түүх байгаа дээр нь намын дүрэм, намын хянан шалгах хороо гэж агуу туршлагатай байгуулага байсан юм. Түүнийгээ сэргээ өнөө цагт улс эх оронд ус агаар шиг хэрэгтэй байна.Нөгөө талаар Энэ ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эрүүл биш сэтгэцийн өөрчлөлтэй болж үүнийг үтэр түргэн хугацаан албан тушаалаас нь өөрчилж эмчилгээнд явуул. Жинхэн хувьсгалчдын өлгий болсон Кубат очиж өөрөө ч ухааныг нь олоогүй Ардчилалын талаар лекц уншаад онигоонд ороод байх юм. Энэ зөвлөх нэртэй мануухайнууд нь юу хийдэг байнаа. Нөгөө талаар байдал хэцүүдээд ирхээр, ганцаардаж цэнэг нь дуусахаар эзэнтэйгээ уулзаад нилээн уужирсан байх зайлуул. Жорж ах нилээн мань хүнийг панаалдаа биз.

  • zochin (September 27, 2016 1:58:15 pm )

    bat uul baatar yasan ih tevdej bna aa.shalgulad gemgui bol garad l irne sh de.gaihmar

  • Mongol (September 27, 2016 2:19:58 pm )

    Baatar Batuuliig Eben umuurlgui yahavdee hoeulaa Zorig agsand durgui bsan ulsuud ham hereg ch yumuu yaj medehuu

  • Иргэн (September 27, 2016 2:53:20 pm )

    Монголын ардчилал ганцхан Бат-үүл биш л дээ. Ганцхан АН ч биш. Зөөврөөр орж ирсэн дүр эсгэсэн ардчилал ч биш. Монголчууд өөрийн унаган ардчилалтай. Одоо үүнийгээ л сэргээх ёстой. Хэн нэгэнд хэрэг үүсгэж шалгахад Ерөнхийлөгч оролцдог уу? Хариулт өгөх байлгүй. Тиймгүй бол алдар гавъяатан, эрх дархтан хэн ч бай хуулийн өмнө эрх тэгш гэдэг шиг санагдахын. Ардчиллыг хэт явцуу, хэрэг шалгагдахад хүртэл урдаа барьдаг баг болгож харахаа больвол яасын.

  • irged ichij bna (September 27, 2016 3:32:44 pm )

    Erhem Erunhiilugch uu! Huuliin umnu mongolchuud tegsh erhtei bh shuu dee.Ulsiin baatar Dandar hurandaa,dilguun nomch B.Renchin,Ts.Damdinsuren geed olon saihan seheetnuud hils heregt orj bsan daa.Tedniig notloh barimt,gerchgui zohiomol heregt hutgaj bsaniig bodohod Batuuliin heregt gerch,barimt bgaa ni todorhoi.TA EV NEGDLIIN BELEG TEMDEG BOLSON SHUDRAGAARAA ALDARTAI ERHEM TUL HUULIINHANIIG AJLIIG NI HIIHED BUU DARAMT UZUULEEREI!?!?

  • САЙНАА (September 27, 2016 6:06:36 pm )

    БАТ-ҮҮЛЭЭ ЭР ЗОРИГ ГАРГААД БААТАР ЦОЛОО ЭЛБЭГЭЭДЭЭ АВААЧИЖ ӨГ, МАРТАГДАХААРГҮЙ ГАВЬЯА БАЙГУУЛСАН ХҮН БААТАР АВДАГ ЮМ,ЧИ БААТАР АВАХ НЬ БАЙТУГАЙ ГАЙ Л ИХ ТАРЬСАН БАЙХ.

  • иргэн (September 27, 2016 7:25:58 pm )

    Үнэхээрийн Зоргийг алаагүй бол хүн алж гавъяа байгуулсан хүнд өгдөг “улсын баатар” цолоо эргүүлэн өгч, “хөдөмөрийн баатар”-аар ав.Ард түмэн чинь хүн алсаныг Элбэгээ мэддэг учир “улсын баатар” өгсөн гэж бодож байгаа.

  • Иргэн (September 27, 2016 9:33:24 pm )

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.

  • Anonymous (September 27, 2016 9:57:06 pm )

    Elbeg ner tur nub d suuhiin toloo ulsaa zoliosolj Bui ni kubad ochij hutsah erhgui

  • содном (September 27, 2016 11:01:23 pm )

    Ардчилалыг муу хэлж үзэн ядаад байгаа хүмүүс тэр социалист нийгэм нь хэрхэн яаж оршин тогтнож байсныг мэддэг боловуу. Тэр нийгмийг чинь байгуулж,чирж,ядаж явсан ЗХУ болон ЭЗХТЗ,Комминтерн гэдэг чинь аль эрт 90-ээд онд үгүй болж ивээлд нь байсан улсууд бусдын идэш болохгүйн тулд өөрсдийн замаа сонгоцгоосон юм гэдгийг мэдэж ав. Тэдний нэгэн адил манай сонгосон зам маань ардчилал.Хүн төрөлхтөн одоо үүнээс өөр сайн нийгэмийн тогтолцоо олоогүй байхад та бүхэн ардчилалыг үгүйсгээд байх юм. Шүүмжилээд байгаа та бүхэн болон МАН-д өөр ямар мундаг зам байгааг ойлгохгүй байгаа тул ойлгуулж өгөхийг хичээнгүйлэн хүсье.

  • зочин (September 28, 2016 8:42:45 am )

    Ер нь ардчилал нэрээр бамбай хийж аливаа хууль бус үйл ажиллагааг халхалж хамгаалж, өөгшүүлж байхыг л ард түмэн эсэргүүцээд байгаа шүү дээ. Мөн адил сайн сайхныг сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тунхаглаад төрийн эрх мэдлийг авмагцаа амлалтынхаа эсрэг ажиллахын тулд эсрэг намаа муулж бамбай хийхийг ард түмэн эсрэгүүцэж эгдүүцэж байгаа шүү. Тэр тусмаа албан тушаалын булаацалдаан, бухимдалт, хэрээс хэтрэх аястай болж байх шиг. Найз нөхөд, бизнесийн холбоо хэлхээнүүдээ мөнгөтэйхэн газрын тамгыг атгуулах гэж, хэрэлдсээр өвөлтэй золгохнээ. Ядахнаа гүйцэтгэх засглалдаа Намын даргын албан тушаалаа өгөхгүй байгаа нь үүний баталгаа ч юм шиг. Ингэж төрөөр тоглоод байвал бид хэнд итгэх болж байнаа.

antalya rent a car