antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 26, 2016 11 comments

“Ажнай”-н Д.Бат-Эрдэнийн үнэнч туслахыг ороож байсан 110 машины асуудал “өршөөгдсөн” түүх

нийтлэсэн Admin

ajnai

Ер нь хэн нэгэн этгээдийн хууль зөрчсөн аливаа асуудлын талаар эрх мэдэлтэй байхад нь анхаарал хандуулаад, албан тушаалгүй бол өрөвдөөд орхичихдог, эсвэл үл тоодог байх нь зохистой зүйл биш л дээ. Тэрчлэн өнгөрсөн жилүүдэд хууль журам зөрчиж, авлига албан тушаалын хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхдүүдийг эхнээс нь хууль хяналтын байгууллага шалгаж байгаа нь анхаарал татаж буй. Тэгвэл элдэв асуудалд орооцолдлоо ч хэрэгт унадаггүй гишүүн асан бий. Тэр бол гишүүн асан “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ юм. Түүнчлэн тэрбээр өөрийн шадар туслахуудынхаа хууль зөрчсөн үйлдлүүдийг сэтгэл зүтгэлээрээ хамгаалж төдийгөөс өдийг хүрсэн гэгддэг. Тухайлбал, Д.Бат-Эрдэний  хамгийн итгэлтэй хүн гэгддэг   “Тавантолгой Транс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Дагвадорж гэж Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн  хуурамч бичиг баримт бүрдүүлэн хилээр автомашин оруулсан, их хэмжээний татвараас зайлсхийсэн хэргээр саатуулан шалгаж байсан. Гаалийн байцаагчидтай  үгсэн хуйвалдсан болохыг нь цагдаагийнхан тогтоосон талаар албаны эх сурвалжууд мэдээлж байсан ч,  “Тавантолгой транс” компанийн зүгээс эл мэдээллийг няцаахдаа  Тавантолгойг өөрийн болгох сонирхол өндөр албан тушаалтнуудын явуулга гэж үзэж буйгаа илэрхийлж байсан билээ. Уг нь бол цагдаагийн эх сурвалжийн мэдээллээр бол бат ноттойгоор буруутгагдаж байсан гэх энэ асуудал дээр Д.Дагвадорж эрхэм хуулийн хариуцлага хүлээхгүйгээр гэртээ харьсны ард Д.Бат-Эрдэнэ эрхмийн нөмөр байсан талаар мэдээлэл гарч байсныг энд тодотгоё.

Тэгвэл уг асуудал дээр Татварын байгууллага хэрхэн анхаарал хандуулж байсан талаарх мэдээллийг хүргэе. ТЕГ-ын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолд өгүүлснээс үзэхэд,  Зөрчлийн 4-т: “БНХАУ-аас 2005 онд импортолсон хүнд даацын 110 автомашиныг  гаалийн байгууллага 1 бүрийг нь 18,240.0-21,888.0, нийт 2,863,244.0 мянган төрөгөөр үнэлэн бүрдүүлэлт хийж, гааль нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан байхад үндсэн хөрөнгийн данс бүртгэлд 1 бүрийг нь 57,236.4-79,621.6, нийт 8,534,525.4 мянган төгрөгөөр бүртгэн, элэгдэл хорогдлын шимтгэл тооцох үнэлгээг 5,671,301.4 мянган төгрөгөөр илүү тусгаж, аж ахуй нэгжийн орлогын албан татвар ногдох орлогоос хасагдах элэгдлийн зардлын хэмжээг өсгөн татвар ногдуулах орлого бууруулсан.” гэсэн байдаг.

Тэгвэл уг асуудлыг “Тавантолгойн транс”-ын талд болгон шийдвэрлэхдээ ямар арга замыг барьсан бэ гэдэг асуудалд анхаарал хандуулъя. Тогтоолд өгүүлснээр бол  “Тус компанийн захирал Д.Дагвадоржид 2005 оны 07 сард БНХАУ-аас 1 бүрийн үнэ нь 39-53.9 мянган ам.долларын үнэтэй 110 ширхэг тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэхдээ тэдгээрийг их засвар хийсэн, нэг бүрийг 16.000 долларын үнэтэй гэж гаальд мэдүүлэн … албан татвар төлөхөөс зайлхийсэнд 2007 оны 11 сарын 20-нд эрүүгийн хэрэг үүсгэсэн.

Гэвч мөрдөн байцаалтын шатанд Татварын өршөөл үзүүлэх тухай хууль хүчин төгөлдөр болж, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Жадамбаа татвар ногдох онц их хэмжээний эд хөрөнгийн чанар, үнийг буруулан гаальд мэдүүлж татвар төлөхөөс зайлсхийсэн Д.Дагвадоржид холбогдох хэргийг Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосон.  Иймд тус компани дээрх автомашинуудыг 18,240.0-21,888.0 мянган төгрөгөөр бүрдүүлэлт хийж, гаалийн албан татвар бууруулсан нь тогтоогдсон байх тул үндсэн хөрөнгийн данс бүртгэлд 1 бүрийг нь 57,236.4-79,621.6, нийт 8,534,525.4 мянган төгрөгөөр бүртгэн элэгдэл, хорогдлын шимтгэл тооцсон нь бодитой  байна.” хэмээн бичсэн байгаа юм.

Тэгэхээр эндээс үзэхэд тэдгээ 110 машиныг Д.Дагвадорж гэж нөхөр өөрөө хэрэглэх гэж оруулж ирээд, улмаар тодорхой хэмжээний татвараас бултсан байж байгаад, тэгсэн өршөөлийн хууль таараад өршөөгджээ гэж ойлгогдож байгаа юм. Угтаа бол Д.Бат-Эрдэний “Ажнай” корпорацийн “Тавантолгой транс” компани л оруулж ирсэн шүү дээ. Гэвч тэгээд эрхэм нөхдүүд ийм л маягаар өршөөгдөж, улсад төлөхөөс татгалзсан татварын мөнгө төгрөгний хэргээсээ цагаадсан түүх байх юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • sss (September 26, 2016 2:17:06 pm )

    ih l mungutei yum bol tatvarii ni tuluud oruulchihaj chadahgui iim l luivarchid ulsaa dampuuruulj bga yum da

  • аз (September 26, 2016 4:00:47 pm )

    ӨМНӨГОВЬ АЙМГИЙГ ЦӨЛМӨЖ ДУУССАН ЗАСАГ ДАРГА БАДРААГ НААД БАТ-ЭРДЭНЭТЭЙ ХАМТ ШАЛГАВАЛ ИХ ЮМ ГАРЧ ИДСЭН УУСАН МӨНГӨН ДҮНГ АРД ТҮМЭН СОНСВОЛ БҮГД МУУЖРАХААР ИХ МӨНГӨ ИДСЭН ДЭЭ. ҮНЭН ЮМ ЗААВАЛ ЯЛДАГ ЖАМТАЙН ХОЙНО УДАХГҮЙ ҮНЭН ТАЙЛАГДАЖ ӨМНӨГОВИЙНХОН БАЯРЛАХ ЦАГ ИРНЭ ГЭДЭГТ БУРХАНТАЙ ХАМТ ИТГЭЖ БАЙНА.

  • САЙНАА (September 26, 2016 4:08:07 pm )

    өмнөговийн засаг даргаар БАДРАА гэж сургуулийн захирал байсан хүн 8 жил ажиллаад одоо хүнд танигдахааргүй бүдүүрч, зузаарч гэр орон нь улсын том музей шиг болж, их хэмжээний эдлэн газартай болж,хувьдаа мах хиам үйлдвэрлэдэг үйлдвэртэй болж баяжихын дээдийг үзүүлсэн. Одоо шалгадаг газар нь хурдан шалгаж 8 жил ямар их хөдөлмөр эрхэлсэнийг нь монгол даяар цацах хэрэгтэй.

  • зочин (September 26, 2016 10:40:44 pm )

    Өмнөговийн баялагийг хятад руу зөөж Ард түмний мөнгийг хэдэн тэрбумаар цохиод мөнгөө багтааж ядахдаа Англи улсаас хэдэн тэрбумаар Чингисийн хөшөө авчраад л тэр хөшөөгөө яасан бэ? Монголын баячууд гжэ юу байсан юм. Төрд гарч л баяжина, эсвэл хувьчлалаар баяжина, эд зүйл хилээр зөөж татвараас бултаж баяжина, баялаг бүтээж баяжсан нь өдрийн од шиг байхаа

  • Барсболд (September 27, 2016 10:18:50 am )

    энэ 2 нам ээлжилж төр барьсан цагт иймэрхүү хэрэг хэзээ ч шийдэгдэхгүй,энэ бол үнэн шүү

  • ниргээ (September 28, 2016 6:51:55 pm )

    улсын мөнгө өгөөтөх. өөрөө баян юм бол баян юм шиг бай. тэр сөнгө буцагаад өгөөтөх

  • bold (September 29, 2016 11:10:34 am )

    bayalag buteegchdee demjih heregtei,luivarchid shoron ruugaa.mori uralduulsan teneg umnuud baidag.

  • Anonymous (October 04, 2016 11:49:03 pm )

    Тувд лам уурээд байсан юм даа ? Баларчээ? Завхан аймгиин Бадархундага нууранд тувдиин хол хургэдэггуй шуу дээ ? Давгаа минь

  • Zochin (October 08, 2016 1:37:34 pm )

    Ta nar bitgii hvnii muud durla l daa iim zan muuhai sh dee

  • Цэндээ (October 08, 2016 3:35:56 pm )

    өмнөговийн засаг даргаар БАДРАА гэж сургуулийн захирал байсан хүн 8 жил ажиллаад одоо хүнд танигдахааргүй бүдүүрч, зузаарч гэр орон нь улсын том музей шиг болж, их хэмжээний эдлэн газартай болж,хувьдаа мах хиам үйлдвэрлэдэг үйлдвэртэй болж баяжихын дээдийг үзүүлсэн. Одоо шалгадаг газар нь хурдан шалгаж 8 жил ямар их хөдөлмөр эрхэлсэнийг нь монгол даяар цацах хэрэгтэй.

  • ард түмэн (October 08, 2016 4:29:58 pm )

    Манай өөрийгөө бизнес хийж байгаа хүмүүс ийм булхай зүйл хийдэг шүү дээ

antalya rent a car