antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 26, 2016 1 comment

“7vs7 “халз тулаанд монголчууд илүүрхэв

нийтлэсэн Admin

147486475457e8a6726f6fe

Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо, Японы холимог тулааны “DEEP” холбоотой хамтран “MGL-1 fighting championship” тэмцээнийг зохион байгууллаа. Бямба гарагт товлогдсон Монголын болон Японы долоон тулаанчийн халз тулаан үзэгчдийн цөсийг хөөргөсөн шилдэг тулаануудаар дүүрэн байлаа.

Монголын багаас Х.Амартүвшин, Ц.Амарсанаа, Б.Азжавхлан, Т.Ганбаяр, О.Пүрэв, А.Ууганбаяр М.Баярмаа нарын тамирчид улсаа төлөөлсөн юм. Харин Японоос Ш.Кота, O.Харү, К.Широта, Накамүра Дайсүке, Сакай Рю, Ш.Чикара, Н.Мика нарын тамирчид өрсөлдсөн.

Энэ удаагийн тэмцээний онцлог нь UFC-д хүлээн зөвшөөрөгддөггүй техникүүд зөвшөөрөгдсөн бөгөөд хориглосон техник нь дээрээс эгц тохойдох, толгой руу өвдөглөх зэрэг аргаууд багтжээ. Тулаан А.Ууганбаяр-О.Харү нарын тулаанаар эхэлж Япон тамирчин шүүгчдийн саналаар ялалт байгуулж, халз тулааны салхийг хагалав.

Удаах тулаанд Б.Азжавхлан Японы К.Широтаг гурван үеийн турш илүүрхсэнээр манай баг анхны ялалтаа авсан. Гуравдахь тулаан эмэгтэйчүүдийн хооронд өрнөж М.Баярмаа өрсөлдөгч Н.Микаг илт илүүрхэн ялалт байгуулсанаар манай багийн ялах эхлэл тавигдсан юм. Дараагийн тулааныг “Гаруда” клубын О.Пүрэв японы Ш.Чикараг боолтоор буулган авсанаар манай баг түрүүлэх нь боломж ихсэв.

Хамгийн оргил тулааныг Ц.Амарсанаа Японы алдартай тулаанч Накамүра Дайсүкетэй хийж хүнд цохилтоор хоёрдугаар үед буулган авсанаар 4:1 харьцаатай болсон юм.

Сүүлийн хоёр тулаанд нэг нэг ялалт авсанаар тулааны харьцаа Монгол 5:2 Япон боллоо

Ч.Амар


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • MGL (September 26, 2016 11:04:33 pm )

    Манай тамирчид UFC-д орход ойрхон дөхсөн байна.Зарим нэг дутагдалтай зүйл байсан…Тамирчин хүний ёс жудаг жаахан тааруу харагдсан.Япончууд ялсан ч ялагдсан биеэ авч явах байдал илүү байсан.Бусдаар сайхан тэмцээн болсон.Хөтлөгч Амгалан их сайжирсан байна.

antalya rent a car