antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 10, 2011 7 comments

Алдарт хөрөнгөө нуугч Амгалан барцадтай л байна

нийтлэсэн Admin

Төрийн албан хаагчийн тангараг  зөрчин хөрөнгө орлогын мэдүүлгээ худал мэдүүлсэн. Энэ үндэслэлээр   аль хэдийнэ ажлаас халагдсан байх учиртай Баянгол дүүргийн Засаг дарга Монгол Улсын хуулийг сандайлан амгалан сууж байна.

Авлигын пуужин  өртөөлөн ниссээр Засаг даргын суудалд гэнэт  заларсан тэрээр ийнхүү амгалан суугаагийн учир  авлига, хээл хахуулиар ам таглах ажилд  гаршсаны  нь илрэл гэдгийг олон хүн хэлж байгаа юм. Ингэж хэлэх үндэс бий. Тухайлбал, тус дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан тэрээр 2008 оны орон нутгийн  сонгуульд дэвшихдээ Баянгол дүүргийн сонгуулийн хэсгийн хорооны ажилтнуудыг үнэтэй хоолны газар байнга оруулж байв.  Дараахан нь дүүрэг, хэсгийн хорооны нөлөө бүхий хүмүүсийг  таван сая төгрөгөөр гар цайлгасан хэмээн шуугиан тарьж, дүүрэг, хорооны эмэгтэй ажилтнуудыг дагуулан өндөр зэрэглэлийн баар, ресторан  хэсч, ноолууран ороолт, цамц бэлэглэж явсан удаатай. Зарим хэвлэл, мэдээллийнхнийг  цай уулгаж, “Онц сурдаг, шударга охидод хүмүүс дургүй байдаг”, “Амгалан даргад амжилт хүсье” гэх мэт захиалгат нийтлэл бичүүлж сонгогчдын тархийг угааж байв.

Л.Амгалан Баянгол дүүргийн Засаг дарга болоод удаагүй л хэл ам таталж, тамгын газрын ажилтнуудыг олноор нь халж ах дүү, хамаатан садан, танил талаа татаж авсан нь  хотын даргын  чихэнд байнга л хонх уяж ирэв. Албан тушаалын  наймаа панз үсэргэсэн  явдал нь сонгуулиар тавьсан өр гэх яриа дуулдаж байлаа. Тэр үнэхээр онц сурдаг, шударга байсан л юм бол, мөнгө төгрөг, ноолууран ороолтоор гар цайлгаж бус боловсрол,  мэдлэг чадвар, төрийн хүний төлөвшсөн зан чанараар өрсөлдөөд гарч ирж болох л байсан. Тийм биш учраас л мөнгө төгрөг, ноолууран ороолт, оймс тараасаар  Засаг даргын суудалд суужээ. Ингэж баруун, солгойгүй  мөнгө цацдаг учраас л  тэрээр  хөрөнгөө нуусан нь илэрч, өөрөө хүлээн зөвшөөрөхөд хүрч, хариуцлагын  асуудал  босч ирэхэд ч амгалан суух аргаа олсон бололтой.

Төрийн албан хаагчийн цалин дунджаар 300 мянган төгрөг гэж тооцвол, мөн Ц.Амгалан  мөнгө тарьж ургуулдаггүй л юм бол хаанаас ийм их хөрөнгө санхүүжилт гаргаж сонгуульд зарцуулсныг  өнөөдөр өөрөөс  нь өөр хэн ч мэдэхгүй байгаа юм. Зарим эх сурвалжийн зүгээс тус дүүргийн ИТХ-д ажиллаж байх үеэс  л эрх мэдлээр далайлган байгууллага нэгж, компаниудын зөвшөөрлийг цуцална, эсвэл зөвшөөрөл авч өгнө  гэх буюу албан тушаалын панз үсэргэн  мөнгө сааж сурсан гэлцдэг.

Нуусан хөрөнгийн тухайд бол төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгах учиртай Авлигатай тэмцэх газар хэд хэдэн нотлох баримтаар хөдөлшгүй  тогтоосон нь бодит үнэн. Одоогоор илэрсэн нь тэрээр  хөрөнгө орлогын мэдүүлэгт эаавал мэдүүлэх ёстой дөрвөн төрлийн эд хөрөнгөө нуун дарагдуулжээ. Тухайлбал, ү-2205018305 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн долдугаар хороо, Iү хорооллын 29 дүгээр байрны 294 тоот орон сууц, “Дэлгэрэх LL “ ХХК, байгууллагаас нь буцалтгүй тусламж нэрээр олгосон 10 сая төгрөг, банкны 1102232608 тоот төгрөгийн хадгаламжийг тас нуусан байгаа юм.  Нууж сурсан  нь гэм биш зан бөгөөд бүр 2006, 2007, 2008 оны хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ огт мэдүүлсэнгүй.

Энэ талаар АТГ-т мэдүүлэгтээ  “Хөрөнгө орлогын мэдүүлгээ  заавал мэдүүлэх ёстой. Мэдэж байсан хэрнээ  мэдүүлээгүй нь миний буруу” гэсэн бол “Орон сууцны хувьд мэдүүлэх ёстойг ойлгож байна, мэдүүлээгүй нь  мөн миний буруу” гэжээ.  Харин өөрийн нэр дээрх компанийг “2004 онд дүүдээ шилжүүлж өгсөн. Өнөөг хүртэл улсын бүртгэлээс өөрийн нэрийг хасуулаагүй нь үнэн, шилжүүлэх байсныг ойлгоогүй” гэжээ. Хэдийгээр дүүдээ шилжүүлсэн хэмээн  ярьж байгаа ч, компани Л.Амгалан даргын нэр дээр бүртгэлтэй хэвээр  тул  өөр хүний мэдэлд шилжсэнд тооцох боломжгүй нь хэнд ч ойлгомжтой байхад ийнхүү  мэдэн будилсан  байгаа юм. Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярын “Төрийн албаны дадлага туршлагатай цөөхөн Засаг даргын нэг. Ажилд чин сэтгэлээсээ ханддаг” хэмээн тодорхойлсон Л.Амгалангийн төрийн ажлын дадлага, туршлага хөрөнгөө нууж сурснаар илэрсэн нь энэ.

Хууль түшвэл, Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д заасны дагуу хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн үндэслэлээр Л.Амгаланг  дүүргийн Засаг даргын албан тушаалаас огцруулах, түдгэлзүүлэх, халах арга хэмжээ  авах учиртай. Гэтэл МАХН-ын хот тойрсон авлигын сүлжээ, намын дарга толгойтой Засгийн газар аргамжсаар л  байна. Эцэст нь АТГ зөвхөн Л.Амгалангийн хөрөнгө орлогын мэдүүлгийг  шалгахдаа алдаа гаргасан болж таарах уур амьсгал бүрдүүлэх операци хэрэгжиж эхэлсэн дуулдана. Хэвлэлээр ярьж байгаа зарим албан тушаалтны амнаас иймэрхүү  үг  хэдийнэ цухалзаад эхэлчихсэн  нь үүнийг нотолж байна.

luivarmn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Anonymous (October 10, 2011 3:29:33 pm )

    ene ugaashaa nootoi awgaashd songuuli oirtood naadah chine neeh hudlaa baahan dccrgiin munguur yum hiij bgaa ODOO harin shilen cabel tatana l gej soliorool bna lee beleehen svljeenvvd bhad hudlaa mungu vrhees uur yum medhee bsan awgai

  • Anonymous (October 13, 2011 3:03:42 am )

    duurgiinhee hogiig tseverlej chadgui baij yun kabel yadaj hognoos ni salgaasaa onigootoi avgai

  • Anonymous (October 13, 2011 9:04:43 pm )

    cain darga shyy. bac xobor emegtei. ajil xiideg xyniig dandaa bitgii tegej bai

  • Anonymous (October 19, 2011 12:46:28 am )

    bas tegeed nas zaluu jaahan zaluusaaar uuriiguu hureeluulj zarimiig ni avgai huuhdees ni salgaad hamtran amidarch baigaa gej duulsan l yum bna.hen hendee heregtei baidag yum bailgui dee

  • διαχείριση εμπορικών κέντρων (September 08, 2013 6:52:18 am )

    640357 954127I conceive this internet site has got some real wonderful data for every person : D. 468757

  • paras netticasino (September 13, 2013 12:14:50 pm )

    697503 34724great . Thanks for informations . Ill be back. Thanks again 328202

antalya rent a car