antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 10, 2011 1 comment

Говь брэндийн пиджак худалдаанд гарлаа

нийтлэсэн Admin

“Говь” ХК хээнцэр, дэгжин байдлыг эрхэмлэгч хэрэглэгчиддээ зориулан ажил хэрэгч болон классик загварын өргөн сонголттой Супер 130*S буюу 90% ноос 10% ноолууртай болон 80% ноос 20% торго бүхий холиотой даавуугаар урласан пиджакийг худалдаад гаргасныг дуулгахад таатай байна.

Говь брэндийн шинэхэн бүтээгдэхүүн нь таны өдөр тутмын ажил хэрэгч хослолын төгс сонголт болж чадах бөгөөд бусдаас онцгой чанар, хийц нь давтагдашгүй байдлаараа жинхэнэ чанартай хэрэглээ юм. Мөн уг пиджакийг чанарын өндөр түвшинд чадварлаг дизайнерууд зөвхөн танд зориулан захиалгаар урлаж байна.

Бүтээгдэхүүний материалын хувьд нэхмэлийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд техник, технологиор Япон улсад чанарын өндөр түвшинд үйлдвэрлэсэн давуу бөгөөд уг даавуугаар хийсэн хувцсыг жилийн 4 улиралд өмсөх боломжтой байдаг нь Монгол орны эрс тэрс уур амьсгалд тун тохиромжтойн дээр ямар ч хувцсан дээр өмсөж болох давуу талтай.

Энэхүү пиджакийг “Говь” ХК худалдаанд гаргаснаараа дотоодын хэрэглэгчиддээ олон улсын хувцас загварын жишигт нийцсэн загвар хийц, чанар, эдэлгээний хувьд дээд зэргийн бүтээгдэхүүний хэрэглээг санал болгож байгаагаараа онцлог юм.

Хаанаас Говь брэндийн пиджакийг худалдан авах вэ?
Хэрэглэгч та бүхэн Говь брэндийн ажил хэрэгч болон классик загварын эрэгтэй, эмэгтэй пиджакийг худалдан авахыг хүсвэл Говь Үйлдвэрийн дэргэдэх төв дэлгүүрийн /Gobi Factory Store/ Made-to-Measure тасгаас худалдан авах боломжтой бөгөөд мөн захиалга өгөх боломжтой.

Gobi Factory Store -ийн цагийн хуваарь:
Өдөр бүр 10:00 – 20:00 цагийн хооронд
Утас:
343677

ИХ ТАЛЫН ДЖАЗ ИХ ХОТЫН ҮДШИЙГ ЧИМЛЭЭ

/”Их талын Джаз” ОУ –ын фестивальд “Говь” ХК өөрийн шинэ бүтээгдэхүүнээрээ амжилттай хамтран ажиллаа/

“The Giant Steppes of Jazz NGO” буюу Их талын Джаз нэртэй гадаад болон дотоодын шилдгүүд оролцсон джаз фестиваль 2011 оны 10-р сарын 04 аас 08-ийг дуустал Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж “Говь” ХК энэхүү арга хэмжээнд өөрсдийн шинэхэн брэнд бүтээгдэхүүнээ танилцуулан ивээн тэтгэгчээр хамтран ажиллаа. Джаз хөгжмийг сонирхогчдод болон Джаз хөгжмийн мэдлэгийн түвшинг болон залуучуудын гоо зүй, урлаг уран сайхны боловсролыг дээшлүүлэхэд энэхүү фестивалийн гол зорилго нь оршиж байгаа бөгөөд Дэлхийд өөрийн дуу хоолой уянгалаг хөгжмөөрөө нэрд гарсан дуучид болон хөгжимчид уригдан оролцсоноороо онцлогтой болсон юм.

Джаз фестивалийн Гала концерт 2011 оны 10 дугаар сарын 06-ны үдэш Монгол улсын Филармоны концертын их танхимд эгшиглэсэн бөгөөд гадаадын 4 улсаас буюу АХУ, Норвеги, Герман, Канад болон Монгол улсын уран бүтээлчид энэхүү фестивальд оролцсон юм.

Үүнд: Marc Brenken- Jean-Yves Braun Quartet(дөрвөл), In the country Trio(гурвал), Bob Bellows, Debra Rasmussen, Чинбат & Ариунаа, Арга билэг, Пүрэвсүх, Энхчимэг, Куш & Оюука зэрэг уран бүтээлчид уран бүтээлээ олон түмэнд сонордуулж дахиж олдохгүй нэг оройг Монголын Джаз хөгжмийг таашаагчиддаа зориуллаа. Энэ үдэш фестивальд уригдан ирсэн хамтлаг, дуучид өөрсдийн сор болсон бүтээлүүдээ хүргэсний дээр дэлхийд алдартай Джаз хөгжмийг манай уран бүтээлчид монгол ардын хөгжмийн зэмсгээр уянгалуулан тоглосон нь Монголын Джаз хөгжмийн тэр дундаа Этно Джаз урсгал өндөр түшинд хөгжиж байгааг харуулсан билээ.

“Говь” ХК байгалийн цэвэр бүтээгдэхүүн болох 100% ноос ноолуураар хэрэглэгч бүрийн таашаалд нийцэхүйц бүтээгдэхүүнийг хүргэхийг зорьдог билээ. Харин энэ удаад Их талын Джаз олон улсын фестивальд өөрсдийн шинээр худалдаанд гаргаад байгаа Говь брэндийн ажил хэрэгч, тансаг хослолыг уран бүтээлчдээрээ дамжуулан танилцуулсан юм.











Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (October 15, 2011 8:53:35 am )

    NOWSH BIT ARKHI SURTCHLAD BAI ZA OILGOHGVI BN AL ESWEL AAW EEJ CHIN ARHCH UM BN TE

antalya rent a car