antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 23, 2016 3 comments

Энэ онд 17600 хос гэрлэлтээ бүртгүүлснээс 3600 нь цуцлуулжээ

нийтлэсэн Admin

9-23-8_700x700

Х.ЦОМ

Аливаа улс орны нийгмийн бодлогын гол цөм нь гэр бүл байдаг. Тиймээс гэр бүлийн хөгжлийн асуудал болон тогтвортой байдлыг хангах тал дээр төр болон төрийн бус байгууллагууд нэгдсэн  ойлголтод хүрч, зорилго чиглэлээ зөв тодорхойлох нь чухал.

Энэхүү зорилгын хүрээнд өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас гэр бүлийн чиглэлээр ажилладаг ТББ-уудтай гэр бүлийн хөгжил, тулгамдсан асуудлуудын талаар санал солилцох уулзалтыг зохион байгууллаа.

Тус уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын Хүүхэд, залуучууд, ахмад настан, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Баярмаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Халиун болон тус газрын Гэр бүлийн хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Өлзийхутаг нар оролцож гэр бүлийн талаар төрөөс баримтлах бодлого, цаашид авах арга хэмжээний талаар ТББ-ын төлөөлөгчидтэй санал солилцлоо.

Мөн энэ үеэр ТББ-ын удирдлагууд гэр бүлийн хөгжлийг дэмжих чиглэлээр хэрхэн ажиллаж, ямар бодлого баримталж байгаа талаар харилцан мэдээлэл солилцохын зэрэгцээ цаашид төр болон төрийн бус байгууллагууд нийгмийн бодлогын гол хүчин зүйл болсон гэр бүлийн асуудалд хамтран ажиллаж, анхаарлаа хандуулах хэрэгтэй гэдгийг онцлов. Өөрөөр хэлбэл төр, ТББ-ын уялдааг сайжруулах нь юу юунаас чухал хэмээлээ. Мөн шинэ бүтцээр ажлаа эхлүүлж буй холбогдох яам, агентлагын зүгээс гэр бүлийн хөгжлийг дэмжих асуудлаар ТББ-ын саналыг сонсож буйг сайшааж байв.

Дашрамд дурдахад 2015 оны  статистик тоон мэдээллээр Монгол Улсад нийт  859.106 өрх байгаагаас Улаанбаатар хотод 67 хувь, хөдөө орон нутагт 33 хувь нь ажиллаж, амьдарч байна. Үүнээс нэг өрхөд 3.5 хүн ногдож байгаа аж. Түүнчлэн 2016 онд 17600 хос гэрлэлтээ бүртгүүлснээс 3600 хос гэр бүлээ цуцлуулжээ. Энэ нь өмнөх оныхоос гэрлэлт 1.5 хувь, гэр бүл цуцлалт 3.3. хувиар өссөн байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • zocin (September 23, 2016 4:32:06 pm )

    alibaa uls ornii xorongo ni xvnard tmen ni fer byl ni bdag texed manai ulsiin xvn amiin bodlogoor mahs muu o ii n nogoon teg icnij vxmeer singapur gexed l ard tymen ni uls ornii nyyr tsarai ni boldog baidag mongoliin xvn a am ard tymnee xezeecn bodoj bgaagyi ucnraas vger byl salalt 1 nomer yldsen salaagyi xeseg aab eej ax dyy xamaatnii demjlegeer orhsin tognoj bga

  • бат (September 23, 2016 6:05:35 pm )

    Хүчирхийллийн эсрэг хууль гарахаар бүр олон 70-80 настнууд ч сална

  • зочин (September 24, 2016 10:53:07 am )

    өрнөдийн үзэл сурталаас ургасан үр жимсээ хурааж байгаа нь энэ буюу.Алаан хидаан хүчирхийлэлтэй савангийн кино ноос гое ургац хураажээ

antalya rent a car