Засгаар барьцаалсан улстөрчдийн шоуны утга санаа энгийн байжээ. Ердөө ганцхан хүнээс АН-ынхан тэгтлээ жийрхэж, ард олныг бухимдуулан, өөрсдийн ч, өрөөлийн ч сэтгэл мэдрэлээр тоглох шаардлага байв уу? Ха гас сараар Засгийн ажлыг саатуулан “бойкот” хийс нийхээ үр дүнг ийм байдлаар “амсах”-ыг тэд хүссэн хэрэг үү. У.Хүрэлсүх улс төрийн дажгүй “тулаанч” нэгэн гэгддэг ч энэ удаа АН-ынханд өгсөн “нокаут” нь түүнийг мэргэжлийнх гэдгийг нь харуулав. Э.Бат- Үүл баатраар тэргүүлсэн “хөх булангийнхан”-ы гай гүй явсан нэр хүнд эл нокаутад өртөж өөрсдөө ч мэдэлгүй “Countdown” хийлгүүллээ. Одоо ч сайн сэхээ авч амжаагүй байна. С.Батболдын Засгийн газрыг хурдхан бүрдүүлж (ердөө зургаахан сар) ажиллуулахын эсрэг АН-ынхны хийсэн бойкот үнэндээ ямар ч утгагүй байлаа. Хүн чанараа бодсон ч, өөдгүй зан гаргаад, сонгуулийн өмнөх агшинд өөрсдийнхөө нэр хүндийг унагасан үйл явдалтай үйл лайгаараа золголоо. У.Хүрэлсүх гэдэг хүнээс болоод л МАН-ын нөгөө тавыг сайд болгохоос татгал заад байсан юм байж. Ерөнхийлөгч Ц.Элбэг доржид “У.Хүрэлсүхийн нэрийг Тэргүүн ша дар сайдад нэр дэв шүүлэхээ болилоо” гэдгийг МАН-ынхан дуул гахад л өөлж шүүмжлээд байсан үгээ мартаж, нөгөө тавын тухайд “ОК” гэсэн. УИХ-ын болон Байнгын хорооны хуралдаанаас зав сар лага авч МАН-аас Засгийн газрын танхимд нэр дэвшүүлсэн зургаан сайдыг огтхон ч зөвшөөрөхгүй гэж тохиролцсон АН-ын бүлэг ч энэ бүхний дараа “У.Хүрэлсүх Тэргүүн шадар сайд болохгүй гэсэн болохоор одоо нөгөөдүүлийг нь яах ч үгүй. Ноолохоо больё” гэж мэдэгдлээ. Ингэж Ц.Гантөмөр гишүүн ярьсан юм шүү. Тэдний хувьд У.Хүрэлсүх гэдэг эрхэм жинхэнэ аранга байжээ, янз нь. Энэ бүхний дараа У.Хүрэлсүхийн нэр хүнд өсөөд явж өглөө. Тэрбээр АН-ынхнаас арай л илүү сэтгэдэг улстөрчөө харууллаа. Засаглалыг гацаа наас гаргахын тулд тэрбээр Тэргүүн шадар сайдад нэрээ дэвшүүлэхээс татгалзаж, улмаар тэр орон тоог цомхотгож чадсанаараа МАН-ын нэр хүндийг аварч, АН-аар цагаан туг өргүүлчих шиг боллоо. Тэртэй тэргүй ямар ч хэрэггүй орон тоон дээр МАН-ынхан зөв тоглон АН-ынхныг маданд оруулснаар Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнтэй болох янзандаа орлоо.
У.Хүрэлсүхээс айсандаа л Ерөнхийлөгч бас АНынхан засаглалыг гацааж “бойкот”-лоод байж шүү дээ. Ийм л энгийн байж. Түүнээс тэдний гоочлоод байсан сайд нарын чадварлаг байх эсэх нь огтхон ч хамаагүй, зүгээр л шалтаг байсныг өнгөрч буй долоо хоногийн улс төрд өрнөсөн “тэмцэл” харууллаа. Тэгвэл тэмцлийн ялагч нь У.Хүрэлсүх ялагдагч нь АН боллоо. Бүхэл бүтэн намыг, Ерөнхийлөгчтэй хамт “нокаут”-ад оруулчихдаг овоо эр юм аа.
www.mongolnews.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 29, 2012 6:28:33 pm )
ee cnaabaas da Hurelsuhiin ner usluu cn geh snig yahaaraa iim teneg niitlel bicndeg bnaaa tsaasnaa ybahgui bolson tolgoinuud bicneh ymaa olj ydahiin maa naadahiinhaa orond binzen yagaad buuhgui bgaa ym be said dargants naraa
1 Comment