antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 28, 2012 Comments are off

Буурал Хималайн өвгөн хайлс

нийтлэсэн Admin

Тэр өвгөнийг бодохоос сэтгэл эмтэрнэм. Тун саяхан өвгөн 91 насандаа эх орноо санасаар буурал Хималайн өвөрт таалал төгслөө. Тэр бол элэнц дээдсийн ариун сүнс шингэсэн Энэтхэг, Ганга мөрний ай савд насан эцэслэв.

Түүний тухай “Дэлхийн Монгол айл”-ынхан бичихдээ, “Нутагт маань миний багадаа сүүдэрт нь тоглодог саглагар хайлаас байсан, тэр л үлдэж. Тэр модыг тэвэрч уйлахад улс амьтан намайг галзуу өвчтэй хөгшин байна гэж бодоо биз хэмээн Жамбажав гуай өмнөд Монголын тал ч багадмаар санаа алдав.

Монгол газар соёолж, Төвдийн өндөрлөгт навчилж, Хималайн нуруунд бөгтийсөн энэ өвгөн хайлаас шиг хүн сикким эхнэртээ монгол хэл сургаж, төрсөн үрээ Монголоор хэлд оруулжээ. Монгол хүнтэй амьдрал нийлүүлж, насыг барах ямар болох талаар эмгэнээс нь лавлавал “Ай, монгол хүний тархи их өөр. Маш ухаантай, бас их ууртай” гээд инээж суусан сан.

Далан жилийн тэртээ өмнөд Монголын талаас эхэлсэн энэ хүний ургийн түүх өдгөө монгол өвөг эцэгтэй, сикким эмэг эхтэй, тамил ээжтэй, Чингис нэртэй жаалхүүгээр үргэлжилж байна. Сиддхарта буюу бурхан багшийн нэрийг аав ээж нь түүнд хайрласан боловч аавыгаа Энэтхэгийн хэргийг түр хамаарагчаар Монголд ажиллаж байхад өөртөө Чингис гэж догшин өвгийнхөө алдрыг оноосон нь одоо түүний нэр болжээ.

Паспортын харъяалал, цусны шинжилгээнээс илүүтэй “Би монгол” гэх өөрийн ухамсар эзнээ хэн болохыг тодорхойлдог нь Энэтхэг орны тэрбум илүү иргэнийх нь нэг, бяцхан жаал Чингисийн үгнээс илт” гэжээ.

Эх сурвалж: “Хөх толбо”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car