Ардын төрд, Ардчилсан төрд Ард түмэн мэдлэгтэй байх ёстой.
Феодалын төрд ард түмэн нохой мэт байх ёстой.
Монголын ард түмэн төрийн эзэнийг хайсаар л өдийг хүрлээ. Хаант төрийг, шашинт төрийг, намт төрийг, ардчилсан төрийг дамжсаны эцэст сайн төр гэж байдаггүй юм байна гэсэн маш энгийн дүгнэлтэд хүрлээ. Гэхдээ энэ дүгнэлт бол хариулт биш зүгээр л ирээдүйгээ харахгүй байгаа хүний логик. Ядарсан, цөхөрсөн хүний эцсийн гаргалгаа. Сайн төр гэж ямар төр байдгийг мэдэхгүй байгаа учраас ард түмэн харанхуй дунд тэмтчин өөрсдийгөө үнэгүйдүүлж байна.
Төр гэдэг бол “төр бол ард түмэн” ард түмэн түүнээс хэн нэгэн эрхэм бас орд өргөө биш ( Ард түмний төр бол хамгийн сайн төр гэж, Ромын эзэнт гүрний агуу хаан Ю.Цезарь хэлсэн байдаг.). Ард түмэнд л төрийн бүх эрх мэдэл байдаг шүү дээ. Даанч бид төрийг дэндүү холоос хайснаас болж маш их боломж бололцоог алддаг. Бүгд найрамдах ч тэр ардчилсан ч тэр төрүүдийн онолд ард түмэн бол төр гэж бичсэн байдаг. Тиймээс ард түмэн өөрсдийн хувь заяагаа шийддэг. Бусдад өөрсдийн хувь заяаг даатгаад хий дэмий бухимдаад байвал юу ч өөрчлөгдөхгүй.
Мэдлэггүй боловсролгүй, ёс суртахуунгүйгээр Монгол улс цааш хөгжихгүй гэдгийг хамгийн түрүүнд ойлгох хэрэгтэй. Мэдлэггүй, ёс суртахуунгүй хүн өөрийгөө хорлоод зогсохгүй өрөөлийг, нийт улс үндэстнээ хорлодог. Яг ийм жишээг ардчилалын 22 жилд Монголчууд бид харлаа. Чадахгүй байж чаддаг юм шиг царайлж ард түмнийг хуурч, хулхидаж, ирээдүйг нь булшилсан улс төр хуурамч ардчилалын нэрэн дор 22 жил Монгол төрийг самарлаа.
Монголын төр мөнгө, хувийн ашиг сонирхол дээр биш мэдлэг дээр тогтож чадсан, мэдлэгийг үнэлж сурсан цагт л Монголын ард түмэнд гэрэл гэгээ ирнэ. Мэдлэгтэй хүн л улс орныг хөгжүүлж, жолооддог болохоос хувийн амбицтангууд чадах ч үгүй. Мэдлэггүй хүнд илжигний чихэнд ус ч хийсэн сэгсэрнэ, алт ч хийсэн сэгсэрнэ гэдэг үг яг таарна, тэр юуг ч бүтээж чадахгүй, санаа байв ч сачий нь хүрэхгүй. Мэдлэггүй хүн сайн суу, сайхан муухайг ч ялгаж чадахгүй. Ард түмэн ядуурна уу, зүдэрнэ үү, өлсөнө үү гэдэг мэдлэггүй хүнд хамаагүй. Монгол улсыг мэдлэг хөгжүүлнэ, мэдлэгтэй хүн л Монголын ард түмэнд аз жаргалыг авчирч чадна гэдийг ойлгох хэрэгтэй.
Дэлхийн түүхэд хөгжил гэдгийг ярихдаа хамгийн түрүүнд мэдлэгийн хөгжилийг л хэлдэг. Герман үндэстний оюуны суурийг тавьсан нэрт философич Ф.Хегел хөгжил гэдгийг ярихдаа зөвхөн мэдлэгийн хөгжлийг л ярина гэж хэлсэн байдаг. Түүнээс биш хэн хэтэвчиндээ хэдэн төгрөгтэй, тийм машинтай, ийм байшинтай гэдэг хөгжилтэй ямар ч хамаагүй. Тухайн ард түмэн хэр мэдлэгтэй байна, тухайн ард түмнээс ямар мэдлэгтнүүд төрөв, тухайн ард түмэн ямар технологийг эзэмшиж байна гэдэг хамгийн чухал.
Монголчууд бид нэгэнт дэлхий дээр нээгдчихсэн, батлагдчихсан мэдлэгийг эзэмшиж эх орноо хөгжүүлэх л хамгаас чухал. Юуны өмнө Япон, Солонгос, Хятад шиг бусдын мэдлэгийг ашиглан улс орноо хөгжүүлэх. Эртний Грекийн философич Сократ “хүн төрөлхтөнд зүйтэй үнэн мэдлэг байвал бусдыг нь аяндаа олоод авчихдаг” гэж хэлсэн байдаг шиг бидэнд өнөөдөр мэдлэгийг эзэмших боломж бололцоо байгааг ухаарах ёстой. Мэдлэг дээр л бүх хөгжил, дэшил, бүтээн байгуулалт тогтдог.
Төр болон ард түмэн мэдлэгтэй болсон цагт хөгжил ирнэ. Үүний тулд эхлээд мэдлэгтэй хүнээр удирдуулах хэрэгтэй. Ард түмэн өөрсдөө төр учраас мэдлэгтэй хүмүүсийг сонгох хэрэгтэй. Таны сонголт таны ирээдүй, мэдлэгийг сонговол мэдлэгтэй ирээдүй угтана, луйварчдыг сонговол ирээдүйгээ луйвардуулна гэсэн логикийг ямагт санаж яваарай.
Нам төртэй улс төрөөс ардчилсан хувьсгалаар хагацсан гэж бодсон ард түмэн бүрч дордон нэг биш хоёр намын дарангуйлалд оров. Үнэндээ Монголын улс төрийн намууд ямар ч идеологигүй, хөгжлийн хөтөлбөр ч байхгүй, кирмагаа зузаалан зөвхөн өөрийнхөө төлөөл хар амиа бодсон ах дүү найз нөхдийн хүрээнд боломж олгосон улс төр хийж байна. Монголын намуудын замбараагүйтэл гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд нь хэрээс хэтэрлээ.
Нам төртэй төр амьсгаа хураалгүй бугшсаар байгаа нь Монголын эмгэнэл. Намт төрөөс салах хамгийн зөв арга бол намуудыг гишүүнчлэлгүй болгох юм. Намын гишүүн хүн буруу зөв нь хамаагүй намынхаа төлөө улс эх орны эрх ашгийг уландаа гишгэдэг ёсыг халах хэрэгтэй.
Тиймээс өнөөдрийн байгаа сонгуулийг луйвардаж, ард түмнийг хуурч, татварын мөнгийг завшиж, эх орноо зарж 22 жилийн бохир улс төр хийсэн намуудыг татан буулгах хэрэгтэй ( яг л Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн шиг). Нэгэнт татан буугдсан намуудад босго тогтоох хэрэгтэй. Босго тогтоохдоо өмнө нь төрд байхдаа авлигал, хууль бус үйлдэл, гэмт хэрэг, луйвар хийж байсан нөхдүүдээс хэнийг нь ч оруулж болохгүй, би алдсан одоо ухаарлаа гэж хэлсэн ч хэнийг нь ч оруулж болохгүй. Мэдлэг боловсрол гэсэн босгийг тогтоож зөвхөн мэдлэгтэй, ёс суртахуунтай хүмүүсийг л төрд оруулах ёстой.
Хэрвээ Монголын ард түмэн дахиад алдвал, хууртвал эх орон ирээдүй, хөгжил гэдгийн талаар яриад ч хэрэггүй. За яахав гээд л гурил будаа, танил тал харсан сонголт хийвэл та бас эх орон, ирээдүйнхээ өмнө буруутан болно гэдгээ ухаарах хэрэгтэй. Монголын ард түсэн өөрсдөө л эх орноо устгасан гэдэг эмгэнэлт түүхийг битгий л тамгалаарай ард түмэн минь.
Ард түмэн мэдлэгтэй бол бүхнийг ялан дийлнэ!
Д.Санчир
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 30, 2012 1:33:19 am )
TIIN SH DEE MEDLEGTEI, YOS SURTAHUUNTAI, UHAMSARTAI HUNEER L TURUU UDIRDUULAH HEREGTEI SHD EE TEGEHGUI BOL UURSDIIGUU L HORLOJ BNA GESEN UG SHUU DEE ARD TUMEN MINI. 18-R ZUUNII, PARISIIN HUVISGAL, UNGURSUN ONII ARAB-IIN HUVISGALUUDIIG MEDLEGTEI, BOLOVSROLTOI HUMUUS NI UDIRDAJ HIISEN GEJ EUROPUUD YARIJ BNALEE. ARD TUMEN HARANHUI BUDUULEG BAIH TUSAM LUIVARCHDAD ILUU ASHIGTAI BAIDAG.
1 Comment