antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 22, 2016 13 comments

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 12-18 сарын дотор эдийн засгийг тогтворжуулна гэв

нийтлэсэн Admin

147452127857e368beb47caМонгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хэнтий аймагт хүрэлцэн ирсэн даруйдаа Хөгжимт драмын театрт иргэдтэй уулзалт хийлээ. Тэрээр уулзалтын эхэнд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад хариуллаа.

МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон амлалт Засгийн газрын бодлогод 100 хувь туссан гэдгийг тэрээр хэллээ. Энэ Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх арга зам, хүрэх үр дүнгээ тодорхойлсноороо өмнөх Засгийн газруудаас онцлогтой. 12-18 сарын дотор одоогийн хүндрэлийг зогсоож эдийн засгаа тогтворжуулах, улмаар хөгжүүлэх чиглэлээр тууштай ажиллана гэлээ.

Эхний ээлжинд их хөрөнгө мөнгө шаардахгүй ч ашгаа өгөх боломжтой салбаруудаа  дэмжих чиглэл барина.  Хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалангийн салбарыг  энэ дөрвөн жилд Засгийн газар  хөгжүүлнэ гэж Ерөнхий сайд хэллээ.

Манай улс үйлдвэрлэгч орон биш учир гаднынхны тавьдаг шаардлага, чанар, стандартыг хангасан бүтээгдэхүүн, тухайлбал, эхний ээлжинд сайтар боловсруулсан арьс шир,  мах, сүү, хүнсний ногоо зэргээ нийлүүлэх боломжтой. Иймээс ирэх хавраас аймаг, орон нутагт үйлдвэржилтийн бодлогоо хэрэгжүүлж эхэлнэ. Гэхдээ олон туулай хөөж  хоосон хоцрохын оронд  яам бүр хоёроос гурван үйлдвэр л байгуулах төслөө Засгийн газрын хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлэхийг үүрэг болгосноо Ерөнхий сайд дурдав.

Хөрөнгө мөнгө хүнд байгаа ч Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд нь энэ сараас олгож, үлдэх 40 хувьд ногдох мөнгийг хүүгүйгээр байршуулж, эдийн засаг сэргэсэн үед нөхөн олгохоор Засгийн газрын өчигдрийн хуралдаанаараа шийдвэрлэснийг иргэд талархан хүлээж авлаа. Мөн “Насны хишиг” тэтгэвэр, бондын хүүгийн эргэн төлөлт, Эрүүгийн тухай хууль зэргийн талаар Ерөнхий сайдыг дагалдан яваа албаны хүмүүсээс тодруулж хариулт авлаа.

Эрчим хүчний дэд станц барихад шаардлагатай 350 сая төгрөгийн асуудлыг шийдчихвэл нэгдүгээр арван жилийн сургууль хүүхдүүдээ хүлээн авахад бэлэн байгаа юм байна. Ерөнхий сайд санхүүжилтийг нь шийдэхээ амлалаа.

Иргэд бэлчээрийн талбайг усжуулах, малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, голомтод ажиллаж байгаа эмч, ажилчдыг хөдөлмөр хамгааллын хэрэгсэл, ариутгалын бодис зэргээр иж бүрэн хангах, Хэнтий-Улаанбаатар хотыг холбосон хатуу хучилттай замын их хэмжээний эвдрэлтэй хэсэг газрыг засварлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, театр болон эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулахад дэмжлэг үзүүлэх зэрэг хүсэлт, саналаа Ерөнхий  сайдад уламжиллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • Anonymous (September 22, 2016 5:34:44 pm )

    Наад санаанууд чинь АНых байна Хүний санаачилсан ажлыг өөр хүн хийж чаддаггүй тул Та нар хийж чадахгүй

  • иргэн (September 22, 2016 6:18:24 pm )

    МАН-ынхан АН-аас их өр тавьж ирэх 4 жилийг өнгөрөөх нь тодорхой Энэ уулзалт бол ирэх орон нутгын сонгуулийн иргэдээс санал авах арга Ер нь ЗГазар сүлжээний бизнес 2 адилхан болсон БҮҮ МАРТ

  • Eegii (September 22, 2016 6:20:12 pm )

    Chi chadahuu malaa neg aimgiig udirdaj hugjuulj chadaagui baij ulsiig udirdaj bosgono gej yu baihavdee beejin darga nariinhaa amiig haraal suuj baigaa bizdee chi

  • zochinzochinzochin (September 22, 2016 6:55:25 pm )

    aniihan yu ch hiij chadaagvi

  • ИРГЭН (September 22, 2016 7:59:30 pm )

    Хулгайч нараас хулгайлсан нуусан дээрэмдсэн луйвардсан хөрөнгийг нь хурааж ялын нь үүрүүлэх хэрэгтэй Алдагдсан хөрөнө мөнгө өнөөдөр өр болчхоод байна 26 ЖИЛИЙН ДОТОР ЛУЙВАРЧИН ХУЛГАЙЧ НАРЫН ХУЛГАЙЛСАН ИДСЭН УУСАН ХЭТЭРЧ МОНГОЛ ӨНӨӨДӨР ЭНЭ ХҮНД БАЙДАЛД ОРСОН Асар их мөнгийг нуусан/ Овт шааруудыг /шалгах хэрэгтэй АЛДАГДСАН ХӨРӨНГ МӨНГӨӨ ЭРГҮҮЛЭН АВАХ ХЭРЭГТЭЙ ХАРААТ БУС ШУДРАГ ШҮҮХ ӨНӨӨДӨР БАЙНА УУ МОНГОЛ УЛСАД

  • undraa (September 22, 2016 8:34:57 pm )

    Oron nutgiin songuuliin umnuh eeljit hudlaa yaria.kkkkk

  • Hulk (September 22, 2016 8:51:32 pm )

    Tanai heden chavka nar so d teneglej yavna.mungu n nuguu hooson tusuvuus garj baigaa yu

  • мн (September 22, 2016 8:58:49 pm )

    ЗАСАГЫН ГАЗАР АИМШАГЫН ДҮРД ТОГЛОЖ БАИСАНАА ОДОО АВРАГЧ БААТАР ДҮРД ОРЖ БАИХ ШИВ ДЭЭ

  • Зика (September 22, 2016 9:28:56 pm )

    Эд нар одоо юуч гэж донгодоод хэрэггүй ялагдлаа хүлээгээд хэвтэж бай

  • Банк (September 23, 2016 6:31:12 am )

    эх орноо хогжуулэхэд хун бурийн хучин зутгэл хэрэгтэй ухуулга ард нийтийн дунд сайн явуулах тансаг хэрэглээнээс татгазаж ухаалаг хэрэглээг олон нийтэд ойлгуулах юм узээгуй юмнууд л тансаглаж тэнэгтдэг юм та нар хараад л байгаарай инээдтэй байдаг юм

  • зочин (September 23, 2016 7:35:34 am )

    нөгөө дампуурчихсан улс орон хүлээлгэж өглөө гээд сангийн сайд байсан мөртлөө ямар ч мэдээлэлгүй хүний дүрд тоглоод шалчигнаад байсан . одоо гэнэт хаанаас их мөнгө гараад ирэв юу ч хийгээгүй байхад энэ эсвэл хятадаас орж ирж байгаа мөнгө эсвэл төсөвт байсан мөнгө

  • иргэн (September 23, 2016 11:16:01 am )

    Ичих нүүргүй малууд нөгөө сайхан үлгэрээ ярьсаар хүмүүсийг хуурч гарсандаа баясаад сууцгааж байна тэнэг сонголт хийсэн хүмүүсийн хохь үйлээ эдлээд байж байхаас Эдний чадах ажил нь худал ярих гадаадаас өр зээл хийх хятад солонгос хүмүүс олноор нь оруулж ирэх төрийн албыг төрөл садан найз нөхөд нутаг нуга танил талын алба болгохоос өөр юм хийх юм бэ? Чадваргүй новшинууд 2020 онд хамтад нь тооцоо бодох болно

  • Зочин (September 24, 2016 2:58:22 pm )

    УИХ-ын сонгуульд ялсан МАН-ын удирдлагууд ерөнхий сайдын суудалд хэнийгээ залах вэ хэмээн Удирдах зөвлөл болон Бага хурлаараа нэлээд нухацтай хэлэлцсэний эцэст намын дарга М.Энхболдыгоо УИХ-ын дарга болгож, харин Сэлэнгэ аймгийн засаг дарга байснаас өөр төрийн ажлын туршлагагүй, өмнөх УИХ-д “хэлгүй” гишүүдийн нэг байсан Ж.Эрдэнэбатыг тал бүрээс нь дэмжсээр ерөниий сайд болгосон юм. Гэтэл нөгөөх нь ерөнхий сайд болоод хоёрхон сарыг үдмэгцээ шантарч “Би энэ ажлыг хийж чадахгүй юм байна” гэж үглэж дуулах болжээ. “Хамтын тэтгэвэрийн хуультай болбол хөгшид нэг нэгнээ эвгүй нүдээр харж эхэлнэ” гэх мэтээр эвгүй үг хэлж ард олны эгдүүг хүргэсэндээ ийнхүү зориг нь мохов уу аль эсвэл Ө.Энхтүвшин мэтийн зарим нэг гишүүн “Нэн даруй огцруулна” гэсэн санал гаргасантай холбоотой юу гэтэл үгүй юмсанж. Гэв гэнэт гэрлийн хурдаар ерөнхий сайдын өндөр сэнтийд заларсан Ж.Эрдэнэбатын ар талд Монголд төдийгүй Ази тивд нөлөө бүхий “MCS” групийнхэн тэр тусмаа хятадууд сууж байгаа юм байна. Тэд лоббидсоор мань эрийг ерөнхий сайд болгосон хойноо “Аяганы хариу өдөртөө агтны хариу жилдээ” хэмээн асар их юм нэхэж шаардаж эхэлжээ. Харин элдэв хор найруулгад тэр бүр оролцож яваагүй Ж.Эрдэнэбатад энэ нь том дарамт болж, айдас түгшүүр төрүүлсэн бололтой удахгүй болох орон нутгийн сонгуулийн дараа өөрийн хүсэлтээр ерөнхий сайдын албыг хүлээлгэж өгөхөөр бүр шийдчихсэн яваа юм байна. Тэгэхдээ бас зүгээр буугаад явахгүй. Нууц эздийнхээ гол хүслийг биелүүлж Таван толгойн ордыг “MCS” групп болон Хятадын төрийн өмчит “Шинхуа групп хоёрын мэдэлд зуун хувь шилжүүлэх шийдвэрт гарын үсэг зурчихаад зайгаа тавьж өгөхөөр сэтгэл шуударчээ. “MCS”-ийн ард Сингапур, Макаогийн баян хятадууд байдаг бол “Шинхуа-гийн ард Хятадын коммунист нам байдаг. Тэгэхээр Ж.Эрдэнэбат Таван толгойн ордыг сайн ах хятадуудынхаа эзэмшилд өгөөд бууна гэсэн үг. Зөв ашиглаж чадвал монголчууд бидний өнөөдрийн бас ирээдүйн идэх талх гэгдэх Таван толгойн ордыг хятадууд өөрийн мэдэлд авах гэж хэдэн жил хөөцөлдөөд барахгүй байгаа билээ. М.Энхсайханы гарт гэрээний төсөл атгуулан УИХ-ын чуулганд хүртэл оруулж байлаа. З.Энхболд тэргүүтэй улс төрчид “MCS” групп бол гадаадын компани. Тиймээс гадаадын компанид Таван толгойг өгч болохгүй” гэж гүрийсээр байгаад тэрхүү гэрээний төслийг навсайтал унагаж орхисон болохоор хятадууд аргаа өөрчлөн маш сайн судалж бэлдэж байгаад хэнийг ч анхааралд өртөхгүй нэгнийг Монголын улс төрд сойж, улмаар түүнийгээ ерөнхий сайд болгосон нь ийнхүү тодорхой болж байгаа юм. Ж.Эрдэнэбат хятадуудын санааг гүйцэлдүүлэхийн тулд “Нэг цонхны бодлого” гэгчийг санаачлан түүндээ уул уурхайн салбарыг чихэж оруулан Хятад руу нийлдэг нүүрсний үнийн тонн тутмыг 25 ам.доллараас хэтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан нь ч учиртай бололтой. Олон улсын зах зээл дээр нүүрсний дундаж үнэ ханш 120 гаруй ам.долларт хүрээд байхад ийм шийдвэр гаргадаг ерөнхий сайд гэж юу байхав. Хятадуудын заавраар л хөдөлж байгаа нь тэр аж. Таван толгойн ордыг Хятадын мэдэлд өгөх гэж байгааг МАН-ын шударга гишүүд ч мэдэж Ж.Эрдэнэбатыг улам их ад үзэж, бушуухан зайлуулахыг хүсэх болсон байна. Тал талаас нь ирж байгаа дарамтыг тэсч чадахаа байсан Ж.Эрдэнэбат “Ядаргаарай албанаас хурдан холдож үзье” хэмээн ойр дотныхондоо ярих болжээ.

antalya rent a car