Э.Бат-Үүл өөрийг нь С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа асуудлыг өөрөө анх олон нийтэд дэлгэсэн билээ. Түүнийг мэдэгдэл хийснээс хэд хоногийн дараа хяналтын прокурор Б.Батжаргал мэдээлэл өгөхдөө “Хэрэг гарсны дараа хэргийн газарт нэвтэрсэн бүх хүмүүсээс холбогдох шинжилгээний дээж авсан. Э.Бат-Үүлийн хувьд өмнө нь хурууны хээний шинжилгээний дээж хэд хэдэн удаа авч байсан. Хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа ажлын хэсгийн мөрдөн байцаагч нараас шинжилгээ авах шаардлагатай байгааг өөрт нь мэдэгдэж байсан боловч тодорхой шалтгааны улмаас хойшлуулж байсан. Харин сая авсан хурууны хээ, үс, цусны шинжилгээний хувьд хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн байцаагчийн эрх хэмжээний хүрээнд хийгдсэн ажиллагаа юм.” гэж хэлээд байгаа.
Тэгвэл Э.Бат-Үүлийн тухайд өөрийнх нь эрхийг зөрчсөн үйлдлүүд хийгдсээр байна гэж үзэж байгаа. Тэрбээр нөхцөл байдлын талаар дараах зүйлийг өгүүлжээ. Тэрбээр “Би яагаад хууль нэхээд байгаа юм бэ. Би өнөөдөр гаднаас адис хүртэн, дарангуйлагч болохоор гэтэж яваа өөдгүй этгээдийн шунахай зорилгод өртөж хэлмэгдчихгүйн тулд хуулийг нэхээд буй. Хууль л намайг хамгаална. Ер нь бусад хүний тухай яригдсан үед ч би хуулийн байгууллагын ажилтнуудаас хуулийг нэхэж байдгийг хүмүүс мэднэ. Ардчилсан намын гишүүн ч бай, Ардын намын гишүүн ч бай хэнийг ч гэсэн мөрдөн шалгах тухай яриа гарахад, зөвхөн хуулийг ягштал баримтлах учиртай гэдгээ УИХ-ын танхимд ч, Ганц худагт ч, гудамжинд ч хэлж байсан. Бидний хэн нь ч байлаа, нэн ялангуяа улстөрчид ийм байр суурьтай байх ёстой. Учир юу гэвэл ингэснээрээ бид өөрийгөө хэлмэгдэхээс хамгаалаад зогсохгүй тиран тогтох аюулаас нийгмээ хамгаалах юм. “Хууль зогсоход дарангуйлагч амилдаг” гэдгийг хуульчдаас гадна бас улстөрчид байнга санах хэрэгтэй.
Би шалгуулах хүсэлтэй гэдгээ байцаагчдаа хэлээд байгаа. Гол нь хууль зөрчихгүй байхыг шаардаад байгаа юм.Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэн нэгнийг,тэр дотроо тухайлан намайг хаацайлах зорилгоор гаргаагүй юм шүү дээ. Харин ч гэмт хэргийг илрүүлэхэд зориулсан хууль. Тийм учраас хуулиа чандлан барихаас халгаад байх шаардлагагүй юм. Би хувьдаа хуулийн дагуу байцаалтыг явуулбал мэдүүлэгээ өгмөөр байна, шалгуулмаар байна. Ядахдаа цагаан малгай гэхээс өөр ямар үндэслэлээр намайг бусадтай бүлэглэн, ямар улс төрийн зорилгоор нөхрийгөө хөнөөсөн гээд байгааг сонсмоор байгаа юм. Гэтэл байцаалтын үйл ажиллагаа хууль зөрчиж явагдаад байдаг.Сэжигтнээр тооцсон хоёр тогтоолтой. 2000 онд үйлдсэн, нийтэд ил яригдаж ирсэн, тэгтлээ хэзээ ч юм нууцаар зэрэглэчихсэн. Нөгөөх нь 2016 онд сая шинээр зүйлчилж журамласан гэх тогтоол. Тэр нь нууц биш. Байцаагчаасаа аль нь хүчинтэй юм бэ гэхээр хоёулаа хүчинтэй гээд байв. Нэг хэрэгт сэжигтэнд тооцсон хоёр тогтоол үйлдэж байсан тохиолдол хуулийн практикт байгаагүй гээд хуульчид ихэд гайхаж байх юм. Тэгтэл, хууль зөрчин байж тогтоол үйлдсэн шалтгаан нь арав гаруй хоногийн дараа өмгөөлөгч болон надад ойлгогдож эхэлсэн юм. Сүүлийн тогтоолыг давхардуулан үйлдсэн зорилго нь улс төрийн зорилгоор бусадтай бүлэглэн Зоригийг хөнөөсөн хэмээн яллагдагчаар татах явдал байжээ. Сэжигтнээр тооцсоноос хойш нэг л удаа мэдүүлэг авсан шүү дээ. Мөрдөн байцаалтыг анхнаасаа буруутгах санаа зорилгоор явуулах нь хуулиар хамгийн хориотой зүйл билээ. Ийнхүү илтэд хууль зөрчөөд байхаар нь мэдүүлэг өгөхөө зогсоосон. Энэ бол миний зүгээс хуулиа ягштал дагасан үйлдэл юм. Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар миний мэдүүлэг өгөхгүй байх эрхийг баталгаажуулсан байдаг юм. Энэ бол мөрдөн байцаалтанд саад учруулж байгаа хэрэг биш, харин хууль бус үйл ажиллагаанаас өөрийгөө хамгаалж буй явдал билээ.
Хангалттай нотлох үндэслэлтэй хэмээн яллагдагчаар татсан гэх атлаа долоо хоногийн дараа урьд нь авч байгаагүй харьцуулсан шинжилгээ хийх зорилгоор үс, цус, шүлс, хурууны хээ зэргийг авсан. Ийнхүү шинжилгээ авч байх агшинд намайг прокуророос хорихыг шахаж байгаа тухай өмгөөлөгч бид хоёрт дуулдсан. Шүүхийн шийдвэрийн тухай дурдах нь бүү хэл прокурор шахаад байгаа тухай л ярьцгаав. Энэ нь хавтаст хэрэгт холбоогүй мэдээлэл учраас би бичиж байна. Мөрдөн байцаах үйл ажиллагаа хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт тавих учиртай прокурор маань намайгаа хорихыг хууль бусаар шаардан шахаж байгааг дуулаад үнэхээр зэвүү хүрч байлаа. Би мөрдөн байцаах үйл ажиллагаанд ямар ч саад учруулаагүй. Дуудсан цагт нь байцаагч дээрээ очдог байсан. Хорих гэж байгааг нь дуулаад хэвлэлийн бага хурал хийсэн. 2000 онд намайг ямар ч хуулийн үндэслэлгүй цагдан хорьж байсан юм аа.
Прокурорын зүгээс явуулж буй үйл ажиллагаа тун хачирхалтай байгаа. Нэг жишээ л гэхэд тухайн хэргийг мөрдөн шалгах явцад хяналт тавьж байгаа гэх прокурор Батжаргалын ярилцлага ёстой гайхашрал төрүүлж байна. Сэжигтнээр татсан тогтоол Төрийн нууцын тухай хуульд хамаардаггүй. Гэтэл хамаатай мэтээр гөрдсөн байна.Үнэндээ сэжигтэн яллагдагчаар татсан тогтоол нууц байвал хүнийг хэрэгт холбогдуулан шалгаж байгааг яаж мэдэгдэх юм бэ. Маш нууц сэжигтэн, яллагдагч гэж байдаг хэрэг үү. Бас тэгээд хэрэгсэхгүй болгочихсон тогтоол юм бол нууцалдаг нь юу гэсэн үг вэ. Онигоо юм уу. Мөн мөрдөн байцаагчаас, хяналтыг Батжаргал прокурор тавьж байгаа бөгөөд сэжигтнээр татсан өмнөх тогтоол хүчинтэй хэмээн надад болон өмгөөлөгч нарт маань хэлсэн юм. Гэтэл прокурор “…2000 онд сэжигтэн яллагдагчаар татсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн..” гэж нийтэд мэдэгдээд байдаг. Хэн худлаа яриад байгаа юм бэ. Байцаагч уу,прокурор уу?
“… хурууны хээний шинжилгээний дээж хэд хэдэн удаа авч байсан”, “…мөрдөн байцаагч нараас шинжилгээ авах шаардлагатай байгааг өөрт нь мэдэгдэж байсан” гэх зэргээр бас л худлаа ярив. Яалаа гэж энэ вэ.
Харьцуулсан шинжилгээ гэдгийг 18 жилийн дараа яллагдагчаар татаж байгаад авдаг хэрэг үү. Үнэхээр сэжигтэй. Санаатай буруутгах зорилгоор яваад байна гэж хардахаас өөр аргагүй.
Тэгээд л хууль хаана байна, прокурор хаана байна гэхээр прокурор маань эргэж улам эргэлзээтэй мэдэгдэл хийгээд байдаг.
Прокурор яагаад прокурор шиг ажиллаж чадахгүй байна. Үүнд хоёр шалтгаан бий. Нэг бол дээрээсээ захиалгатай, үгүй бол ажлаа мэдэхгүй байна.
Батжаргал прокурор “…энэ хэргийн хувьд төрийн өндөр албан тушаалтнууд, тэр дундаа УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч… нөлөөлсөн зүйл байхгүй” хэмээснийг үнэн гэе. Хэрэв зээ тийм юм бол,тэр өөрөө, прокурор хүнд байх ёстой хуульчийн чадвар дутсанаас алдаа гарч байна гэж үзэх ёстой.
Мөрдөн байцаагч гэдэг бол хэргийн хөдөлшгүй нотлох баримтыг бүрдүүлэх үүрэг бүхий, хуулийн оролцогч тал нь. Шерлок Холмсууд гэсэн үг. Шерлок Холмс нотлох баримтынхаа хойноос хөөцөлддөг болохоос хуулийн тухай бодож суудаггүй. Харин прокурор бол Шерлок Холмсуудын нотлох баримт цуглуулах үйл ажиллагаа хуулийн дагуу явж байгаа эсэхийг хянадаг этгээд. Мөрдөн байцаагчийг тэгэж цагдахгүй бол хүнийг залхааж аргагүйдүүлж байгаад нотолгоо бүрдүүлж болзошгүй шүү дээ.
Хуулийн дагуу явагдаж байгаа эсэхийг хянана гэдгийг хэлэхэд амархан боловч хууль, эрх зүйн гүнзгий мэдлэг шаардсан ажил.
Угаасаа хууль гэдэг бол хөдөлшгүй нотлох баримтууд дээр тулгуурлан үнэнийг олж, шудрага ёсыг тогтоох үйл ажиллагааны хэм хэмжээг тогтоосон “тоглоомын дүрэм” юм. “Тоглоомын дүрэм” бага зэрэг гажихад л хүн хилсдэх юмуу эсхүл хэрэг завшигдах аюултай. Ийм л торгон ирмэг дээр байцаан шийтгэх үйл ажиллагааг явуулах үүрэг прокурорт ноогддог учраас түүнээс хуулийн өндөр мэдлэг ур чадварыг шаарддаг.
Тийм учраас хууль зүйт улсад прокурор, шүүгч нарын ажлыг Шерлок Холмсуудад шилжүүлдэггүй. Прокурор мөрдөн байцаагчаа цагддаг болохоос мөрдөн байцаагч нь прокуророо хөтлөх яавч ёсгүй. Хуулийн мэдлэггүй прокурор л байцаагчийн үгээр явна.
Манайд цагдаа, АТГ,тагнуулийн мөрдөн байцаагч нарыг прокурорын удирдлагад тавьсныг гадны хуульчид сонсоод маш их гайхдаг. Хуулийн шинжлэх ухааны номоор бол, тарилгын эмчээр мэс заслын эмч хийлгэсэнтэй адилхан аюултай хэрэг ажээ.
Энхамгалан, Хурц нарын багийхан АТГ, цагдаа, тагнуулаар нэг тархан байршаад байснаа прокурорыг эзэлж шүүхийг “бүслээд “байна. Яг л Турк улсад Эрдоганы хийж байгаа шүүгч прокуроруудыг ажлаас нь зайлуулж цагдаа, тагнуулын ажилтнуудаар сольж байгаатай төстэй явдал. Ингэх нь буруу гэдгийг манай хуульчид маш сайн мэддэг юм билээ. Гэвч тэд үг хэлж чадахаа байтлаа айцгаачихсан бололтой.
Харин яагаад ардчилсан Ерөнхийлөгч Элбэгдорж болон УИХ, Монголын хуулийн тогтолцоо Тираны өмнөх хуулийн тогтолцоо руу шилжиж байгааг өөгшүүлээд байгаа юм бэ. Элбэгдорж Харвардад сурч байхдаа Виллиам Питтийн алдарт үгийг цээжилсэн л байж таараа. Америкийн ардчиллын сургалт энэ үгнээс эхэлдэг биз. Мөн Америкт, мөрдөгчөөр прокурорын ажил хийлгэдэггүй гэдгийг харсан байлгүй. Харин Нямдорж гишүүн улстөрч болохоосоо өмнө прокурор байсан хүн. Мөрдөгч, прокурорын ялгааг маш сайн мэднэ. Хэн хэн нь айж байна гэвэл халдашгүй эрхтэй учраас юу л бол.
Ямар ч байсан миний зүгээс, намайг мөрдөн шалгах ажлыг хуулийн дагуу явуулах хүртэл хорьсон ч, залхаасан ч мэдүүлэг өгөхгүй. Би хуулиа нэхнэ. Би ийм эрхтэй.
Хуулиа нэхээд зогсохгүй бас хууль завхруулагчидтай хариуцлага ярина. Хуулийг зогсоож, ардчиллыг булшлан Тиран тогтоохыг хүсэгчидтэй би тэмцэх болно хэмээн хэлж байна.
Холбоотой мэдээ
-
Шудрага бай (September 21, 2016 12:11:16 pm )
Элдэв эсэргүүцэлгүй шударгаар шалгуул
-
Anonymous (September 21, 2016 2:37:31 pm )
Хэрэг хийгээгүй л юм бол зангиагаа зүүгээд гутлаа үдээд хуулийнхны дуудсан газар нь очиж бай гэж ардчилсан ерөнхийлөгч хэлсэн шүү. Сандраад байгаа чинь олон түмэнд улам сэжиг төрүүлж байна. Хуулийнхан буруу зөвийг нь тогтооно , одоо чинь 1937 он биш шүү.бүү улстөржүүл. Хэрэг хийсэн бол юу ч гэж гоншигноод хэрэггүй хөлийг чинь гозогнуулаад л аваад явна.
-
Anonymous (September 21, 2016 6:23:46 pm )
gudamj tosol ger xoroollin shinechilel 2 oos idsen uusan mongo chin xatgaj bgaa yum daa muu novshiin lalar batuul mini.yostoi xoxi chin odoo chamaig bolon AH iig xamgaalax xun unendeee bxgui ta nar ongorson 4 jil ard tumen luugee yaj nulimlaa daaa jinxene gadnii gar xol bolson amerikiin tejeevruud .
-
-
Иргэн (September 21, 2016 12:45:02 pm )
Хэрэг хийсэн гэж сэжиглэгдэж байгаа бол хэнбугай ч шалгуулах ёстой.Энхбаяр шиг оймсыг нь гозолзуулсан ч болно
-
Ялалт (September 21, 2016 11:32:06 pm )
Яг тийм
-
-
Anonymous (September 21, 2016 12:59:13 pm )
Batuul bolhoor shalgaj boldoggui busad ard tumen bolhoor shalgagdaj boldog hereguu hen tiim davuu erh ene tsagaan tolgoitod olgoson uym be adilhan shalgah estoi uym bol shalguulah heregte
-
ИРГЭН (September 21, 2016 1:08:13 pm )
ХЭРЭГ ХИЙГЭЭГҮЙ БОЛ ШАЛГУУЛААЧ. АЙЖ ГОНШИГНООД. ЧИ МУУ НО-ТОЙ Л БАЙНА ДАА. МЭДҮҮЛЭГ ӨГӨХГҮЙ ГЭДЭГ Л АЛУУРЧИНЫ ШИНЖ.
-
СМРӨАИГГ (September 21, 2016 1:10:13 pm )
МЭДҮҮЛЭГ ӨГӨХГҮЙ ГЭДЭГ Л АЛУУРЧИНЫ ШИНЖ.
-
мортин монголчууд (September 21, 2016 1:16:58 pm )
Элбэгдоржоо алах ялыг сэргээахгүй бол бузар хэрэг ихээр гарч байгааг эрх биш мэдэж байгаа биздээ Алах ял авах ёстой хүн 25 жилийн ял авчихаад хүн гүтгээд сууж байна шүү дээ Түүнд алдах юм байхгүй учраас тэр шүүдээ
-
зочин (September 21, 2016 1:37:33 pm )
Цаазлах ялгүй болголоо гээд ёстой хууль зөрчин байж мөрдөж, олон улсад зарласны шалтгаанч энэ юм билүү?! Бүү мэддээ… Шалгуулахгүй гэдэг чинь л нохой асуудал байнадаа хөө?! Олны ам ортой гэдэгдээ?! Төртэй төргүйгээ одоо л нэг харах болждээ.
-
иргэн (September 21, 2016 2:00:10 pm )
энэ новш гонгоноод байхаар шалгуулаад дараа нь гонгоно. түүнээс гадна батүүл эдийн засгийн том гэмт хэргээ ч шалгуул хулгайж нуусан эд хөрөнгөөч тайлагнах цаг нь болсон.
-
зочинби (September 21, 2016 2:04:19 pm )
Олон юм ярьж хүмүүсийг турхи лалгүй зүгээр л шалгуулчих. Баатар хүн иймхэн юмнаас айдаггүй юм. Эсвэл баатарын цолоо эргүүлээд Элбэгээдээ өгчих
-
иргэн (September 21, 2016 2:09:41 pm )
Элбэгээгийн Үүл баатар Зоригийг ч АН-г ч цааш нь харууллаа. Үнэхээрийн баатар хүн мөн байна.
-
алуурчин (September 21, 2016 2:11:53 pm )
“иргэн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй гээд томроод байсан” хаана байна аа лалар минь. Энгийн иргэдийг 380 дахин нэмэгдүүлж торгохдоо чи хууль сахисан уу, хүн алахдаа хууль сахисан уу..? …хууль нэхэж байна ч гэх шиг, юу хуцаад байна а лалар минь.
-
аз (September 21, 2016 2:15:46 pm )
БАТ-ҮҮЛ ИХ ЗЭВҮҮН БӨГӨӨД САНДАРЧ БАЙГАА ХҮН ДЭЭ,ОЛНЫ АМ ОРТОЙ ГЭЖ МУНДАГ ҮГ БИЙ. ЯАЛТГҮЙ ХОЛБООТОЙ НӨХӨР, ХҮҮ ЧУЛУУДАЙГ Ч ШАЛГАЖ, ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ НЭРЭЭР ИДСЭН МӨНГИЙГ ТӨЛҮҮЛЖ ШОРОНД ЭЦЭГТЭЙ НЬ ХАМТ СУУЛГАВАЛ ТААРНА. ЕР НЬ БАТ-ҮҮЛ МОНГОЛЫН АРД ТҮМЭНД ЯМАР ГАВЬЯА ХИЙСЭН БОЛОХООР БААТАР ӨГДӨГ БАЙНАА. БААТАР ЦОЛЫГ НЬ ХУРААЖ,ТАЛИЙГААЧ ЗОРИГЫГ НЭХЭН ШАГНАХ ХЭРЭГТЭЙ.
-
зочин (September 21, 2016 2:31:35 pm )
одоо яахав дээ, Лаларууд нь үнэхээр яалтай ч билээ дээ, Өөрий чинь Хан Хурмаст татаад авчих байлгүй дээ, Манийг бол Халим ЗАГАС хап гээд л залгиж орхино шүү дээ, Сандарч тэвдээд яахав дээ, ШАЛГУУЛЖИХГҮЙ юү дээ, юунд нь айсийн юм вэ холбогдолгүй л юм бол, Монгол улсын БААТАР байж,
-
Зочин (September 21, 2016 2:45:04 pm )
АЛЛАГАД БУРУУТАЙ БОЛ ТҮҮНЭЭ ХҮЛЭЭГЭЭД, ҮГҮЙ ЮМ БОЛ ЭНЭ ЯРИАГ ЭЦЭС БОЛГООЧ ЭЭ, НОВШНУУД АА. ХҮНИЙ ҮХЛЭЭР ИНГЭЖ ТОГЛОЖ, АРД ТҮМНИЙГ БҮҮ ДОРОМЖИЛ ОО. ЭНЭ ХЭРЭГ ЭЦЭС БОЛОХГҮЙ БОЛ МОНГОЛД ЯМАР Ч ХУУЛЬ ХЭРЭГГҮЙ.
-
zochin (September 21, 2016 2:52:51 pm )
bat uuliig helmegduulj bolohgui ee. hotiig jinhene hot bolgoson hun shuu ,ajil hiisen huniig yah geed bgaa yum boldoo gaihaj bna. buruugui gej bodj bna daraa hariiydaa
-
zochin (September 21, 2016 2:57:19 pm )
их сэжигтэй нөхөр шүү, хорино гэхээс айж үхэх нь ээ
-
Anonymous (September 21, 2016 2:59:04 pm )
Нүгэл нүдээрээ гарна гэдгийг сана. Дальжигнаад байлгүй үзсэн харснаа бүх үнэнийг ярь. Үнэнээс айгчидаа
-
иргэн (September 21, 2016 3:16:40 pm )
УЛСЫН БААТАР шүү дээ хө.ХӨДӨЛМӨРийн биш.Эх орноо хамгаалж,цусаараа олдог цол хэргэм.Яаж авснаа ,юу хийж авснаа яруу тодоор харуулах цаг ирлээ.Хурц мэтийн юмыг анхнаасаа АТГ-д авчрах үеэс л шүүмжлэл дагуулж бхд юу ч дуугараагүй бж арьсаа хамгаалахын тулд Элбэгдорж хам руугаа хүртэл дайрч үзэж байх шив.Олон түмнийг өөрийнхөө төлөө босгох гэж байсгээд ХБХ хийгээд байгаа байхгүй юу.Ингэх хэрэггүйшдэ.Зүгээр л шалгуулчих.
-
Ухна (September 21, 2016 3:17:34 pm )
Хуулийг нэхэх нь зөв Энэ хуцмарууд өөрт нь ийм зүйл ирвэл шууд газар дээрээ үнхэлцэг нь хагарч үхэх байлгүй
-
zochin (September 21, 2016 3:18:31 pm )
gemt hvn gelbelzene gegcheer odoo gew genet huuli n guuli bolood ehelsniig medwvv tgd bi odoo gegeerseen geech hezee bhdaa huulia barimtaldag boltsiin hudlaa huuli yrisan hvn ooriigoo omgooloh gd l tewdchih yumdaa eswel ter elbegdorjoosoo ami guigaach ta hoer erh medliin toloo ard tvmnee monch ih hohiruulj bndaa ard tvmnii setgeleer bitgii toglood jvjigleed bai tiim l hudlaa gutgegdeed bga yum bol shalguulaach tgd chamaig ingej bichij medegdel zarllaa gd ydarsan ard tvmen bid nar awarch chadah bishdee yostoi ydarsan bidniig awraga zagas hap gd zalgina vvl baatariig hen awrah yum boldoo gegch l boloh ndee aismdaa hurmast tenger tatah bolwuudaa tejeesen byruu tereg ewdene gj
-
irgen (September 21, 2016 3:19:58 pm )
Irged bid olon jil huleesen shudraga unenii tald bna.Hereg hiisen,uguig tsaad huuliasaa asuu!?Harin bid yaj ch chadahgui.YARSHIG L BNA.
-
найз (September 21, 2016 3:23:00 pm )
яагаад айгаад зугтаад байгаа юм бэ шударгаар буруугүй гэдэгээ нотлооч дээ тэгээд өөрсдөө та нар шударга ёс гэж хашгираад л байдаг биз дээ
-
найз (September 21, 2016 3:25:32 pm )
батүүлээ өөрийгөө өмөөрөөд худлаа гуйвуулж байхын оронд ам өчигөө өгөөд өөрийгөө буруугүй гэдэгээ нотолчих тэгээд л болно шүү дээ
-
найз (September 21, 2016 3:26:26 pm )
Наадахаа шоронд нь хийгээч жирийн ардыг бол аль түрүүнд хийчихсэн байгаа даа
-
ZAMBARAAGUI ERH MEDEL.BIZNES BSAN NI UNEN SHUU.BUGDII NI SHALGAJ AVSAN ILUUG NI BUCAAJ HURAA.ENGII. SHUDARGA BISNES GEJ BHGUI.BUGD ALBAN TUSHAALAAR TOM BAIGAA NI ARAI L HETERSENIIG BUGD HARJ BAIGAA (September 21, 2016 3:27:42 pm )
Bat uul hot nolgoogui.busadtai idehiim tuld l hotod ulsiin munguur iluu zuil.hij tusuv ursen.humuus talhguo bhad yun.zam ceceg.hamt idsen humuus bol hiisen l gej yarina sh der.tusvii ni bas shalga
-
09. САРЫН 01 (September 21, 2016 3:56:01 pm )
БОЛЬЁ ОО
-
ЗОЧИН (September 21, 2016 4:03:08 pm )
Чамайг хотын дарга болсноос хойш зулбасга чинь их баяжиж оффшор дансанд мөнгөө байршуулсан.Чиний л мөнгө биздээ.Жолооч нараас хураасан торгуулийн мөнгө л биз дээ.Хүнийг хайрлахгүй оргож байхдаа чи өнөөдрийнх шиг байсан уу.Хохь чинь хулгайч.Үхсэн баасны чинь улсын баатар.Лайгаа эдэл.бас дахин эдэл чи.
-
зочин (September 21, 2016 4:05:28 pm )
Баатар гээд байгаа юм аа чаавааас
-
Anonymous (September 21, 2016 4:18:07 pm )
Хэрэг хийгээгүй юм бол юун даа айж сандарсан юм хоригдоол бэз хүн байдаггүй газар биш хэд хоног яс амар бэлэн хоолтой биеэ хамгаалагчтай ном уншэж буу халж байгаад гараад ирнэ бэз дээ сүтэй юм Хоригдлууд өвөл цагт амрах гэж ялгүй зүүль хийж зориуд очдог газар шүү дээ
-
BOOOJ UHLEEEE!!!!!!!!!!!!!!!!!!!! (September 21, 2016 4:23:24 pm )
BATUULIIN ZUVSHDEE HUULIARAA L YVAH HEREGTEISHDEE.TSAA TALD NI ASAR TOM ERH ASHIG YVAGDAAD BAINA.ENE HUN YAMRCH BSAN ARDCHILLIIG AVCHIRJ \.TA NARIIN INGEJ CHULUUTEI HUTSAJ BAIH ERHIIG BIDEND UGSUN HUN.HOID SOLONGOS SHIG HAAGDMAL NIIGMEER AMIDARJ BSAN BOL BID NAR INGEJ HUTSAJ CHDAHGUI L BSAN.ENE HUN BOL HIISEN UMTAI DURSAGDAH GAVYATAI HUN SHU.DANDAA L BIY BIYNIIHEE HOSHNOGIIG UHNA.ENE NEG OLON UM HUTSAAD BGA NUHDUUD YU CH HIIHJ CHADAAGUI HEN CH TA NARIIG MEDEHGUI GER BULEE CH OLIGTOI AVJ YVJ CHADAHGUI BAIJ OLON UM HUTSALGUI AJLAA HIIGEED YW.ZARIM MONGOLCHUUDIIN IIM ARCHAAGUI ZAN HUGJILIIG URUU TATAJ BAIGAAN.NEG NAM,IIN DARANGHUILALD HAAGDMAL BAIJ BHDAA TAARTSAN NOVSHNUUD
-
Anonymous (September 21, 2016 5:07:49 pm )
Ugur tolgoilood shazaichihaad olon doloon yum yariad yavahaar hun alaagui l yum bol shalguulaad unen muniig togtoolgoj gutgesen bol daraa ni erguuleed horiod ug. 20 ond AN olonh boloh biz
-
tsegii (September 21, 2016 5:29:28 pm )
tur tvmen nvdtei chamaig medej bga bha ardchilal geed l ta nar l huulia guibuuldag shvv dee vvlee mini
-
Anonymous (September 21, 2016 5:47:43 pm )
баатар минь зүгээр л шалгуулчих ямарч байсан но байгаа л юм байна баатар цол маш нэр хүндтэй цол шүү битгий ай юунд нь айгаад байгаа юм
-
Баяр (September 21, 2016 5:49:46 pm )
Бат – Үүлийг хамгаалах хэрэгтэй. Манай хуулийнханы байж байгаа царай нь, хөөрхий. Бүхэл 18 жил болж байхад ийм хэргийг илрүүлж чадахгүй …
-
Зочин (September 21, 2016 6:03:51 pm )
Чи хамсаатан нь юм уу?
-
Anonymous (September 21, 2016 6:27:51 pm )
tegeed xamgaaalaach tenegee chamaas oor xun yordoo ter muu lalar batuuliig xamgaalaxgui
-
-
Зочин (September 21, 2016 6:02:50 pm )
Бат-Үүл айсан хүнд аргал хөдлөнө гэдэг шиг тийм л мундаг юм бол хэргээ үнэн зөвөөр нь хүлээлдээ. Чамайг прокурор биш прокурорыг томилдог хүн шалгуулж байгаа гэж ойлгож байна бүх зүйл тодорхой болчихсон юм бишүү? Одоо дараа нь прокурор Булгантай нийлээд намайг хүн алсан гэж гүжирдээд байна гэж дайрах юм байналдаа.
-
tt (September 21, 2016 6:04:06 pm )
bat-yyliig gytgej horivol boslogo garna shyy mangaruudaa man-iig baihgyi bolgono
-
Зочин (September 21, 2016 6:24:26 pm )
Сосорбарам, эхнэр хүүхэд нь л жагсана биз өөр хэн энийг өмөөрөөд босохын тэгээгүй гэж бодох итгэл хэнд нь ч төрөхгүй байхад чинь. Тагнуул, прокурорыг зүгээр ажлыг нь хийлгэх ёстой. Тэгээд ч прокурорыг ерөнхийлөгч томилдог гэдгийг мэддэггүй малуу чи.
-
Anonymous (September 21, 2016 6:26:22 pm )
xaxa chi boslogo gargaad uz dee chamaig demjix xun oldox bolov uu daa .AH iin ongorson 4 jil xiisen nugeliig mongolchuud martaagui bgaa shuu.xerev boslogo gargaval AH iin zoxioson shine eruugiin xuuliaar chi 22 jil shorond shomboix blgui xaxaxa
-
zochin (September 21, 2016 7:00:48 pm )
shvvh prokuroriig erenhiilugch tomildag shvv
-
-
Зочин (September 21, 2016 6:09:11 pm )
Баатар эр байж юунаас нь айдаг юм. Баатар юм чинь есөн эрүү тулгасан ч ганц үг дуугарахгүй гүрийх байхаа
-
зочин (September 21, 2016 6:18:23 pm )
Олны үг ортой байсан болоод л энэ алуурчинг хууль шалгаж илрүүлээ биздээ? Алахдаа айгаагүй байж,шийтгүүлэхдээ юунд айгаав? Батүүл болоод л гүтгүүлчихэж гэнэ дээ,ёстой инээд хүргэчихлээ! муу алуурчин бурханаас шийтгэлээ хүлээх цаг чинь болж дээ!!
-
Зочин (September 21, 2016 6:44:03 pm )
Энэ коментуудыг нэг л хүн биччихсэн юм шиг санагдчихлаа аймаар дайраад яг нэг утгатай юм дахин дахин биччихсэн байхыг бодвол ардын нам ч гэсэн сэжигтэй тийм л байсан юм бол та нар сонгогдохоосоо өмнө наад хэргээ сөхөхгүй яасын гарч ирэнгүүтээ ингэнэ гэдэг чинь сэжигтэй л байнадаа ардын нам ч бай ардчилсан нам ч бай яг адилхан хэн нь үнэн хэн нь худал яриад байгааг мэдэх аргагүй
-
zochin (September 21, 2016 6:58:32 pm )
vneheer holboogvi bol uundaa aigaad bga um be zvgeer l bj bai ldaa
-
ZORIG AGSANII SUNS (September 21, 2016 9:32:21 pm )
ulaanbaatariin 1.3 say xun xogoo zadgaigaar ni tebreed gereesee gargaad gudmandaa oboolood baigaa yum shig dongioo yum yarisaar baigaad,,,,,,,, tusubiin mungunuus olon terbumaar xognii shar tor gedeg yum gargaj baaxan mungu idsen ,,,,, odoo ter shar tornii asuudal ni ur duntei ajil bolson ni xaana baina, …… suuldee bur boodol boodoloor ni abtobusnii buudal deer unegui taraasan bgaa,,,,,,,,,, xichneeniig taraasan gej xudlaa too tabij xichneen xurungu mungu idsen yum bilee ,,,,,,,,,, shalgax xeregtei shdee,,,,,
-
Бат (September 21, 2016 9:44:51 pm )
шалгуулаад л учир нь олдох байлгүй дээ. Арай ч 1937 он биш биздээ. Манайх ардчилсан орон болоод 26 жил болсон
-
Тэмүүлэн (September 21, 2016 9:50:57 pm )
Улс төрийн өрсөлдөгч нараа дардаг дарангуйлагчдын аргыг хойд хөрш болон холын Туркээс суралцсан ах нар чинь сурчихаад өөрсөд дээр чинь хэрэглэж байна даа. Үнийг Элбэг найз чинь өрсөлдөгч болон хамтрагч нартаа хэрэглээд овоо амжилт олж Намаа өвдөг шороодуулсан шүү дээ. Заяа чинь тэр … гэдэг шүү дээ. Одоо өөрсдөө мэхт мэхэндээ болж байна. Элбэг ч гэсэн халдашгүй эрх нь дуусахаар нэг иймэрхүү юмтай учрах биз. Ардчиллынхан өөрсдөө л ширээн дээрээс уначихсан юм байна билээ… гэцгээх байх ха ха.
-
Anonymous (September 21, 2016 11:04:49 pm )
Ene hunees ih um garah bololtoidog
-
Энхүүш (September 21, 2016 11:32:35 pm )
Салга толгойт хэрэг хийгээгүй бол шалгуул сая 4 жил их мөнгө идсэн дээ чи,
-
Anonymous (September 22, 2016 3:02:56 am )
Ebe gadagsh yavahdaa l busdiin garaar mogoi bariulj uldeedeg shuu dee. Ulstor ene ter gj hoshig tatahaa boli.
-
Uranaa (September 22, 2016 3:21:57 am )
Elbegdorj bolon chinii Ardchilal ta narin huuliig guuli bolgoson gavya, tiimees chi Zorigiig alaad Baatar tsolig Ebigeesee avsan biz dee. ih uchirtai Baatar tsol ium shuu. heleech tegeegui yagaad iu yamar gavya baiguulsan heleerei za aluurchin Uul Baataraa hahaha. 18 jil zogsoo zaigui idej uulaa odoo Zorigiin suns tesehee bolij uneniig hain tenuuchilj cham deer irsen.
-
Зочин (September 22, 2016 6:16:40 am )
Үнэхээр л холбогдолгүй юм бол чимээгүйхэн дуу шуугүй шалгуулчихнал биз. Өөрөө түрүүлж мэдэгдэл хийгээд л найзынхаа үхэлд буруутгагдаж байж ичиж зовох нэр төр энэ тэр гэж энэ нөхөрт байхгүй юм байналдаа. Ийм их айдастай байгаа болохоор үнэн л юм байна. Худлаа улс өтржүүлж уснаас хуурай гарах арга хайгаад л байх юм. Салга толгойлсон буурал өвгөн үйлийн лай чинь өөрт чинь ирлээ дээ.
-
Zochin (September 22, 2016 7:46:26 am )
Юундаа айж сандраад дахин дахин мэдэгдэл хийгээд л, хүмүүсээр өмгөөлүүлсэн юм бичүүлээд бгаан, зүгээр л шалгуулчихаач Баатар аа.
-
Eserguutsej bn (September 22, 2016 7:47:11 am )
Batuul hun alah hun bish Ene bol gutgeleg gedeg n todorhoi
-
suns (September 22, 2016 8:09:54 am )
Batuul+Muron 2 ih yum jarih yostoi. Manaihaas uur ulsad tarij baigaad ali ertjariulsan bauh yostoi6 Tari tari
-
Anonymous (September 22, 2016 8:13:13 am )
Хотод хөдөөнийхөн ихэссэн нь мэдэгдэж байна шүү. Нүүдэлчдэд үнэнийг дам үгнээс сонсдог итгэдэг гэдэг. Энэ үнэн байх талтай хот суурингаас хол ганц нэгээрээ амьдарч байгаа тэдэнд холын хүний үг хамгийн үнэн гэж үздэг тиймдээ 1937 оны хэлмэгдүүлэлтийг хийхдээ МАХН буюу МАН Оросын зөвлөхүүдийн үгээр эхлэж цуурхал гүтгэлэгээ хүмүүст үнэн гэж итгэтэл тарааж дараа баривчлан хороодог байсан тийм үе эхлэж байх шиг санагдаж байна яг таг барьсан баримтгүй хүнийг гүтгэсэн хүмүүст цааз оноодог болгоё бид хүний нэр төрийг шалны алчуур болгох ёсгүй баруунд бол баримт нотолгоогүй гүтгэсэн хүн маш хүнд ял торгуул оноодог
-
Anonymous (September 22, 2016 8:48:56 am )
Лаларууд чинь жагсахгүй шүү Өөрөө одоо лалар болож үз
-
болд (September 22, 2016 8:52:58 am )
ЕРӨНХИЙЛӨГЧИД БОЛОХООР САНААРХАЖ БАЙГАА МАФИЙН ЯВУУЛГА ЮМ . ЭНЭ БҮГДЭДЭ ҮҮЛИЙН БУРУУ ИХ БАЙГАА . ЧАДАЛТАЙ БАЙХДАА НЭГ МӨР ЦЭГ ТАВИХГҮЙ . МОНГОЛЧУУД УГААСАА ЭРХ МЭДЭЛГҮЙ НЭГЭНДЭЭ ҮНЭН ДЭЭРЭЛХҮҮ. ТЭГЭЭД Ч ЁСТОЙ ГАДНЫ ЗАХИАЛГААР БҮХ АМЬДРАЛ МИНЬ ШИЙДЭГДЭХ ЮМДАА .
-
Anonymous (September 22, 2016 9:03:45 am )
Энэ Со гэж нэг гаж амьтан бн шүү
-
Иргэн (September 22, 2016 9:19:23 am )
Ёо Ёо болиоч ээ. Ард түмнийг бүү талцуул. Өөрөө өөрийгөө хамгаал. Үнэнийг хэлүүлдэг аппарад бил үү юу ч билээ байдаг гэсэн Түүнийг хэрэглээд буруу зөвийг нь тогтоочих. Үүл гуай гоншигноод байлгүй өөрөө санаачлаад буруугуу гэдгээ нотолчих. Одоо боль очоод шалгуул
-
MGL (September 22, 2016 9:20:20 am )
Таныг амьд гэрч гээд гадуур яриад байх юм. Шалгуулчих л даа. Таныг бол хэлмэгдүүлэх нь юу л бол. Төрийн тэргүүн таньд баатар цол өгдөг найз чинь байна. Найзын чинь доор байдаг ТЕГ таныг шалгаж байгааг санаарай. Хэрэв та буруугүй бол батлагдаад л гараад ирнэ шдээ.
-
MGL (September 22, 2016 9:23:00 am )
Энэ хэрэг ирчихээсээ. Талийгаачийн ээж Доржпалам гуай яаж зовж шаналж нас барсныг хүн бүр л мэдэж байгаа байх.
-
Зочин (September 22, 2016 10:07:38 am )
Зевхен С.Зоригийн хэргээр шалгахад л емдендее гаргахнээ…,?Цааш нь гэр хороололын дахин телевлелт, гэх мэт идэж уусан хэргийг нь сехвел яах бол???….Улсын баатар гуай! Жинхэнэ баатар эр дайнд дайсны сумны еедеес нуд цавчихгуй,эргэж харахгуй,уйлагнаж гоншигнохгуй ордог юм гэдэг…та БААТАР мен уу?еерийг чинь хэрэгт холбогдолтой эсэхийг (онц ноцтой гэмт хэрэгт),тогтоох гэхэд юун сур бадруулаад байгаа юм болдоо? гэж бодогдох юм!
-
Зочин Эр хүн (September 22, 2016 10:13:12 am )
Энхбаярыг баривчилж байхад их л том том дуугарч байсан даа энэ буурал салга одоо өөрөө чацага харваваа хөөрхий. Чи хэргийн газарт түмэн амьтан цуглуулж мөрөө баллаа биз дээ энэ салгыг яаралтай баривчилж шалгах хэрэгтэй
-
Зочин (September 22, 2016 10:28:12 am )
Баатар цолийг нь хурааж арга хэмжээ авах хэрэгтэй Монголын ард түмний мөнгийг хүүтэйгээ хувааж идсэн хүн. Худлаа шударга царай гаргадаг нөхөр дөө
-
Гайхав (September 22, 2016 10:48:10 am )
Монгол улсын баатар хүн ингэж бусдын хийх ажлыг зааж болох уу юунд сүр дуулиан болгоод байгаа юм жирийн иргэд хэзээ ч буруугүй гэдэгээ хэвлэлээр ярьж явдаггүй биздээ одоо энд улс төр ярих хэрэгггүй иргэд нь шалгуулаад л яваад байдаг олны танил бол болохгүй гэж үү буруу юм хийгээгүй бол юунд нь айгаа вэ шалгуул хэрэв жирийн иргэн ийм юманд ороолдсон бол шууд баривчлаад хоригдоод байж байгаа ОЛНЫ ҮГ ОРТОЙ ШҮҮ
-
Додоо (September 22, 2016 11:15:58 am )
Ардчилсан, шударга дүр эсгэгч, энэ зальжин эр би Зоригийг хөнөөсөн хэрэгт оролцсон, хуулийн дагуу хэргээ хүлээж байна гээд гүйх үү? Үүл баатар амь тэмцээд байнаа даа.
-
Хэлсэн үгэндээ эзэн бай (September 22, 2016 12:13:02 pm )
Анх Н.Энхбаяр баривчилагдахад УИХ-ын чуулган дээр Э.Бат-Үүл “Юундаа сүржигнээд байгаа юм. Буруу зөвийг нь шүүх л тогтооно. Дуудсан цагт нь дуугүй оч. Хэн ч Энхбаярыг буруутан гээгүй бн. Ганцхан шүүх л буруу зөвийг нь тогтооно” гэж байсан даа. Одоо өөрийг нь баривчлаачгүй бхад юундаа сүржигнэнэ вээ
-
Anonymous (September 28, 2016 7:58:22 am )
хэрвээ бат-үүл гуай энэ хэргийн эзнээр тодорвол бид алуурчинг нийслэл хотынхоо даргаар тавьж их хуралдаа залсан болж таарах нээ. баяжсан мөнгө идсэн нь бол яах аргагүй үнэн шдээ. 4жил аав хүү хоёр монголын ард түмний хөрөнгө, татварын мөнгөөр бялхсан тоглосон муу хувалзнууд.
73 Comments