Засгийн газар одоо хуралдаанаа эхлэх гэж байна. Өнөөдөр засгийн гишүүд 7 асуудал хэлэлцэж, гурван асуудалтай танилцана гэсэн төлөвлөжээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудалд албан мэдээлэл байгаа юм. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудаас анхаарал татаж байгаа нь төрийн нарийнуудын томилгоо юм. Төрийн албаны зөвлөлөөс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Г.Өнөрбаяр, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Г.Нандинжаргал, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Л.Баяртулга, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Г.Баясгалан, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Д.Даваасүрэн нарыг томилохоор батламжлаад байгаа билээ. Тэгэхээр эдгээр нөхдүүдийн асуудал өнөөдөр засгийн хуралдаанаар орох нь ээ.
За мөн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн төсөл, Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Иргэний нисэхийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал зэргийг хэлэлцэх аж.
Холбоотой мэдээ
Comments are closed.