antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 19, 2016 2 comments

Сүүлийн таван жилд Монголын өр 264 хувь буюу дэлхийд хамгийн ихээр нэмэгджээ

нийтлэсэн Admin

mongoliamining

Сангийн сайд дутагдаад байгаа хөрөнгө мөнгөний эх үүсвэрийг олох гарцаа өрийн бичиг буюу бонд гаргах замаар бүрдүүлэх талаар нягталж байгаагаа хэлсэн. Тэгвэл түүний санал судалгааг ямар ч байсан хүлээж байгаагаа, гэхдээ гаднаас дахин өр тавьж бонд гаргахыг төдийлөн оновчтой бус гэж үзэж байгаагаа Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх хэлж байгаа юм. Тэгвэл үнэн хэрэгтээ бидний энэ дотоод байр суурьтай хамааралгүйгээр гадаад зах зээл бидэнд хангалттай муу дүн тавиад байгааг илтгэх мэдээллүүд байна.

“Wall street journal” сэтгүүлд манай улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаарх материал нийтлэгджээ. Тэнд өгүүлснээр бол  “Монгол Улс дэлхийн зах зээл дээр нэлээд үр ашигтай өрийн зээлийн бичиг үйлдэх цөөхөн улсуудын нэг байсан юм. 2011 онд тус улс зэс, алт, төмрийн хүдрийн зах зээл дэх үнэ өссөний улмаас эдийн засгийн өсөлтөөрөө 17 хувиар дэлхийд тэргүүлж байсан билээ. Тийм ч учир гадаадын хөрөнгө оруулагчид тус улсын Засгийн газар, банк, уул уурхайн компаниудыг мөнгөөр дэмжсэн билээ. “Ройтерс Томсон”-ий сүүлийн мэдээллээр бол тэдний дунд, “BlackRock Inc.”, “Franklin Templeton”, “Goldman Sachs Group Inc.”, “UBS Global Asset Management” зэрэг компани байгаа аж. 2015 он хүртэл сүүлийн таван жилд Монголын өр 264 хувь буюу дэлхийд хамгийн ихээр нэмэгдсэн гэж “Moody’s Investors Service” тооцоолсон байна. Ер нь, дэлхийн уул уурхайн бүтээгдэхүүний үнэ 2011 оноос хойш унасан юм. Иймээс АНУ-ны хөрөнгө оруулагчид хөгжиж буй улс орнуудын бондыг худалдан авах сонирхол буурсан билээ.

Энэ жилийн эхний улиралд гэхэд Монголын гадаад өр 22.6 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд энэ нь тус улсын эдийн засгийн 11.8 тэрбум ам.долларын өртгөөс ямархуу өндөр үзүүлэлт гэдгийг төсөөлөөрэй. ОУВС-ийн мэдээллээр бол, нийгэм, бизнесийн хувийн салбарын хоёр тэрбум ам.долларын 500 сая ам.долларыг тус улсын 21 аймгийг холбох дуусаагүй замын хөтөлбөрт зарцуулжээ. Хэдий тийм ч гадаадын хөрөнгө оруулагчид алт, зэсний маш их баялагтай уул уурхай тус улсын эдийн засгийг өөд нь татна гэдэгт найдаж байна.” гэхчлэн бичжээ. Тэгэхээр энэ бол манайхны талаарх гадныхны эдийн засгийн зураглалын өнгө төрх юм.  Ийм нэр сүртэй бидэнд зээл олдох эсэх нь бас л анхаарал татсан л асуудал юм. Чухам тэгээд сангийн сайд маань асуудлыг шийдвэрлэх гарцууд бодож суугаа биз ээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • монгол (September 19, 2016 10:23:02 am )

    ардчилалын тогтолцоо Тэр бол өртэй бол баян өвчинтэй бол тарган сайхан

  • zochin (September 19, 2016 3:23:18 pm )

    Sotializm. kommunizm-in onoloor bol uuriin gesen umch huruhgugui. unchin ishig ch ugui bval saikhan amidral. sain khun

antalya rent a car