antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 18, 2016 Comments are off

Сорьцын үнэлгээ байх ёстой хэм хэмжээнээс хэт зөрвөл Монголбанк алдагдал хүлээдэг

нийтлэсэн Admin

6febc09404fd603e26d6dca34628cf3eoriginal

Төв банк алтны сорьц тогтоодоггүй гэдгийг тус банкны зүгээс мэдэгдэж байгаа юм. Монголбанкны алт худалдан авалт нь Төв банкны тухай хууль болон бусад холбогдох хууль, журмын хүрээнд явагддаг бөгөөд алт худалдан авалтын явцад Төв банк бие даан ямар нэгэн сорьцын үнэлгээ тогтоодоггүй . Иргэд, аж ахуйн нэгжүүд Стандартчилал, хэмжил зүйн газрын харъяа Сорьцын хяналтын газарт хандсанаар алтны сорьцыг тогтоолгож, Монголбанкинд тушаадаг бөгөөд Монголбанк сорьцын хяналтын газрын бичиг болон тухайн гулдмайн жин зэргийг үндэслэн тооцоог хийж, худалдан авалт хийдэг гэдгийг тодотгож байна.

Монголбанк нь худалдан авсан алтаа тодорхой хугацааны дараа гадаад улс дахь гэрээт байгууллагын сорьцын хяналтын төвөөр дахин шинжлүүлэхээр илгээдэг. Харин Монголбанкнаас гадаад дахь гэрээт байгууллагын шинжилгээгээр сорьц зөрүүтэй гарах тохиолдол ховор байдаг. Хэрвээ сорьцын зөрүү олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартаас хэтэрвэл гуравдагч байгууллагаар дахин хянуулдаг.

Улмаар хоёр байгууллагын шинжилгээгээр сорьцын үнэлгээ байх ёстой хэм хэмжээнээс хэт зөрвөл Монголбанк алдагдал хүлээдэг юм байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car