Сая vvргэвчтэй гадаад хvн бусдад хорлогдож нас барсан явдлыг сонсоод еерийнхее бодлыг хэлмээр санагдлаа. Гадаадынхан манай Монголчуудын, ялангуяа манай хедеенийхний найрсаг зочломтгой занг ашиглаж сурсан байна.
Гэтэл гадаадад жуулчид заавал жуулчдын товчоогоор дамжих, ядаж хетечтэй явж байх, системтэйгээр дэлгvvр хоршоо захаар орж юм худалдаж авах маршруттай байдаг. Тэгэж байж тэр улс, жуулчлалын компаниуд, бэлэг дурсгалын дэлгvvрvvд, vндэсний vйлдвэрлэгчид аялал жуулчлалаас менге олно.
Жуулчдын товчоогоор дамжиж, хетечтэй явах нь тэдний амь насанд ч аюулгvй.
Монголчууд бид нар гадаадад, жишээ нь Германд vvргэвч vvрээд аялая гэвэл ёстой vхсэн баасаараа хаа ч хамаагvй айлд хонож, хоол ундаар дайлуулж, автобус таксинд vнэгvй явна даа! Аз таарвал хувийн унаанд дайгдаж явж болно. Тэр болгон хувь хvн замын хvнийг авахгvй.
Эд нар, жишээ нь германчууд хvнийг дугаарлаж харьцдаг. Манайхан шиг гадаад л бол эвий минь, хеерхий минь елсеж, цангаж, ядарч байгаа байлгvй гэж хэзээ ч еревдехгvй. Тэр хvний яаж ядарч яваа нь тэдэнд тvй ч хамаагvй.
Германд герман хvн дээдийн дээд. Дараа нь америкчуудад, баруун европчууддаа (энд франц, англи, австри, швед, норвеги, голланд гэх мэтийн орнууд орно) хел алдана.
Дараа нь япончууд, австраличууд орно. Дараа нь зvvн европынхон.
Тэгээд эд нарын хэлдгээр 3- дагч орныхон буюу ази, африк, араб гэх мэтийн хvмvvс бас оросууд орно.
Тэрийгээ бvvр албандаа дэс дараагаар нь кодлоод ялгачихсан байдаг.
3- дагч орны хvн еерийн орны хvнтэй хамт явбал арай гайгvй харьцна. Энэ герман хvн энэ гадаад хvний телее vг хэлж байгаа болохоор герман хvнийхээ эрх ашгийг бодож бид тантай хvн шиг харьцаж байна гэх маягаар хандана.
Герман хvний vзэл бодол, хvсэлт, гомдол санал юун тvрvvн сонсогдож, хэлцэгдэж, шийдвэрлэгдэж байж дараа нь гадаад хvний эрх vvрэг яригдана.
Гэхдээ тэр гадаад хvн vvргээ гvйцэтгэсэн байж байж, эрхтэй болно. Гадаад хvн ганцаараа явбал, дээрээс нь хэл усгvй бол “энэ муу гуйлгачин яах нь вэ?!” гэж л харьцна, хардана, сэрдэнэ.
Монголчууд бид нар гадаадын жуулчидтай муухай, бvдvvлэг харьцах хэрэггvй, болох ч vгvй. Яагаад болохгvй вэ гэвэл, жуулчид татахаа бодох хэрэгтэй.
Эд нар шиг худлаа эелдэг байх хэрэгтэй. Менгийг нь хууль ёсоор авахын тулд енген дээрээ эелдэг байх хэрэгтэй.
Монголчууд болохоор дургvй бол дургvйгээ л харуулчихдаг.
Эд нар болохоор хичнээн дургvй ч, менгийг нь л авч байвал худлаа инээж, эелдэг ярина, дотроо бол “муусайн гадаадын гуйлгачид” гэж бодоостой.
Малчиддаа бид хэлэх хэрэгтэй юм. Хэрэв хоол ундаар зочломоор байгаа бол юун тvрvvн сайн санаатай, сайхан зантай монголчууддаа хамаг юмаа барь.
Гадаадынхантай найрсаг харьц, харин юу ч битгий vнэгvй ег! Битгий vнэгvй хоол унд ег! Манай ойролцоо еерийнхее майханд хонож болно, гэртээ хонуулахгvй гэж хэл. Манай ойр хоносон бол шанд нь манайхаас хоол унд, цагаан идээ худалдаж ав гэж хэлэх ёстой! Ойр хонуулнаа гэдэг чинь хамгаалалтандаа авч байнаа гэсэн vг.
Зарж байгаа хоол ундаа хямд vнэлэх ёсгvй. Хэт vнэтэй бас биш.
Ямар ч гадаад айл монголчуудыг гэртээ битгий хэл, хашаандаа ч хонуулахгvй гэдгийг сана.
Эд нар бид нарыг дугаарлаж харьцаж байгаа юм чинь бид нар яагаад болохгvй гэж?
Бид нар монголчуудаа эхний ээлжинд тавьна, дараа нь монгол туургатнаа. Дараа нь Монголд найртай бодлого явуулдаг улсын жуулчдыг гэх мэтээр ялгаж болно шт.
Жолооч нар ч гэсэн зам дээр гар ергеед зогсож байгаа хvvхдээ тэвэрсэн монголоо авдаггvй байж, авахаараа vхэх гэж байгаа юм шиг менге нэхдэг байж, vvргэвчтэй гадаад зогсож байвал сvйд болоод л авдаг, менге тегрег ч нэхдэггvй юм байна лээ. Битгий еерее еерсдийгее доош нь хийж, гадаадынхныг тахиад байгаач!
Холбоотой мэдээ
-
баатар (September 17, 2016 7:13:55 pm )
Хоний нэхий уургээвчиний гадна тохчихсон жуулчин хотын гудамжинд явж байсан ,
7сарын уед,энэ жуулчин амь насаа алдсан юмуу мл -
Anonymous (September 17, 2016 9:50:22 pm )
Наад зурган дээрх нөхдүүдийг чинь Водка гэдэг юм. Харин Сая үхдэг Британи бол Тусгай спортын хүн. Уулнаас уулын хооронд нисч явдаг спорт. Хөтөж яаж дагаж явах юм. Тэнэг юм бичих юм. Жуулчны баазуудаар маш их хулгай гардаг. Арай дэндүү. Бразил шиг болж байна. Хулгай нь гаараад сэтгэцийн өвчтэй нэг Монгол хүн алчихлаа.
-
Anonymous (September 17, 2016 10:44:13 pm )
жуулчдыг татлаа гээд жирийн хүмүүст ямар хэрэгтэй юмб ? жуулчны компаний хэдэн хүний халаасанд л мөнгө ордог юм байгаа биз, өөрсдөө энэ хотдоо багтаж ядан яая гэж байж … ядаж дэлгүүр хоршоонд хүртэл гадаадууд дүүрчихээд оочирлех гэж лай юм
-
мс (September 17, 2016 10:58:17 pm )
томчуул манийг худал хошигруулах гэхдээ МОНГОЛ бид мундаг хэмээн ярьдаг болохоос … халхын хавтгайн дээс алхаад Монгол гэдэгээ манайхан нуух гэж бөөн юм болдог нь нууц биш.Германтай бол харьцуулах ч юмгүй. Ази-солнгс,япан, хятадууд манийг зэрлэгүүд бүдүүлэгүүд ,мангарууд гэж нүүрэн дээр хэлдэг. 3000 жилийн түүхтэй ханзaaр ч Ман-гуу = мангар бүдүүлэг хулхи гэж буудаг. Европ тийш мөн адил. дауны түгсэн нэр нь монголиод .Хамгийн зэрлгээ монгол л гэнэ. Төв ази хүүхдээ айлгахдаа мангаа \монгол\ ирнэ гэдэг. ийм нэр доогуур байхад нь сүүлийн 20 жилд хулгай,янхан, өвчин тараасан гэдэг нэмэлт хоч авч шившиг болж ирэв.Одоо Англи дэлхийд нэртэй уулчинг нь хөнөөж улцан гээч болж байна. элбэг МУ ертөнцийн чихнээ хичээл номолж байдаг мөн таар ваа
-
Anonymous (September 18, 2016 1:20:25 am )
Яг зов дэмжиж бна Ямарч хяналтгуи уургэвчтэи дугуитаи мотоциклтэи гадаадынхан хаа саигуи дураараа сулжилдэж баигааг журамлах хэрэгтэи
-
zochin (September 18, 2016 12:12:51 pm )
yag zov
-
mongol (September 18, 2016 2:18:03 pm )
Zuv shuu, ehleed mongolchuudaa hundelj deedleh heregtei
-
Anonymous (September 18, 2016 7:28:20 pm )
Yasan gej hun alj baigaa ym be
8 Comments