antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 17, 2016 32 comments

Ю.Цэдэнбалын Зориг: Өөрийн нутагтаа эцгийнхээ мэндэлсний ойг тэмдэглэхээр ирсэндээ баяртай байна

нийтлэсэн Admin

zorig

Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд  БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Сайд нарын зөвлөлийн дарга асан, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, БНМАУ- ын Маршал Юмжаагийн Цэдэнбал агсны хүү Ц.Зоригт хүндэтгэл үзүүлж, гэр бүлийнх нь хамт хүлээн авч уулзлаа.

Спикер хэлэхдээ  “Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулган хуралдаж, долоо хоногийн өмнө өндөрлөлөө. Ээлжит бус чуулганаар “Юмжаагийн Цэдэнбал агсны алдар гавьяаг мөнхжүүлж, түүний мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталж, Монголын төр, ард түмэн нийтээр энэ ойг тэмдэглэн өнгөрүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан. Энэхүү ойн арга хэмжээг зохион байгуулах ажлыг Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат хариуцаад ажиллаж байна. Уг ойн арга хэмжээ гурван өдрийн турш болох төдийгүй хөдөө орон нутагт бид намынхаа шугамаар тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөсөн байгаа. Энэ удаагийн УИХ-ын шийдвэр бол Монголын төрийг 44 жил удирдаж явсан Ю.Цэдэнбал агсны ажил үйлс, амьдрал, Монгол төрийн төлөө зүтгэж явсан бүх зүйлийг бодитоор үнэлэн дүгнэж, хойч үедээ өвлүүлэх зорилготой. Энэ хүний Монголын төрийг удирдаж явсан тэртээх он жилүүдэд монголчууд бичиг үсэгтэй болж, эрүүлжин гэгээрч, үйлдвэржиж, НҮБ-ын гишүүн болж, жинхэнэ ёсоор тусгаар тогтносон улс болсон. XX зуунд Монгол Улс хөгжин дэвжиж, цэцэглэн мандсан бүхий л үйл  хэргийг энэ эрхэм хүн удирдан жолоодсон гэдгийг монголчууд мартахгүй байхын учир УИХ-ын тогтоолыг баталсан” хэмээгээд Ю.Цэдэнбалын музейг байгуулахаар болсныг дуулгав.

Харин Ю.Цэдэнбал агсны хүү Ц.Зориг УИХ-ын даргад хүлээн авч уулзаж байгаад нь талархаж байгаагаа илэрхийлээд Монгол Ардын Намыг УИХ-ын ээлжит сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсанд баяр хүргэв. Тэрээр “Өнгөрсөнд болсон аливаа үйл явдал үнэн бодитоор түүхэнд үлдэх ёстой. Миний эцгийн мэндэлсний 100 жилийн ойг Монгол Улсын Их Хурал, Засгийн газар өндөр хэмжээнд зохион байгуулж байгаад баяртай байна. Энэ түүхэн ойг тэмдэглэж буй үйл явдал нь Монгол Улсын түүхэнд чухал ач холбогдолтой. Өөрийн нутагтаа эцгийнхээ мэндэлсний ойг тэмдэглэхээр ирсэндээ баяртай байна. Шинэ парламент, Засгийн газар улс орныхоо эдийн засаг, нийгэм, соёлыг улам сайн хөгжүүлэхийг хүсэн ерөөе. Миний эцэг улс орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн. Үүний үр дүнд эцгийн маань төрийг удирдаж байсан 44 жилийн хугацаанд Монгол Улс хурдацтай хөгжиж чадсан гэж боддог” гэв.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

32 Comments

  • odko (September 17, 2016 8:57:16 am )

    ebii ebii mongol ene hund joohon dorbitoi yum ogoosoi dee aab eej 2 iig ch aimaar haysan daa hoorhii

  • Anonymous (September 17, 2016 9:58:37 am )

    Харин тиймээ

  • emgen (September 17, 2016 9:58:54 am )

    ene hvnd jinhene mongoloo gecen cetgel baicanaac mongoloo hudaldaj , ene tend mungu nuuccangvi

  • Anonymous (September 17, 2016 9:59:50 am )

    Зөв шүү

  • Монгол хүн (September 17, 2016 10:01:10 am )

    Монгол хэлээ мэдэхгүй хүнийг хаанахын хүн гэх вэ??? 3 хүүхдээ Монгол хэл сургаагүй хүнийг хаашаа нлнэгтнй байсан хүн гэх вэ??? Филатов гуай чи хүүхдүүдээ яагаад Монгол хэлтэй болгохгүй байгаа юм бэ? Эд чинь Тонголдоо ажиллавал дээр юм биш үү гэж байсан гэдэг. Бүгдийг нь Цэдэнбал Москвад ажилд оруулсан гэсэн.

    • munkh (September 17, 2016 11:56:23 am )

      ард тумэндээ эх оронч бай гэж сурталдаад, өөрөө болохоор хуухдууддээ шал өөрийг зааж,орос болгон хумуужуулж явсан юм байна. нам засагтаа гэж итгэж хамаг бухнээ зориулж явсан эцэг өвгөдөө бодохоор хэлэх ч уг алга

    • ЗОЧИН (September 17, 2016 12:00:16 pm )

      БАЛЫН БҮТЭЭСЭН ЗӨВЛӨЛТ ХҮН..БАГАДАА МОНГОЛ ХҮҮХЭДТЭЙ ТОГЛОВОЛ ШАР ӨВЧИН ТУСНА ГЭЖ БСАН НӨХӨР ИНГЭЭД МОНГОЛ ХҮНГЭЭД ЗОГСОЖ БАЙХГЭЖ

      • Anonymous (September 17, 2016 1:14:37 pm )

        Heleed yu geh ve, orosuud ni toohgui bolhoor uur neg nutag bdgaa sanasiin boluu?

    • Anonymous (September 18, 2016 3:44:01 am )

      esteg eh ni hoyolaa mongol atlaa mongol helee medehgui usch baigaa mongol huuhduud uch tuchnuun baina tsaana chini

  • Зочин (September 17, 2016 10:19:37 am )

    Энэ нам гараад ганц зөв шийдвэр гаргасан нь энэ. Овоо ш дээ. Цэдэнбал, Филатова нарын хийсэн зүйл их . Энэ хүмүүсийг арай хэтэрхий гомдоосон доо. Энэ хүмүүсийг монголын ард түмэн хэн нь ч мартаагүй мартах ч ёсгүй гэж боддог.

  • MGL (September 17, 2016 11:23:07 am )

    ойрд буцаад 90 он руу яваад байнуу гэж санагдаж байна

  • Anonymous (September 17, 2016 1:12:32 pm )

    mongoloor yarij chadahgui mongold amidardaggui oros huuhdiig yund ni hul alddagiin, tgd ch aav ni honinii nomhon mori bolj ulsaa ulandaa gishgej bsnaas udirdaj bsan ch bish! Baga tenegdeerei!!!

    • xSs (September 19, 2016 7:35:28 am )

      chi zugeer zaildaa. Cedenbaliin achaar chi muu chacaga surguulid sursan unegui emnelegt gevtsen

  • zochin (September 17, 2016 1:12:49 pm )

    neg moson sotcializm aa baiguulsan n deer ymaa.bas tcaash kommunizm geed ybnashdee…..M,ENHBOLD OO

  • zochin (September 17, 2016 3:01:38 pm )

    oorsdoo komunistuudaa songochihood loon um yariad yahavdee,,,,
    Zedenbaliin yed amdral saihan baisan,,,

  • gang (September 17, 2016 3:25:00 pm )

    ee maluudaa chi bidnii paalantai jorlond suuj / amid baigaa chin ene hunii buyn

  • Ганаа (September 17, 2016 4:10:44 pm )

    одоо бид өнгөрсөн байхгүй удирдагчдаа ДУРСАЛАА гээд ч яахийн билээ, ДУРСАХГҮЙ гээд ч яахын билээ тэртээ тэргүй дахин төр барьж ажиллах биш цаг цагаараа байдаггүй цагийн юм цагтаа гэгчээр түүх л болж үлдэнэ шүү дээ хэн нэгнийг хэт төвийлгөх хэрэг байна уу ард түмэн одоо байгаа аав ээжийнхээ насны ойг тэмдэглэх чадваргүй байхад хүн болгон түүхэнд их бага хэмжээгээр үр хүүхэд улс орондоо үлдэж байдаг биздээ

  • зочин (September 17, 2016 4:56:56 pm )

    Негее хатанбаатар магсаржав кинон дээр урвагч вандановыг чи бид 2 адилхан монгол хун биз дээ гэж хэлхэд монгол хун гэж монголын телее цохилох зурхтэй байх ёстой гэж хэлээд л цаазалдаг хэсэг байдаг хэлээ ч мэдэхгуй энэ хунд монголын телее зурх бий юу маманы сынок жоол юм горьдож ман нам эцгийх нь нэрийг зарж идэх гэсэн онцгуй жужиг байна даа тэтгэвэрийн менге байхгуй гэж 1 нуурээрээ хэлээд хэлээч мэдэхгуй цагаач авчирч негее нуурээрээ шагнаад байгаа ман нам цагтаа цэ дарга руу хмаг муу муухайгаа чихээд намаасаа хееж хуний нутагт ясыг нь тавиулсан биз дээ одоо нэг их долоочих шахаж гэнэ

  • tb (September 17, 2016 5:05:33 pm )

    mongoliin emgenel

  • tb (September 17, 2016 5:06:27 pm )

    mongoliin emgenel , sots niigemiin aldaa

  • мортин монголчууд (September 17, 2016 5:35:50 pm )

    одоогийн энэ улс төрч гээд байгаа бааснууд жаахан жудагтай ичиж амьдрах хэрэгтэй Ерөнхийлөгч ййййййййййййййэлбэгдорж энэ үйл ажиллагаанд идэвхитэй оролцох хэрэгтэй шүү дээ яагаад гэвэв бүх ард түмнээс сонгогдсон гэдэгээ санах хэрэгтэй Ардчилсан нам гээд оролцохгүй байгаа юм биш үү

  • мортин монголчууд (September 17, 2016 5:39:11 pm )

    Зоригт ямарч буруу байхгүй хэрэв монголд байсан бол АН ын улаан хувисгалчид С,Зориг шиг золигт гаргах байсан шүү дээ

  • Anonymous (September 17, 2016 7:30:56 pm )

    МАХН-ЫН ТЭР ҮЕИЙН ДАРГА БАТМӨНХ УЛС ТӨРИЙН ТОВЧОО ГЭХ 11 ХҮНТЭЙ ХУЙВАЛДАН Ю. ЦЭДЭНБАЛЫГ ОРОС РУУ ЯВУУЛЖ БҮХ АЛБАН ТУШААЛЫН ЛУЙВРЫН АРГААР АВЧ БАЙСНЫГ ТЭР ҮЕИЙН МАХН-ЫН БҮХ ГИШҮҮД МОНГОЛЫН АРД ТҮМЭН МЭДНЭ. МАХН, МАН-ЫНХАН ЭНЭ ИХ УДИРДАГЧИЙГ ОРОС РУУ ИЛГЭЭЖ АЛБАН ТУШААЛ ЭД ХӨРӨНГИЙН ДЭЭРЭМДЭН БУЛААН АВЧ БАЙСАН. ОДОО ЭНЭ КОММУНИСТУУД ЮУ БОДОЖ ЯАХ ГЭЖ ХУДЛОАА ИНГЭЖ ШОУДДАГ БАЙНА. МОНГОЛЧУУД БИД ЭНЭ ХҮНИЙГ ЯМАР МУНАДАГ АГУУ УДИРДАГЧ БАЙСНЫГ ЭНЭ ЛУЙВАРЧДААР ХЭЛҮҮЛЭЛТГҮЙ ТҮҮХИЙГ МЭДЭЖ БАЙНА.МАН, МАХН ЭНЭ МОНГОЛЫН СОР НЬ БОЛСОН ОЛОН 1000 ЛАМ СЭХЭЭТНҮҮДИЙГ ХОМОРГОЛОН БАРЬЖ АЛЖ ТАМАЛЖ ШОРОНД ХОРЬЖ БАЙСНЫГ ТҮҮХ МАРТААГҮЙ. ОДОО ТА НАР ЯАХ ГЭЖ БАЙНА. ОДОО ТА НАР ЧАДАХГҮЙ.

  • Anonymous (September 17, 2016 7:32:24 pm )

    МАХН-ЫН ТЭР ҮЕИЙН ДАРГА БАТМӨНХ УЛС ТӨРИЙН ТОВЧОО ГЭХ 11 ХҮНТЭЙ ХУЙВАЛДАН Ю. ЦЭДЭНБАЛЫГ ОРОС РУУ ЯВУУЛЖ БҮХ АЛБАН ТУШААЛЫН ЛУЙВРЫН АРГААР АВЧ БАЙСНЫГ ТЭР ҮЕИЙН МАХН-ЫН БҮХ ГИШҮҮД МОНГОЛЫН АРД ТҮМЭН МЭДНЭ. МАХН, МАН-ЫНХАН ЭНЭ ИХ УДИРДАГЧИЙГ ОРОС РУУ ИЛГЭЭЖ АЛБАН ТУШААЛ ЭД ХӨРӨНГИЙН ДЭЭРЭМДЭН БУЛААН АВЧ БАЙСАН. ОДОО ЭНЭ КОММУНИСТУУД ЮУ БОДОЖ ЯАХ ГЭЖ ХУДЛАА ИНГЭЖ ШОУДДАГ БАЙНА. МОНГОЛЧУУД БИД ЭНЭ ХҮНИЙГ ЯМАР МУНАДАГ АГУУ УДИРДАГЧ БАЙСНЫГ ЭНЭ ЛУЙВАРЧДААР ХЭЛҮҮЛЭЛТГҮЙ ТҮҮХИЙГ МЭДЭЖ БАЙНА.МАН, МАХН ЭНЭ МОНГОЛЫН СОР НЬ БОЛСОН ОЛОН 1000 ЛАМ СЭХЭЭТНҮҮДИЙГ ХОМОРГОЛОН БАРЬЖ АЛЖ ТАМАЛЖ ШОРОНД ХОРЬЖ БАЙСНЫГ ТҮҮХ МАРТААГҮЙ. ОДОО ТА НАР ЯАХ ГЭЖ БАЙНА. ОДОО ТА НАР ЧАДАХГҮЙ.

  • Anonymous (September 17, 2016 8:27:45 pm )

    Bal dargiin ued niisleld baiguulsan uildberuud odoo haana baina. Bugd delguur bolood ustlaa. Misheel ekspo. Nomin

  • Зочин (September 17, 2016 9:45:46 pm )

    Цэдэнбал түүхэн гавъяатай хийсэн юмтай, хэлэх үгтэй хүндээ!!!

  • nusan taglaanuud (September 18, 2016 3:50:29 am )

    odoony yu ch medehgui nusan taglaanuud tuuh medeed shuumjleed baigaa yum uu, barag hoyor hoyoryn durvuu medehgui baij, ene hunii uyed mongolchuud usand orj, shudee ugaaj, tsagaan daavuutai hunjild untaj sursan bas buus huurs yar tembuuneesee salsan shuu, yumaa medej bicheerei

  • xxxx (September 18, 2016 6:32:14 am )

    Tsedenbal gedeg huniig medeh neg ch mgl hun baihgui. KGB elsuuleed medeelegchee bolgood Zunuhuur ni tend geriin horiond oruulsan. Tagnuulaa gadaadad alddag baiguullaga baihgui sh dee.

  • зочин (September 18, 2016 2:32:11 pm )

    Оросын дагуул больё гээд гуйж явсаныг нь мэдэх тэр уеийх нь улсууд одооч амьд байдаг гээ биз дээ улсын намын архивт ч энэ талаар баримт нотолгоонууд нь байдаг гэсэн хэл усаа ч мэдэхгуй хуухэдийг нь авчирч шоудаад ман нам аальгуйтэж байнаа хаа хамаагуй баяр наадамд менге урж байхаар негее хямралаа давбал яасан бэ МАНгаруудаа

  • Дорж (September 18, 2016 11:10:01 pm )

    Бал дарга бол мундагаа. МАН шоу хийхээ боль. Таалагдахгуй байна. Монгол хэл мэдэхгуй Зориг бур таалагдахгуй ккк…! Монгол хэлээрээ тогс сайхан яридаг бол Зориг чамайг бид бурхан мэт дээдлэх байлаа. Чи олон хэлтэй юм бол монгол хэлийг гайхамщигтай сайн сурахгуй 10 жил гаруй юу хийж яваад ирэв. Би Увсын баяд ястан хун.Чи Монгол хэлээ сураагуй бол бидэнд буу гомд. Монгол хэлтэн байсан бол….. чи “ХААН” болох байлаа. Одоо… онгорчээ.

  • Хахаха (September 18, 2016 11:33:28 pm )

    Ач охинд нь АН байр өгч бас урьж авчирч байсан. Манайх Орос хоёр адилхан төрийн томчууд нь Америк Барууныг муулж ард түмнээ хуурч өөрсдийнхөө эхнэр хүүхдүүдээ тэнд сургаж амьдруулдаг хуурамч эх оронч томчуудтай ккк

  • Anonymous (September 19, 2016 9:58:51 am )

    Зайлуул энэ хүний амьдрал их муу байх,хувцас хунар их муу юм.

antalya rent a car