
Францын алдарт France Football сэтгүүл Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоотой хамтын ажиллагаагаа цуцалж, “Алтан бөмбөг” шагналаа зөвхөн өөрсдөө олгохоор болжээ.
France Football сэтгүүл нь Ballon d`Or буюу “Алтан бөмбөг” шагналыг 1956 оноос эхлэн жил бүр олгож эхэлсэн түүхтэй. Харин ОУХХ-ны хувьд Оны шилдэг хөлбөмбөгчийн шагналыг 1991 оноос олгосон юм. Тэд түрүүн дурьдсанчлан хоёр шагналаа 2010 онд нэгтгэсэн юм.
Тэгвэл энэ оноос эхлэн France Football сэтгүүл “Алтан бөмбөг”-өө тусдаа олгож, ОУХХ Оны шилдэг хөлбөмбөгчийн шагналаа мөн тусдаа олгохоор болж байна.
Р.Гэгээ
Холбоотой мэдээ
Comments are closed.