antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 15, 2016 24 comments

АТГ-ын дараагийн баривчилгаа Нийслэлийн Өмчийн харилцааны газрыг чиглэлээ

нийтлэсэн Admin

3c05abab52eeb60ca04a6c5d996388668f38f9cf

Авлигатай тэмцэх газраас өчигдөр Нийслэлийн Өмчийн харилцааны газарт  Удирдлага бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан Б.Амаржаргал нарыг баривчлан саатуулжээ. Б.Амаржаргалыг бусдаас хахууль авсан хэрэгт буруутган, сэжигтнээр татсан гэх эх сурвалжийн мэдээлэл байгаа юм. Тодотгоход, Баянзүрх,  Баянгол, Сүхбаатар дүүргийн Өмч, харилцааны газрын албадын дарга нарыг өмнө нь саатуулсан юм.

Өнгөрсөн долдугаар сарын 10-ны өдөр буюу наадмын өмнөх өдөр Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Н.Батсүхийг БНХАУ-ын иргэн Л-ээс 200 гаруй сая төгрөгийн хахууль авч, иргэнд хууль бусаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож байгаад үйлдэл дээрээ баригдсан талаарх мэдээлэл байсан.  Н.Батсүх нь уг хэргийг үйлдэхдээ өөрийн удирдлага дор ажилладаг, иргэн Б, Ч, П нартай үгсэн тохиролцож, иргэдийн цахим үнэмлэхийг ашигласан байдаг. БНХАУ-ын иргэн Л-д Баянзүрх дүүргийн Их цуурайтын аманд 42 айлын газар эзэмших гэрчилгээ олгосон нь шалгалтаар тогтоогдоод байгааг ЦЕГ-аас мэдээлж байсан. Н.Батсүх нарт авлига өгсөн Ли овогт Хятад иргэн нь Монголд барилгын салбарт 10 орчим жил үйл ажиллагаа явуулж буй барилгын компанийн захирал юм.

Н.Батсүхийг баривчилсны дараа  долдугаар сарын 29-нд Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Т.Мөнхбаатар,  Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга С.Бямбадорж нарыг бусдаас их хэмжээний хээл, хахууль авсан хэрэгт буруутган , АТГ-аас  мөн баривчилсан билээ.

За ер нь бол өмч,  газрын харилцааны газрынхны баривчилгаа үүгээр дуусахгүй нь бололтой. Учир нь Налайх дүүргийн Өмч, харилцааны газрын албаныхан ч хуулийн байгууллагын анхааралд байгаа гэх мэдээлэл байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

24 Comments

  • зөв монгол (September 15, 2016 12:34:36 pm )

    2012-2016 онд нийслэл дүүргийн газрын албанд ажилласан дарга нар, мэрэгжилтнүүдийг шалгаж, үнэн мөнийг ард түмэнд хэлэх цаг болсон. ялангуяа бзд-ийн газрын албыг сайн шалгаарай.батсүх гэгч мөн гэр хорооллын хороодын засаг дарга нарыг ч хамт шалгах хэрэгтэй.

    • зочин (September 15, 2016 5:00:25 pm )

      МАН-ын газрын наймаачингуудыг хэн шалгахав????????????????????

  • зочин (September 15, 2016 12:36:53 pm )

    37 оны хэлмэгдүүлэлт дахин ирэхвийдээ. муу юм холуур өнгөрөх болтугай. монголчууд айдам хүйдэс, хардлаган дунд амьдарцгааж байна. эв эеээ олох нь бидэнд юу юунаас чухал байнадаа

  • 56 (September 15, 2016 12:40:40 pm )

    Баянгол дүүрэг Эрдэнээ гэдэг хүний мэдлийнх Газрын албаны дарга Бямбадорж нь засаг дарга оросоо Эрдэнээ 2-н үгээр хөдөлдөг Энэ бүх хэрэгт засаг ноёд бүгд оролцсон бүгдийг_ нь САЙН ШАЛГА

  • deer chin ard tumen (September 15, 2016 1:04:31 pm )

    Niisleliin engiin mungugui irgend gazar BURHAND M7GUJ,BUYAN AMLASAN CH oldodgui.Az ni taarsan hund emeeltees zuun hoish,61 garam unguruh geh met niislelees als hold.Gazriin alband orson yamar ch etgeed .1-2 jiliin daraa burzaina./umssun huvtsas unetei brend,unadag unaa ni,bair sav g.m/

  • irgen (September 15, 2016 1:07:13 pm )

    Helmegduulelt bishee.Daruulgagui,davarsan,huulia buruugaar oilgoson nuhdiin ner hunded baga ch gesen handah estoi.

  • Anonymous (September 15, 2016 1:07:56 pm )

    Нийслэлийн омчийн харилцааны кадастарын хэлтэс шалгах хэрэгтэй, кадастарт зураг нь орж байж будлуулна шдээ. Загдсамбар
    гэж Луйварчин бии дээ шалгавал

  • Зочин (September 15, 2016 1:22:42 pm )

    Сундуй,Төрхүү,Болорчулуун гээд олон газрын авилгачдаа эхлээд баривчлаач

  • zochin (September 15, 2016 2:05:46 pm )

    umchiin gazriin sanhugin
    heltsin nemehbayr ganbat bas zagdsambariig shalgah heregtei

  • Songogch (September 15, 2016 2:07:53 pm )

    Er ni Bayangoliin gazar tudiigui busad hurungiin asuudal UIH-iin gishuun S.Erdeneetei mash ih holbootoi shuu Aih emeeh zuilgui Erdeniig shalag

  • иргэн (September 15, 2016 3:15:20 pm )

    Төрхүү гэгч улаандаа гарсан газрын авилгач одоо УСУГ-ыг даргаар томилогдоод ирчихсэн байж байх юм одоо энэ газрыг юу ч үлдээхгүй идэж тонох болждээ

  • зочин (September 15, 2016 3:23:08 pm )

    угаасаа 12 онд АН гарч ирээд их хэлмэгүүлэлт эхлүүлсэн. харин ч ашгүй ялагдаж зайллаа. саяны сонгуулийн дараа АН-хан нэр дээрхи газар өмч хөрөнгөө ах дүүс рүүгээ шилжүүлж бултаж эхэлсэн гэсэн. батүүл чулуудай …. ш.төмөрбаатар …..

  • mongol (September 15, 2016 3:26:33 pm )

    ene avilgaltai temtseh gazar er ni yu hiideg gazarvee kkk ajilaa hiij chaddag hun bdag yumuu er ni hun ajildag yumuu ene avilgal gedeg yum deed tsegtee tulaad uls oron suurliin irmegdeer hureed bhchin emnelegt turuh gej bgaa eh hun tuhain emnelgiin suvilagch emchiid gar tsailgah mungu uguhgui bol eh huuhed 2 butej uheh bichigdeegui tsaaziin yaltai bolchihson bn niigemiig iim boltol ni yu hiij bsan humuus ve yu hiij bsan gazar ve Erunhiilugch Elbegdorjiin baruun gar bolood hamtdaa ard tumniihuu tuluu zogsoh estoi gazarshdee

  • Ачу (September 15, 2016 3:49:33 pm )

    Эх орноо худалдсан урвагчдын толгойг авах хэрэгтэйдээ.Даамжирвал эх орончгүй гадуурхагдсан хүмүүс болчихвийдээ жирийн түмэн олон бид!!!!!

  • ЗОЧИН (September 15, 2016 4:51:32 pm )

    Хууль бус үйлдлийн эсрэг баривчилгааг хайр найргүй хийх нь зөв! Аль хүрч шудрага хүн үлднэв тэр хүртэл баривчилгааг хийж цээрлүүлэх хэрэгтэй!

  • Anonymous (September 15, 2016 7:08:57 pm )

    ХАХУУЛЧИН НАРЫГ БАРИВЧЛАХ ХОРИХ НЬ ЗӨВ ТӨРИЙН АЛБАНЫ ЛУЙВАР ХАХУУЛЬ ХУЛГАЙ ГАЗАР АВСАН ХОРООДЫН ОРОН НУТГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН МӨНГӨ МӨН ХУЛГАЙН ЗАМААР ОРСООР БАЙНА

  • нүүрс хэрэглэгч (September 15, 2016 11:10:44 pm )

    БЗД-ийн ахлах байсан Пүрэвсүрэнг сайн шалгаарай,Цалингаараа ланд-200 авч унадаг хүн байгаа, даргыгаа баригдахлаар бушуухан өөр дүүрэгт очсон

  • Bolor (September 16, 2016 1:27:35 am )

    Bolorchuluun Bilegsaihan Nymbaatar nar songinii gazariig zarj duusahsan

  • за (September 16, 2016 6:40:21 am )

    Нэг их удаалгүй чимээгүй хэрэг дарагдах биз

  • зочин (September 16, 2016 7:51:51 am )

    Бямбадорж гэж нэг пээдэлзсэн газрын өт их том байсан юмаа. Хэдэн бохир цаас буруу гараар кармалчихаад өөрийгөө тэрбутан гэж бодож байж.Сайн шалга төрийн хулгайч нарыг үндсээр таслах хэрэгтэй.Хариуцлага тооц шоронд нь явуул

  • 2016 (September 16, 2016 9:34:05 am )

    бгд- бямбадорж гэж богинохон нөхөр ёстой бүтэхгүй нөхөр бна лээ. иргэн газар эзэмшьё гэхээр болохгүй гээд өөр хүн оруулахаар болно. намд хандив өг гэсэн.

  • 2016 (September 16, 2016 9:35:59 am )

    газрын албанд бгаа хүмүүс гэр бүл ах дүүсээрээ олон га-гаар нь аваад голдуу хужаа нарт дамлаж зарж бнаа. атг- тусгай утас ажлуулаад иргэдээс санал авах хэрэгтэй.

  • иргэн (September 16, 2016 7:07:06 pm )

    Яах гэж бие биенээ ингэж гүтгэж гүжирддэг юм бэ? Газрын наймаачин гээд нэгнээ цоллох юм хэнд хэрэгтэй юм бэ

    • Anonymous (September 17, 2016 9:19:36 am )

      ҮНЭН ШҮҮДЭЭ ГАЗРЫН АЛБАНД АЖИЛДАГ ГАРУУД ХАРМАА ХООСОН ЯВАХГҮЙ. ДАРГААС ДООШИН БАС ШАЛГА БӨӨ ИХ ЗАНТАНГУУД БАЙДЫН

antalya rent a car