antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 15, 2016 7 comments

Орон нутгийн сонгуулийн  өмнө АН-ыг удирдаж, азаа үзэх хүн байна уу?

нийтлэсэн Admin

olloo_mn_1421714587_an-uzh

АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал ээлжит бус чуулгантай давхцсан учраас хойшлуулаад байсан билээ. АН-ынхан хэлэхдээ чуулганы хуралдаанаар улс орны эрх ашигтай холбоотой чухал асуудлууд хэлэлцэж байхад  намын дотоод асуудал яамай байна гээд хойшлуулсан гэж байсан. Тэгвэл маргааш тус намын Үндэсний зөвлөлдөх хороо хуралдах гэж байна. Орон нутгийн сонгуулийг угтан АН-ынхан бөөндөө нэг цуглах гэж байгаа нь энэ юм. Сонгуульд ялагдсан АН-ын өмнө шинэчлэгдэх үү гэдэг асуудал эхэнд тавигдаж байгаа гэх  ч, хэрэг дээрээ бол фракц хоорондын  тэмцэл хийгээд тохирооны асуудал сонгуулиас хойш өнөөдрийг хүртэл үргэлжилж байгааг ч хэлэгсэд бий.

Намаа хэн удирдах вэ гэдэг асуултад хариулт нь болохоор С.Эрдэнэ, Г.Батхүү, Лу.Гантөмөр, Д.Эрдэнэбат, П.Цагаан нарын хүмүүсийн нэрс яригдаж буй. Гэхдээ АН даргаа жинхлэх хүртэл бас хугацаа орох байх. Маргааш болох хуралдаанаар намын даргын үүрэг гүйцэтгэгчийг дахин сонгоно гэх мэдээлэл байгаа юм. Д.Эрдэнэбатын тухайд намаа даргын хувиар удирдах зорилготой байгаа тул үүрэг гүйцэтгэгчээс татгалзсан гэх мэдээлэл байгаа юм. Гол нь үүрэг гүйцэтгэгч намын даргын сонгуульд өрсөлдөх боломжгүй тул түүний хувьд замаа зассан бололтой. За мөн хуралдаанаар Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийг томилож магадгүй бөгөөд энэ удаагийн орон нутгийн сонгуульд үүрэг гүйцэтгэгчид нуруундаа ачаа үүрэх бололтой байна.

Нэг ёсондоо орон нутгийн сонгуулийн  өмнө АН-ын дарга болж, азаа үзэх тэнэг хүн одоогоор байхгүй тул, үүрэг гүйцэтгэгчид нэртэй нөхдүүд хэсэгтээ ирж таарах бололтой.

Эх сурвалж: Б.Итгэл, Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • зочин (September 15, 2016 11:33:19 am )

    Д.Эрдэнэбат чинь МАХН-ын гишүүн байсан нөхөр гэх чинь билээ. Ху- намын урвагч…АН-ын гишүүдээ энэ урвагч хэрэггүй байхаа. Манай намд өөр итгэл найдвартай чавартай боловсон хүчин олон бий шүү.

  • Zochin (September 15, 2016 12:48:23 pm )

    Ерөнхийлөгчид нэр дэвших гэж байхад зориуд гүтгэлээ гээд мэдэгдэл хийгээд бсан хүний нэр байхгүй л байна даа?!

  • Ажлын амжилт (September 15, 2016 4:24:48 pm )

    АН дарга Х.Тэмүүжин, ЕНБДарга Батчимэг болгоод шууд батал. Үүнээс өөр хувилбар алга даа.

  • Zochin (September 15, 2016 4:36:41 pm )

    АН дарга Х.Тэмүүжин, ЕНБДарга Батчимэг болгоод шууд батал. Үүнээс өөр хувилбар алга даа.Дэмжиж байна.Амаржаргал 2-ыг намын даргад өрсөлдүүлэн шийдвэрлэх.

  • а (September 15, 2016 6:22:19 pm )

    УИХ-ын сонгуулиас хойш жаахан давсалж хэлбэл “5” хоноогүй байхад ард түмэн сонголтоо өөрчлөх тэнэгүүд биш лдээ. Ямар ч байсан юм хийхэд хугацаа хэрэгтэй, багаар нь дэмжээд үзнэ гэдгээ мэднээ.Би ард түмний нэг хэсэг.

  • Зочин (September 15, 2016 7:27:51 pm )

    Даан ч АН-хан хуралдаж чадахгүй юм байваа хөөрхий

  • Fortuna batbays (September 16, 2016 11:33:11 am )

    Bi namiin darga bolmoor baina

antalya rent a car