antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 15, 2016 23 comments

НӨАТ-ын урамшууллын төслийн IT ажилтан 30 удаа сугалааны азтан болжээ

нийтлэсэн Admin

c7f478b0fc6914b7f6acdbf115649afaНӨАТ-ын хуулиар иргэдэд олгогдсон нэг чухал боломж бол худалдан авалтынхаа 2 хувийг буцаан авах. Мөн худалдан авалт хийсэн баримтаа бүртгүүлснийх нь төлөө сугалаанд оролцож 20 мянгаас 400 сая төгрөг хүртэлх мөнгө хожих боломж.

Энэ ажлыг Р.Отгонтулга захиралтай НӨАТ-ын урамшуулал олгох төслийн нэгж одоогоор Гааль, татварын Мэдээлэл технологийн төв улсын төсөвт үйлдвэрийн газар хариуцан ажиллаж буй. Иргэд 2 хувийн буцаан олголтоо жилийн эцэст авна, аз таарвал мөнгө хожих ч юм билүү гэсэн хүлээлттэй баримтаа идэвхитэй бүртгүүлж буй. Харин энэ ажлыг гардан гүйцэтгэсэн цаашлаад Монгол Улсын Гааль татварын системийг “гартаа атгахыг” зорьж яваа Р.Отгонтулга гэж хэн бэ.

Журам зөрчих нь хууль зөрчихтэй адил

НӨАТ-ын тухай хууль хэрэгжээд ес дэх сартайгаа золгож байна. Уг ажлыг зохион байгуулж буй Р.Отгонтулга хагас жилийн турш журмаа зөрчсөн мэдээллийг олон нийтэд өгч байв. Тодруулбал 2 хувийн буцаан олголт авах урамшуулалд хамрагдахад хугацаа хамаарахгүй гэх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа ярьж байсан ч нэг л өдөр \2016 оны зургадугаар сард\ журам өөрчлөгдсөн тухай олон нийтэд мэдээлж сугалаанд оролцохын тулд сугалаа болохоос 24 цагийн өмнө заавал баримтаа бүртгүүлэх ёстой гэх нь тэр. Р.Отгонтулгын тайлбарласнаар бол баримтаа бүртгүүлээгүй ч сугалаанд оролцох нь баримт хуурамчаар үйлдэх нөхцлийг бий болгосон учраас журмаа өөрчилсөн гэх. Гэвч өөр эх сурвалжийн мэдээллээр олон азтан тодорч, олгох мөнгө төлөвлөснөөс хэтэрч, \журам зөрчиж 350 гаруй сая төгрөг олгосон\ замбараагүй байдал бий болсон аж. Энэхүү будилаантай асуудлаа хав дарахын тулд Сангийн сайдаа ятган байж журмаа өөрчлүүлсэн гэнэ. Азтан тодруулж иргэдийн идэвхийг дэмждэг загварыг манайх Тайвань улсын туршлагаас хуулбарласан. Харамсалтай нь энэ загвар Монголын хөрсөнд төдийлөн тохирсонгүй бололтой. Р.Отгонтулга журмаа зөрчсөнөө өөрөө ч хүлээн зөвшөөрдөг. Одоо бол иргэн А сугалаанд хожсоноо мэдэхгүй өнгөрөх нь түгээмэл болсон. Өөрөөр хэлбэл сугалаанд хожигчдод зарцуулах мөнгө журам өөрчлөгдсөнөөр хумигдаж байгаа юм. Баяр наадам хийж байгаа аятай иргэдийг хошууруулсан НӨАТ-ын сугалааны хувь заяа ингэсгээд өндөрлөж байх шиг.

“Бишээ цаад эзнийг нь”

Монголчууд азын сугалаанд найддаг ард түмэн биш. Гэвч сүүлийн жилүүдэд эрх баригчдын шийдвэр эрхгүй энэ байдал руу орууллаа. Баримт болгоноо бүртгүүлсэн хэрнээ нэг ч удаа азтан болоогүй хүн захаас аваад бий. Аз хэн бүхэнд таардаггүй нь үнэн. Гэвч нэг хүн хэдэн арван удаа азтан болсныг, 1 төгрөгийн баримтаар азтан болсон тохиолдлуудыг юу гэж ойлгох вэ. Ийм тохиолдол нэг бус удаа НӨАТ-ын урамшууллын сугалааны явцад гарсан. 1 төгрөгийн баримтаар азтан болно гэдэг зүгээр нэг аз таарсан тохиолдол мөн үү. Р.Отгонтулгын багийнхны ашиглаж буй программ аюулгүй байдлын хувьд ямар хэмжээнд байгааг харуулж буй хэрэг. Өнөөдрийн байдлаар сугалаанд оролцох босго тавиагүй хэвээр байгаа. Ийм тохиолдолд цаашдаа тэдний “зохиосон” программыг буруугаар ашиглахгүй гэх баталгаа алга. Нэг хүн 30 гаруй удаа азтан болсон асуудлыг Р.Отгонтулга хуульд нийцэж байгаа гэж тайлбарлажээ. Хуулиараа нэг хүн хэдэн ч удаа азтан болох боломжтой ч олон нийтийн итгэл үнэмшилд эргэлзээ төрж эхэлснийг эрхэм дарга нар мэдэж байгаа болов уу. Хамгийн ноцтой нь “Мэдээллийн технологийн төв”-ийн ажилтан нь сугалаанд олон удаа хожсоныг тогтоосон гэх мэдээлэл ч байна. Энэ асуудлыг холбогдох байгууллагууд нь шалгахад гэмгүй.

Татварын системд аюул “нүүрлэжээ”

Монгол Улсын татварын байгууллага татварын 20 гаруй системтэй. Эдгээр системийг өөр өөрийнх нь зориулалтаар хэдэн мянган байцаагчид, иргэд, аж ахуй нэгж ашиглаж буй. Р.Отгонтулга НӨАТ-ын урамшуулал олгох төслийн нэгжийн захирал болсныхоо дараа гаалийн 6, татварын 22, ebartimt гээд нийтдээ 30-аад системийн нэгдлийг хангасан Гааль, татварын мэдээллийн төв улсын төсөвт үйлдвэрийн газрыг байгуулах санаачлагыг гаргаж, Ерөнхий сайд Засгийн газрын дэмжлэгийг авч байв. Ингээд Монгол Улсын Гааль, татварын системийн аюулгүй байдал, тасалдалгүй үйл ажиллагаа Р.Отгонтулга болон түүний багийнхны гарт шилжсэн юм. Ингэхдээ татварын байгууллагын дэргэд байсан Мэдээллийн төвийг үндсээр нь татан буулгаж, ажилтнуудыг нь халж, 100 хувь өөрийн хүмүүсээр багаа бүрдүүлжээ. Гэвч гадаадад өндөр боловсрол эзэмшсэн гэх залуус нь ажлаа хүлээж авсан цагаасаа татварын хяналтын программыг доголдуулснаас архив устаж хүндхэн нөхцөл байдалд оруулжээ. Өөрөөр хэлбэл хяналтын программыг ажиллуулж чадах нэг ч хүн багт нь байсангүй. Энэ асуудлаас өнгөрөгч хоёрдугаар сараас долдугаар сар хүртэл татварын программууд доголдож, татварын байгууллагын үйл ажиллагаа зогсонги байдалд орсныг батлах баримтууд бий. Ингээд арга буюу хуучнаар ГТЕГ-ын даргын тушаалаар хуучин мэдээллийн технологийн төвийн ажилтнуудтай хамтарсан Ажлын хэсэг байгуулж, системээ хэвийн байдалд шилжүүлсэн байна.

Хэвлэл мэдээллээр санхүү мэдээллийн платформ хийхээр зорьж байгаа , гадаадад өндөр мэдлэг боловсрол эзэмшсэн залуусаар баг бүрдүүлсэн тухайгаа байнга ярьдаг Р.Отгонтулга түүний багийнхны мэдлэг чадвар нэг иймэрхүү.

Р.Отгонтулга АТГ-т шалгагдсан уу?

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Р.Отгонтулга нар эртнээс холбоотой. Энэ ч утгаараа Ерөнхий сайд болонгуутаа Мэдээллийн технологийн зөвлөхөөрөө ажиллуулж, тухайн үед Засгийн газраас хэрэгжүүлсэн томоохон төслүүдийг түүнд хариуцуулсан гэдэг. Харин эхнэр н.Уянга нь Н.Алтанхуягийг Шадар сайд байх үеэс туслахаар нь ажиллаж ирсэн, ойр дотно харилцаатай. Энэ утгаараа аливаа төсөл, тендерийг “ногоон гэрлээр” авч, нийгэмд танигдаж эхэлсэн түүхтэй. Харин сүүлд АТГ-аас Р.Отгонтулгыг Стандарт хэмжилзүйн газарт ажилладаг хадам ээжийнх нь хамт шалгасан гэх мэдээллийг эх сурвалж өгсөн юм. Харин энэхүү мэдээллийг Р.Отгонтулга үгүйсгэж байгаа бөгөөд энэ талаарх асуултад “Би энэ систем дээр ямар нэгэн булхайтай зүйл хийхгүй гэж бодож байгаа” гэж хариулужээ. Түүнчлэн Их монгол хороололд амьдардаг байсан Р.Отгонтулгын амьдрал эрс дээшилж өндөр үнэтэй орон сууц худалдан авсан тухай ойрын эх сурвалжийн мэдээлэл ч бий.

Улсын төсвөөс санхүүждэг, өндөр цалин хангамжтай энэ газарт хяналт тавьж, хариуцлага тооцдог субьект байна уу. Хэн ч өөрийн зорилгодоо нийцүүлэн ашиглаж болдог программанд олон нийт итгэсээр байх уу, их хэмжээний мөнгө, ашиг сонирхол нуугдаж байгаа юм биш биз. Олон нийтэд хардах эрх бий. Харин хяналт тавьж, шалгаж тогтоох эрх нь хууль хяналтынхных.

Б.Сондор

tumen.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

23 Comments

  • Juju (September 15, 2016 9:12:50 am )

    Bi barimtaa bainga l burtguuldeg irgen.ene sugalaa neg l sonin baigaa yumaa.neg hun dahin aztan bolood l .yag unendee itgehed hetsuu bolsoon.uunii tsaana yamar dald zuil yavaad baigaa n jiriin hund megregdeed bn shu dee

  • Төслийг даруй зогсоое (September 15, 2016 9:21:53 am )

    бид хулхидуулж ханахгүй юм Тэд ханаж цадна гэж үгүй юм.2016 оны 2-р сараас бараг бүтэн жилийн турш ард төсөл нэрээр түмнийг бужигнуулж хулхидан завшсан нөхдийг Сайханбилэг, сангийн сайдаас доош гинжин мафийханыг шалгаж шүүх цаг болсон юм биш үү.

  • иргэн (September 15, 2016 10:03:03 am )

    энэ газар нь иргэдийг залилаж байгаа нь тодорхой харагдаж байгаа миний бие худалдан авалт маш их хийдэг гэтэл өнөөдрийг хүртэл нэг ч удаа сугалаа хожоогүй, гэтэл энэ байгууллагын ажилтанд байнга аз нь таараад хожоод байгаа нь зохион байгуулалттай эдийн засгын луйвар хийж байна шалгаж ял асуух цаг нь болсон.

  • zochin (September 15, 2016 10:09:12 am )

    bi naot-in tolangui gazar ajilladag.5 sard 4 udaa 20000-r taarsan bolovch olgoogui.3 oor gazriin barimt bhad yund ni shalgadag uym boloo.

  • Залдан (September 15, 2016 10:10:24 am )

    Сугалаа бол өөрөө шударга зүйл биш. Хэнд таарах хожихийг сугалааг зохион байгуулагчид шийддэг. Хэрэв тааруулсанаас өөр хамаагүй хүнд таарвал ямар нэг аргаар хүчингүй болгоно

  • zochin (September 15, 2016 10:25:59 am )

    Altanhyagiig oroldoh gej yadah jumaa kkkk yamar ch hamaagui zuil, hii hooson hardsan teriigee unen zuil shig bichijeee ene site iim zahialgiin jum gargahaa icheesei bilee

  • Anonymous (September 15, 2016 10:31:06 am )

    ДАНСНЫ ДУГААРЫГ ЗОРИУД ӨӨРЧИЛДӨГ

  • ЗОЧИН (September 15, 2016 10:34:51 am )

    БИД ЭНД БҮРТГҮҮЛЭЭД ҮНЭН ЗӨВ ЯВЖ БАЙНА ГЭЖ БОДООД АЗАНДАА НАЙДААД БАЙДАГ, ТЭГЭХЭД ЭД НАР ЦААНА НЬ ХОЛИОН БАНТАН ХУТГАЖ, ӨӨРСДӨӨ АЗТАН БОЛЖ СУУДАГ ХҮМҮҮС ЮМ БАЙНА Л ДАА.

  • Za yahav (September 15, 2016 10:38:15 am )

    1 hun dahin aztan boloh ni magadlaliin onoloor 5o hurehgui huvitai 5-s iluu udaa aztan bolvol gadnii no-toi baij bolzoshgui

  • иргэн (September 15, 2016 10:56:04 am )

    за энэ сугалаанд хэн итгэдэг юм иймл юм болношдэ бүртгэл нь хүртэл олны хүртээлтэй биш одоо хөдөөний хүмүүс тэр аяараа боломжгүй бга бүртгүүлжч болдгүй юм бнлэ ийм балай юм хийж хүмүүсийн зав цагийг гарздаж бдгаа болимоор юмаа

  • зөв монгол (September 15, 2016 11:51:35 am )

    санал нэг байна. уг нь зөв ажил эхэлсэн боловч даанч мэдлэг боловсролгүй, арчаагүй, нам дагаж савсганасан хүн төрхтэй адгууснууд төрийн албанд ажиллаж, төрийн албаны нэр хүндийг гутааж байна. энэ мэтийн арчаагүй юмнуудыг 100% өөрчилж яагаад болохгүй гэж

  • Zochin (September 15, 2016 11:55:29 am )

    Ence balai ymiig zogsooh estoi.Songuulid yvsan MAN ene bulhaig taslan zogsooh tsag ni darui irjee.

  • Oonoo (September 15, 2016 1:17:58 pm )

    Уг нь зөв төсөл бгаа юм Харин тэр журам өөрчилсөн нь сонирхол татаад бна. Анх баримтаа хэзээ ч бүртгүүлсэн сугалаанд оролцох боломжтой бсан үүнийг хугацаа зааж язгаарласан нь сэжигтэй л санагдаад бгаа.

  • UYACH (September 15, 2016 1:36:40 pm )

    tsagdaagiin baiguullagiinxanii programm medexgui medleg chadbar ni dutna gedeg deer ni togloj baigaa yum baina l daa xa xaxa neg ajiltan 30 xojno gej yu bdag yum bee…… yamar 2-xon xun xuzur togloj bga bish uch tuchnuun say shirxeg tasalbar sugalaand orj baigaa shdee. yabj yabj ene muu pizda saixanbileg lalariin exluulsen ajil………… muugiin nuluu olond gej………

  • магнай (September 15, 2016 1:59:07 pm )

    монголын луиварчингууд яаидаа

  • зочин (September 15, 2016 2:20:15 pm )

    30 удаа тохирол явагдаагүй биз дээ.

  • Anonymous (September 15, 2016 2:33:34 pm )

    zogsooyoo 1huviin nuatiig boliulya

  • Зочин (September 15, 2016 3:01:16 pm )

    Нэг удаагийн тохирлоор эдний ажилтан нь хэд хэдэн удаа азтан болдог учраас 30удаа азтан болсон нь анхаармаар юм байна? Эсвэл хуулийнхан бас хамтарч луйварддаг юм уу? Үгүй юм бол шалгаад ил тод зарлаачдээ? Яачихсан хуульчид вэ?Юм болгонд үлб долб хийж ашиг хүртэгсэд олон юм даа? Түүнээс биш 30-н удаа тохирол явагдаагүй байхад нэг хүн ийм олон азтан болдог нь ил тод луйвар хийж байгаа нь үнэн юмшивдээ?

  • bb (September 15, 2016 3:35:07 pm )

    НӨАТ-ын буцаан төлөлтыг миний хувьд зөв зүйл гэж боддог. Өмнө нь бид хэзээ худалдан авалтаасаа НӨАТ буцаан төлөлт авч байлаа даа. Харин сугалааны хувьд би нэг ч удаа азтан болж үзээгүй. Уг нь болчихмоор л байх юм. Гэтэл ёоз ёозын аргаар дундаас нь завшдаг нөхөд их бололтой. За тэгсэн ч буцаан төлөлт авна гэхээр сэтгэл өег болох юм даа.

  • улсаа бод (September 15, 2016 6:40:10 pm )

    НӨАТ-ын баримтыг программчлах, татвар төлөгч бүр худалдан авалтын баримтаа ТА-нд сүлжээгээр илгээдэг, хяналт тавих, буцаан олголт авах технологийг анх БНСУ нэвтрүүлсэн гэсэн. Үүнийг 2008 онд монголын ТА судлаад, анхны хуулийн төслийг санаачлан боловсруулж СЯнд хүргүүлж байсан гэсэн. Харин 2015 онд НӨАТ-ын хуулинд оруулан батлуулж, Гааль ТА-нд байгаа татвар төлөгчийн болон түүний санхүүгийн болон татвар төлөлтийн нууцын зэрэглэлтэй бүх бүртгэл, мэдээ, мэдээлэлийг СЯ-ны дэргэдэх Улсын үйлдвэрийн газар байгуулан шилжүүлсэн гэсэн.Энэ байгууллага, татвар төлөгч байгууллага, хувь хүний нууцын зэрэглэлтэй бүх мэдээ, мэдээлэлтэй харьцах эрх хэмжээ хуулиар олгогдоогүй гэсэн. Буцаан олголт, сугалааны программыг ямар байгууллага баталгаажуулах ёстой юм бол. Оройтоогүй байгаад нь сайн шалгаж цэгцлэх хэрэгтэй дээ.

  • asdfasf (September 15, 2016 7:22:55 pm )

    sugalaagaa boliod tulsun tatvaryn 50 huvig etsiin hereglegchided butsaaj olgo

  • ЗА ТИЙМЭЭ (September 15, 2016 7:59:43 pm )

    Хийсэн зүйлээ баллуурддаг нь монголчуудын зан юм. Үүнийг хариуцлага гэдэг юмаар засна. Тэгэхээр АТГ, ШӨХТГ, ХЭАХГ-ууд ажилаа хийх хэрэгтэй. Бүр шаардлагатай бол ТАГНУУЛ-ын газрыг оролцуулж төрийг бүрэн утгаар нь ард түмэнд үйлчлүүлэх хэрэгтэй.

  • иргэн (September 15, 2016 11:39:26 pm )

    Отгонтулга гэдэг залуу ямар албан тушаал хашдаг хүн бэ, энэ төрийн албаны өмнөөс хуулийн хариу тайлбар хийх эрхтэй юм болов уу. Саяхан Өлзий ТВ-ээр Гааль, Татварын ерөнхий газрын төвийн дарга гэж гарах юм. Энэ хоёр байгууллага салаад тус тусдаа байгууллага болсон биш үү. Ер НӨАТ-ын суглааны программд хөндлөнгөөс нөлөөлөх боломжгүй гэдгийг гагцхүү энэ хүн л яриад байх юм. Үнэн юм болов уу.

antalya rent a car