antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 15, 2016 2 comments

500 төгрөгийн үнэтэй болсон арьс, нэхийг үнэд хүргэх үүдийг нээлээ

нийтлэсэн Admin

147389729557d9e34fb9eadӨчигдрийн Засгийн газрын хуралдааны шийдвэрээр нэхий, арьсийг гадагш экспортлох асуудлыг шийдэж гарын үсэг зуралцаж баталгаажуулсан байна. Тухайлбал, өнөөдрийн байдлаар хонины нэхий 500, ямааны арьс 2000, адууны шир 30000 төгрөгийн үнэтэй болсноос малчдын орлого, амьжиргаа буураад байсан юм.

Боодол бохьны үнэд хүрлээ хэмээн шүүмжлүүлж явсан нэхий арьсны үнэ сэргэх боломжийг нээв. Малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Арьс ширний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх зохицуулалтыг 2016 оны аравдугаар сарын 1-нээс эхлэн 2017 оны наймдугаар сарын 1-нийг хүртэл мөрдөхгүй байхаар Засгийн газар шийдвэрлэлээ. Ингэснээр арьс ширний экспорт нэмэгдэж, хонины нэхий, арьс ширний үнэ өсч малчдын орлого нэмэгдэх боломжтой гэж салбарынхан тооцоолсон байна.

Арьс ширний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх зохицуулалтыг 2013 онд баталснаас хойш хонины нэхий экспортлоогүй байна. Тэгвэл гадагшаа арьс нэхийг элдэж боловсруулах боломжтой болсон гэсэн үг. Мөн манай улс арьс ширнийхээ 40 хувийг л дотооддоо худалдан авах багтаамжтай байдаг байна.

О.Сайхан


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • иргэн (September 15, 2016 11:04:44 am )

    манай улсын дээр үеийн сайхан сайхан үйлдвэрүүдээ сэргээмээр юм да хувийн жижиг үйлдвэрийнхэн яагаадч монголыг хөл дээр нь босгож чадахгүй хувийн юм бол хувийнл юм өөрсдийнхөө орлогыгл бодж байвал болоо манай үйлдвэрүүд дээр үед тэр муу хужаа гутлуудаасл хамаагүй давуу бөх бат чийг дааж хүйт оргихгүй сайхан гуталууд хийдэг байсан да одооч тийм гутал алга да

  • Zochin (September 16, 2016 1:29:18 pm )

    Sahan yildweryydig huwchkah nereer ustgasan ardun naminhan idoo yaj sergeehewdee ynen haramsaltai

antalya rent a car