antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 14, 2016 1 comment

Хоёр бөхөөс допинг илэрчээ

нийтлэсэн Admin

3cce48e6ce84cad9396d5ef04f057b5fЭнэ жилийн наадамд зодоглосон бөхчүүдийн хоёроос нь допингийн төрлийн бодис илэрчээ. Дээрх хоёр бөх допингийн “А” шинжилгээнд бүдэрсэн бөгөөд тэдний “Б” сорьцыг БНСУ руу явуулсан аж.

Гэхдээ “Б” сорьцын хариу ирлээ ч эхний А сорьцын шинжилгээний хариунаас зөрсөн тохиолдол цөөн. Допинг хэрэглэсэн дээрх хоёр бөхийн нэрийг Олон улсын допингийн холбооны дүрмийн дагуу зарлах юм. “Б” сорьцын хариу ирэнгүүт допингийн шинжилгээ авсан байгууллага МҮОХ, МҮБХ-нд танилцуулж, дараа нь Баяр наадмын комисст мэдэгдэх үүрэгтэй. Угтаа бол Баяр наадмын комисс хуралдаж, допинг хэрэглэсэн бөхийн нэрсийг зарладаг. Энэ жил 21 шинэ цолтон төрсөн бөгөөд эдгээр бөхчүүдийн хоёроос нь допинг илэрсэн байх магадлалтай аж.

Дээрх бөхчүүд допинг хэрэглэсэн нь тогтоогдвол тухайн бөхийн барилдах эрхийг зургаан сараас хоёр жил хүртэлх хугацаагаар хасах, эсвэл цол чимгийг хураана гэж холбогдох хуульд заасан байдаг.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (September 14, 2016 3:36:05 pm )

    баастай гүзээ нар амар бэлэн мөнгө байр унаа амласан гаруудад тоогдох гэж амиараа дэнчин тавьдаг болсон

antalya rent a car