antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 14, 2016 56 comments

Эрдэнэтийн 49 хувь “Сахал” Д.Эрдэнэбилэгийн 27 настай хүүгийн гарт ямар замаар орсон бэ?

нийтлэсэн Admin

73261905772420fb301f51

Эрдэнэт  үйлдвэрийн 49 хувийн асуудлыг дахин шалгах хэрэгтэй гэж хэлж байгаа хүмүүсийг олонхи гэж тодотгоход болох байх. Тэгвэл Ж.Батзандан гишүүн хэлэхдээ “Өнөөдөр 27 настай хүүхэд Эрдэнэтийн 49 хувийг авчихаад байна” гэжээ. Тэр 27 настай хүүхэд нь Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэгийн хүү гэж тодотгосон байна. Тэгээд “үүнийг Монгол Улсын Засгийн газар буцааж авах хэрэгтэй. Төр 100 хувь эзэмшсэн хэлбэрээр “Эрдэнэт” үйлдвэрээ дэлхийн зах зээл дээр  хувьцаа хэлбэрээр гаргах юм бол 4-5 тэрбум ам.доллар босоод ирнэ. Энэ хөрөнгөөр бид хямралаас гарах боломжийг бас л эдэлж болно.”  хэмээн хэлж байна. Тэгэхээр “сахал” гэх тодотголтой Д.Эрдэнэбилэгийн гарт Монголын хамгийн том үйлдвэр орсон гэх ойлголтыг Ж.Батзандан өгөөд байна.

Ер нь бол Д.Эрдэнэбилэг гэж хүн өнгөрсөн жилүүдэд нууц ноёнтон маягаар  ажиллаж, амьдрахдаа Монголын эдийн засгийн цусны эргэлтэд чухал нөлөөтэй салбаруудад ноёрхлоо тогтоож иржээ. 2014 онд  “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийг 30 жилийн хугацаатайгаар хувьчлах шийдвэрийг  засгаас  гаргаж байсан билээ. Тэрчлэн 2014 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр хэсэг бүлэг хүмүүс тус үйлдвэрт дайран орж, хурал зарлан, үйлдвэрийг нь хувьчилж авсан гэж мэдэгдэн, улмаар долоон захирлыг нь газар дээр нь халах шийдвэрийг гаргаж,  үйлдвэрийн захирлаар н.Батжавхлан гэгчийг шууд томилж, ажиллагсдын 40 хувийг цомхотгосон байдаг. Гол нь тухайн үед  “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийг УИХ-ын гишүүн, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга болоод Худалдаа хөгжлийн банкны эзэн “сахал” гэх тодотголт Д.Эрдэнэбилэг нар хувьчлан авсан гэх мэдээллийг албаны эх сурвалжууд өгч байсан юм. Ер нь бол Х.Баттулга, Д.Эрдэнэбилэг нарын хоршил гар нийлж хийсэн ажил цөөнгүй гэгддэг.

download-2

Улстөр, бизнесийн талбарын хоршил болтлоо нэр нь хамтдаа бичигддэг энэ хоёр нөхөр өөрсдийн эрх ашигтаа үйлчилсэн шийдвэрүүдийг энэ мэтээр олонтаа гаргаж ирсэн байдаг. Д.Эрдэнэбилэгийн тухайд бас  Улаанбаатар хотын банкны үндсэн гол эзэн гэх нэртэй ч, ард нь  Женко Х.Баттулга байж байдаг.  За мөн “Жеральд металз лугано”  Худалдаа  хөгжлийн банкыг  манай улсаас анх 12 сая доллараар аваад  Х.Баттулгад   70 сая ам.доллараар зарсан түүх байдаг гэхчлэн харвал энэ хоёр хүний хамтарсан эрх ашиг “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийг ч халааслахад хүргэсэн гэгддэг бол өдгөө Эрдэнэт үйлдвэр дээр “сахал” Д.Эрдэнэбилэгийн хүүгийн нэр гараад ирж байна.

 Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхон телевизийн нэвтрүүлэгт оролцож, Эрдэнэтийн 49 хувийг хувьчилсан асуудал дээр байр сууриа илэрхийлэхдээ “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал шинээр томилогдсон асуудлаар мэдээлэл байхгүй байна. Манай банкны харилцагчийн хувьд хуучин удирдлага нь ажлаа хийгээд явж байгаа. ХХБ-ны охин компани TDB Capital санхүүгийн зөвлөгөө өгдөг. Энэ компани “Монголын зэс корпораци”-д санхүүгийн зөвлөгөө өгсөн. Бид энэ асуудал дээр нухацтай ажилласан. Энэ бол бүтэн хоёр жилийн турш хийгдсэн хэлцэл байсан. Би бол TDB Capital-ыг төлөөлж ирсэн. Гэрээ хэлцэл, санхүүтэй холбоотой асуултад чөлөөтэй хариулж болно. “Монголын Зэс Корпораци”-ийн эзэмшигч нь Эрдэнэбилэг биш. Пүрэвтүвшин гэж иргэн 100 хувь эзэмшиж байгаа. Оросын тал өөрөө хэнд худалдах вэ гэдгээ сонгох бүрэн эрхтэй. Гэхдээ хоёр улсын хоорондох гэрээний дагуу Монгол Улсын Засгийн газарт санал болгосон ч худалдаж авах боломжгүй байна гэсэн.

Энэ асуудалд чанд нууцлалын гэрээний дагуу явагдсан. Учир нь олон улсын гэрээ хэлэлцээр хийх явцад саад болох хүчин зүйл байсан. Гэрээ 400 сая долларын үнэтэй байгаа. 200 сая доллар дээр нь компани өөрөө санхүүжилтээ гаргаж, 200 сая долларыг нь ХХБ босгосон. ХХБ бол санхүүжүүлэгчдийн нэг. Мөнгө шилжсэн, хоёр талын Засгийн газрын түвшинд хэлцлээ зөвшөөрч, хийгдсэн. Хувьцаа ч мөн адил шилжсэн байгаа. Бид буруу юм хийсэн гэж бодохгүй байгаа. Энэ хэлцлийг амжилттай хийж чадсандаа баяртай байгаа. ХХБ-ны 95.2 хувь нь цэвэр Монгол иргэдийн өмч гэж ойлгож болно.” хэмээн хэлж ярьсан байгаа.

МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъян уг асуудлаар “Ерөнхий сайд сайд нарыгаа доромжлоод дууссан. Болилоо гэж ойлготол Эрдэнэтэд бужигнаад эхэлчихсэн. Гэтэл нөгөө процесс нь явж байсан. Тэгээд бид ард түмэнд мэдэгдэх ёстой юм байна гэж бодсон юм. Энэ асуудлыг олон нийтийн анхааралд МАН биш МАХН өртүүлсэн. “Монголын Зэс Корпораци” компани хоёр жил X тайлан гаргасан. ХХБ банкны хөрөнгийг хууль бусаар санхүүгийн луйварт хутгаагүй гэдгээ нотлох ёстой. Эрдэнэтэд амьдарч байгаа 100 мянган хүний амьдрал энэ үйлдвэрээс хамаардаг.” Гэсэн бол хуульч О.Алтангэрэл “Энэ дэндэж байна ш дээ. Бид муу юманд дасаад байна. УИХ-ын тогтоолыг яагаад давж гишгэсэн бэ, УИХ яагаад мэдээлэлгүй байна вэ? гэдэг асуулт хамгийн түрүүнд гарч ирсэн. Харилцаанд оролцож байгаа бизнесийн байгууллагуудын хувьд энэ бол бизнесийн харилцаа мөнөөсөө мөн. Монгол Улсын Үндсэн хуульд газар, түүний хэвлийн баялаг ард түмний мэдэлд байна гэж заасан. Төрийн нууцын тухай хуульд зааснаар нууцын зэрэглэлийг ҮАБ зөвлөлөөс тогтоодог. Тэгвэл ҮАБЗ-өөр энэ асуудал орсон юм уу. Энэ дэндүү нээлттэй бус, ил тод бус, хууль зөрчсөн шийдвэр гарчээ.” гэхчлэн хэлж ярьсан байгаа юм.

Ер нь бол улс орны эдийн засгийн тулгын чулуу болж ирсэн Эрдэнэтийн 49 хувийг  Худалдаа хөгжлийн банкны эзэн хүүгийнхээ нэр дээр шилжүүлж аваад байгаа энэ асуудал улс орны үндэсний аюулгүй байдалтай холбоотой гэдэг дээр олон хүн санал нийлж байгааг хэлэх хэрэгтэй байх.

Эх сурвалж: Б.Итгэл, Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

56 Comments

  • zochin (September 14, 2016 10:47:07 am )

    ene zurgan deerhi hun erdenebileg bish bhaa,esvel ter 27 nastai huu n uym uu

  • Anonymous (September 14, 2016 11:55:20 am )

    зураган дээрх хун эрдэнэбилэг бишээ

  • Anonymous (September 14, 2016 12:07:07 pm )

    Дээр нь Хөтөлийн Цемент-Шохойн үйлдвэрийг дээрэмдэж авсаныг мөн шалгах хэрэгтэй 200,0 сая төгрөгөөр өргөтгөл хийснээ 200,0 тэрбум төгрөгөөр өргөтгөл хийсэн болгож тайлагнаж, үнэгүй авсан

    • Пурэв (September 15, 2016 6:50:42 am )

      Чадаж байгаа юманд арга байдаггуй юм

  • халаа сэлгээ бүү хийгээрэй (September 14, 2016 1:03:11 pm )

    Хэн ч эзэн байж болно.Хамгийн гол нь ажиллаж байгаа ажилчдыг хальж цомхотгол хийнэ гэж дуулдаад байх юм.Энд ажиллаж байгаа ажилчид бүгд ямар нэгэн хэмжээгээр зээлтэй,ардаа 4-5 хүн тэжээдэг хүмүүс байгаа.Хямралтай үед ажилчиддаа зөвхөн цалинг нь өгөөд ямар нэгэн урамшуулал илүү дутуу мөнгө өгөхгүйгээр ,цомхотгол хийлгүйгээр ажиллуулж болдоггүй юм уу.Цомхотгол хийхээс өмнө ажлын байр болон, ажилчдыг маш сайн судалж үзэх хэрэгтэй.Нэг ажлын байрыг цомхотголд оруулахад тэр ажлыг хэн хийх вэ.Бас л нэг хүн хийнэ гэх мэт асуудал зөндөө гарч ирнэ.Ул суурьтай судалж үзэж байж шийдвэр гаргана гэдэгт үйлдвэрийн ажилчид бүгд найдаж итгэж харж байгаа шүү.

  • mongol (September 14, 2016 1:04:20 pm )

    apugiin ediin zasagch b.san Erdenebileg b.na ehnerni ub banknii zahiral. xotiin sanhuuhc b.san hun b,a

  • Д.Ганхуяг 99116570 (September 14, 2016 2:02:19 pm )

    Компанийн тухай хуульд аль нэг хувь нийлүүлэгч нь хувьцаагаа зарвал нөгөө талдаа худалдан авах эсэхийг санал болгоно гэсэн байдаг. Мөн манайүндсэн хуульд иргэд бүгд хуулийн өмнө тэгш эрхтэйг дурдсан байна. Энэ хоёр заалт дэлхийн бүх улс орны хуульд байдаг заалт. Гэтэл засгийн газар бол өмчлөгч биш, шийдвэр гүйцэтгэгч байж, иргэдээсээ, УИХ-аасаа асуух байтал нууж дарж байгаад нэг ёсондоо хахуул авч тодорхой хүмүүст худалдсан гэж үзэх үндэстэй. Тэгж зарласан бол эсвэл олон улсад хувьцаа гаргаж худалдсан бол дор хаяж 400 сая ам.доллараас бус 4 тэрбум даллараас худалдах байсныг би Монгол улсын тэргүүлэх үнэлгээчин-мэргэжлийн хүний хувьд хариуцлагатай мэдэгдэж байна. 400 саяаар аваад л 4 тэрбумаар худалдах байжээ гэх гээд байна. Эрдэнэбилэг гэдэг бол Баттулгын гэхээсээ Элбэгдоржийн хүн юм. Энэ нөхөр Хөтлийн цемент, Дарханы хар төмөрлөг, Эрдэнэтийн 49 хувийг үнэгүйдүүлээд ч авах мөнгөгүй хүн атал яаж авсан бэ гэдэг их сэжигтэй байна. Жишнн нь Эрдэнэтийн 49 хувийг иргэдэд санал болгосон бол би хүртэл цөөн чгэсэн хэдэн хувьцаа авах байлаа. Гэтэл миний үндсэн хуульд заасан эрхийг ноцтой зөрчсөн байна.

  • оюун (September 14, 2016 2:30:13 pm )

    Энэ чинь угаасаа л бүх хууль дүрэм, гэрээ хэлцэл зөрчиж авсан 49 хувь шүү дээ. Эрдэнэт, Монросцветмет компаниудын асуудал Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу явдаг. Засгийн газар, УИХ-аас тогтоол шийдвэжр гарах ёстой. Энэ бол луйвараар авсан дээрэм.

  • Gombo (September 14, 2016 2:42:27 pm )

    Tsaad eznii ni jinhene eznii ni bariachee arai l dendej baigaa busuu.tsagaan suvarga,boroygold,oyutolgoi,darhan tomorlog,hotoliin tsement,erdenet,ulaanbaatar bank,ard bank,tomor zam,tavan tolgoi arai l bainadaa ochiggui buudah heregtei shuudee

  • зочин (September 14, 2016 3:20:16 pm )

    зураг андуурсан юм биш үү, энэ хүн Д.Эрдэнэбилэг биш ээ. Зөв юм тавьж бай.

  • Anonymous (September 14, 2016 3:34:00 pm )

    Hudaldaa hugjliin banknaas tomchuud aidag, buur hynaj shalgah yostoi Mongolbank n ch yom helj chadahgui dulegneed aldaa dutagdaltai n evlereed yvj irsen, yer n mungutei hun buhniig atgana gedgiin tod jishee ene shuu dee..mongolbanknii zoljargal, odoogiin darga n ch ter ene bankind yom helj chadahgui aij gulugnuud suuj bdag gesen shuu, ichmeer yom…zoljargal, javhlan zereg umnuh mongolbanknii yrunhiilugch nar n uursduu ene bankind udirdah alban tushaal hashch bgaad irsen bolhoor atguulah n argagui biz huurhiis

  • Anonymous (September 14, 2016 3:35:31 pm )

    Hudaldaa hugjliin banknaas tomchuud aidag, buur hynaj shalgah yostoi Mongolbank n ch yom helj chadahgui dulegneed aldaa dutagdaltai n evlereed yvj irsen, yer n mungutei hun buhniig atgana gedgiin tod jishee ene shuu dee..mongolbanknii zoljargal, odoogiin darga n ch ter ene bankind yom helj chadahgui aij gulugnuud suuj bdag gesen shuu, ichmeer yom…zoljargal, javhlan zereg umnuh mongolbanknii yrunhiilugch nar n uursduu ene bankind udirdah alban tushaal hashch bgaad irsen bolhoor atguulah n argagui biz huurhiis..ungursun 4 jil buh zuils ene hudaldaa hugjliin banknii tald shiidegdej irsen ch uuntei holbootoi, ovoo heden tugruguur amii n darsan yom shig bgaan

  • naranbat (September 14, 2016 3:36:36 pm )

    ene hudaldaa hugjliin banknii Medree gej 1 medrel zahiral bdag heveeree naad zahiin hariltsaanii soyolgui tun buduuleg nuhurduu

  • saynaa (September 14, 2016 3:38:33 pm )

    aygui bol erdenebilgiin ohin n Mongolbankind ajillaad ene bankaa hynadag biz ha ha, duuren darga nariin ehner huuhed ter Mongolbankaar duuren gee bizdee, mongoliin amidral ugaasaa iim dampuu sh dee, yon n sonin bgaan be?

  • Anonymous (September 14, 2016 4:00:57 pm )

    ялангуяа ажилчдаа халаа сэлгээ хийхгүй бол сайн . дарга нар хамаагүй тэд нар нам дагаж хоолоо олж иддэг харин ажилчид бол баялаг бүтээдэг

  • зочин bna (September 14, 2016 6:08:35 pm )

    Цаад эзэд нь ЭБЭ, МИЕЭ 2.

  • zochin (September 14, 2016 6:10:31 pm )

    Дээр нь бас КИНО ҮЙЛДВЭР ТӨҮГ-ыг тодруулах хэрэгтэй

  • zochin (September 14, 2016 6:11:16 pm )

    Өндөр настны Тарни амралт хэзээ хувьчлагдчихав

  • zochin (September 14, 2016 6:11:50 pm )

    ok

  • Anonymous (September 14, 2016 11:32:05 pm )

    eebee oyutolgoid 11 huvi ezemshij bn

  • Эрдэнэбилэг биш байнаа энэ чинь өөр Гэхдээ бас Эрдэнэбилэг гэдэг нэртэй (September 15, 2016 8:11:21 am )

    Эрдэнэбилэг биш байнаа энэ чинь өөр Гэхдээ бас Эрдэнэбилэг гэдэг нэртэй

  • Салхич шувуу (September 15, 2016 9:09:33 am )

    Үүнийг яагаад хурдан шалгаад нэг тийш болгохгүй байгаа юм бэ

  • Иргэн (September 15, 2016 9:19:55 am )

    Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena (ENAMI) компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна. Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйлдвэрүүдийг хувьчилж авах, газрын баялагийн үр өгөөжийг нийт Монголчуудтайгаа бус цөөхүүлээ хүртэхийг санаархагчид гаргадаг юм шүү дээ. Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчит компани болвол үр өгөөжийг цөөн хэдэн улс төрчид, олигархиуд, оффшортнууд бус, харин нийт Монголчууд маань хүртэнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид өгөх нь зүйтэй гэж ярьж байгаа нөхдүүд бол мөн чанартаа хувийн атгаг шуналдаа хөтлөгдсөн, Монгол түмнийхээ эсрэг бодол санаатай этгээдүүд юм.

  • Иргэн (September 15, 2016 9:21:15 am )

    Шийтгэхгүй орхих нь гэмт хэргийг гааруулах шалгарсан арга. /Цицерон/

  • Иргэн (September 15, 2016 9:21:36 am )

    Хүний хамгийн ариун мэдрэмжүүд болох эх орон, элгэн садан, сайн сайхан, цэвэр ариуныг хайрлах хайрыг сувьдаг шунахай зан үгүй хийчихдэг. /Саллюстий/

  • Иргэн (September 15, 2016 9:22:44 am )

    Хууль хориглоогүй зүйлийг зарим үед ичих сэтгэл хориглодог. /Сенека/

  • Иргэн (September 15, 2016 9:23:30 am )

    Эх орноо хайрлах сэтгэлд их багын хэмжээ гэж үгүй. Түүний төлөө бүхнийг хийгээгүй бол, юу ч хийгээгүй гэсэн үг. Байгаа бүхнээ түүнд зориулаагүй бол, бүхнийг түүнээс харамласан гэсэн үг. /Людвиг Берне/

  • Иргэн (September 15, 2016 9:23:52 am )

    Бусармаг явдлыг хараад дуугүй байна гэдэг бол та түүнд оролцож байна гэсэн үг. /Жан Жак Руссо/

  • Иргэн (September 15, 2016 9:24:14 am )

    Эх орноосоо нүүр буруулдаг хүмүүс хүн чанараасаа яг л тийн нүүр буруулдаг. /Ярослав Галин/

  • Иргэн (September 15, 2016 9:24:40 am )

    Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн. /Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон/

  • Иргэн (September 15, 2016 9:25:10 am )

    Нобелийн шагналт эрдэмэтэд 1950-иад оны сүүлээр буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь Нобелийн шагналтнуудын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.

  • Иргэн (September 15, 2016 9:25:42 am )

    Засаглалаар хөтөлж, хууль цаазаар цэгцэлвээс эгэл ард гэм ял үйлдэхээс зайлсхийх боловч гэмших сэтгэл эс төрмүй. Ёс суртлаар хөтөлж, ёслолоор цэгцлэвээс эгэл ардад гэмшин ичингүйрэхүйн сэтгэл төрөх төдийгүй, эрхбиш эрхшээн дагамуй. /Күнз/

  • Иргэн (September 15, 2016 9:26:31 am )

    Өөдгүй новшнууд, дарлан мөлжигч, дарангуйлагч, дээрэмчин тонуулчдын засаглалд үнэн хэзээд аюултай. Үнэнийг яагаад хааж боогдуулаад байгаагийн учир ердөө л энэ юм шүү дээ. /Южин Дебс/

  • Иргэн (September 15, 2016 9:26:47 am )

    Хувьсгал бол ёс суртахуунгүй хэргүүдийг угааж арилгадаг цусан далай юм. /Ренэ Шатобриан/

  • Иргэн (September 15, 2016 9:27:15 am )

    Хүнээр ямар нэг юм хийлгэх гэж биш, хийж болзошгүй зүйлээс нь хамгаалах гэж хуулийг баталдаг. /Юниус/

  • Иргэн (September 15, 2016 9:27:53 am )

    Засгийн газар, том бизнес хоёрын цус холилдсон холбоо харанхуйн дунд тасралтгүй өргөжиж хөгжсөөр байдаг. /Жек Андерсон/

  • Иргэн (September 15, 2016 9:28:13 am )

    Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/

  • Иргэн (September 15, 2016 9:28:33 am )

    МАХН (МАН) , АН хоёр манай нийгмийг өөрчилж шинэчлэн хүн төрлөхтний жишигт хүргэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Гэвч ярьж хэлж байгаагаасаа авахуулаад арга техник сурц нь улам адил болон улс төрийн нам гэхээсээ юугаа ч хаана ч хэзээ ч зарахад бэлэн, ариун нандин юм гэж огтоос үгүй хэсэг толгойлогчийн эрх ашигт үйлчилдэг өрсөлдөгч мафи бүлэглэлүүд, олигархи тогтоц болон хувирч байна. Энэ хоёр нам аль алин нь өдгөө улс төрийн үүрэг ролио дуусгасан учир Монголын ирээдүй улс төрийн шинэ хуваагдал, шинэ орон зай, шинэ стратегийг шаардаж байна. /Баабар Батбаяр/

  • Иргэн (September 15, 2016 9:29:02 am )

    Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.

  • Иргэн (September 15, 2016 9:29:39 am )

    Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 26 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.

  • Иргэн (September 15, 2016 9:30:05 am )

    “Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн” гэж Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон нэгэнтээ хэлсэн. Энэ нь ард иргэд, улс төрчид нь халуун эх оронч сэтгэлтэй, цэвэр ариун ёс суртахуунтай, өндөр дээд академик боловсролтой бол улс орон хөгждөг гэсэн үг юм. Гэтэл ардчиллын гайгаар 26-хан жилийн дотор ард иргэд болон улс төрчдийн халуун эх оронч сэтгэл нь амин хувийн атгаг шунахай сэтгэлээр, цэвэр ариун ёс суртахуун нь адгуусан амьтны зэрлэг зан авираар, өндөр дээд академик боловсрол нь шинжлэх ухааныг таягдан хаясан прагматик боловсрол, мухар сүсгээр солигдож Монгол улс хөгжих бус олон арван жилээр ухарч, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал нь ганхахад хүрэв. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.

  • Иргэн (September 15, 2016 9:30:35 am )

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.

  • Иргэн (September 15, 2016 9:31:00 am )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын (Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн) зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 26 жил ярьж байна.

  • Иргэн (September 15, 2016 9:31:30 am )

    Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. /Дэлхийн нэг нойморын зэс үйлдвэрлэгч Чилийн удирдагч Августо Пиночет/

  • Иргэн (September 15, 2016 9:36:06 am )

    Иргэний сэтгэлийг олвоос улс гүрнийг олмуй, иргэний сэтгэлийг алдваас улс гүрнийг алдмуй. Тиймийн учир эрдэмт хүмүүн эн түрүүнд эрхэм суртахуйг хичээмүй. Эрхэм суртахуй буй ахул иргэн хүмүүн буй, иргэн хүмүүн буй ахул эх газар буй, эх газар буй ахул эд баялаг буй, эд баялаг буй ахул эдэлж хэрэглэх нь буй. Эрхэм суртахуй болвоос эх язгуур нь буюу. Эд баялаг болвоос эцэс адаг нь буюу. Эх язгуурыг хөнгөнд үзэж гадгаш, эцэс адгийг хүндэд үзэж дотогш болговоос эх адаг нь урваж, олон иргэн эд агуурсын тулд эзэрхэн тэмцэлдэхүйд хүргэмүй. Тиймийн учир эд агуурсыг хурааваас иргэн олон бутармуй, эд агуурсыг хувааваас иргэн олон хуралдмуй. /Күнз/

  • Иргэн (September 15, 2016 9:36:25 am )

    Улс төрийн хүч төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. Асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай бол үр дүнгээ өгөхгүй билээ. Залхуурал хийгээд амиа бодох муу муухай явдал ард түмний дунд газар авбал нийгэм хагдран унах болно. Хуулийн хүчинд дулдуйдаж энэхүү нийгмийн муу муухайг таслан зогсооё хэмээн хичнээн хүчин чармайлт гаргалаа ч уг муу муухай бас дахин зүсээ хувилгаж өөр хэлбэрээр үзэгдэж, газар аван дэлгэрэх нь дамжиггүй юм. /Самуэл Смайлс/

  • Иргэн (September 15, 2016 9:36:41 am )

    Ард түмэн чадалтай байвал улс төр ч чадалтай болдог, ард түмэн үл мэдэх хийгээд ялзрал доройтлоос сугарч гарч чадахгүй бол авилгач улс төр хүрээгээ тэлдэг. Төр улсын үнэ цэнэ агаад хүчин чадал нь улс орны систем бус ард түмний хүн чанараар хэмжигддэг ажгуу. /Самуэл Смайлс/

  • Иргэн (September 15, 2016 9:37:47 am )

    Үндсэн хуулийг өөрчлөх, УИХ-ыг хоёр танхимтай болгох, УИХ-ын гишүүн өөр албан тушаал хашихыг хориглох, үндсэн хуулийн цэцийн эрх хэмжээг нэмэгдүүлэх, олон намын системыг хориглох, төрийн яам агентлагт үндсэн үйлдвэрлэлд ажиллаагүй, 40-өөс доош насны хүмүүсийг ажиллуулахыг хориглох, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, уул уурхайн салбарт гадаадын болон хувийн хөрөнгө оруулахыг, хувьчлахыг хориглож зөвхөн төрийн өмчит хэлбэрээр ажиллуулах, эдийн засгийн бусад салбарыг чөлөөт зах зээлийн зарчмаар ажиллуулах өөрчлөлтүүдийг Үндсэн хуулиндаа оруулвал дотоодын улс төрийн тэмцэл аяндаа эцэс болж Монгол сэхнэ, сэргэнэ.

  • Иргэн (September 15, 2016 9:38:42 am )

    Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө бүхий л үндсэн хуулийн суурь болдог гэдэг нь нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт. Түүнийг үгүй хийчихвэл бүх байгууламж нурна. Үндсэн хуулийн доторхи хамгийн үнэ цэнэтэй зүйл бол суурь нь. Нэгэнт суурь эвдэгдсэн тохиолдолд бусдыг нь хамгаалах шаардлагагүй. /Фукс/

  • Иргэн (September 15, 2016 9:39:02 am )

    Цэцэн мэргэн товч сургаалууд эртнийх тусмаа ашиг тустай. Хэрэв зээ эдгээр үгс хүмүүст худал санагдсан бол, ийм урт удаан хугацааны турш зуунаас зуунд дамжин яригдсаар ирэхгүй л байх сан. /Квинтиллиан/

  • Иргэн (September 15, 2016 9:39:39 am )

    Манай улсын ард түмэн хэдэн мянган жилийн турш дангаар ноёрхох засаг төрийн дор зовж шаналж ирлээ. Сэтгэлдээ бодогдож буйгаа амаар гаргаж хэлдэгггүй, худлыг мэдэвч өөрийн биеийн аюулгүйг бодож худал хэлдэг, шийтгэл залхаалтаас зайлсхийж хууран мэхэлдэг, ийм маягаар худал хуурмаг байдал амьдралын хэвшил болж, төлөв тулхгүй байдал өдөр тутмын дадал хэвшилд нэвтэрч, ичдэг нэрэлхдэг хүн үгүй, нэгэн биеийн цэвэр ариун байдал бүгд арилж алга болон, чухамдаа эх орноо бодох энэ тэр үнэндээ байхгүй болсон байв (130 жилийн өмнө Японы их соён гэгээрүүлэгч Фукузава Юкичийн хэлсэн үг)

  • YADARSAN ARD (September 15, 2016 10:17:11 am )

    irgen………….. gej setgegdel bichsen ene erxemd bayr xurgie……. ta bol mundag sexeeten xun baina…………. ene xun shig uxaaht mergediin ug surgaaliig 1-rt tabisan xumuusiig l turd ajiluulaj baibal mongolchuudiin umnu mun ch ix az jargal baina daa……… ai xuurxii odoonii ene turd baigaa shunaliin tulam mungunii booluudaas yaaj neg salna daa

  • Anonymous (September 15, 2016 11:22:43 am )

    путинтаи ярьдаг элбэгдорж л энэ бүхнииг саин мэдэж баигаа ш дээ. тэр хүн л асуултанд хариулах ёстои.

  • zochin (September 15, 2016 4:17:36 pm )

    Yasan gej gantshan hunii medeld buhel buten mongoliin baigaliin bayalag zesiin uurhai orchihovoo ene mash buruu shuud turiin medeld avah heregtei

  • Tanhai (September 16, 2016 10:39:11 pm )

    49 hubiig yaj ancan n conin bna ATG zaabal shalga UIH anhaaraldaa abch shalguul bac tomriin iildberiig shalga Ard kino tetar shig cocorbaram luibardaj abcantai adil zuil bol er n ylciin todotgoltoi omchiig herhen abcang ATG nohod shalgaj ogooch

  • ХХБ-ны харилцагч (October 12, 2016 2:57:28 pm )

    ХХБ нь хадгаламжийн хөрөнгөөр тэр 49 ийг авсан юм уу

antalya rent a car