antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 13, 2016 21 comments

ҮЗХ-ны хурлаас өмнө АН-ынханы намын даргын төлөөх тэмцэл ширүүсч, Э.Бат-Үүлийг “тойргоос” гаргасан уу

нийтлэсэн Admin

147372749557d74c07896acСар гаруйн хугацаанд төсвийн тодотгол, цалин, татвар гэж маргалдаж ирсэн нийгмийн маргааныг өнгөрсөн баасан гарагт УИХ эцэслэн шийдвэрлэж бүх зүйлийг иргэдэд ашигтайгаар шийдвэрлэв. Тиймээс өчигдрөөс эхлэн улс төрийн шинэ үйл явц бидний анхаарлыг татах нь тодорхой болов. Тодруулбал, олон нийтийн дунд хамгийн их хүлээлт үүсгээд байгаа үйл явц болох АН-ын даргыг сонгож батлах ҮЗХ-ны хуралдаан энэ долоо хоногт болохоор товлогдоод байгаа юм. ҮЗХ-ны хурлын гол зорилго нь намын даргаасаа огцрох хүсэлтээ өгсөн З.Энхболдыг чөлөөлж оронд нь томилогдох хүнийг сонгоно. Үүнээс улбаалан яг өнөөдрийн нөхцөл байдалд АН дотор “халуунхан” юм өрнөж байна. Дөрвөн жил эрх барих эсэхээ шийдвэрлэх чухал сонгуулийг ч АН-ын бүлэг фракцууд умартаж зөвхөн намын даргын төлөөх “дайн”-аа өрнүүлсэн. Хоёр жилийн турш дотроо уугж байсан уг “түймэр” өнгөрсөн намраас ил гарч шил дараалсан баривчлагаа болон лидерүүдийнх нь хурц, хурц мэдэгдлүүдээр үргэлжилсэн билээ. Энэ бүгдийн эцэст ард түмэн тэднийг бус МАН-ыг сонгож, насаараа эрх мэдлийн төвийг гартаа атгах мэтээр төсөөлж явсан эрхмүүдийн дээр үүлгүй тэнгэрээс аянга ниргэхтэй л адил зүйл болов. Гэсэн хэдий ч нөгөө л намын даргын төлөөх тэмцлээ орхиж чадалгүйгээр өнөөдрийг хүртэл үргэлжлүүлэн тэмцэлдсээр л явна.

Энэ баасан гарагт ҮЗХ хэрвээ хуралдаж чадвал АН шинэ намын даргатай болох боломжтой. Магадгүй бүлэг фракцууд нь хэл амаа ололцож чадахгүй бол ҮЗХ-ны ирцийг бүрдүүлэхгүй ч байх талтай. Өнгөрсөн өвөл ч гэсэн тухайн үеийн намын дарга З.Энхболдыг муухай харагдуулахын тулд “Алтангадас” тэргүүтэй фракцынхан хурлаа таслаж ҮЗХ-г хуралдуулаагүй түүхтэй.

Одоогоор намын даргад Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байсан П.Цагаан өрсөлдөж намаа шинэчлэнэ хэмээн мэдэгдээд байгаа. Хэрэв П.Цагаан намын дарга болвол хэн нэгэн хүнийг эргэн ирэхэд тустай гэх яриач сошиалд “хөвж” явна. Хэвлэлүүдийн таамаглаж буйгаар түүнтэй өрсөлдөх магадлалтай нь С.Эрдэнэ болон Д.Эрдэнэбат нар гэнэ. Байж болох л хувилбар юм. Гэхдээ өнгөрсөн дөрвөн жилд хэтэрхий их муугаар дуудуулсан хүнийг намын даргад томилох эсэх нь эргэлзээтэй. Улс төрийн намын даргын буурь суурь хамгийн чухал нь. Олон нийтийн тэн хагас нь тэр хүнээр л төлүүлж тухайн намы төсөөлж саналаа өгч, дэмжиж явдаг. Харин үүн дээр нэмэгдэх байх хэмээн таамаглаж буй хүн бол Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг юм. З.Энхболд гарч ирсэн даруйдаа ҮЗХ-г нэлээн шинэчилсэн ч “Алтангадас” одоо ч ҮЗХ-нд хүчтэй хэвээр байгаа нь үнэн. Тиймээс “Алтангадас” намын даргын төлөө хамаг байдгаараа “арвалзах” болов уу.

Асуудлыг бүр том зургаар харвал намын дарга болсон хүн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ. Тиймээс АН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд ялах магадлалтай хүнийг даргаараа томилох нь илүү алсыг харсан алхам бас шийдвэр болно. Ингээд бодоход эсрэг намаас хэн ч ирсэн ширүүн өрсөлдөөн үзүүлэх нэр хүнд бүхий ганц эрхэм нь Хотын дарга асан Э.Бат-Үүл. Түүнийг иргэд хотын хамгийн сайн дарга хэмээн хүндэлдэг. Тэр ч утгаараа намын даргын төлөөх тэмцэлд орж ирэх дараагийн хүн нь “Үүл Баатар” билээ. Тэгвэл өчигдөр Э.Бат-Үүл нэгэн сонирхолтой мэдээлэл хийв. Тэрбээр “Намайг С.Зоригийн хэрэгт сэжигтнээр татлаа” хэмээн хэвлэлийнхэнд гэнэт дуулгах нь тэр. Түүний буруутай, буруугүйг бид үнэхээр мэдэхгүй. Гэвч намын даргын төлөөх хамгийн том “тулаан”-ы өмнө энэ асуудал яагаад сөхөгдөв. Яагаад өнгөрсөн хавар, өвөл бүр ядаж зун энэ асуудал яригдаагүй вэ гэдэг сонирхолтой. Хэрвээ таамаг зөв бол намын нөхөд нь түүнийг намын даргын өрсөлдөөнөөс гаргахыг хүсч байхыг ч үгүйсгэхгүй.

Хамгийн сүүлд Р.Амаржаргал, З.Энхболд, Н.Алтанхуяг нар зөвлөхүүдийн зөвлөлийг тэргүүлэхээр болсон. Энэ нь тэд ҮЗХ дээр хүчээ нэгтгэх нь гэсэн далд хардлагыг дагуулаад байгаа. Энэ мэтээр энэ цаг мөчид АН дотор намын даргын төлөөх тэмцэл дээд цэгтээ хүртлээ бужигнаж байна. Өнөөдөр дөнгөж мягмар гараг. ҮЗХ хүртэлх гурав хоногт өөр олон сонирхолтой үйл явц өрнөх биз ээ.

Г.Лхагваа

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

21 Comments

  • зочин (September 13, 2016 10:51:54 am )

    хотын хамгийн сайн дарга гэдэг гэнэ үү? энэ салга толгойтой шуналын тулам юу хийсэн юм бэ? баахан хөрөнгө идэж цусалнаас өөр?????

    • Hulk (September 14, 2016 10:54:07 pm )

      Unen ug

  • зочин (September 13, 2016 10:58:33 am )

    АН энэ хэдэн төгцөгнүүдээсээ салахгүй бол дахин хэзээч гарч ирэхгүй байх магдлал өндөр байна даа.Яагаад заавал өвөө нарыг сонгоно гэж эрч хүчтэй залуучууд зөндөө байна.Аль эсвэл энэ хэдэн өвөө нар АН өмчилөөд авчихсан юм уу хаашаа юм бэ.Сонголтоо зөв хийж зөв шинэ даргыг сонгохыг л хүсэн хүлээж байна даа.

    • Г.Батнасан (September 14, 2016 10:55:33 am )

      Хамсалтай нь тэр сайхан эрч хүчтэй залуус дотор чинь намын дарга болох сонирхолтой хүн нэг ч байхгүй. Учир нь хэрэв сонирхоод зоригловол түүнийг үлбэгэр, дорой, хэн ч биш болгочих аугаа хүчин АН-д байсаар л байгаа.

  • 1 (September 13, 2016 11:11:46 am )

    Ногоон уут гэх мэтээр л хотын хамгийн сайн дарга байсан байна шүү

  • Иргэн (September 13, 2016 11:16:16 am )

    АН энэ өмнөх самрагчдаасаа салах болоогүй юу? өөр шинэ хүмүүс сонгох эрх намын гишүүдэд нь байхгүй юу?

  • zochinzochin (September 13, 2016 12:58:07 pm )

    altanhyag amarjargal 2 iin neg l boloh heregtei

    • Anonymous (September 13, 2016 3:14:02 pm )

      ok

  • Зочин (September 13, 2016 1:36:03 pm )

    Бат Үүл өөрийгөө сайн дарга бн гэж боддог юм биш үү ард түмэн чамд дүнгийг нь тавчихаад байхад хэдий хүртэл ингэж би ерөнхийлөгч болно гэж сэрүүн зүүдлэх юм бэ АН одоо дандаа залуу боловсон хүчнээ тавь тэмц,тэгэхгүй бол дандаа авилга хээль хахууль идэгдсэн гарууд өөрсдийгөө яриад бх юм ядаж Цагаанаа дэмж нөгөө шинийг сэтгэгч залуучууд хаана бна С.эрдэнийг дэмжвэл ахин вант улс шинээр тогтоно шүү

  • мн (September 13, 2016 1:54:47 pm )

    БАТҮҮЛЭЭС ӨӨР ХИИЖ ЧАДАХ ХҮН БАИХГҮИ

  • мкр (September 13, 2016 2:46:58 pm )

    хотын биш хогийн нохдууд бүү хуцацгаа төрсөн газар төлөөлж ярих газраа очиж хуц…

  • зочин (September 13, 2016 2:50:46 pm )

    Цагаан намын дарга хийж чадахаар хүн биш арай өөр нэр хүндтэй хүнээ сонгоорой

  • Anonymous (September 13, 2016 3:13:21 pm )

    Amarjargal haachivaa ,Uul lav bish shuu

  • ИргэнЗочин (September 13, 2016 3:42:04 pm )

    Амаржаргалаа намын даргад зүтгүүлэх нь АН-ын ирээдүйд маш сайнаар нөлөөлнө

  • ИргэнЗочин (September 13, 2016 3:42:36 pm )

    Амаржаргал АН-ыг аварч чадна

  • Anonymous (September 13, 2016 4:41:55 pm )

    Самрагчдыг харахлаар уур хүрээд байх юм.

  • Irgen (September 13, 2016 5:05:27 pm )

    Uls ornuudiig harhad nastai tulah tushigtei hashir hun bh ym an-han dashii bymbasurenguig namii darga bologo tegvel namiin chini suns suld dogtno

  • li li (September 13, 2016 5:17:52 pm )

    Amarjargal AN-yn darga bolohgui ee. AN-ynhan tuuniig sain medne. Ter namynhaa tuluu yuu ch hiigeegui. Gants ch gaigui huuli, hutulbur sanaachilj batluulj baigaagui. Huviin toglolt hiigeed l hudlaa ih medegch bolj jujigleed l yavj baidag hun. Tuuniig MAN-uud l hudal huurguj AN-d hagaral gargah yas bolgon ashiglaj irsen.

  • Anonymous (September 13, 2016 5:54:53 pm )

    амаржаргалыг сонгоосой АН аа аварч чадах нэр цэвэр хүн дээ эсвэл залуучуудаас сонго өөр сонголт байхгүй

  • Anonymous (September 14, 2016 12:08:20 pm )

    Ардчилсан нам шинэчлэж чадах хүн бол одоохоноо Батзандан өөр хүн харагдахгүй байна Батзанданг дагаад АНийг жинэчлэж чадах өөр шинэлэг бодлог зорилогтой шудраг эрүүл сарууль улс төрийн хүчин залуус ороод ирнэ Өөр хэниийг ч шудраг болдлог зорилогтой эрүүл сарууль улс төрийн хүчин залуус итгэж дагахгүй юу үнэн энэ үнэн , Дараагийн нь бол Амаржаргал байна энэ хүн шинчлэж чадахгүйч бодлогын хувид зөв авч яваж чадна Бүр болхоо байвал Алтанхуягаа тавна мөн л шинчлэж чадахгүй өмнөх шэгээ байна гэсэн үг Бусад нь АНийг юуч биш болгоно,Элбэгээгээс АН хол байх хэрэгтэй Элбэгээ бол үгээр мэхлэгч атаархүү албан тушаалд дуртай хувь хүний хувид хүмүүжил нь зөв биш хүн ,

  • bat-vvl (September 15, 2016 8:33:00 am )

    Өөрийг нь хэн сайн дарга гэчихсэн юм болоо. Ард түмэн чамайг сайн байсан бол дэмжиж байсан ш дээ. Гэтэл эсэргээгээ үзэн ядаж байна үзэн ядаж байна. Чи бол олон сайхан төрийн байгууллагын ажлыг тэнд ажилладаг жирийн ажилчдыг мохоосон. Чамд олон асуудлаар захидал өргөх бичиг хүргүүлу байсан боловч та гуай ямар ч асуудлыг нааштай шийдвэрлэж байгаагүй хогийн адгийн Бат-үүл. Өөрийгөө бусдаар бүү хамгаалуулдаа. АН-ыхан хэзээ ч дахин мандахгүй ээээээээээээ

antalya rent a car