antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 13, 2016 Comments are off

Өмнөд Солонгосын түүхэн дэх хамгийн хүчтэй газар хөдлөлт болжээ

нийтлэсэн Admin

147372779357d74d31e9924СӨҮЛ. /Yonhap/. Даваа гарагийн орой Өмнөд Солонгосын өмнөд нутагт 5 гаруй баллын хүчтэй хоёр газар хөдлөлт болсны улмаас наад зах нь зургаан хүн гэмтэж бэртжээ.

Өмнөд Солонгосын Цаг уурын агентлагийн мэдэгдсэнээр, орон нутгийн цагаар даваа гарагийн оройн 7:44 цагт Умард Кёнсан аймгийн Кёнжу хотод 5.1 баллын хүчтэй газар хөдлөлт болсон бол 8:32 цагт тус хотоос холгүй орших газарт 5.8 баллын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Цаг уурын агентлагийн албаны хүмүүс сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “хоёр дахь нь 1978 оноос газар хөдлөлтийн тухай мэдээ мэдээллийг бүртгэж, ажиглалт хийж эхэлснээс хойш манай улсын түүхэнд болсон хамгийн хүчтэй газар хөдлөлт юм” гэв.

Тус улсын Олон нийтийн аюулгүй байдал ба улсыг аюулаас хамгаалах яамны мэдэгдсэнээр, газар хөдлөлтийн улмаас эд материалын хохирол учирсан гэх 100 орчим мэдээлэл бүртгэгдээд байна.Тухайлбал, ус дамжуулах хоолой гэмтсэн, орон сууцны тааз хэсэгчлэн эвдэрч нурсан гэсэн мэдээлэл бүртгэгджээ.

Харин газар хөдлөлтийн улмаас Кёнжу хот дахь “Волсонг” атомын цахилгаан станцын /АЦС/ үйл ажиллагаа доголдсон гэх мэдээлэл алга. Гэхдээ урьдчилан сэргийлэх үүднээс тус АЦС-ын бүх реакторыг хэсэг хугацаанд ажиллуулахгүй гэж албаны хүмүүс хэллээ.

Газар хөдлөлтийн дараах түлхэлт мэдрэгдэж магадгүй гэж холбогдох албаны хүмүүс анхаарууллаа.

Г.Доржханд

Эх сурвалж: МОНЦАМЭ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car