Ээлжит бус чуулганаар засгийн газрын мөрийн хөтөлбөрийг батлаад байгаа. Цаашид хийх ажлуудыг ерөнхийд нь тодорхойлсон гэсэн үг. Гэхдээ энэ нь Засгийн газрын байр суурь тодорхой болсон үг биш. Тэрчлэн Засгийн газрын 100 хоногийг угтан сануулж хэлэх үгсийг манай сайт цувралаар хүргэж эхэлж байна. Өнөөдрийн тухайд А.Ундраа гишүүний хэлж яриад байгаа асуудлыг хөндөж байна. Тэр хэлэхдээ Монгол Улсын Засгийн газрын байр суурийг гадаад дотоод хөрөнгө оруулагчдад тодорхой болгож, олон нийтэд зарлах хэрэгтэй хэмээн хэлж байна. Түүнчлэн гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид манай улсыг эдийн засгийн болон татварын тогтвортой бодлоготой байхыг хүсэж байгааг, уг тогтвортой байдлыг Засгийн газрын зүгээс харилцааны стратегитэй байдлаар харуулах нь маш чухал байгааг хэлж байна. Мөн тэрбээр саяхан алтны роялти татварыг нэмэгдүүлэх талаар яриа гарахад уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдын санааг багагүй зовоолоо гээд Засгийн газраас томоохон төсөл хөтөлбөрүүд дээр баримтлах байр сууриа аль болох хурдан тодорхой болгох ёстой гэж байна. Түүний үзэж буйгаар ирэх оны эхээр байр сууриа тодорхой болгох ёстой, 2018 оныг хүлээх нь дэндүү их хугацаа алдсан хэрэг болно гэж байна.
Ер нь бол засгийн зүгээс уг асуудалд анхаарах биз ээ. Учир нь Ерөнхий сайд хэлэхдээ “Монгол улстай хамтран ажиллаж байгаа Олон улсын байгууллагууд, түншлэгчид, Монгол улсад хөрөнгө оруулан ажиллаж байгаа хөрөнгө оруулагчид болон Монгол улсын бизнесийн орчныг сонирхон ажиглаж байгаа шинэ хөрөнгө оруулагчид, банк санхүүгийн байгууллагын хувьд Засгийн газраас хэрэгжүүлэх бодлогын зорилт нэн тодорхой байх нь чухал юм. Иймээс бид бодлого зорилтоо гадаад түншүүд, хөрөнгө оруулагчид, гадаад зах зээлд байгаа Монгол улсын Засгийн газар, Хөгжлийн банкны үнэт цаасыг худалдан авсан байгууллагууд, худалдан авагчдад эдгээр мэдээллийг шуурхай хүргэх, сурталчлах арга хэмжээг авахаар төлөвлөсөн” гэж хэлсэн. Тэгэхээр Засгийн газар байгуулагдсны 100 хоног болохоосоо өмнө анхаарах ёстой асуудлын нэгээр үүнийг тодотгоё.
Эх сурвалж: Б.Итгэл, Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
МАН ЗҮТГЭНЭ (September 12, 2016 1:34:17 pm )
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА.ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ.Мөн чанар нь ЭНЭ. МАН нураахыг нь нураана.Угаас ЧАДАЛ нь тэр. Өглөө бүр санаж бай.
-
Anonymous (September 12, 2016 1:34:49 pm )
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА.ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ.Мөн чанар нь ЭНЭ. МАН нураахыг нь нураана.Угаас ЧАДАЛ нь тэр. Өглөө бүр санаж бай.
-
Mongol busgui (September 13, 2016 7:31:08 am )
За Ашигт малтмалын газрын түр орлон гүйцэтгэгч Баатарцогт олон ажилчдыг хомроглон халж намынхаа олон залуучуудыг авч байна МҮЭЗ юу хийж байна Ер төрийн албан хаагчид мэргэжилтэнүүдээр тоглохоо болиоч ээ Хуулл хяналт юу хийхийг харъя
3 Comments