antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 12, 2016 42 comments

Э.Бат-Үүлийг дахин татсан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг улстөрөөс холдсон уу?

нийтлэсэн Admin

 

8dc2cb5f7a3c9d4d695eaa8b596bc0e4original

Э.Бат-Үүлийн мэдэгдэл нийгэмд яах аргагүй дуулиан тарьж байна. Өөрийг нь С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт дахин яллагдагчаар татсаныг тэр өөрөө дуулгалаа. Тэр хэлэхдээ “Сонгуулийн дараа надад Тагнуулын байгууллагаас дуудсаар байгаад сэжигтнээр татах тогтоол гардуулсан. Энэ хэрэгт намайг хоёр дахь удаагаа сэжигтнээр тогтоолоо. Энэ бол Эрүүгийн байцаан шийтгэх хуульд байхгүй заалт. Өмнө нь намайг сэжигтнээр татахдаа “маш нууц” нэрийн дор хаалттай байсан. Мөрдөн байцаагч дураараа тогтоосон. Нэг асуудлаар нэг хэрэг дээр хоёр удаа сэжигтнээр ингэж тогтоолоо. Яг энэ хуучин хэлбэрээрээ намайг одоо яллагдагчаар татлаа. Би мэдүүлэг өгөхгүй гэсэн. Би өөрийгөө хамгаалах эрхтэй. Энэ хэргийг илрэх асуудалд би анхаарсаар ирсэн. Он жил улирах тусам би ийм хүсэл тэмүүлэлтэй байна. Би хамгийн их хэргийн улмаас хохирч байна. С.Зоригийн хэргийг илрээсэй гэж би өдөр бүхэн залбирдаг. Намайг шалгавал хуулийн дагуу шалгах ёстой. Хууль зөрчиж байна гэдэг чинь цаанаа захилагчтай байна гэсэн үг. Энэ хэрэг болсноос хойш 16 жилийн дараа анх дудаа надаас хурууны хээ болон харьцуулсан шинжилгээ авсан. Яллагдагчаар татсан хойноо, энэ хэргийг 16 жил мөрдсөнийхөө дараа шүү. С.Зоригийг хөнөөсөн хэрэгт намайг сэжигтнээр татаж буйг би хүлээн зөвшөөрөхгүй″ гэж байна.

С.Зориг агсны эхнэр Б.Булган хоригдож шалгагдаад бараг арван сарын нүүрийг үзэх гэж байгаа энэ үед Э.Бат-Үүлийг яллагдагчаар татсан нь мэдээж анхаарал татсан асуудал юм. Ер нь бол эргээд харахад уг хэргийг илрүүлэхийн төлөөх алхмууд өнгөрсөн жилүүдэд үнэн хэрэгтээ хийгдсэн гэдэг нь эргэлзээтэй байдаг. Цаана нь улстөр байсан учраас л хэзээ ч илрэхгүй хэрэг болон дарагдсан гэдгийг үгүйсгэх нь ч утгагүй. Гэсэн ч хэрэг хуучирдаггүй болохоор улстөрчдийн өгөөш болж ирсэн байх магадлал өндөр талаар яригдаж ирсэн. Харин энэ удаагийнх яг ямар учигтай вэ гэдгийг тайлж унших боломж бий эсэх нь бас тусдаа асуудал байх.

За ямартай ч эргэн харъя. 1998 оны аравдугаар сарын 2-ны баасан гарагийн орой 21:40 минутын үед Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн сайд асан С.Зориг гэртээ ирсэн гэгддэг бөгөөд ирэхээс нь 20 минутын өмнө буюу 21:20 минутын орчимд гэмт этгээдүүд гэрт нь дайран орж эхнэр Д.Булганых нь амыг боон, гарыг нь үдээсээр хүлэн 00-ын өрөөнд орхисон. Ийн бэлэн байдалд шилжсэн гэмт этгээдүүд С.Зориг агсныг 18 удаа хутгалан амийг нь хөнөөхөөр отож байсан. С.Зоригийг амиа алдахаас өмнө Монгол Улсын Ерөнхий Сайдаар томилохоор Ардчилсан холбоо эвслээс аравдугаар сарын 1-ний өдөр шийдвэрлэж, МҮАН-ын Ерөнхий зөвлөлийн хурлыг аравдугаар сарын 2-нд хуралдуулахаар товлосон ч, хурал болоогүй. 3-ны өдөр болохоор хугацаа хойшилсон ч С.Зориг 2-ны шөнө амиа алдсан. Ийм агуулга бүхий мэдээлэл өнгөрсөн жилүүдэд хэвлэлүүдийн хуудаснаа хөвөрч ирэв. Гэсэн ч гэмт этгээдүүд нь илэрч, эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээх учиртай энэ аллага өнгөрсөн хугацаанд илрээгүйгээр барахгүй, С.Зориг агсны амийг хөнөөсөн аллагын хэрэг илэрнэ гэдэгт Монголчууд бүрэн итгэл алдарчихаад байна. Түүнчлэн С.Зориг амиа алдахаас өмнөх улстөрийн өнгө ямар байсныг бид танд эргэн сануулах нь зөв гэж үзэв.

Зөрчил ба Өгөөш

С.Зориг амиа алдсан 1998 оныг угтсан Монголын улстөрийн нөхцөл байдал, уур амьсгал ямар байсныг тухайлан Баабар эрхмийн “Ерэн найман он-1” нийтлэлээс иш татан уншигчдадаа хүргэе.

“…Энхбаяр УИХ-д орж ирснээр хийсэн анхны ажил нь Энхсайханы Засгийн газрыг огцруулах оролдлого байв. Түүний санаачлага, МАХН-ын бүлгийн гарын үсгийн дагуу Монголд анх удаа Засгийн газрыг огцруулах санал хураалт боллоо. Ардчилсан холбоо эвсэл нийт 50 суудалтай байсан, яг л тийм тооны санал Энхсайханыг дэмжсэн юм.

Гэвч бие даагч Дашбалбар Энхсайханд харуулж байгаад улаан балаар дэмжиж дугуйлсан болохоор эвслээс хэн нэг нь нөгөө талд санал өгчээ. Энэ бол Зориг байсан юм…” хэмээн өгүүлжээ. Цаашлаад Зориг, Энхсайхан хоёрын зөрчил энэ үед маш хурцадсан байсныг, 1996 оны сонгуулийн дүн гарсан өдөр сонгуулийн кампани удирдаж байсан Энхсайхан Улаанбаатарт байгаа хэдхэн хүнтэй ярьж тохироод Ерөнхий сайдад дэвшчихсэн байхад нь эзгүй байсан эвслийн гол шийдвэр гаргагч нар болох Элбэгдорж, Ганболд, Бат-Үүл, Гончигдорж, Зориг нар ирээд дургүйцэж байсан ч, маргалдахаасаа цааргалсан аж. Харин Зориг агсан л ярьж тохиролгүй гаргасан шийдвэрт нь дургүйцсэнээ илэрхийлсэн бөгөөд үүнээс өмнө МҮАН-ын даргын марафон болж Элбэгдорж Ганболдыг ялсан байдаг. Энэ марафоны цаад утга нь ялсан тохиолдолд намын дарга Ерөнхий сайд болох тохироо байсан тухай нийтлэлд өгүүлсэн байдаг юм.

Цаашлаад үйл явдал хэрхэн өрнөснөөс үзэхэд Энхсайхан, Зориг нарын зөрчил явсаар эсрэг намынханд өгөөш болж тухайн үеийн ХЗДХ-ийн дэд сайд ТЕГ-ийн даргыг зайлуулахын тулд тэднийг ашигласан гэх агуулга ч бий. Мөн С.Зориг М.Энхсайханыг огцруулж Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд болгохын тулд Н.Энхбаяртай ойртож дэм авч, үр дүнд хүрсэн ч, дараа нь Н.Энхбаяр нь Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг айлгаж эхэлсэн байдаг. Тэр үед С.Зориг Дэд бүтцийн сайд байв.

Улстөр өрнөсөөр дээр өгүүлсэнчлэн С.Зориг Дэд бүтцийн сайдаас Ерөнхий сайдын албан тушаалд очих өндөр магадлалтай болсон байв. Тэр үед Ерөнхийлөгч Н.Багабанди Э.Бат-үүлийг бус С.Зоригийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжсэн байсан билээ. Тэр үе нь Н.Багабанди, Н.Энхбаяр хоёрын далдхан тэмцлийн гал ассан үе. Өнгөц харвал С.Зориг амиа алдахаас өмнөх улстөрийн нөхцөл байдал иймэрхүү байх аж.

Сэжүүр

2011 он гараад арав гаруй хоног өнгөрч байхад Монголын ард түмний хянан шалгах хороо” –ны дарга Д.Нинж С.Зориг агсны аллагатай холбоотой асуудлаар хэвлэлийнхэнд хандсан. Тэрбээр ардчиллын төлөө мөр зэрэгцэн зүтгэж явсан С.Зориг агсны үхэлд хэн буруутай вэ гэдгийг тогтооход чухал хэрэгтэй баримтууд бий гэдгийг хэлсэн. Тэдгээр нь төрийн өндөр дээд албан тушаалд байгаа нэр бүхий хүмүүс гэдгийг хэлсэн юм. Сонирхолтой нь мэдээлэл хийн, өөрийгөө хамгаалалтад авахыг ТЕГ-аас хүсээд байсан түүнийг Ганцхудагт хорьсон юм. Тэр гэхдээ тэнд удаагүй гарч ирсэн юм. Д.Нинж тухайн үед МАН-ынхан нэрээ Дээд шүүхэд бүртгүүлэхдээ 500 мянган ам.долларын хахууль өгсөн гэх баримт нь байгаа гэхчлэн анхаарал татах олон зүйл ярьсан байсан юм. Сүүлд Д.Нинж эрхэм Гамбир ток шоу нэвтрүүлэгт оролцохдоо С.Зоригийн аллагатай холбоотойгоор нэр бүхий хүмүүсийн тухай ярьсан билээ.

Д.Дорлигжав Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа С.Зориг агсны хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааны явцын талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд анх удаа танилцуулсныг бас дурдахгүй өнгөрч болохгүй. Д.Дорлигжав Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд анх удаа мэдээлэл хийхээсээ өмнө С.Зориг агсны амь насыг хохироосон, хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа ажлын хэсэг болон Улсын мөрдөн байцаах газрын дарга, Эрүүгийн цагдаагийн газрын дарга нарыг хүлээн авч уулзаж хэргийн явц байдалтай танилцсан. Мөн Ерөнхий прокуророос хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа ахиц үр дүн муу, байгааг анхааруулж цаашид мөрдөн байцаалтын ажиллагааг шуурхай, үр дүнтэй явуулж, хэргийг прокурорт шилжүүлэх үүрэг чиглэл өгч, мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавьж байгаа прокуроруудад Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон бусад хуульд заасны дагуу прокурорын хяналтын чиг үүргээ мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэх, хэргийн үйл ажиллагаанд тасралтгүй хяналт тавьж ажиллах үүрэг даалгавар өгсөн гэх мэдээлэл бол хэвлэлийнхэнд байсан. Тиймээс хэвлэлийнхэн, ер нь бол нийгэм тэр аяараа  үр дүн хүлээж өдийг хүрсэн.

Тэгвэл өнөөдөр уг хэрэгтэй холбоотой шинэ үйл явц өрнөж байна. Нийгэм тэр аяараа анхааралтай ажиж, харж байна.

Эх сурвалж: Э.Болор, Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

42 Comments

  • зочин (September 12, 2016 11:30:47 am )

    Наад хэрэг чинь АН-ын засгийн үед эхэлсэн, Булганыг бариад бараг жил болж байна, Тагнуулийн дарга танай намын угшилтай хүн байгаа, тэхээр Батүүл МАН-ыг яриад хэрэггүй байх, 2. бараг үнэн байж магадгүй шүү, олон жил ийм яриа явдаг шүү

    • Anonymous (September 12, 2016 3:14:47 pm )

      худлаа юмыг ч олон яриад л байвал , сүүлдээ үнэн болж хувирах уу ? хачин л онол бна 🙂

  • зочин (September 12, 2016 11:31:51 am )

    Зоригийн үхэлд Бат-үүл оролцсон гэж хэвлэлүүдэд олон удаа бичсэн. Ерөнхийлөгч элбэгдорж: Би ямар хүнд улсын баатар цол өгчихвөө гэж ихэд сандарсан тухай хэвлэлээс уншсан. Сайн л шалгах хэрэгтэй дээ. хүнийг хэлмэгдүүлж болохгүй.

  • Anonymous (September 12, 2016 11:33:48 am )

    Нинжийн амь насанд наад алуурчан нар чинь хүрсэн гэсэн бэз дээ

    • zochin (September 12, 2016 5:51:13 pm )

      hamaagui ingej hudlaa yum bichij bolohgui

  • Зика (September 12, 2016 11:46:22 am )

    Нинж амьд гадаадад элчин сайдын албанд ажиллаж байгаа

  • Булганцэцэг (September 12, 2016 12:08:55 pm )

    С.Зориг МАХН-ынхантай нууцаар хуйвалдаж, нялуурч байгаад намынхандаа алуулжээ гэж мөхөс би Баабарын бичсэнийг уншаад ойлголоо

  • Anonymous (September 12, 2016 12:24:41 pm )

    Нинж мөнгөнд амиа хоохойлоод гадагшаа явсан,олны үг ортой наад буурал үстэй салга,тагжгар нэлээн дээгүүр албан тушаалтай тарваган нөхөр,баянхонгорын хужаагий хоноцын шээс савсага хар нөхөр энэ хэд холбоотой шүү

  • Эх орны шударга нэгэн иргэн (September 12, 2016 12:43:36 pm )

    Алуурчин нь илрээд сүнс нь амраасай билээ. Ум ма ни бад мэ хум. Мөнч олон жил ясыг нь өндөлзүүлж улс төр хийж сүнсийг нь зовоож байна даа.

  • Anonymous (September 12, 2016 12:52:14 pm )

    Ардчилсан намын тодорхой хэдэн хүнээс л хамааралтай юм байна гэж бодлоо.

  • Н₮:₮: (September 12, 2016 1:03:07 pm )

    Нэг муу хятадын шээсийг Халх Монголын төрийн толгойд гаргахын тулд Бат Үүлээр оролдож байнаа даа

    • 77 (September 12, 2016 1:25:45 pm )

      Бараг л үнэндээ

  • Anonymous (September 12, 2016 1:28:53 pm )

    сэжиглэхээс өөр аргагүй баагий юм байна

  • orshikh (September 12, 2016 2:06:42 pm )

    Хятадын шээс нь хэн бэ мэдэж авья

  • xSs (September 12, 2016 2:17:35 pm )

    zorigiig nuhtsiin bish uu uul darga maani

  • Anonymous (September 12, 2016 2:35:12 pm )

    энэнээс өөр хэн байдгийн

  • зочин (September 12, 2016 2:49:11 pm )

    Олны үг ортой л гэдэг дээ. Сандрах хэрэггүй, өөрийгөө өрөвдүүлэх гэсний бас хэрэггүй, улстөржүүлэхийг оролдох бүр хэрэггүй, эсрэг намынхан хэлмэгдүүлэх гээд байна гэх шиг жүжиглэх бүүр ч хэрэггүй дээ, Зүгээр л сайн шалгуулчих, үнэнээ тогтоолгочих, буруугүй бол нэрээ цэвэрлээд л ав л даа. Монголын тагнуулыг найз Элбэгээгийн чинь төлөөний хүн удирдаж буй бусуу. Цагдааг мөн АН-ын талын хүн толгойлж байгаа шүү. Хэлмэгдүүлэх гээд байна гэж хэнд хэлээд гоншигноод байна чи.

  • зочин (September 12, 2016 3:08:08 pm )

    Бат үүл өөрөө ямар их орилж байнаа. намайг бариарай гэх шиг сэжигтэй л байна.

  • ekh ornoosoo urwagchdad khelekh ug (September 12, 2016 3:24:57 pm )

    ardchilsan gekh amerikiin gar khel bolson gudamjnii khog shaaruud bugdeeree niilj baigaad zorigiig alsan tiimees mongold ardchilal baikhgui bolson bugdeeree khariinkhanii duulgawarta zarts nokhodoor duursen ni unen urwagchdad ukhel eersongolt baikhguig medej awtsgaa

  • ззочин зочиночинзочинзочизочиннзззочиночиночинЗочин (September 12, 2016 4:03:04 pm )

    Олны үг ортой л гэдэг АНын нөхдүүд цагаан толгойт цааш харуулсан л гэх юм билээ үнэн мөн нь олдоно биздээ

  • Anonymous (September 12, 2016 4:14:47 pm )

    End elbegdorj zorig batuul enhbaatar nar baina ih zaluu baijee odoo ch bur ebee nar boljee eriig nas uulig tsas dardag gej unen ug ym daa odoo uls turd ene ueiinh shigee zaluusaa gargaj ireh tsag boljee

  • Mongol (September 12, 2016 4:46:36 pm )

    Ene udaad yahiig harah yldjee,,,,olon jil yarilaa huuliinhan er ni yagaad ilryylehgui udaad baidag um be,,,heregteng oloh zag bolson, olohgui ilryylehgui bol mongolchuud bidnii dund aluurchin odoo boltol baina gesen yg bizdee,,,bodohoos aimaar um ,,,,,,,

  • Дэмбэрэл (September 12, 2016 5:20:54 pm )

    Нинжийн үгээр бол яах аргагүй АН-ынхан нухчихсан юм билээ. Түүний гол эзэн нь Батүүл гэж бид ойлгосон. Одоо нүгэл нь нүдээрээ гарч байгаа байх нь л дээ. Зарим хэргийн гэрчлэх материалуудыг устгасан гэсэн. Мөн энэ хэрэгтэй холбоотой 10 гаруй хүн гадны шалтгаантай учир битүүлэг нас барцгаасан байдаг даа. Учир нь олдох байлгүй дээ.

  • zochin (September 12, 2016 5:23:38 pm )

    zaza Bulgan udaan suugaad vnenee yaltgvi helee biz murdund udhaar yamarch aawin hvv vnenee heldeg shvv

  • zochin (September 12, 2016 7:13:00 pm )

    Bulgan unenee helsen bhoo batuul tsagdaa nar gadarlaj bgaa baihaa

  • ИРГЭН (September 12, 2016 8:03:16 pm )

    ЭНЭ БОЛ АРД ТҮМНИЙГ САТААРУУЛЖ БАЙГААД АРААР НЬ ИХ ТОМ ЛУЙВАР ЮМУУ ЭСВЭЛ ХЯТАДУУДАД ЯМАР НЭГЭН ЗҮЙЛЭЭ ХУДАЛДАЖ МАГАДГҮЙ ШҮҮ.АРД ТҮМЭЭН ИХ СОНОР СОРГОГ БАЙХГҮЙ БОЛ ЭНЭ ТӨР ЗАСАГ ЮУ Л БОЛООД БАЙНА ДАА.АН-ЫН АРЧААГҮЙ ХУЛГАЙЧУУДААС БОЛЖ ТОМ АЛДАЖ АРД ТҮМЭН ХЭЦҮҮ БАЙДАЛД ОРЛОО ДОО.

    • Г.Батнасан (September 13, 2016 9:09:57 am )

      Энэ чинь л хамгийн үнэн бөгөөд чухал нь. С.Зоригийн аллагатай холбоотой хэрэг юунаас ч илүү Монгол хүн бүрийн анхааралд байдаг бүгдийг тэр зүгт хандуулж байгаад ар хударгаар нь Монголыг маань худалдаж, харийнхантай нийлж түрийвчээ түнтийлгэх гэсэн төр засгийн толгойд байгаа луйварчидын бузар арга, үйл ажиллагаа байх өндөр магадлалтай даа.

  • Anonymous (September 12, 2016 8:08:47 pm )

    Mонголын хэвлэл хэргээс хойшхи бүх хугацаанд Үүлийн тухай л бичсэн . Монголын сэтгүүлчид чадвартай шүү

  • Zochin (September 12, 2016 8:29:16 pm )

    Энэ заваан юмандаа битгий ард түмнийг талцуулж оролцуулах гээд бай, дуугүй л шалгуулчихаач.

  • hool (September 12, 2016 9:51:26 pm )

    ene deedeh zurga ymar ih ulun olsgolon zurga ve

  • ХӨДӨЛМӨРИЙН БААТАР (September 12, 2016 10:38:07 pm )

    БАТҮҮЛИЙН ТУРШЛАГЫГ САЙН СУДАЛСАН ЖЕНКО БАТТУЛГА ХӨДӨЛМӨРИЙН БААТАР БОЛЖ ХИЙСЭН ХЭРГЭЭСЭЭ БУЛТАЖ ЧАДНА ГЭЖ ГОРЬДОЖ БАЙХ ЮМ ДАА БОГИНО УХААНАА ГЭЖ

  • Би биш.. (September 12, 2016 11:45:34 pm )

    ҮҮл маань би бишээ Энхсайхан алуулсан гээд байгаа юмаа даа

  • Бид (September 13, 2016 6:47:15 am )

    Энэ нехер алаагуй юм бол алсан хун шалтагийг нь мэдэж байгаа тэрнийгээ хэлчих хэрэгтэй
    Мэдэхгуй гээд бултэгнээд байвал шалгадаг багажаар нь шалгачих хэрэгтэй. 99 % баталгаатай эд худлаа ярьж байгаа эсэхийг нь шалгахад

  • ENE BOL ZORILGOTOI GUJIRDLEGE (September 13, 2016 6:47:58 am )

    Batuul Zorigiig alaaguiee yamar humuus iim gujirdleg hiij bn teriig togtooh heregtei

  • иргэн (September 13, 2016 8:30:57 am )

    тухайн үедээ асуудлыг шийдэж, чадаагүй байж одоо бүх зүйл баларсаны дараа хүн хэлмэгдүүлэх хэрэггүй.

  • Anonymous (September 13, 2016 9:18:24 am )

    Төрийн машинаар хэрчиж хаях нь дээ … Төрөөс тарсөн тэрбумтан луйварчдыг бодоход жудагтай л эр хүн дээ . Сэтгэлтэй ямар ч байдлаар долироос л дээр дээ !!! Миеэ долир Ерөнхийлөгч болох гэж мөрөөдөөд авгайнхаа үеэлийг ЕС болгосон …..Хятадын эрлийз луйварчид төрлийн алба болгож өнгөтэй болгоныг шимэгчилж бна . Хүүхдээ монгол банкинд хэлтсийн дарга богочихож

  • zochin (September 13, 2016 9:47:01 am )

    bat vvlees gartsaagvi ooriigoo ard tvmend buruugvi gej oilguulah geed ingej hebleleer soliorch baigaa.sain horij shalga

  • Зочин (September 13, 2016 10:04:29 am )

    Сайн шалга. Бат-Үүл баатарыг яагаад сандаргаад, өөрөө яагаад сандраад байгаа юм. бол. Энэ мэдэж байгаа олон хүнээс нэг нь үнэнийг хэлдэггүй юм байхдаа. Ардчилал гээд л яриад л ард түмэнд түмэнд ашиггүй, Өөрсдөдөө амь зуулгатай юм хийгээд байх юм даа. Одоо ч бүр амар болж дараагийн сонгуульд манай нам ялна тэгэхээр би ЕС ч юмуу тийм албанд очно гээд л Яриад байна даа

  • boldoo (September 13, 2016 10:33:34 am )

    batuuliig sain shalga ene heregt hamaagui l yum bol yunaas aigaad hevleliin hural hiilgeed surjigneed bgaa yum nom yosoor ni l shalguulchih heregtei sh dee

  • Anonymous (September 13, 2016 12:51:24 pm )

    Ингэхэд наагуур нь Ард түмний толгойг төөрөлдүүлээд….цаагуур юу хийгээд байна даа….хэн мэдлээ бүү мэд…хэрэг хуучирахгүй гэдэг дээ….

  • Бат (September 14, 2016 7:05:05 am )

    Батүүл тэнд байсан нь зайлашгүй үнэн түүний гэрч малгай нь тэнд байсан шүү дээ хүн ямар үед малгайгаа мартсанаа мэдэхгүй байх вэ

  • Anonymous (September 14, 2016 9:54:56 pm )

    ervvgiin huulind nuutsiin zeregleltei gsn bol batvvl olon tvmend zarlaj uuriiguu uruvdvvleh mun uls turiig dahin dahin togtvorgvi bolgohod chiglesen vg helleg dvvren bna yvj yvj hereg ni ilrehees ain iin vildel ch hiij boloh l doo ..viliin vriig ardchilsan gh hulgaichuud ch adilhan urtdug um shv dee

antalya rent a car