Продюссер Б.Ангирмаагийн бүтээл “Киви” хэмээх амтлаг жимсний нэрээр нэрлэгдсэн хамтлаг байгуулагдаад даруй таван жилийн нүүр үзжээ. Энэ хугацаанд тэд Монголын рок, попын ертөнцөд өөрийн гэсэн байр суурийг нэгэнт эзлэж олон мянган фэнүүдтэй ч болоод амжсан юм. Анхнаасаа л эрос имижээр гангарах болсон тус хамтлагийн гишүүд Монгол улсын СТА цол, тэмдгээс болж тангараг тасрахад хүрсэн гэлцдэг. Үүнээс болж сэтгэлдээ сэв авсан тус хамтлагийнхан дотроо нэлээд түнжин муутай байна.
Хамтлагийн дуучин Ука хэмээх шар үст бүсгүй “Би” нэртэй тоглолт хийж, ардаа бүжгийн хамтлаг зохион байгуулан бие даасан цомог гаргах тухай мөрөөдөлдөө хөтлөгдөн яваа нь хамтлагийн продюссер болон нөгөө хоёрт нь таалагдаагүйн улмаас шинэ оны эхээр тэд ширүүхэн маргаад авсан сурагтай. Хамтлагийн гишүүд нь нэгдмэл байж байж “Киви” бүрэн утгаараа уран бүтээл хийх ёстой байтал амиа бодсон арчаагүй зан гаргасан Укад хамтлагийнхан нь болоод фэнүүд нь ихээхэн дургүй байгаа гэнэ шүү.
Ө.Хэмх wikimon
Холбоотой мэдээ
Comments are closed.