antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 27, 2012 Comments are off

Ослоор дөрвөн хүн амиа алдлаа

нийтлэсэн Admin

Орон нутгийн замд осол гарч дөрвөн иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Увс аймгийн Давст сум Боршоо боомтоос дөрвөн километр зайд ОХУ-аас шатахуун зөөвөрлөж явсан “Super Maz” автомашин, “Kamaz” маркийн автомашинтай мөргөлдсөн байна. Ослын улмаас “Kamaz” маркийн автомашины жолооч 35 настай А нас барж, “Super Maz” маркийн автомашины жолооч 42 настай А хүнд гэмтжээ.

Мөн энэ сарын 23-нд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутаг Донгой багийн Шар булгийн даваа гэдэг газар “Suzuki” Маркийн автомашин онхолдож, жолооч, хоёр зорчигчийн хамт нас барсан харамсалтай хэрэг гарсан байна.

Иймээс хальтиргаа гулгаа ихтэй байгаа энэ үед орон нутгийн замд яваа жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ баримтлан хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

Д.Гэрэл


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car